Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 182/ШШ2024/04632

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 182/ШШ2024/04632

 

 

Улаанбаатар хот

 

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,

Нэхэмжлэгч: .....ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .....д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,547,169.60 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г.А нь манай компанитай 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ӨР-БЗГ/2022-55737 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,849,900 төгрөгийг сарын 2.55 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатайгаар гар утсыг худалдан авах зориулалтаар зээлж авсан.

Иргэн Г.А нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Samsung Galaxy A73 Gray 128GB загварын гар утсыг "Пи Си Молл ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ.

Зээлдэгч Г.А нь ӨР-БЗГ/2022-55737 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2,968,169.60 төгрөг төлөх байснаас нийт 421,000 төгрөг төлж, 2,547,169.60 төгрөгийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ зөрчин 605 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Барьцаат зээлийн гэрээний 7.2-т заасны дагуу зээлдүүлэгч өөрийн санаачилгаар хугацаанаас нь өмнө зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл, зээлийн хүү, зардал, хохирол, хураамжийг төлөхийг зээлдэгчээс шаардана. Мөн тус гэрээний 7.2.4-т заасны дагуу зээлдэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд төлөөгүй, үүнээс хойш 90 хонгийн хугацаа өнгөрсөн бол зээлийн гэрээг дуусгавар болгох, цуцлах бөгөөд зээлдэгч Г.А нь зээлийн гэрээний 5.2.1-т заасныг зөрчиж хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул барьцаат зээлийн гэрээг дангаар цуцлах эрхтэй.

Зээлдэгч Г.А нь ӨР-БЗГ/2022-55737 тоот барьцаат зээлийн гэрээний дагуу төлөх ёстой зээлийн үлдэгдэл нь 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээл 1,610,159.78 төгрөг, зээлийн хүү 858,633.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78,376.80 төгрөг, нийт 2,547,169.60 төгрөгийн зээлийн өртэй болоод байна.

Иймд зээлдэгч Г.Агаас зээлийн гэрээний үүрэгт нийт 2,547,169.60 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-д талууд дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцсэн байна. Үүнд: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,547,169.60 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 4 сарын хугацаанд буюу 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 630,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 630,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 630,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 657,169.6 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гээд нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тэмүүжин, нөгөө талаас хариуцагч Г.А нар гэрээнд гарын үсэг зуржээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч .... лизинг ХХК нь хариуцагч Г.Ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,547,169.60 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Г.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,547,169.60 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 4 сарын хугацаанд буюу 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 630,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 630,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 630,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 657,169.6 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч .... лизинг ХХК-д төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

 

Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгч .... лизинг ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55,705 төгрөгөөс 27,852.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 27,852.5 төгрөг болон хариуцагч Г.Агаас улсын тэмдэгтийн хураамжид 27,852.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч .... лизинг ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. .... лизинг ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Ад холбогдох иргэний хэрэгт хариуцагч Г.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,547,169.60 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг

2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 630,000 төгрөг,

2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 630,000 төгрөг,

2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 630,000 төгрөг,

2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 657,169.6 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч .... лизинг ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч .... лизинг ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55,705 төгрөгөөс 27,852.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 27,852.5 төгрөг болон хариуцагч Г.Агаас улсын тэмдэгтийн хураамжид 27,852.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч .... лизинг ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ