Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 182/ШШ2024/04633

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 182/ШШ2024/04633

Улаанбаатар хот

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,

Нэхэмжлэгч: С..... нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .....-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэг болон зардалд 771,119.81 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Зо нь .... Вишн Финанс ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2022-01-20/100003 дугаартай зээлийн гэрээг байгуулсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно хэмээн заасны дагуу Б.Зогийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн Хаан Банк-ны данс руу 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 350,000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хугацаа болох 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессеж, фэйсбүүк ашиглан удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчин 377 хоног хугацаа хэтэрсэн байна.

Энэхүү зээлийг манай .... капитал ББСБ ХХК нь Факторингийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан учир энэхүү зээлийн эргэн төлөлтийг хуулийн дагуу шаардах эрхтэй байгууллага юм.

2024 оны 9 дүгээр сарын 03-ны байдлаар дараах үндсэн зээл, хүүг төлөх үлдэгдэлтэй байна. Үндсэн зээл 344,944 төгрөг, үндсэн хүү 421,175.81 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал/нотариат болон бусад/ 5,000 төгрөг, нийт 771,119.81 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү

 

2. Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-д талууд дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцсэн байна. Үүнд: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 771,119.81 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2 сарын хугацаанд буюу 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 385,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 386,119.81 төгрөгөөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гээд нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сайн-Оюут, нөгөө талаас хариуцагч Б.Зо нар гэрээнд гарын үсэг зуржээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч .... капитал ББСБ ХХК нь хариуцагч Б.Зод холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон зардалд 771,119.81 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Б.Зо нь нэхэмжлэлийн шаардлага болох 771,119.81 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 385,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 386,119.81 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч .... капитал ББСБ ХХК-д төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

 

Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгч .... капитал ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,057 төгрөгөөс 11,528.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 11,528.5 төгрөг болон хариуцагч Б.Зогаас улсын тэмдэгтийн хураамжид 11,528.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч .... капитал ББСБ ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. .... капитал ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Зод холбогдох иргэний хэрэгт хариуцагч Б.Зо нь нэхэмжлэлийн шаардлага болох 771,119.81 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 385,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 386,119.81 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч .... капитал ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч .... капитал ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,057 төгрөгөөс 11,528.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 11,528.5 төгрөг болон хариуцагч Б.Зогаас улсын тэмдэгтийн хураамжид 11,528.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч .... капитал ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ