Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
Хэргийн индекс | 128/2024/0078/З |
Дугаар | 128/ШШ2024/0471 |
Огноо | 2024-06-03 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2024/0471
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: В ХХК /РД:/
Хариуцагч: Эрчим хүчний зохицуулах хорооны хоорондын Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах, Говьс аймгийн С сумын нутаг дэвсгэрт 50.4 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлэх зориулалттай Салхин цахилгаан станц барих дугаартай Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах, тусгай зөвшөөрлийн харилцааг дуусгавар болгох тухай Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгох, уг тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг холбогдох хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж, Г.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У, Б.Э, Х.Н шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Лхамноров нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч В ХХК нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах, Говьс аймгийн С сумын нутаг дэвсгэрт 50.4 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлэх зориулалттай Салхин цахилгаан станц барих дугаартай Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах, тусгай зөвшөөрлийн харилцааг дуусгавар болгох тухай Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоолгох, уг тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг холбогдох хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах-аар маргаж байна.
2. Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн а/4059 дүгээр албан бичгээр ... А ХХК, С ТӨҮГ хамтран боловсруулсан Говьс аймагт эрчим хүчний төвлөрсөн системд зэрэгцээ ажиллах 50 МВт-ын салхин парк байгуулах судалгаа, техник эдийн засгийн үндэслэлийг манай яамны дэргэдэх Шинжлэх Ухаан, Технологийн зөвлөлийн хурлаар 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хэлэлцэгдэж дэмжсэн шийдвэр гарсан тул ... тусгай зөвшөөрлийг олгоно уу гэх хүсэлтийг Эрчим хүчний зохицуулах хорооны даргад хүргүүлж байсан байна.
3. Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 389 дугаар тогтоолын хавсралтаар Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага-ыг баталж, А ХХК-д олгосон эрчим хүчний барилга байгууламж /Говьс аймгийн С сумын нутаг дэвсгэрт 50.4 МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станц/ барих тусгай зөвшөөрлийн хугацааг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 5 жилийн хугацаагаар сунгасан байна.
4. Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 626 дугаар тогтоолоор А ХХК өөрчлөн зохион байгуулагдсантай холбогдуулан эрчим хүчний барилга байгууламж /Говьс аймгийн С сумын нутаг дэвсгэрт 50.4 МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станц/ барих дугаартай тусгай зөвшөөрлийн эзэмшигчийг В ХХК болгож, өөрчилсөн.
5. Эрчим хүчний яамны Шинжлэх Ухаан, Технологийн Зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ээлжит IY хуралдааны 15 дугаар тэмдэглэлд ... А ХХК ба В ХХК-ийн тусгай зөвшөөрлийн маргаантай асуудлыг эцэслэсний дараа асуудлыг хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна.
6. Салхин цахилгаан станцын Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ-г В ХХК-тай байгуулах чиглэлийг ДҮТ ТӨХХК-д олгуулахаар нэхэмжлэгчээс Эрчим хүчний сайдад хандахад Эрчим хүчний сайдын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн а/1728 дугаар албан бичгээр ... тусгай зөвшөөрөл олгосон нөхцөл өөрчлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй, 100 хувь охин компани гэх үндэслэлээр тусгай зөвшөөрлийг шилжүүлэх хууль зүйн боломжгүй юм гэх үндэслэлээр боломжгүй гэх хариуг хүргүүлжээ.
7. С ТӨҮГ-ийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1/180 дугаар албан бичгээр Эрчим хүчний яамны Шинжлэх Ухаан, Технологийн зөвлөлд хандаж .../Говьс аймгийн С суманд 50.4 МВт-ын хүчин чадалтай салхин парк байгуулах судалгаа, техник эдийн засгийн үндэслэлийг 2011 онд боловсруулж, батлуулсан. Иймд тус текник эдийн засгийн үндэслэлийг 2021 онд шинэчлэн боловруулсан тул хурлаар дахин хэлэлцүүлэх хүсэлтэй байна гэх албан бичгийг хүргүүлжээ.
8. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0949 дүгээр шийдвэрээр Эрчим хүчний тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан В ХХК-иас Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 4 дүгээр хуралдаанаар В ХХК-ийн хэрэгжүүлж буй Говьс аймгийн С суманд байрлах 50.4 МВт-ын хүчин чадал бүхий салхин цахилгаан станцын төслийн техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэхээс татгалзсан шийдвэр болох Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ээлжит хуралдааны 15 дугаар тэмдэглэлийг хууль бус болохыг тогтоож, техник эдийн засгийн үндэслэлийг Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлд даалгаж шийдвэрлэжээ.
9. Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 13 дугаар хурлын тэмдэглэлд ..хорооны гишүүдийн 100% саналаар В ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих дугаартай тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааны нөхцөл, шаардлагын биелэлтийг Хангалтгүй гэж дүгнэх тухай тогтоолыг батлав гэж шийдвэрлэсэн.
10. Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 346 дугаар тогтоолоор В ХХК-д олгосон эрчим хүчний барилга байгууламж барих / Говьс аймгийн С сумын нутаг дэвсгэрт 50.4 МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станц/ дугаартай тусгай зөвшөөрлийн 2022 оны нөхцөл, шаардлагын биелэлтийг Хангалтгүй гэж дүгнэжээ.
11. Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны арван гуравдугаар хурлын төлөвлөгөөний 18-т В ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн 2022 оны нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэх гэж хурлын төлөвлөгөөнд оруулсан байна.
12. Нэхэмжлэгч В ХХК-иас 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 50/23 дугаар албан бичгээр Эрчим хүчний зохицуулах хорооны Тусгай зөвшөөрлийн газрын даргад Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай хүсэлтийг гаргасан байна.
13. Говьс аймаг С сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/276 дугаар захирамжаар А ХХК-ийн хүсэлтийн дагуу ...С сумын 4 дүгээр багт Эмээлийн хондоос Дэрсэн ус хүртэлх сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх зориулалттай 52 га газар, С сумын 4 дүгээр багт Эмээлийн хонд, Дэрсэн уснаас ЦДҮС ТӨХК ЗӨБС хүртэлх цахилгаан дамжуулах агаарын шугамын зориулалттай 40 га газрын газар ашиглах эрхийг дуусгавар болгож, В ХХК-ийн 100% хөрөнгөт оруулалттай Ю ХХК-д хавсралтад заагдсан 5 газрын байршил, хэмжээ зориулалтаа 25 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна.
14. Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 38 дугаар хурлын төлөвлөгөөний 3-д В ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн 2022 оны нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэх гэж оруулан, мөн хорооны 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 06/1207 дугаар албан бичгээр В ХХК-д ...Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн урьдчилсан хурлаар В ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих дугаартай тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааны нөхцөл, шаардлагын биелэлтийг Хангалтгүй гэж дүгнэх, мөн тусгай зөвшөөрлийн харилцааг дуусгавар болгох нөхцөл бүрдээд байна гэж мэдэгдсэн.
17. Тус хорооны 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар тогтоолоор В ХХК-д олгосон эрчим хүчний барилга байгууламж барих /Говьс аймгийн С сумын нутаг дэвсгэрт 50.4 МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станц/ дугаартай тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг Хангалтгүй гэж дүгнэж, улмаар 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар тогтоолоор В ХХК-д олгосон эрчим хүчний барилга байгууламж барих /Говьс аймгийн С сумын нутаг дэвсгэрт 50.4 МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станц/ дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж, тусгай зөвшөөрлийн харилцааг дуусгавар болгож шийдвэрлэсэн.
19. Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн 06/1230 дугаар албан бичгээр В ХХК-ийн тусгай зөвшөөрлийн харилцаа дуусгавар болсныг мэдэгдсэн, Монгол шуудан ХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 18/422 дугаар тодорхойлолтоор ...RD1779 бүртгэлийн дугаар илгээмжийг 2023 оны 12 дугаар сарын 04-ны өдөр Ц.Ад гардуулсан байна.
21. Түүнчлэн хэрэгт, Монгол Улсын Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөс ирүүлсэн дараах нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Үүнд:
- Монгол Улсын Эрчим хүчний сайдаас Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.От хүргүүлсэн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн а/658 дугаар Тусгай зөвшөөрлийн тухай албан бичигт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт 15 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станцыг хувийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулах төслийн техник эдийн засгийн үндэслэлийг "Н" ХХК боловсруулан яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн дэмжсэн байна. Иймд Эрчим хүчний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь заалтыг үндэслэн "Н" ХХК-д 15 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц барих тусгай зөвшөөрөл олгохыг бодлогын хувьд зөвшөөрч байна. гэжээ.
- Эрчим хүчний яамны Шинжлэх Ухаан, Технологийн Зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ээлжит ІҮ хуралдааны 15 дугааp тэмдэглэлд Говьс аймгийн С суманд ТЭХС-д зэрэгцээ ажиллах цэнэг хураагуур бүхий 50.4 МВт-ын салхин цахилгаан станцын техник, эдийн засгийн үндэслэлийг хэлэлцээд 1. "Говьс аймгийн С суманд ТЭХС-д зэрэгцээ ажиллах цэнэг хураагуур бүхий 50.4 МВт-ын салхин цахилгаан станцын техник, эдийн засгийн үндэслэл"-ийг буцаав. 2. "А" ХХК ба "В" компанийн тусгай зөвшөөрлийн маргаантай асуудлыг эцэслэсний дараа асуудлыг хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна.
- С ТӨҮГ-аас Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлд 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1/180 дугаар Хүсэлт гаргах тухай албан бичгээр Манай байгууллага Говьс аймгийн С суманд эрчим хүчний төвлөрсөн системд зэрэгцээ ажиллах 50,4 МВт салхин парк байгуулах судалгаа, техник эдийн засгийн үндэслэлийг 2011 онд боловсруулж Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж байсан билээ. Тус техник эдийн засгийн үндэслэлийг 2021 онд шинэчлэн боловсруулсан бөгөөд шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар дахин хэлэлцүүлэх хүсэлт гаргаж байжээ.
22. Нэхэмжлэгч В ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.У шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: ... А ХХК нь Говьс аймгийн С сумын нутаг дэвсгэрт 50.4 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлэх зориулалттай "Салхин цахилгаан станц" барих дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан.
Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 12 дугаар сарын 03-ний өдрийн 530 дугаар тогтоолоор тусгаарлагдах хэлбэрээр өөрчлөн байгуулагдах зөвшөөрөл олгосныг үндэслэн А ХХК нь тусгаарлах замаар В ХХК-ийг байгуулж, Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн 626 дугаар тогтоолоор уг тусгай зөвшөөрөл эзэмшигчийг В ХХК болгон өөрчилсөн билээ.
Мөн эрчим хүчний барилга байгууламж (Говьс аймгийн С сумын нутаг дэвсгэрт байршилтай 50.4 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай салхин цахилгаан станц) барих дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 389 дугаар тогтоолоор 2018 оны 12 дугаар сарын 13-ний өдрөөс эхлэн 5 жилээр сунгаж шийдвэрлэсэн ба тогтоолын 3 дахь заалтаар техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулж, Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулах, үнэ тарифын саналаа дахин боловсруулж Хороонд ирүүлэн хянуулах, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн гэрээг тус тус эцэслэн шийдвэрлэхийг үүрэг болгосон.
Гэвч мөн хорооны 2020 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн 626 дугаар Тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай тогтоолын 2 дах заалтаар В ХХК- ийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хавсралтаар шинэчлэн тогтоосон ба 4 дэх заалтаар Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 389 дүгээр тогтоолын 2 болон 3 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Манай компанийн зүгээс 626 дугаар тогтоолын хавсралтад заасны дагуу Эрчим хүчний барилга байгууламж (Говьс аймгийн С сумын нутаг дэвсгэрт байршилтай 50.4 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай салхин цахилгаан станц) барих техник, эдийн засгийн үндэслэлийг "С УТҮГ-тай хамтран шинэчлэн боловсруулж "С УТҮГ-аас Эрчим хүчний яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөлд 2021оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1/180 тоот албан бичгээр хүргүүлсэн боловч, тус ТЭЗҮ-г зөвлөлийн хурлаар хэлэлцүүлээгүй бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 12-ний өдрийн Эрчим хүчний яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 4 дүгээр хуралдаанаар тусгай зөвшөөрлийн талаар аливаа маргаан байхгүй байхад А ХХК ба В компанийн тусгай зөвшөөрлийн маргаантай асуудлыг эцэслэсний дараа салхин цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцүүлнэ хэмээн дүгнэж манай компаниас шинэчлэн боловсруулж хүргүүлсэн Эрчим хүчний барилга байгууламж (Говьс аймгийн С сумын нутаг дэвсгэрт байршилтай 50.4 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай салхин цахилгаан станц) барих техник, эдийн засгийн үндэслэлийг зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан болно.
Иймээс тус татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, техник эдийн засгийн үндэслэлийг зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг шүүх хянан хэлэлцээд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2022/0949 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн ба тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.
Мөн Монгол улсын Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 23-ний өдрийн 413 дугаар "Гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" тогтоолын 1 дэх заалтаар Гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй сэргээгдэх эрчим хүчний төсөлтэй холбоотой асуудлаар дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Эрчим хүчний зохицуулах хороо (Э.Т)-д тус тус даалгасугай хэмээсэн ба 1.2 дахь заалтаар ... А ХХК -ийн сэргээгдэх эрчим хүчний төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг зохих журмын дагуу Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр дахин хэлэлцүүлэх арга хэмжээ авах,....-ыг үүрэг болгосон боловч мөн өнөөдрийг хүртэл шинэчлэн боловсруулсан техник эдийн засгийн үндэслэлийг зохих журмын дагуу Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлээгүй байна.
Гэсэн хэдий ч манай компанийн зүгээс Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 12 сарын 30-ний өдрийн 626 дугаар тогтоолоор хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор уг тогтоолын хавсралтын 4.2-т "Үнэ тарифын саналаа дахин боловсруулж ирүүлсэн 2021 онд багтаан хянуулж батлуулах" гэж заасны дагуу Тарифын тооцооллыг Эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлэхэд 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1/198 дугаар "Тарифын саналыг буцаах тухай" хариу албан бичгийг ирүүлэхдээ "Эрчим хүчний зохицуулах хорооноос 2020 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн "Тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай 626 дугаар тогтоолоор В ХХК- ийн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг шинэчлэн тогтоосон. Тус салхин цахилгаан станцын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн нийлүүлэх тарифын саналыг "Эрчим хүчний шинэ эх үүсвэр, сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийн цахилгаан эрчим хүчний үнэ тариф, бие даасан цахилгаан (дулаан) эрчим хүч үйлдвэрлэгчийн гэрээний гарааны үнийг тогтоох" аргачлалын дагуу тооцон ирүүлээгүй байна.
Иймд дараах материалуудыг тус аргачлалын дагуу хавсарган ирүүлэх шаардлагатай байна. Үүнд: Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын дагуу 4.1-т Эрчим хүчний барилга байгууламж барих техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулж Эрчим хүчний яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж ирүүлэх шаардлагатай, Техник эдийн засгийн үндэслэл тооцоо, жил бүрийн цахилгааны эрчим хүч үйлдвэрлэлт, дотоод хэрэгцээнд зарцуулах хувь хэмжээ болон нэгдсэн сүлжээнд нийлүүлэх эрчим хүчний тоо хэмжээ, үндэслэл тайлбар" зэргийг шаардсан.
Өөрөөр хэлбэл Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргаан төв байгууллага болох Эрчим хүчний яам манай компанийн шинэчлэн хүргүүлсэн Эрчим хүчний барилга байгууламж (Говьс аймгийн С сумын нутаг дэвсгэрт байршилтай 50.4 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай салхин цахилгаан станц) барих техник, эдийн засгийн үндэслэлийг яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэлгүй өнөөдрийг хүрсний улмаас Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 12 сарын 30-ний өдрийн 626 дугаар тогтоолын хавсралтын 4.1-т Эрчим хүчний барилга байгууламж (Говьс аймгийн С сумын нутаг дэвсгэрт байршилтай 50.4 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай салхин цахилгаан станц) барих техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулж Эрчим хүчний яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж, 2021 онд хороонд ирүүлэх, 4.2-т Үнэ тарифын саналаа дахин боловсруулж ирүүлсэн 2021 онд багтаан хянуулж батлуулах гэж заасан шаардлагыг манай компани биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн.
Эрчим хүчний зохицуулах хорооны 626 дугаар тогтоолын 4.3-т заасны дагуу цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг ДҮТ ХХК-тай байгуулах гэсэн боловч Эрчим хүчний яамны 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн а/1728 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичгээр "Тогтоолын үндэслэл болсон Эрчим хүчний тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан Тусгай зөвшөөрөл олгосон нөхцөл өөрчлөгдсөн гэдэгт тусгай зөвшөөрөл авах үед Эрчим хүчний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2. т заасан баримт бичгээр тогтоогдсон үндэслэл, нөхцөл, үзүүлэлтүүд өөрчлөгдсөнөөс шалтгаалан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх үүргийг шинэчлэх, тусгай зөвшөөрөл нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий болсныг хамруулан ойлгох тул компани тусгаарлах хэлбэрээр өөрчлөн зохион байгуулагдсаныг тусгай зөвшөөрөл олгосон нөхцөл өөрчлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.... Иймд ДҮТ ХХК-тай цахилгааны эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулах боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна гэх хариуг ирүүлсэн тул гэрээг ДҮТ ХХК-тай 626 дугаар тогтоолд заасан хугацаанд гэрээ байгуулж чадаагүй юм.
Түүнчлэн манай компанийн шинэчлэн боловсруулсан Эрчим хүчний барилга байгууламж (Говьс аймгийн С сумын нутаг дэвсгэрт байршилтай 50.4 МВт- зөвлөлөөр суурилагдсан хүчин чадалтай салхин цахилгаан станц) барих техник, эдийн засгийн үндэслэлийг Эрчим хүчний яамны шинжлэх ухаан, технологийн хэлэлцүүлээгүйн улмаас мөн 626 дугаар тогтоолын 4.4, 4.8-д тус тус заасны дагуу барилга байгууламжийн угсралтын ажлыг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд эхлүүлэх боломжгүй болсон ба энэ нь хариуцагч манай компанийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах нэмэлт үндэслэл, шалтгаан болсон мэт харагдаж байна.
Учир нь манай В ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааны нөхцөл, шаардлагын биелэлтийн дүгнэлт гэх баримттай танилцахад Эрчим хүчний зохицуулах хорооны 626 дугаар тогтоол түүний хавсралтаар батлагдсан Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан "Үнэ тарифын саналаа дахин боловсруулж ирүүлсэн 2021 онд багтаан хянуулж батлуулах гэсэн хэсэгт 0 оноо, 4.3-т заасан Үнэ тарифын саналаа дахин боловсруулж ирүүлэн 2021 онд багтаан хянуулж батлуулах гэсэн хэсэгт 0 оноо, 4.4-т заасан Эрчим хүчний барилга байгууламжийг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд барьж байгуулан, ашиглалтад оруулах, холбогдох акт баримт бичгийн баталгаажуулсан хувийг ирүүлэх гэсэн хэсэгт 0 оноо, 4.8-т заасан Барилга байгууламжийн угсралтын ажлыг энэхүү тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.7-д заасан нөхцөл биелэгдсэнээс хойш буюу 10 сарын дотор эхлүүлсэн байх гэсэн хэсэгт 0 оноо тус бүр өгсөн нь эл тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг хангалтгүй биелүүлсэн хэмээн дүгнэсэн нь бодит нөхцөл байдалд нийцээгүй гэж үзэхээр байна.
Хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороо маргаан бүхий дугаар тогтоолыг гаргахдаа 626 дугаар тогтоолын зарим хэсэг биелэгдээгүй нь манай компанийн буруутай үйл ажиллагааны улмаас болоогүй гэдгийг мэдсээр байж тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэл хамгаалах зарчмыг зөрчсөн гэж үзнэ. Манай компани өнөөдрийн байдлаар эрчим хүчний барилга байгууламж барих Говьс аймгийн С сумын нутаг дэвсгэрт байрлах 50.4 МВт-ын Чойрын салхин цахилгаан станцын төсөл өнөөдрийн байдлаар 5.5 сая долларын хөрөнгө оруулалтыг оруулсан болно.
Аливаа захиргааны акт хуульд үндэслэхээс гадна Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т заасны дагуу зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон. шийдвэр нь үндэслэл бүхий байх ёстой боловч мөн л энэ зарчмыг хариуцагчийн гаргасан 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн , дүгээр тогтоолууд тус тус зөрчсөн байна.
Эрчим хүчний зохицуулах хорооны маргаан бүхий 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар тогтоолоор тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэсэн, дүгээр тогтоолоор тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж, тусгай зөвшөөрлийн харилцааг дуусгавар болгосон болохыг хариуцагч Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 12-т заасны дагуу манай компанид мэдэгдэхээр 2023 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн 06/1230 дугаар мэдэгдлийг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр В ХХК, Ш******* оффис ******* тоот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар хот гэсэн хаягаар RD1779 бүртгэлийн дугаар бүхий илгээмжийг шууданд хүргүүлсэн байх тус шууданг манай компани 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсан болно. Иймээс өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 94 дүгээр зүйлийн 94.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана гэж тус тус заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно.
Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаартай Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэх тухай тогтоолыг хүчингүй болгож, Говьс аймгийн С сумын нутаг дэвсгэрт 50.4 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлэх зориулалттай Салхин цахилгаан станц барих дугаартай Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах, тусгай зөвшөөрлийн харилцааг дуусгавар болгох тухай Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар тогтоолыг хууль бус болохыг тогтоож, уг тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг холбогдох хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
23. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хавтаст хэргийн 77 дугаар талд авагдсан Эрчим хүчний хорооны хурлын тэмдэглэл байгаа. Уг тэмдэглэлд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Т манай нөхцөл байдлыг маш сайн мэдэж байгаа. Дан ганц компаниас хамаарахгүй эрчим хүчний яамтай холбоотой ажлууд дутуу байна. Эдгээр ажлууд чинь үнэхээр байхгүй болохоор бид нар 0 оноо өгч байна гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Гэтэл Эрчим хүчний хороо Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 6.5 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагуудын биелэлтийг нийт дараах үнэлгээнд дүгнэлт өгөөд уг үйл ажиллагааны үндсэн хүчин зүйлийн бодит өөрчлөлтийг харгалзаж үзнэ гэж байгаа. Өөрөөр хэлбэл компани юуг бодит байдал дээр биелүүлэх боломжтой юм, юуг биелүүлэх боломжгүй гэдэг нөхцөл байдлыг бид нар харгалзаж үзэж байж дүгнэнэ. Бодит байдал дээр техник эдийн засгийн үндэслэлээс хамаараад бид нарын хийгдэх ёстой байсан ажлууд хийгдэж чадаагүй. Эрчим хүчний хороо Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 6.5-д заасан зарцуулалтаа хэрэглэхгүйгээр бид нарын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасан гэв.
24. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч В ХХК Говьс аймгийн С сумын нутаг дэвсгэрт 50,4 МВт суурилагдсан хүчин чадалтай төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлэх зориулалттай салхин цахилгаан станц барих дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан.
Тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан учраас хуульд заасан хугацаанд уг тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай хүсэлтийг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр холбогдох албан бичгээр Эрчим хүчний зохицуулах хороонд гаргасан. Эрчим хүчний зохицуулах хороо манай гаргасан хүсэлтийг хүлээж аваад шийдвэрлэхдээ маргаан бүхий захиргааны актаар тусгай зөвшөөрлийн биелэлтийг дүгнэхдээ хангалтгүй гэдэг байдлаар дугаартай тогтоолоор дүгнэсэн.
дугаарт тогтоолоор тусгай зөвшөөрлийн биелэлтийг дүгнэхдээ хангалтгүй гэж үзсэн учраас тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай хүсэлтийг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн. Ийм 2 маргаан бүхий тогтоолыг гаргасан.
Эхний тогтоолыг хүчингүй болгуулах, 2 дахь тогтоолыг хууль бусаар тогтоолгоод хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлүүлж даалгахаар нэхэмжлэл гаргаж байгаа. Өнөөдөр бид нарын хэлэлцүүлж байгаа асуудал 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 626 дугаар тогтоолын хавсралт биелэгдсэн үү, үгүй юу гэдэг асуудал яригдах нөхцөл байдлууд үүсэж байгаа.
Дээр дурдаад байгаа дугаартай тусгай зөвшөөрөл маань А ХХК-ийн нэр дээр байсан. Тусгай зөвшөөрлийг Эрчим хүчний зохицуулах хорооны зөвшөөрлөөр шилжүүлсэн байдаг. Нэр өөрчлөгдсөнтэй холбоотойгоор В ХХК эзэмших нь зүйтэй гэдэг байдлаар шийдвэрлээд явсан. Энд хариуцагч талд маргаан байхгүй байгаа гэж ойлгож байгаа. 626 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан тусгай зөвшөөрлийн шаардлага биелэгдсэн үү, биелэгдээгүй юу гэдэг асуудал яригдана.
Тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс 626 дугаартай тусгай зөвшөөрлийн тогтоолын 4 дүгээр зүйлийн 4.1-д Эрчим хүчний барилга байгууламж барих 50,4 МВт хүчин чадалтай цахилгаан станц барих техник эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулж хороонд буюу хариуцагчид хүргүүлэх нөхцөл байдал үүсэж байгаа.
Үүргээ нэхэмжлэгч талаас бүрэн биелүүлсэн. Бүрэн биелүүлсэн болохыг хариуцагч тал мөн маргахгүйгээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааны нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэх тухай дүгнэлтдээ 95%-иар дүгнэсэн. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс тухайн тусгай зөвшөөрлийн хугацааг шинэчлэн боловсруулаад С байгууллагатай хамтарч шинэчлэн боловсруулж холбогдох албан бичгээр буюу 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1/180 дугаартай албан бичгээр Эрчим хүчний яаманд хүргүүлсэн.Харамсалтай нь Эрчим хүчний яам өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчийн шинэчлэн боловсруулж хүргүүлсэн техник эдийн засгийн үндэслэлийг Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлаар хуралдуулж болох эсэх талаарх дүгнэлт гаргаагүй.
Үүнээс үүдэж маргаан үүсэж байна гэдэг байдлаар нэхэмжлэгч талаас үзэж байгаа. Гэвч энэ асуудал дээр нэхэмжлэгч буруугүй гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрөөд техник эдийн засгийн үндэслэлээ шинэчлэн боловсруулаад батлуулчихсан гэдэг байдлаар 95%-ийн оноо өгөөд дүгнэлт хэсэгт биелүүлсэн гэдэг шаардлагатай.Шаардлагаа биелүүлчихсэн гэж үзэж байвал 626 дугаартай тогтоолын 4.2-т тавьсан шаардлагыг нэхэмжлэгч биелүүлсэн байх боломжтой нөхцөл байдал үүсэж байгаа.
Гэтэл хариуцагч тал 4.2 дугаар зүйлд заасан үнэ тарифын саналаа боловсруулж багтаан Эрчим хүчний хороогоор хянуулж батлуулах үүргээ биелүүлээгүй байна гэдэг нөхцөл байдлыг тавиад байгаа. Гэтэл нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс хуульд заасан хугацаа болон шаардлагад заасан хугацаанд үнэ, тарифын саналаа батлуулаад Эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлдэг. Хавтаст хэргийн 19-20 дугаар тал дээр Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 1/198 дугаартай тарифын санал буцаах тухай албан бичиг хүргүүлсэн. Энэхүү албан бичиг дээр В ХХК-ийн албан бичигтэй бид бүхэн танилцлаа. Дараах материалуудыг тус аргачлалын дагуу хавсарган ирүүлэх шаардлагатай гэж нэгдүгээрт нь тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 4.1-д заасан техник эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулж Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж ирүүлэх шаардлагатай.
Өөрөөр хэлбэл бид нарын хэлэлцүүлж байгаа дүгнэлтийн 1 дэх шаардлага дээр та нар 95%-тай биелүүлчихсэн гэж байгаа зүйлээ 2 дахь шаардлагын хувьд үнэ тариф батлуулах асуудал дээр Техник эдийн засгийн үндэслээ батлуулж ирээгүй байна. Ийм учраас танай үнэ тарифыг батлахгүй гэдэг хариу өгдөг. Тэгэхээр нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа.
Бид бүхэн шаардлагад заасны дагуу Техник эдийн засгийн үндэслэлээ эрх бүхий байгууллагад нь өгөөд байдаг. Үүнийг маргаантай гэдэг байдлаар 2022 оны 05 дугаар сарын албан бичгээр Шинжлэх ухаан технологийн зөвлөл хэлэлцэх боломжгүй гэсэн. Үүнийг шүүхээр хянаад шүүх хэлэлцээгүй нь буруу байна гэдэг шүүхийн шийдвэр хууль зүйн дүгнэлтэд орчихсон. Засгийн газрын тогтоолоор хөрөнгө оруулагч нартай холбоотой Техникийн эдийн засгийн үндэслэл батлах, дэмжихтэй холбоотой асуудал гарсан.ай зөвшөөрлийн шаардлагаа 4.2-т заасан үнэ, тарифаа батлуулаагүй учраас хариуцагч тал 0 оноо тавьж өгөөд байгаа.
Гэтэл өөрсдөө гараараа та нар техник эдийн засгийн үндэслэлээ батлуулаад ир, 2 дахь нь техник эдийн засгийн үндэслэл тооцоо, жил бүрийн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, дотоод хэрэгцээнд зарцуулах хувь хэмжээ үнэ, тариф батлахгүй байгаа шалтгаанаа техник эдийн засгийн үндэслэл рүү заагаад байгаа. 4.2-т хариуцагчийн буруутай үйлдэл, нөхцөл байдлын улмаас биелүүлээгүй гэж үзэх боломжгүй нөхцөл байдал байгаа. 4.3-т цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг 2021 онд багтаан Диспетчерийн үндэсний төвтэй байгуулаад ир гэдэг шаардлагыг тавьсан. Энэхүү шаардлагыг бид бүхэн биелүүлээд Эрчим хүчний сайдад ханддаг.
Диспетчерийн үндэсний төвтэй гэрээ байгуулах зөвшөөрлийг олгож өгнө үү гэх асуудлаар ханддаг. 1 дүгээр хавтаст хэргийн 20-21 дүгээр тал дээр материалууд авагдсан.Эрчим хүчний яамны 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/1728 дугаартай албан бичиг авагдаж байгаа. Эрчим хүчний яам тусгай зөвшөөрлийг Эрчим хүчний зохицуулах хороонд В гэж компани тусгаарлах хэлбэрээр байгуулагдаж, шилжиж байгаа асуудал биш. В компанид олгогдсон асуудал дээр маргаантай байна. Эрчим хүчний тухай хуулийн 25.1.1-т тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэхгүй байх Зөвшөөрлийн тухай хуулийн 5.3-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг шилжүүлэх хууль зүйн боломжгүй.
Иймд Диспетчерийн үндэсний төв, Төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанитай цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулах боломжгүй болохыг үүгээр мэдэгдье. Хоёрдугаарт 2 дугаар хавтаст хэрэгт нотлох баримт шинжлэн судлахаар тодорхой болно. Хавтаст хэргийн 132 дугаар тал дээр авагдсан албан бичиг байгаа.4.3-д заасны дагуу Диспетчерийн үндэсний төвтэй цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулах боломжгүй байна гэдэг хариу албан бичгийг өгсөн. Тэгэхээр бид бүхэн өөрөөс шалтгаалах зүйлээ бүгдийг нь хийгээд яваад байдаг. Гэтэл төрийн захиргааны байгууллагын өөрсдийнх нь уялдаа холбоогүй байдлаас хамаараад бид бүхэн цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ-г байгуулах боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаа.
2 дугаар хавтаст хэргийн 139 дүгээр тал дээр авагдсан 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Эрчим хүчний яамны 1/2443 дугаартай албан бичгээр хариу хүргүүлэх тухай за энэний 2 дахь программ дээр юу гээд заачихсан байна гэхээр цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулах асуудлыг техник эдийн засгийн үндэслэлийг батлуулсны дараах үе шатад хэрэгжүүлнэ. 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн албан бичиг их тодорхой биччихсэн байгаа. Ахиад тусгай зөвшөөрлийн шаардлагын 4.1-д техник эдийн засгийн үндэслэл батлуулсны дараа та нартай энэ гэрээг хэрэгжүүлнэ.
Хоёрдугаарт өөрсдийнх нь үл ойлголцлоос үүсээд В ХХК-руу тусгай зөвшөөрлөө шилжүүлчихсэн юм шиг ойлгоод энэ маргаантай холбоотой асуудал шийдэгдэхээс нааш гэрээ байгуулах эрх олгохгүй гэсэн. Ингээд бид бүхэн 4.3-д заасан гэрээ байгуулах боломжгүй нөхцөл байдал байна.Гэтэл гэрээ байгуулаагүй учраас 0 гэдэг оноо өгөөд нийлбэр оноог хараад явахад 60 хүртэлх хувиар хангалтгүй биелүүлсэн гэдэг асуудал гараад байгаа. Эрчим хүчний барилга байгууламж барих дүрэм, цахилгаан эрчим хүч ашиглалтад оруулах асуудал яригддаг. Эрчим хүчний барилга байгууламж барих асуудал маань техник эдийн засгийн үндэслэл бүрэн батлагдсаны дараа тухайн асуудал яригдана.
Тэгэхээр үүнтэй холбоотой асуудал дээр техник эдийн засгийн үндэслэл батлагдаагүйгээс болоод тухайн тогтоосон тусгай зөвшөөрлийн хугацаанд бид бүхэн барилга барих ямар ч боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. 4.5, 4.6 дугаар зүйлтэй холбоотой асуудал дээр хариуцагч талд маргаан байхгүй 100% оноог нь өгөөд явсан. 4.7-той холбоотой асуудал дээр шаардагдах санхүүжилт дээр хөрөнгө оруулагч талтай гэрээ байгуулах асуудал яригдаж байгаа. Энд хариуцагч тал дүгнээд бүрэн оноо өгөх ёстой байсан боловч дүгнэлттэй холбоотой асуудлыг танилцаад үзэхээр оноог нь зохих журмын дагуу өгөөгүй байгаа. Дүгнэлтийн 7 дугаар хэсэгт хөрөнгө оруулагчтай гэрээ эцэслэн байгуулсан бол 80%-ийн оноо өгөх ёстой байсан. Гэрээ байгуулагдаагүй учраас үнэлсэн үнэлгээ 0 байгаа.Гэтэл бид бүхэн энэхүү шаардлагын биелэлт, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай хүсэлтийг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гаргахдаа хөрөнгө оруулах санал илэрхийлсэн санамж бичигтэй 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн албан бичиг, хөрөнгө оруулалтын гэрээг гаргаад өгчихсөн. Мөн нотлох баримт шинжлэн судлахад тодорхой болно.
Хариуцагч байгууллагын дүгнэлтэд манай хөрөнгө оруулах санамж бичгийг хүлээж авсан нь тодорхой бөгөөд скрийншот /дэлгэцийн зураг/ хийгээд оруулчихсан. Тэгэхээр энэхүү хөрөнгө оруулалтын санамж бичигт "техник эдийн засгийн үндэслэл бэлэн болоод ороод ирэхээр хөрөнгө оруулагчийн зүгээс 22 сая ам долларыг байршуулна. АНУ-ын хөгжлийн санхүүжүүлэх корпорац 66 сая долларын зээлийн санхүүжилт авахаар тохиролцоонд хүрсэн. Санхүүжилтийг Ю ******* болон АСРИ шинэчилсэн техник эдийн засгийн үндэслэл, шатлан боловсруулсан тариф, техник эдийн засгийн үндэслэл, диспетчерийн зохицуулалтын гэрээ болон бусад холбогдох зөвшөөрөл гарсны дараа санхүүжилтийн гэрээг эцэслэн батална гэсэн байдлаар гэрээ байгуулчихсан байхад хариуцагч байгууллага ямар шалтгааны улмаас хөрөнгө оруулалтын гэрээ байхгүй гэж үзээд зохих зөвшөөрөл, оноог өгөөгүй гэдэг асуудал эргэлзээтэй, хууль зөрчсөн гэдэг асуудлууд гарч байна. 4.8 дугаар зүйлд мөн зохих оноог хариуцагч байгууллага бүрэн олгосон зүйл байхгүй.
Тэгэхээр 4.8-д барилга байгууламжийн угсралтын ажлыг тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага-ын 4.7-д заасан нөхцөл шаардлага биелэгдсэнээс хойш 10 сарын дотор эхлүүлсэн байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийн шаардлага 1, 2, 3, 4, 5 дугаар асуудал хэрэгжих шат дараалалтай биелэгдээд явахаар байгаа. Тэгэхээр 8 дугаар асуудал барилга байгууламжийн угсралт биелэгдсэнээс хөрөнгө оруулалтын асуудал, техник эдийн засгийн үндэслэл, барилга байгууламжийн хүчин зүйлс бүрэн батлагдсаны дараа барилга байгууламжийн асуудал эхлэх ёстой. Мөн техник эдийн засгийн үндэслэл батлагдсан тохиолдолд барилга байгууламж барих эрхийг олгож өгнө үү гэдэг зөвшөөрлийг Эрчим хүчний тухай хуулийн 12.2-т заасны дагуу Эрчим хүчний сайд олгодог. Үүний дагуу дараагийн зөвшөөрлүүд олгогдоод явдаг.
Гэтэл техник эдийн засгийн үндэслэл нь батлагдаагүй учраас Эрчим хүчний тухай хуулийн 12.2-т заасны дагуу Эрчим хүчний сайдаас тусгай зөвшөөрлийг прокурорын дагуу шийдвэрлэж олгож өгнө үү гэдгийг дэмжсэн албан бичиг гарах боломжгүй нөхцөл байдал бий болж байгаа гэсэн үг. Үүний улмаас барилга байгууламж 10 сарын дотор эхлэх боломжгүй нөхцөл байдлууд үүсэж байгаа. Ийм учраас энэхүү шаардлагыг биелүүлж чадаагүй. 4.2, 4.3, 4.4 4.7 дугаар асуудал 100% үнэлэгдсэн тохиолдолд дүгнэлттэй холбоотой асуудал хангалттай биелэгдсэн гэж үзэх байсан боловч хариуцагч техник эдийн засгийн үндэслэл батлагдаагүй, диспетчерийн үндэсний төвтэй гэрээ байгуулагдаагүй, үнэ тариф батлуулаагүй нь нэхэмжлэгчийн буруутай үйлдэл, үйл ажиллагаанаас болоогүй гэдгийг мэдсээр байж тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэсэнгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
25. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...А ХХК гэж байсныг В компани руу тусгай зөвшөөрлөө шилжүүлчихлээ гээд Эрчим хүчний яам асуудал үүсгээд эхэлсэн. Гэтэл энэ нь Компанийн тухай хуулийн дагуу компани нэгдэж нийлэх, салж тусгаарлах үйл явцын дагуу В ХХК-д лиценз олгогдоод явсан. Энэ нь ямар нэг хууль зөрчөөгүй гэдгийг шүүх шийдвэрлэчихсэн.
Гэтэл Эрчим хүчний яам техник эдийн засгийн үндэслэлийг баталж өгөхгүй. Шүүх хүчин төгөлдөр шийдвэрээр шийдээд батал, зөвлөлөөрөө хэлэлцээд шийд гэдэг байдлаар шийдчихсэн.Монгол Улсын Засгийн газраас Эрчим хүчний яам тухайлбал компанийн техник эдийн засгийн үндэслэлийн асуудлыг хурдан хэлэлцээд эрчим хүч худалдах, худалдан авах гэрээгээ байгуулаад яв гээд холбогдох албан тушаалтнуудад Эрчим хүчний яам болон хороонд аль алинд нь даалгасан агуулгатай тогтоол гарсан байдаг.Гэтэл техник эдийн засгийн үндэслэлийг та бүхэн ойлгож байгаа.
Аливаа том, жижиг гэлтгүй төсөл эхлэхэд ямар эдийн засгийн үр ашигтай байх, техникийн нөхцөл шаардлагууд тавигдах, үүнийг хэрэгжүүлэхэд ямар үндсэн шаардлагууд тавигдах, ямар ямар бүтээн байгуулалтууд яаж хийгдэх ёстой, ямар хүчин чадалтай байх вэ гэдэг техник эдийн засгийн үндэслэл дээр байдаг.
Үүнийг шүүхэд хуулбар байдлаар гаргаж өгсөн харамсалтай нь Эрчим хүчний яамнаас манай хуучин техник эдийн засгийн үндэслэлийг гаргаж ирээгүй. Техник эдийн засгийн үндэслэл маань анх байсан техник эдийн засгийн үндэслэлээс сүүлд В ХХК-д лиценз гарснаас хойш эдийн засгийн үндэслэлийн хүчин чадлын хувьд ялгаатай байдаг. Тэгэхээр техник эдийн засгийн үндэслэл батлагдаж байж төсөл цаашаагаа үргэлжлэх ёстой. Өөрөөр хэлбэл барилга байгууламжийн хүчин чадал, тоног төхөөрөмжийн хүчин чадал, шаардагдах хөрөнгө мөнгө нь хүртэл өөр болж байгаа. Эрчим хүчний зохицуулах хороо хамгийн сайн мэдэж байгаа. Гэтэл харамсалтай техник эдийн засгийн үндэслэлийг нь Эрчим хүчний яамны Шинжлэх ухааны технологийн зөвлөл батлаагүй гэдэг нөхцөл байдлыг яамнаас тодруулаагүй. Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагын дагуу захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа нөхцөл байдлыг тодруулж, нотлох баримт цуглуулах ёстой.
Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах, 25.1.2-т оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах ёстой. Захиргааны акт үр нөлөөтэй, зорилготой, нийцсэн, бодит нөхцөлд тохирсон үндэслэлтэй байх ёстой. Тэгэхээр тодруулахын тулд хорооны зүгээс байгууллагын техник эдийн засгийн үндэслэлийг Эрчим хүчний яам хэлэлцэж баталсан юм уу, үгүй юм уу, яагаад хэлэлцэж батлахгүй байгааг тодруулсан ажиллагаа нотлох баримтаас харахад байхгүй байгаа. Эрчим хүчний яам Шинжлэх ухаан техникийн зөвлөлөөр батлаагүй гэдгийг мэдсээр байж шууд 95% өгөөд дараа дараагийн ажилд дээр 0 оноо өгснөөр үнэлгээ батлахгүй хэмжээнд хүрнэ гэдгийг ойлгож байгаа. Хоёрдугаарт Техник эдийн засгийн үндэслэл батлагдаагүй учраас хууль журмынхаа заалтаар шууд тариф батлах боломжгүй болж байгаа. Техник эдийн засгийн үндэслэл батлагдаагүй тариф байхгүй учраас Диспетчерийн үндэсний төвтэй эрчим хүч худалдаж худалдан авах гэрээ байгуулах боломжгүй. Яагаад гэвэл гэрээний гол нөхцөл үнэ тариф байхгүй. Тэгэхээр гэрээ байгуулах боломжгүй гэдгийг сайн мэдэж байгаа гэв.
26. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У, Б.Э, Х.Н нар шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Эрчим хүчний зохицуулах хороо нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх тухай асуудлыг Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэг, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн дагуу шийдвэрлэдэг.
Хорооны 2011 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 119 дүгээр тогтоолоор "А ХХК-д дугаартай эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай олгосон бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацааг 2 удаа 2 болон 5 жилийн хугацаатай тус тус сунгасан.
"А ХХК-ийн хөрөнгө оруулагч болох "Ю- компани нь Олон улсын санхүүгийн корпорацаас олон удаа санхүүжилт авч сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн тул зээлийн шугам нээлгэсэн. Тус корпорацаас төслийн зориулалттай, аливаа өр төлбөр, үүрэг, хариуцлага хүлээгээгүй, өөр үйл ажиллагаа явуулж байгаагүй компанид санхүүжилт өгөх шаардлага тавьсан тул "А ХХК-иас салхин цахилгаан станц барих төсөлд Компанийн тухай хуулийн 22 дугаар зүйл, Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.8 хэсэгт заасны дагуу өөрчлөн зохион байгуулагдах зөвшөөрөл авах тухай хүсэлтийг ирүүлсэн.
Уг хүсэлтийг судалж үзээд Эрчим хүчний зохицуулах хороо нь Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.8, 9.2, 25 дугаар зүйлийн 25.1.6 дахь хэсэг, Компанийн тухай хуулийн 22 дугаар зүйлийг тус тус үндэслэн "А ХХК-д тусгаарлах хэлбэрээр өөрчлөн зохион байгуулагдах зөвшөөрлийг 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 530 дугаар тогтоолоор олгосон болно.
"А ХХК нь олгосон зөвшөөрлийн дагуу 8992 код бүхий "Эрчим хүчний барилга байгууламж 50.4 МВт-ын хүчин чадалтай салхин парк барих үйл ажиллагааг өөрийн 100 хувийн охин компани болох В ХХК-д тусгаарлан холбогдох хууль тогтоомжийн дагуу бүртгэл хийлгэж 24/2014 дугаартай тусгай зөвшөөрлийг өөрчлүүлэх тухай албан хүсэлтийг ирүүлсний дагуу Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, А ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн тэмдэглэгээ, В" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн тэмдэглэгээ, "А ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 75 тоот албан бичиг, "В" ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03/2020 тоот албан бичгийг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 626 дугаар тогтоолоор тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулж, нөхцөл шаардлагыг шинэчлэн тогтоон төслийг амжилттай хэрэгжүүлэхтэй холбоотой дэмжлэг үзүүлж шийдвэрлэж байсан болно.
А ХХК-ийн тусгай зөвшөөрлийг "В" ХХК болгон өөрчлөн зохион байгуулсан, мөн өмнө өгсөн байсан боловч биелэгдээгүй байсан үүрэг даалгавар зэргийн харгалзан үзэн тус Хорооны 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 626 дугаар тогтоолоор "В ХХК-ийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг шинэчлэн тогтоосон.
Дээрх шинэчлэн тогтоосон нөхцөл, шаардлагын биелэлтийг В ХХК нь 2021, 2022 онуудад Хангалтгүй гэж дүгнэгдэж байсан бөгөөд тусгай
зөвшөөрлийн хугацаа дуусаж байгаатай холбогдуулан "В" ХХК нь 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 50/23 дугаартай, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 72/23 дугаартай, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 74/23 дугаартай албан бичгүүдээр холбогдох өргөдөл, материалыг ирүүлсэн ба уг материалыг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 7-т заасны дагуу магадлан шалган тус Хорооны 2023 оны дугаар тогтоолоор тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг "Хангалтгүй" гэж дүгнэсэн болно.
"В" ХХК-ийн Тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааны нөхцөл, шаардлагын биелэлтийг магадлан шалгаж дүгнэхэд уг нөхцөл, шаардлагын: Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтын (Эрчим хүчний барилга байгууламж /Говьс аймгийн С сумын нутаг дэвсгэрт байршилтай 50.4 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай салхин цахилгаан станц/ барих техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулж, Эрчим хүчний яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж, 2021 онд багтаан Хороонд ирүүлэх) хүрээнд Эрчим хүчний яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулаагүй боловч Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2022/0949 дугаартай шийдвэрийг үндэслэн харгалзах 100 хувиас 95 хувийн үнэлгээтэй дүгнэсэн.
Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтын (Үнэ тарифын саналаа дахин боловсруулж ирүүлэн 2021 онд багтаан хянуулж батлуулах) хүрээнд тарифыг шинэчлэн батлуулаагүй тул 0 хувиар дүгнэгдсэн.
Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.3 дахь заалтын (Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг 2021 онд багтаан ДҮТ ХХК- тай шинэчлэн байгуулах) хүрээнд Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг 2021 онд багтаан ДҮТ ХХК-тай шинэчлэн байгуулаагүй тул 0 хувиар дүгнэсэн.
Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.4 дэх заалтын Эрчим хүчний барилга байгууламжийг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд (барьж байгуулан, ашиглалтад оруулах, холбогдох акт баримт бичгийн баталгаажуулсан хувийг ирүүлэх) хүрээнд Барилга угсралтын ажил эхлээгүй тул 0 дүгнэсэн.
Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.5 дахь заалтын (Зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, батлах дүрэм /БНбД 11-01-98/ болон холбогдох бусад дүрэм, журмын дагуу барилга байгууламжийн зураг төслийг эрх бүхий байгууллагаар гүйцэтгүүлж, баталгаажуулсан хувийг ирүүлэх) хүрээнд Баясалтөгс ХХК-иар 110/35 кВ-ын дэд станц, 110 кВ-ын ЦДАШ-ын зураг төслийг гүйцэтгүүлэн магадлалын дүгнэлт гаргуулсан тул харгалзах 100 хувиар дүгнэсэн.
Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.6 дахь заалтын ("Зураг төсөл, хайгуул, судалгааны ажилд улсын экспертиз хийх дүрэм /БНбД 11- 203-04/-ийн дагуу барилга байгууламжийн зураг төсөлд улсын экспертиз хийлгэсэн хувийг ирүүлэх) хүрээнд барилга байгууламжийн зураг төслийг Зам тээврийн хөгжлийн төв, Барилгын хөгжлийн төв, "Эрчим хүчний хөгжлийн төв-д магадлал хийлгэн дүгнэлт гарсан тул 100 хувиар дүгнэсэн.
Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.7 дахь заалтын (Эрчим хүчний барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулахад шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх талаар хөрөнгө оруулагч талуудтай гэрээг 2021 онд багтаан эцэслэн байгуулж, баталгаажуулсан хувийг ирүүлэх) хүрээнд цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг ДҮТ ТӨХХК-тай байгуулах ёстой боловч 2014 онд ЦДҮС ТӨХК-тай байгуулсан гэрээг үндэслэн харгалзах бүтэн оноо буюу 20 хувиар, хөрөнгө оруулалтын гэрээг эцэслэн байгуулаагүй тул 0 хувиар дүгнэсэн.
Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.8 дахь заалтын (Барилга байгууламжийн угсралтын ажлыг энэхүү тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.7-д заасан нөхцөл биелэгдсэнээс хойш буюу 10 сарын дотор эхлүүлсэн байх) хүрээнд Эрчим хүчний яамнаас барилгын ажил эхлүүлэх тусгай зөвшөөрөл аваагүй, барилга угсралтын ажил эхлээгүй, газрын гэрчилгээ тул 10 хувиар дүгнэсэн.
Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.9 дэх заалтын (Барилга байгууламжийн барилга угсралтын ажилд захиалагч дэх заалтын хяналт хийлгэх гэрээ байгуулж, баталгаажуулсан хувийг халагчийн техникийн хүчний яамнаас олгосон техникийн нөхцөлийн хүчинтэй хугацаа 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр дууссан, Эрчим хүчний үндэсний төв ТӨХХК-тай техникийн хяналт тавих гэрээний хүрээнд байгуулах урьдчилсан гэрээ байгуулсан тул 50 хувиар тус тус дүгнэн нийт нөхцөл, шаардлагын заалтуудын биелэлтийн 50 хувиар тус тус хугацааны нөхцөл, шаардлагын биелэлтийг 41.7 хувиар "Хангалтгүй" гэж дүгнэсэн болно.
Иймд Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт, Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалт, 1.2 дахь заалт, 5.5 дугаар зүйлийн 11 дэх заалт, Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 346 дугаартай тогтоолыг тус тус үндэслэн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар тогтоол зэргийг үндэслэн тус Хорооны 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дүгээр тогтоолоор В ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж, тусгай зөвшөөрлийн харилцааг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн тул тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:
Нэхэмжлэгч В ХХК-иас тус шүүхэд хандаж Эрчим хүчний зохицуулах хорооны /цаашид Зохицуулах хороо гэх/ 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэх тухай тогтоолыг хүчингүй болгож, Говьс аймгийн С сумын нутаг дэвсгэрт 50.4 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлэх зориулалттай Салхин цахилгаан станц барих Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах, тусгай зөвшөөрлийн харилцааг дуусгавар болгох тухай Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дүгээр тогтоолыг хууль бус болохыг тогтоож, уг тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг холбогдох хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...татгалзсан шийдвэрээ танилцуулаагүй, техник эдийн засгийн үндэслэлийг баталж өгөөгүй энэ талаар шүүхийн шийдвэр биелэгдээгүй энэ нь биднээс шалтгаалаагүй байхад энэ үндэслэлээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан нь хууль бус, үнэ тариф батлах асуудал нь техник эдийн засгийн үндэслэл батлахаас шууд хамаарна гэж тодорхойлсныг хариуцагчаас ...тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг Тусгай зөвшөөрлийн аж ахуйн харилцааны дүрэм буюу Эрчим хүчний яамнаас баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний актад заасан аргачлалын дагуу дүгнэж үндэслэлтэй шийдвэрлэсэн... гэж тайлбарлан маргав.
Хэрэгт цугларсан баримтуудаар, А ХХК нь Говьс аймгийн С сумын нутаг дэвсгэрт 50.4 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлэх зориулалттай "Салхин цахилгаан станц" барих дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаад Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 12 дугаар сарын 03-ний өдрийн 530 дугаар тогтоолоор тусгаарлагдах хэлбэрээр өөрчлөн байгуулагдах зөвшөөрөл олгосныг үндэслэн В ХХК-ийг байгуулж, мөн хорооны 2020 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн 626 дугаар тогтоолоор уг тусгай зөвшөөрөл эзэмшигчийг В ХХК болгон өөрчилснөөр тус компанийн эзэмшиж байсан дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг Хорооны 389 дугаар тогтоолоор 2018 оны 12 дугаар сарын 13-ний өдрөөс эхлэн 5 жилээр сунгаж, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг шинэчлэн тогтоож ...техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулж, Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулах, үнэ тарифын саналаа дахин боловсруулж Хороонд ирүүлэн хянуулах, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн гэрээг тус тус эцэслэн шийдвэрлэх-ийг тус тус үүрэг болгосон,
Мөн Хорооны 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 626 дугаар Тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулах тухай тогтоолын 2 дах заалтаар В ХХК- ийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хавсралтаар шинэчлэн тогтоосон ба 4 дэх заалтаар Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 389 дүгээр тогтоолын 2 болон 3 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсний дагуу Эрчим хүчний барилга байгууламж (Говьс аймгийн С сумын нутаг дэвсгэрт байршилтай 50.4 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай салхин цахилгаан станц) барих техник, эдийн засгийн үндэслэлийг "С УТҮГ-тай хамтран шинэчлэн боловсруулж "С УТҮГ-аас Эрчим хүчний яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөлд хүргүүлсэн боловч татгалзсан, уг татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, техник эдийн засгийн үндэслэлийг зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргаснаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2022/0949 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон үйл баримтууд тогтоогдсон, эдгээр үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй.
Нэг. Эрчим хүчний зохицуулах хорооны /цаашид Зохицуулах хороо гэх/ 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэх тухай" тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
1.1. Эрчим хүчний зохицуулах хорооны /цаашид Зохицуулах хороо гэх/ 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэх тухай" тогтоолоор Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалт, 9.2 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 181 дүгээр тогтоолоор баталсан Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм-ийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэг, В ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 45/23, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 49/23 дугаар албан бичгүүдийг тус тус үндэслэн В ХХК-д олгосон эрчим хүчний барилга байгууламж (Говьс аймгийн С сумын нутаг дэвсгэрт байршилтай 50.4 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай салхин цахилгаан станц) барих дугаартай тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг "Хангалтгүй" гэж дүгнэж шийдвэрлэсэн байна.
1.2. Маргаан бүхий захиргааны актын үндэслэл болгосон Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Зохицуулах хороо нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 9.1.3-т тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах; 9.1.8-д тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь өөрчлөн зохион байгуулагдах, тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах барилга байгууламж, шугам сүлжээ, тоног төхөөрөмж, бусад эд хөрөнгийг шинэчлэх, өөрчлөх, тэдгээрийг өмчлөх эрхээ шилжүүлэх, барьцаалах нь тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаанд нөлөөлөхөөр бол тухайн өөрчлөлтийг зөвшөөрөх эсэхийг шийдвэрлэх;, 9.1.19-д тусгай зөвшөөрөл олгоход баримтлах чиглэл, суурь зарчмыг техник, эдийн засгийн хувьд үр ашигтай, оновчтой байх нөхцөлийг шалгуур болгон тогтоох;-оор, 9.2-т Зохицуулах хороо нь шийдвэрлэх асуудлаа Зохицуулагчдын зөвлөлийн хурлаараа хэлэлцэнэ. Хурлын шийдвэр тогтоол хэлбэртэй байна. Тогтоолыг тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч дагаж мөрдөнө гэж тус тус заасан.
1.3. Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 181 дүгээр тогтоолоор баталсан Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм"-ийн 6 дугаар зүйлийн 6.7-д Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын тухайн оны зорилтын үзүүлэлтүүдийн биелэлтэд өгсөн онооны нийлбэрээр дараахь байдлаар дүгнэнэ, Нөхцөл, шаардлагын зорилтын биелэлт (%) нь 90-100 хүртэл Хангалттай сайн, 75-90 хүртэл Сайн, 60-75 хүртэл дунд, 60 хүртэл үнэлгээ Хангалтгүй байхаар нарийвчлан тогтоосон байна.
1.4. Хариуцагч нь дээрхи тогтоол, дүрмийг үндэслэн В ХХК-ийн Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг дараахь өгөгдлөөр дүгнэхдээ:
1.4.1.Эрчим хүчний барилга байгууламж /Говьс аймгийн С сумын нутаг дэвсгэрт байршилтай 50.4 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай салхин цахилгаан станц/ барих техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулж, Эрчим хүчний яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж, 2021 онд багтаан хороонд ирүүлэх, Техник эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулж, Эрчим хүчний яамны шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулсан бол-100% гэж тогтоосон ба 2022 оны тухайд ...Техник эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулж, Эрчим хүчний яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2022 оны 5 сарын 12 өдрийн 4-р хуралдаанд хэлэлцүүлсэн, шийдвэр гаргаагүй, энэ асуудал шүүхээр орж, тус компанийн талд шийдвэр гарч, хурлаар дахин ороогүй байна-90% гэж, 2023 оны тухайд ...Техник эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулж, Эрчим хүчний яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2022 оны 5 сарын 12 өдрийн 4-р хуралдаанд хэлэлцэхээс татгалзсан, энэ асуудал шүүхээр орж, тус компанийн талд шийдвэр гарч, хурлаар дахин ороогүй байна, горимын тооцоог ДҮТ ТӨХХК-иар хийлгэсэн-95% гэж тус тус үнэлсэн байна.
Нэхэмжлэгч үүнийг ...100 хувь байх ёстой атал 95 хувиар үнэлсэн нь буруу, шүүхийн шийдвэр гарсан боловч хэлэлцээгүй байгаа нь манайд хамааралгүй гэх үндэслэлээр эсэргүүцэж байх боловч нэгэнт Зохицуулах хорооны гишүүдийн саналаар эцэслэн батлуулаагүй гэж үзэж 95 хувиар үнэлснийг шүүх буруутгах үндэслэлгүй, энэ нь захиргааны байгууллагын сонгох боломжийн хүрээ хязгаарт нийцсэн гэж шүүх дүгнэв.
1.4.2. Үнэ тарифын саналаа дахин боловсруулж ирүүлэн 2021 онд багтаан хянуулж батлуулах нөхцөл шаардлагын тухайд, ...Үнэ тарифын саналаа дахин боловсруулж ирүүлэн 2021 он багтаан хянуулж батлуулсан бол-100%, 2022 оны тухайд ...Мөн Эрчим хүчний зохицуулах хороонд 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 12 дугаар албан бичгээр шаталсан тарифын санал хүргүүлсэн, Үнэлгээ 0, 2023 оны тухайд мөн адил үндэслэлээр Үнэлгээ-0 гэж тус тус үнэлснийг нэхэмжлэгчээс, Эрчим хүчний яам нь техник эдийн засгийн үндэслэлийг баталж өгөөгүйгээс биелүүлэх боломжгүй байсан гэж тайлбарлан эсэргүүцэж байх боловч тус хорооны 2020 оны 626 дугаар тогтоолоор тухайн үндэслэлийг шинэчлэн батлуулж 2021 онд хороонд ирүүлэхийг үүрэг болгосон, уг тогтоолтой хэргийн оролцогчид маргаагүй байх ба энэ тохиолдолд захиргааны байгууллагаас тогтоосон хугацаанд үнэ тарифын саналаа боловсруулж хянуулах шаардлагаа нэхэмжлэгч биелүүлээгүй нь тогтоогдож байх тул энэ үндэслэлээр хангалтгүй гэж үнэлснийг буруутгах боломжгүй.
1.4.3. Цахилгаан эрчим хүч худалдах худалдан авах гэрээг 2021 онд багтаан ДҮТ ХХК-тай шинэчлэн байгуулах гэж зааж, дүгнэх аргачлалд ...Цахилгаан эрчим хүч худалдах худалдан авах гэрээг 2021 онд багтаан ДҮТ ХХК-тай шинэчлэн байгуулсан бол 100%, 2022 оны нөхцөл шаардлагын биелэлтийн тухайд Цахилгаан эрчим хүч худалдах худалдан авах гэрээг 2021 онд багтаан ДҮТ ХХК-тай шинэчлэн байгуулаагүй. Үнэлгээ 0%, 2023 оны тухайд, мөн адил үндэслэлээр Үнэлгээ 0% гэж дүгнэсэн байна.
Үүнийг нэхэмжлэгчийн зүгээс ...компани тусгаарлах хэлбэрээр өөрчлөн байгуулагдсаныг тусгай зөвшөөрөл олгох нөхцөл өөрчлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй...тул ДҮТ ХХК-тай цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулах боломжгүй гэх хариуг Эрчим хүчний яамны 2021 оны а/1728 дугаар албан бичгээр мэдэгдсэн тул гэрээ байгуулж чадаагүй гэж тайлбарласан.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь тухайн мэдэгдлийн хууль зүйн үндэслэлийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй, энэ тохиолдолд өөр захиргааны байгууллагаас гаргасан өөр үр дагавар бүхий захиргааны актыг үндэслэл болгон хариуцагч Хороог буруутгах боломжгүй, түүнчлэн гэрээ байгуулагдаагүйг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байгаа нөхцөлд үнэлгээ буруу биш гэж үзэхээр байна.
1.4.4. Эрчим хүчний барилга байгууламжийг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд барьж байгуулан ашиглалтад оруулах, холбогдох акт баримт бичгийн баталгаажуулсан хувийг ирүүлэхээр зааж. дүгнэх аргачлалд Эрчим хүчний барилга байгууламжийг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд барьж байгуулан ашиглалтад оруулах, холбогдох акт баримт бичгийн баталгаажуулсан хувийг ирүүлсэн бол 100% гэж тогтоосон, 2022 оны нөхцөл шаардлагын биелэлт ирүүлсэн тайланд Барилга угсралтын ажил эхлээгүй, 2023 оны тайланд мөн Барилга угсралтын ажил эхлээгүй. Үнэлгээ 0% гэжээ.
Нэхэмжлэгчээс ...626 дугаар тогтоолын зарим хэсэг биелэгдээгүй нь манай компанийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй, техник эдийн засгийн үндэслэлийг ЭХЯ-ны Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр хэлэлцүүлээгүйн улмаас барилга байгууламжийн угсралтын ажлыг эхлүүлэх боломжгүй байсан гэдгийг мэдсээр байж хангалтгүй гэж үнэлсэн нь хууль бус, итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэх ёстой, уг төсөлд 5,5 сая долларын хөрөнгө оруулалт оруулсан гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл тухайн төслийн талбай дээр харуулын байр 5 ш-ийг барьсан гэж тайлбарласан боловч эдгээр нь төслийн барилга байгууламжийн угсралтын ажлыг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд барьж байгуулан улмаар ашиглалтанд оруулсан байх нөхцөл шаардлагыг хангаагүй, нөгөө талаар нэхэмжлэгч нь нэр бүхий компаниудад мөнгө олгосон банкны гүйлгээний баримтуудыг ирүүлсэн боловч эдгээр нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэл хамгаалах зарчим зөрчсөн гэж үзэх үндэслэл болохооргүй байна. Иймд энэ талаархи хариуцагчийн үнэлгээ хууль зүйн үндэслэлтэй.
1.4.5. Эрчим хүчний барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулахдаа шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх талаар хөрөнгө оруулагч талуудтай гэрээг 2021 онд багтаан эцэслэн байгуулж баталгаажуулсан хувийг ирүүлэх гэж зааж, дүгнэх аргачлалд ЦЭХХХГэрээ байгуулсан бол-20%, Хөрөнгө оруулагч талтай гэрээг эцэслэн байгуулсан бол-80% гэж заасан, 2022 оны тухайд ЦЭХХХГэрээ байгуулсан 20%, Филиппин улсын Аяала корпорацийн охин компани болох AC R******* Ltd хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээний үндсэн нөхцөлийг тохирч байгаа. Үнэлгээ 0%, 2023 оны тухайд мөн адил үндэслэлээр хангалтгүй үнэлгээг тус тус өгсөн, өөрөөр хэлбэл гэрээг эцэслэн байгуулсан байх шаардлагыг хангаагүй гэж үзжээ.
Нэхэмжлэгч үнэлгээг үндэслэлгүй гэж үзэж нотлох баримтаар А******* ХХК болон Ю ******* ******* ХХК-иудын хооронд 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан Хөрөнгө оруулах санал илэрхийлсэн санамж бичиг-ийг шүүхэд ирүүлсэн боловч энэ нь Хөрөнгө оруулагч талтай гэрээг эцэслэн байгуулсан бол-80% гэж үнэлэх үнэлгээний шаардлагыг хангаагүй, энэ талаархи хариуцагчийн үнэлгээ бодит нөхцөл байдалд нийцсэн байна.
1.4.6. Барилга байгууламжийн угсралтын ажлыг энэхүү тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын 4 дүгээр зүйлийн 4.7-д заасан нөхцөл биелэгдсэнээс хойш буюу 10 сарын дотор эхлүүлсэн байх гэж зааж, дүгнэх аргачлалд Эх үүсгүүрийг барих газрын гэрчилгээтэй нөхцөлд 10%, ЭХЯ-наас барилгын ажил эхлүүлэх тусгай зөвшөөрөл олгосон бол 40%, Зөвшөөрлүүд бүрдсэний дараа БУА эхлүүлсэн бол ажлын явцаас хамааран 50% гэж тогтоон, 2022, 2023 оны тухайд Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын газрын гэрчилгээ авсан 10%, ЭХЯ-наас барилгын ажил эхлүүлэх тусгай зөвшөөрөл аваагүй байна 0%, эхлээгүй байгаа 0% гэж дүгнэсэн.
1.4.7. Түүнчлэн Барилга байгууламжийн барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт хийлгэх гэрээ байгуулж, баталгаажуулсан хувийг ирүүлэх гэж зааж, Эрчим хүчний яамнаас техникийн нөхцөл олгосон бол 50%, барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт тавих эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулсан тохиолдолд 50%, 2022, 2023 онуудын тухайд Эрчим хүчний яамнаас олгосон техникийн нөхцөлийн хугацаа дууссан 0%, барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт тавих эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулсан 50% гэж үзэн нийт дүнгээр тусгай зөвшөөрлийн 2022 оны нөхцөл шаардлагын биелэлт хангалтгүй буюу 46.3%, 2023 оны нөхцөл шаардлагын биелэлт мөн хангалтгүй буюу 41.7% гэж үнэлж, улмаар ...В ХХК-д олгосон дугаартай эрчим хүчний барилга байгууламж (Говьс аймгийн С сумын нутаг дэвсгэрт байршилтай 50.4 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай салхин цахилгаан станц барих тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааны нөхцөл, шаардлагын биелэлтийг Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 181 дүгээр тогтоолоор батлагдсан "Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм"-ийн 6 дугаар зүйлийн 6.8.3-т заасны дагуу дүгнэхэд 41.7 хувьтай "Хангалтгүй" үнэлгээ авсан тул тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлээгүй гэж дүгнэсэн, эдгээр нөхцөл байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
1.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана. гэж зааснаар шүүх хариуцагчийг сонгох боломжоо хэрхэн хэрэглэсэнд дүгнэлт өгөх ба хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хариуцагч сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
1.6. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн гаргасан 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар тогтоол нь хариуцагч захиргааны байгууллагын эрх хэмжээ, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хянах чиг үүрэгт нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй, уг захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул хүчингүй болгох боломжгүй.
1.7. Нөгөө талаар нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны акт гаргахдаа тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг буруу үнэлж дүгнэсэн гэх агуулгаар маргасан, харин шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр маргаагүй ба тухайн тохиолдолд зохих аргачлалын дагуу үнэлгээ хийсний үндсэн дээр тогтоол гаргасан үйл ажиллагааг журам зөрчсөн гэж үзэхгүй.
Хоёр. Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дүгээр Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах, тусгай зөвшөөрлийн харилцааг дуусгавар болгох тухай" тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
2.1. Дээрхи маргаан бүхий тогтоолоор Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалт, 9.2 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 22.3 дахь хэсэг, Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1 дэх заалт, 5.5 дугаар зүйлийн 11 дэх хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 346 дугаар тогтоол, 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар тогтоолыг тус тус үндэслэн 1 дэх заалтаар "В" ХХК-д олгосон эрчим хүчний барилга байгууламж (Говьс аймгийн С сумын нутаг дэвсгэрт байршилтай 50.4 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай салхин цахилгаан станц) барих дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж, тусгай зөвшөөрлийн харилцааг дуусгавар болгож, 2 дахь заалтаар Тусгай зөвшөөрлийн харилцааг дуусгавар болгож байгаатай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн "Тариф батлах тухай" 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
2.2. Маргаан бүхий захиргааны актын үндэслэл болгосон Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Зохицуулах хороо нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 9.1.2-д энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох;, 22 дугаар зүйлийн 22.3-т Тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмын дагуу сунгана. гэж, Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1-д Эрх бүхий этгээд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:, 1.1-д энэ хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох шийдвэр гаргах; 5.5 дугаар зүйлийн 11-д Эрх бүхий этгээд хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангахгүй байгаа тохиолдолд зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзана гэж тус тус заасан.
2.3. Түүнчлэн Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 346 дугаар тогтоолоор Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалт, 9.2 дахь хэсэг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 181 дүгээр тогтоолоор баталсан "Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм"-ийн 6 дугаар зүйлийн 62, 6.7 дахь хэсгийг тус тус үндэслэн 1 дэх заалтаар "В" ХХК-д олгосон эрчим хүчний барилга байгууламж (Говьс аймгийн С сумын нутаг дэвсгэрт байршилтай 50.4 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай салхин цахилгаан станц) барих дугаартай тусгай зөвшөөрлийн 2022 оны нөхцөл, шаардлагын биелэлтийг "Хангалтгүй" гэж дүгнэж, 2 дахь заалтаар Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааны нөхцөл, шаардлагын хэрэгжилтийг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор тайлагнахыг "В" ХХК (А*******)-д үүрэг болгож шийдвэрлэсэн байх ба 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар тогтоолоор В ХХК-д олгосон эрчим хүчний барилга байгууламж барих /Говьс аймгийн С сумын нутаг дэвсгэрт 50.4 МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станц/ дугаартай тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг мөн Хангалтгүй гэж дүгнэсэн.
2.4. Тухайлбал, хариуцагч нь В ХХК-ийн Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх талаархи дүгнэлт, саналдаа ...тус компанид олгосон дугаартай эрчим хүчний барилга байгууламж (Говьс аймгийн С сумын нутаг дэвсгэрт байршилтай 50.4 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай салхин цахилгаан станц барих тусгай зөвшөөрлийн 2022, 2023 оны нөхцөл шаардлагын биелэлтийг "Хангалтгүй" гэж дүгнэн, улмаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах, тусгай зөвшөөрлийн харилцааг дуусгавар болгох, тус компанийн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах, тусгай зөвшөөрлийн харилцааг дуусгавар болгохтой холбогдуулан Хорооны 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Тариф батлах тухай 02 дугаар тогтоолыг хүчингүй болгох дүгнэлт гаргасны дагуу уг маргаан бүхий тогтоол гаргасан нь хууль болон дүрмийн заалтад нийцсэн гэж шүүх үзэв.
2.5. Шүүхийн энэ шийдвэрээр Эрчим хүчний зохицуулах хорооноос В ХХК-д олгосон эрчим хүчний барилга байгууламж барих /Говьс аймгийн С сумын нутаг дэвсгэрт 50.4 МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станц/ дугаартай тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг хянаад Хангалтгүй гэж үзсэн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй, уг тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж дүгнэсэн тул тухайн тогтоолд үндэслэн гаргасан Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дүгээр Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах, тусгай зөвшөөрлийн харилцааг дуусгавар болгох тухай" тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.
2.6. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч байгууллага нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд тухайн тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд Эрх бүхий этгээдээс тогтоосон нөхцөл шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй ба ийнхүү хангаж ажиллаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах боломжийг хуулиар олгосон, уг тогтоол нь Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 11 болон Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан хариуцагчийн эрх хэмжээ, чиг үүрэгт нийцсэн хууль зүйн үндэслэл бүхий захиргааны акт ба уг тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны зөрчигдөөгүй.
2.7. Хэдийгээр В ХХК-иас Эрчим хүчний зохицуулах хорооны Тусгай зөвшөөрөлийн газрын дарга Х.Нт хандаж 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 50/23 дугаар Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт хүргүүлж, уг хүсэлтдээ ...Хорооны 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 626 тогтоолоор "А" ХХК нь В******* ХХК болж өөрчлөн зохион байгуулагдсантай холбогдуулан шинэчлэн тогтоосон тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг тайлагнасан байх боловч уг тайлан ч тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг тогтоосон хугацаанд нь хангаж ажилласныг хангалттай нотолж чадаагүй гэж үзэхээр байна.
2.8. Нөгөө талаар нэхэмжлэгч нь ...Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дүгээр тогтоолыг хууль бус болохыг тогтоож, уг тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг холбогдох хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан хэдий ч В ХХК-иас Эрчим хүчний зохицуулах хорооны Тусгай зөвшөөрөлийн газрын дарга Х.Нт хандаж 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 50/23 дугаар Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт хүргүүлснээс өөрөөр хүсэлт өгөөгүй, энэ хүсэлтийн талаар хариуцагч 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дүгээр Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах, тусгай зөвшөөрлийн харилцааг дуусгавар болгох тухай" тогтоол гаргаж шийдвэрлэсэн, уг тогтоол хууль зүйн үндэслэлтэй тул ...хугацаа сунгуулах хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг шүүх хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
2.9. Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалт, 9.2, 22 дугаар зүйлийн 22.3, Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1, 5.5 дугаар зүйлийн 11-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч В******* ХХК-ийн гаргасан Эрчим хүчний зохицуулах хорооны /цаашид Зохицуулах хороо гэх/ 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэх тухай тогтоолыг хүчингүй болгож, Говьс аймгийн С сумын нутаг дэвсгэрт 50.4 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлэх зориулалттай Салхин цахилгаан станц барих Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах, тусгай зөвшөөрлийн харилцааг дуусгавар болгох тухай Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дүгээр тогтоолыг хууль бус болохыг тогтоож, уг тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг холбогдох хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН