| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2017/0085/Э |
| Дугаар | 101 |
| Огноо | 2017-09-14 |
| Зүйл хэсэг | 254.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэй
Улсын яллагч: Н.Цогтбаяр
Иргэдийн төлөөлөгч: Д.Б
Хохирогч: С.Э
Хохирогчийн өмгөөлөгч: Д.Н
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ц.Б, С.А, Н.Э
Шүүгдэгч: Б.А, Г.Х, Г.А, Г.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Б-ийн А, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 245.1-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Г-ийн Х , О овогт Г-ын М, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.1-т зааснаар Б овогт Г-ийн А нарт холбогдох эрүүгийн ,,, тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Дугаар /С% Цэцэрлэг
Шүүгдэгч Б.А. Г. Х. Г. А. Г. М
Шүүгдэгч Б.А нь 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр А аймгийн Э сумын Э баг, Ж гэх газарт байх өөрийн гэртээ иргэн С.Э-тай хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан улмаар С.Э-ын толгойн тус газар нь сүхээр цохиж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан,
шүүгдэгч Г.Х нь Б.А-ийн 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул баг, Жана гэх газарт байх өөрийн гэртээ иргэн С.Э-тай хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан улмаар С.Э-ын толгойн тус газар нь сүхээр цохиж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэх хэрэгт 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хохирогчоор, гэрчээр 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тус тус мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн,
шүүгдэгч Г.А нь Б.А-ийн 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул баг, Жана гэх газарт байх өөрийн гэртээ иргэн С.Э-тай хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан улмаар С.Э-ын толгойн тус газар нь сүхээр цохиж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан хэрэгт С.Э-ын толгойн тус газарт нь банзаар цохиж гэмтэл учруулсан, учруулаагүй хэмээн удаа дараа өөр мэдүүлэг өгч мөрдөн байцаалтын ажиллагаанд санаатайгаар саад учруулсан,
шүүгдэгч Г.М нь Б.А-ийн 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Эрдэнэ-Уул баг, Жана гэх газарт байх өөрийн гэртээ иргэн С.Э-тай хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан улмаар С.Э-ын толгойн тус газар нь сүхээр цохиж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан хэрэгт 2012 оны 07 дугаар сарын 21- ний өдөр, 2012 оны 09 дүгээр сарын 07-ны өдрүүдэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө Г.А нь С.Э-ыг банзаар цохиж гэмтээснийг харсан талаар огт мэдүүлээгүй атлаа 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гэрчээр дахин мэдүүлэг өгөхдөө өмнөх мэдүүлгээс зөрүүтэй буюу Г.А нь С.Э-ын толгойн тус газар нь банзаар цохиж байхыг харсан мэтээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: С.Э манай гэрт өдөр 15 цагийн үед ирсэн. Тэр үед манай ах дүү нар Улаанбаатар хотоос ирчихсэн яваагүй байсан юм. Манай ах Г, С.Э нар хоорондоо урьд өмнөх нэг асуудлаар маргаантай байсан юм. Түүнээс болоод гадаа эд нар ярилцаж сууж байгаад манай ах дүү нар явцгаасан. Тэгээд С.Э манай гэрт орж ирээд баруун талын орон дээр хэвтэж байснаа босч ирээд Г.Х-ыг машинаа өг би машиныг чинь унаж явна, 10 литр бензин хийгээд би өөрөө унаад явна гээд байхаар нь би уурлаад маргалдсан. Маргалдаад ам зөрөөд сууж байсан намайг өргөж аваад авдрын урд руу шидсэн. Шидчихээд намайг ирээд зодоод байсан чинь Г.Х босч ирээд яагаад эмэгтэй хүн зодож байгаа юм бэ гэж хэлэхэд чамайг алсан ч яадаг юм гээд Г.Х-ыг халуун гал дээр түлхэж унагаасан. Энэ хоёр маргалдаад хоёр биенийгээ барьж аваад тавихгүй болохоор нь би цочсондоо болоод чанга орилсон чинь гаднаас Г.А орж ирээд С.Э-ыг гэрээс аваад гарсан. Гэрээс бид гурав хамт гараад зууралдаад газар унасан чинь Г.А газраас нарийн банз аваад С.Э-ыг толгойн дундуур нь цохисон. Тухайн үед манай гэрт сүх гэхээр зүйл байгаагүй. С.Э худлаа мэдүүлэг өгөөд байна. С.Э-ыг Г.А цохисон учраас би С.Э-ыг сумын төвийн эмнэлэгт хүргэх ёстой газарт хүргэж өгсөн. Надад өөр ярих зүйл байхгүй гэв.
Шүүгдэгч Г.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: С.Э бид нарын дунд болсон үйл явдлыг үнэн зөвөөр нь мэдүүлэг өгье. С.Э 15 цагийн үед манай гэрт ирэхэд, Улаанбаатар хотоос ах дүү нар манайд ирчихсэн байсан юм. С.Э манай ах Г-той урьд өмнөх нэг асуудлаар маргаантай байсан бөгөөд Г-д өгөх ёстой юм аа өгөөгүй байсан юм шиг байна билээ. Өдөр нь манай ах дүү нар явцгаагаад С.Э манай гэрт үлдсэн юм. Бид хоёр нийлж нэг пиво задлаад уугаад сууж байсан С.Э “Чи надад тэргээ өгчих би бензин хийгээд айл хэсч архи ууна гэхээр нь би машинаа өгнө, өгөхгүй гэж хэлээгүй сууж байсан. Манай эхнэр чамд юу гэж машинаа өгөхийн гээд хэлсэн чинь С.Э босч ирээд эхнэрийг өргөөд авдрын урд руу шидсэн. Тэгээд эхнэр босч ирээд зогсох гэтэл нь урдаас нь өшиглөхөөр нь би эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ гэсэн чи муу бөөс юу гээд байгаа юм бэ гээд миний цамцны захнаас боогоод халуун зуух нь дээр ар нуруугаар унагаасан. Манай эхнэр ч сандраад аллаа энэ хүн ахыг чинь аллаа гэж орилсон чинь гэрийн гаднаас Г.А орж ирээд манай эхнэр, Г.А, С.Э гурав гараад үүдээр багтахгүй, бие биенийгээ чирээд аваад гарцгаасан. Тухайн үед миний цамц түлэгдсэн учраас тайлаад цамцаа солиод гэртээ үлдсэн. Энэ гурав гадаа гараад Г.А үүдэнд байсан модыг аваад С.Э-ыг цохисон. Тэгээд удалгүй тархи толгойг нь хагалаад хаячихлаа гээд орилоод байхаар нь гарсан чинь С.Э доошоо хараад суучихсан, толгойноос нь цус гараад байж байсан. Гадаа сууж байгаад манай гэрт ороод манай эхнэр, Г.М нар хөвөн шатааж толгой дээр нь тавьж өгсөн. Орой болсон С.Э-ын хүү ирээд аавыг мотоцикль нь дээр авч явах гэсэн явж чадахгүй байна, гэрт хүргээд өгөөч гэхээр нь гэрт нь хүргэж өгсөн. Маргааш өглөө нь эмнэлэг явмаар байна гэхээр нь эмнэлэг хүргэж өгсөн. С.Э бид нарыг худлаа ярьж гүтгэсэн мэдүүлэг өгсөн байна. Эмэгтэй хүн сүх бариад хүнийг сүхдэнэ гэж юу байх гэв.
Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 2012 онд С.Э гэх хүнийг зодсон нь үнэн. Гэрээс чирч гаргаад зодсон. Өөр ярих зүйл байхгүй гэв.
Шүүгдэгч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Г.А-той гэр бүлийн харилцаатай байхдаа Г.Х ахынхтай айл байсан. Тухайн өдөр С.Э гэх хүн Г.Х ахын гэрт ирчихсэн байсан. Намайг Г.Х ахын гэрт хэрэг болохоос өмнө нэг ороход пиво задалчихсан уугаад сууж байсан. Тэгээд гэртээ ороод сууж байсан удалгүй ахыг чинь аллаа гээд Б.А эгч нь орилсон. Тэгээд би айл аймаг хүмүүс байна, чи гар гээд Г.А-ыг гаргасан. Г.А-ыг гэрээс гарсны дараа би гэрээсээ гарахад Г.Х ахын гэрийн гадаа 3 хүн үүдэн дээрх зэрэгцэж унаад, С.Э ах банзаар цохиулсан юм шиг толгойноос нь цус гараад, доошоо 4 хөллөөд суусан. Сууж байгаад өөрөө босоод Г.Х ахын гэрт орохоор нь араас нь орж хөвөн шатааж, толгой дээр нь тавьж өгсөн. Би үүнийг л харсан. Түүнээс өөр зүйл хараагүй гэв.
Эрүүгийн 201203000051 дугаартай хэргээс:
Хохирогч С.Э-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 19-20 цагийн орчим морь алга болчихоод морио хайгаад явж байгаад Х гэдэг айлын гадна очиж морио сураглахад, Х-ийн гэрт М эхнэртэйгээ, Г эхнэртэйгээ, хотоос ирсэн хүргэн ах нь гээд нэг хүн, тэгээд Х эхнэртэйгээ байцгааж байсан. Тэр хүмүүс архи ууцгаасан бололтой бүгд халамцуу согтуу байцгаасан. Тэгтэл Г надаас архи нэхээд чи С-оос архи авчих гээд байсан. Би мөнгө байхгүй гээд явах гэтэл Х намайг бариад асван. Тэгэхээр нь би түлхтэл Х зуухны урдуур уначихсан. Тэгээд би гараад мотоциклио асаах гэтэл асахгүй байсан. Миний мотоциклийн утсыг салгасан байсан. Би тонгойгоод янзлах гэж байтал Х миний нүүрлүү цохисон, юугаар цохьсоныг нь мэдэхгүй. Агийн цохьсон гарыг нь барьж аваад ноцолдоход тэнд байсан бүх хүмүүс мод чулуу бариад надруу дайрсан. Цохих нэг нь цохиод, өшиглөх нэг нь өшиглөөд, модоор цохиод байсан. ...Тэгээд би Х-д 20.000 төгрөг гаргаж өгөөд хоёулаа эвлэрье, би пиво авъя хоёулаа нэгийг нь хувааж ууя, тэгээд найз нь явъя гээд нэг пиво хувааж уусан. Х их согтсон орноосоо унаад байсан. Би баруун орон дээр нь хажуулж байтал Х-ийн эхнэр С мод барьж ирээд намайг цохиод доромжлоод байсан. Тэгтэл миний хамраас цус гарсан. Тонгойгоод сууж байтал бүснээс татаж унагаад дээрээс С өшиглөөд, нүдээд, А-оо энийг гаргаж хая гээд байсан. Тэгтэл хаалга онгойгоод А сүх сугавчилчихсан орж ирж харагдсан. Тэгээд намайг Х, А, С гурав нүдээд байсан. Тэгтэл тархи руу ян гээд л явчихсан, дарж үзэхэд бүлээн юм гоожиж байсан. Гэхдээ хэн нь цохьсоныг би мэдээгүй, гэхдээ А сүх барьж орсон, ална гээд орилоод байсан. Нэг мэдэхэд би ухаан алдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/
“...Би баруун талынх нь орон дээр хэвтээд хэсэг дуг хийтэл С над руу дайраад мод, лоом барьчихсан цээж орчмоор нүдээд байсан. Х өндийж босч ирэхээр нь би эхнэрээ аваач гэж хэлтэл босч ирээд эхнэртэйгээ нийлээд цохиж зодоод хамраас цус гаргасан. ...Дөрвөн хөллөөд байж байтал А-оо гээд С хашгираад байсан. С энэ мууг алчихъя гэж хэлээд өшиглөөд гараараа цохиод байсан. Энийг алсан байхад хүүрийг нь шувуу л иднэ биз, хэн олдог юм бэ гэж хэлээд байсан. А нь сүх барьчихсан орж ирсэн. С нь энэ мууг алсан ч яах вэ гээд тас хийтэл сүхээр дагз руу цохисон. Гэтэл бүлээхэн оргиод явчихсан. Х нь С-г чи хүн алчихлаа шүү дээ гэж хэлээд хөвөн гээд пижигнээд байсан. Тэгээд би ухаан алдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-26 дугаар хуудас/
“...Х-ын эхнэр А-ыг дуудаад орилоод байсан. А-нь гэрт хурц иртэй, түлээ хагалдаг сүх барьчихсан орж ирсэн, би доошоо хараад хэвтэж байсан. миний хамарнаас цус гарч байсан юм. Гэтэл А нь сүхээр намайг цохисон. Түрүүлгээ хараад хэвтэж байхад ян гээд толгой руу цохисон. Харахад А нь сүх барьчихсан зогсож байсан. Хажууд нь А, Х нар зогсож байсан. Намайг А цохьсон гэж бодож байна...” гэх дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/
“...хамарнаас цус гараад доошоо хараад толгойгоо хоёр гараараа салаавчлаад хэвтэж байхад А сүхээр цохисон. Хүн аллаа гээд дээшээ харахад А сүх бариад зогсож байсан, дахин цохих гэж далайсан, сүхийг нь хэн авсныг мэдэхгүй...” гэх дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 220 дугаар хуудас/
“...Миний өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярихад А намайг хурц иртэй даран сүхээр толгой руу цохиж гэмтээсэн нь үнэн. Энэ талаар өмнө өгсөн бүх мэдүүлэгтээ хэлсэн. Харин хэрэг болсны дараа Х, А нар нь А-ыг цохьсон гээд хэлээд өг гэж гуйгаад байсан. А намайг цохиж гэмтээсэн асуудал байхгүй. Банзаар толгой руу цохисон асуудал огт байхгүй. Х ахтайгаа хуйвалдаж тийм асуудал ярьсан байх гэж бодож байна. Гуйгаад байхад нь ганц нэг ярьсан байж магадгүй. Ямар ч байсан А цохиогүй нь үнэн. М намайг цохиж авахыг хараагүй. Гэрт байгаагүй. ...Эхнэр Э-ийн дэргэд аймгийн зах дээр гуйж байсан. Дараа нь аймагт Х-ыг эхнэрийн хамт дуудаад байхаар нь Л, Ө, Э нарын хамт 1 дүгээр сургуулийн сааданд очсон чинь хамт явсан хүмүүсийн хажууд А-ыг цохисон гээд хэлээд өг гэж гуйгаад байсан. Би прокурорын газарт дуудахад нь очсон чинь А өөрөө эмэгтэй хүнийг шоронд явуулах гээд байгаа юм уу гээд уйлаад байхад нь ер нь эмчилгээний зардал өгчих хэн цохиж гэмтээсэн нь яах вэ гэж л дахин хэлсэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 239-240 дүгээр хуудас/
Гэрч Г.М-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2012 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос Г эхнэр А, М гурав Б эхнэр С хоёрын хамт манай хотонд ирээд Х ахын хотонд хоноцгоосон. Хотоос ирсэн хүмүүс ганц нэг шил архи ууцгаасан, тэгээд манайх М ахыг цай уулгаад манай гэрт Х, Г, М гурав 0.5 литрийн архи хувааж уугаад дуусаж байхад 14 цагийн үед Э гуай манайд орж ирсэн. Тэр гурав ууж байсан архинаасаа нэг хийж өгсөн, архи нь ч дууссан. Э гуай идээ идчихээд гараад явсан, Г хамт гарсан. Тухайн үед А малд явсан байсан. Тэгээд удалгүй гадаа хүмүүс орилоод байхаар нь гарсан. А малд яваад ирж байсан. Э Х-ыг өшиглөж байсан. А өмөөрөөд чи миний ахыг яагаад байгаа гэсэн чинь Э А-ыг үснээс нь зулгаагаад М ах салгаад гэрт орцгоосон. Гэрт орохоос өмнө Э мотоцикль асахгүй байна. Сэвчээний утас тасалчихсан байна гээд байсан. Нар жаргасны дараа ирсэн хүмүүс явцгаасан. Э үлдээд Х ахын гэрт орсон. Тэгээд шөнө орондоо ороод унтах гэж байхад А эгч А-оо ахыг чинь аллаа гээд орилсон. Би А-ыг гар гээд гаргасан А ямар хүүхдүүд биш гарахгүй гээд байхаар нь би гар гэсээр байгаад гаргасан. Удалгүй А гэрийн хаалга цохиод би тайлж өгсөн. Сандарчихсан Э ахын толгой хагарчихлаа. Би банзаар цохьсон, нуруу руу нь цохьсон гээд байсан. Тэгээд бид 2 хамт Х ахынд ортол Э баруун хойморт толгойгоо бариад доошоо хараад хэвтэж байсан. А толгой дээр хөвөн тавиад боож өгсөн. Х ах цамц барьчихсан Э намайг зуухан дээр дарж боогоод миний цамц түлэгдсэн гэж байсан. Удалгүй Б, Г, Т гурав ирээд Б аав хаана байна гэхэд А манайд байгаа гээд бид бүгд Х ахынд орсон. Х, А 2 Б-д танай аав агсан тавиад Х-ыг боож гал дээр дарсан, Э зуух мөргөөд толгойгоо хагалсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/
Гэрч Э.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... ахын гэрээс залгасан би Х ахыг утсаар ярьлаа гэж бодсон. А А-ын гэрт байхдаа танай аав агсан тавиад зуух мөргөж унасан, толгойгоо хагалсан гэж байсан. А агаа, ажаа хоёроос болчихлоо гээд сандарсан байдалтай үглээд байсан. Агаа, ажаа хоёр гэдэг нь Х, А хоёрыг хэлж байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/
Гэрч С.Г-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Бид гурав Х ахын хотонд очоод эхлээд А ахынд орсон. А ах эхнэртэйгээ эгч гурав сууж байсан. Б аав хаана байгаа гэж асуухад А эгч манайд байгаа. Э манайд агсан тавиад Х-тай барьцалдаж аваад тэгээд зуух мөргөөд толгойгоо хагалсан гэж байсан. А-ынд ороход А агаа ажаа хоёроос боллоо, пизда гээд би Энхбааатарыг сэрээх гэж нэрийг нь дуудаж байж ухаан орсон. Тэгээд сэргэчихээд А намайг сүхээр толгой руу цохьсон гээд ёолоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/
Гэрч Г.Хын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 14 цагийн үед анх Э манайд ирсэн. Гэхдээ халамцуу байсан, манайд хотоос ирсэн байсан Гтой маргаад байсан. Тэр үед намайг болон Гийг нэг удаа цохисон. Тэгээд Г болон бусад хүмүүс явсаны дараа нь Э надтай 1 пиво хувааж уусан. Тэгснээ л машиныхаа түлхүүрийг өг би 10 литр бензин хийгээд айлаар орж архи ууна гээд байсан. Тэгтэл манай эхнэр согтуу хүнд машиныхаа түлхүүрийг өгөхгүй гэж маргаад байсан. Тэгтэл Э манай эхнэрийг авч шидээд хөлрүү нь өшиглөөд, дагз руу нь цохисон. Тэгэхээр нь би чи болиоч эмэгтэй хүнийг яаж байгаа юм гэтэл чи муу бөөс юу гээд байгаа юм чамайг ална гээд толгой руу 2 удаа цохисон. Тэгтэл манай эхнэр хүн аллаа гэж орилоод Аыг дуудсан. А орж ирээд манай эхнэртэй хамт Эыг чирч гаргаад гадаа А модоор толгой руу цохисон гэсэн. Би гэрээс гараагүй учраас хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/
“...Эхнэр Аыг дуудсан би тухайн үед газар хэвтэж байсан. Намайг Э дээрээс өвдөглөөд дарчихсан байж байсан. А орж ирээд эхнэр Атэй Эыг чирээд аваад гарсан. Би гэрт үлдсэн, тэгсэн эхнэр А Эын толгойг цоо цохиол хаячихлаа гэсээр орж ирсэн. Би гэрээс гарсан чинь үүдэнд Э тонгойгоод суучихсан А хажууд нь зогсож байсан. Би Эт цус гараад байгаа бол орж боолго гэсэн өөрөө босоод гэрт орсон. Тухайн үед харанхуй болчихсон байсан, ойролцоогоор 20 цаг болж байсан байх. Эхнэр толгойг нь хөвөн тавиад боож өгсөн. Манай гэрийн баруун талд түрүүлгээ хараад хэвтэж байхад удалгүй хүүхэд нь мотоцикльтой ирсэн. Би хүүхдэд нь аав чинь ахыг нь зодоод зуухан дээр дарж унагаад цамц түлсэн, тэгээд өөрөө зуухруу унаад толгойгоо хагалсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 60 дугаар хуудас/
Гэрч Б.Аийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 14 цагийн үед Э манайд ирсэн, ирэхдээ халамцуу байсан. Тэгээд манайд хотоос ах дүү нар ирчихсэн байсан. Э Гтой маргалдаад байсан. Тэгээд тэд нартай эвлэрээд хотоос ирсэн хүмүүс явсан. Э манай нөхөр Хтай 1 пиво хувааж уусан, цаг 20 цаг өнгөрсөн байсан. Намайг одоо болно харь гэхэд Э танай машиныг авч явна. 10 литр бензин хийгээд айл хэсч архи ууна гээд байсан. Би түлхүүрээ өгөхгүй гээд хэрэлдэж, маргалдсан тэгтэл намайг орон дээрээс авч шидээд хөлрүү өшиглөөд, шилэн хүзүү рүү цохиод авсан. Тэгэхээр нь манай нөхөр очоод чи яаж байна гэтэл боогоод зуухан дээр дарж байгаад 2 удаа цохисон. Тэгэхээр нь би хүн аллаа гээд орсон манай дүү А орж ирсэн. Бид нийлж чирч гаргасан. Гадаа гарсан хойно манай дүү А банзаар толгой руу нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 62 дугаар хуудас/
“...А орж ирээд бид хоёр Эыг чирээд гаргасан чинь Э Аыг өшиглөсөн тэгтэл А үүдэнд байсан модоор Эын толгойруу цохисон. Би гэрт ороод А Эын толгойруу модоор цохьчихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 64 дүгээр хуудас/
Гэрч Ж.Игийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тэр өдөр өөрийн нөхөр Сүхийн хамт гэртээ байж байхад шөнө Эын хүү Б аавыгаа сураад ирсэн. Сүх өдөр таарсан, Хынд очно гээд явж байсан гэж хэлсэн. Тэгээд манайхаас яваад нилээд удсан, шөнө 23 цагийн үед манай хүү Г-ын мотоцикльтой Э хүүтэйгээ ирсэн. Э архи уучихсан байсан. 2 литрийн боргио пиво 2 ширхэгийг өвөртөлчихсөн орж ирсэн. Манай хүү Г Б хоёр Эын унаж явсан мотоциклийг авчирах гээд явсан. Мотоциклийг нь чирч авчирсан байх. Э өвөртөлж орж ирсэн 2 пивоныхоо нэгийг манай нөхөр Сүхээр задлуулж талд ортол уусан. Тэгээд Эын мотоцикль асахгүй байсан учир манай нөхөр Сүх Хыг очиж авчир Эыг гэрт хүргэж өг гэж хэл гээд Г, Б хоёрыг явуулсан. Удалгүй Х ирж Эыг хүргэж өгөхөөр аваад явсан. Э манайд байхдаа М буюу Б жорлонгийн модоор ташаа, олгойруу цохисон, А миний толгойруу модоор цохисон гэж орилсон. Г миний мотоциклийн утсыг тасдаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 66 дугаар хуудас/
Гэрч Ч.Сүхийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Хынд очно гээд Э мотоцикльтой явж байсан. Орой нь хүүхэд нь морьтой манайд аавыгаа хайж ирсэн. Би өдөр надтай таарахдаа Хынд очино гээд явж байсан гэж хэлсэн. Тэгээд 2-3 цагийн үед манай хүүхэд Г-ын мотоцикльтой Э хүүхэдтэйгээ архи уучихсан согтуу ирсэн. Тэгэхдээ тэгэж их согтоогүй байсан. Толгойноос нь цус гарчихсан хацар амаар нь цус болчихсон толгой дээрээ даавуу юм уу хөвөн тавьчихсан орж ирсэн. 2л боргио пиво 2 ширхэгийг өвртөлчихсөн орж ирсэн. Тэгээд намайг нэг пиво задлаад өг гэхээр нь задалж өгсөн. Надад аягаар нэг хийж өгсөн. Тэрийг нь уусан өөрөө дунд нь ортол уусан Эын хүүхэд манай хүүхдийн мотоцикльтой Хын гэрлүү явж Эын мотоциклийг чирч авчирсан. Тухайн үед мотоцикль нь асахгүй байсан. Э би үхлээ гээд байхаар нь Эын хүү Б өөрийн хүү Гантула хоёр Хынд очиж Эыг гэрт нь хүргэж өг гэж хэл гээд явуулсан. Удалгүй Х ирээд Эыг гэрт нь хүргэж өгсөн. Тийм л асуудал болсон...Б жорлонгийн модоор толгой руу цохьсон А миний толгой руу модоор цохьсон гэж ярьж байсан байсан. Манай гэрт байхдаа үхлээ гээд л ёолоод байсан. Манай эхнэр толгойны эм өгөөд байсан. Манай гэрээс 05 цагийн үед явсан. Э мөрөөрөө томоотой архи их уудаг уухаараа хэд хоногоор дараалж уудаг. Архи уучихаараа агсандуу, шазруун зантай залуу байгаа юм. Тэрнээс надад гэм хийж байгаагүй. Х даруухан, архи уудаг, хүнтэй эвсэг, хэрүүл маргаан хийж байхыг сонсоогүй. А бүдүүн баргийн, дуу цөөтэй, мангардуу хүүхэд байгаа, архи дарс ууж байгаагүй хүнд гэмгүй мөрийн хүүхэд...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-73 дугаар хуудас/
Гэрч Б.Аийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2012 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос М, Г, А, Б, С нар ирсэн. Манайд хоноод маргааш нь 05 литрийн ерөөл архи 2 шилийг бүгдээрээ хувааж ууцгаасан. Манайд А, С бид гуравыг байхад 14 цагийн үед Э орж ирсэн архи авъя гэхээр нь архи дуусчихсан гэсэн тэгвэл пиво авъя гэхээр нь би зарахгүй гээд зараагүй. Х ах хаана байна гэж асуухаар нь Аын гэрт байгаа гэсэн. Тэгээд гарсан. Хэсэг хугацааны дараа гадаа хүмүүс пижигнээд гарсан чинь Гийн нүд нь хөхөрчихсөн Э Г нар хоорондоо барьцалдсан байсан. Мягмар ах салгасан тухайн үед манайд ирсэн хүмүүс явах гэж байсан. Тэгээд бүгдээрээ манайд орж ирцгээсэн. Тэгсэн Э пиво авъя гээд 20.000 төгрөг тавьсан тэгэхээр нь би пиво өгөөгүй юм ширээн дээр тавьсан 20.000 төгрөгийг Эт өгсөн чинь Гтой хэрэлдээд байсан өмнөх цагдаа шүүхийн асуудлаа яриад байсан. Г мөнгө нэхээд байсан, тэгсэн Э тэгвэл энийг ав гээд өмдөний кармаанд 20.000 төгрөгөө хийсэн тэгээд манайд ирсэн хүмүүс явцгаасан. Э манайд үлдээд 20.000 төгрөгөө өгөөд 2 литрийн боргио пиво 3 ширхэгийг авсан. Тэгээд 1 пиво манай нөхөртэй хувааж ууж байхдаа машины түлхүүрээ өгчих 10 литр бензин хийж айл хэсэж архи ууна гээд байхаар нь согтуу хүнд машин өгөхгүй гээд хэрэлдсэн чинь намайг гэрийн баруун талын орны тэндээс өргөж газар унагаагаад толгой руу цохиод баруун талын гуя руу өшиглөсөн. Манай нөхөр чи яаж байгаа гэсэн чинь заамдаад нүүрлүү нь 2 удаа цохиж зуухан дээр боож газар унасан. Би Аыг дуудаж орилсон. Тэгсэн А орж ирээд бид хоёр Эыг чирээд гаргасан чинь Э Аыг өшиглөсөн. Тэгсэн А үүдэнд байсан модоор Эын толгой руу цохьсон. Би гэртээ ороод А, Эын толгой руу модоор цохьчлоо гэж хэлсэн. Тэгсэн манай нөхөр Эыг оруулж ирсэн. Би Эын толгойг цус гарч байсан хэсгийг хөвөнгөөр боосон. Манай гэрийн баруун талд түрүүлгээ хараад хэвтэж байхад удалгүй хүүхэд нь мотоцикльтой ирсэн. Манай нөхөр Х хүүхдэд нь аав чинь ахыг нь зодоод зуухан дээр дарж унагаагаад цамц түлсэн. Тэгээд өөрөө зуухруу унаад толгойгоо хагалсан гэж хэлсэн. Э-ыг аваад явсан би хүүхдэд нь хариулт 8000 төгрөг өгсөн. Тэгсэн 2-3 цагийн дараа унтаж байхад Эын хүүхэд ирээд аав Сүх ахынд байгаа дотор нь муухай оргиод байна. Таныг хүргээд өг гэж утсаар ярихаар нь Эрдэнэмандал сумын эмнэлэг рүү хүргэж өгсөн...Э Г нар өмнө цагдаа шүүхээр орж байсан. Тэрнээсээ болж маргалдаад намайг гарахад заамдалцсан байсан. Гын нүд хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 65 дугаар хуудас/
Сэжигтэн Г.Аын дахин мэдүүлсэн: “...2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 22 цагийн үед малаа хотлуулчихаад гэртээ орондоо орчихсон унтах гэж байхад А гэрийн гаднаас Аоо гараад ир зодоо хийгээд байна салгаадах гэхээр нь би гарсан чинь Э, Х, А гурав Хын гэрийн үүдэнд байсан очиход Э хоёр гараараа толгойгоо бариад тонгойгоод сууж байсан би яасан гэж асуусан чинь Э танай бэр чинь миний толгой руу цохьчихлоо гээд байсан. Тэгээд Хын гэрт оруулаад Эын цусыг арилгасан А хөвөн шатааж надад өгсөн. Би толгойны цус гарч байсан газар тавиад боосон. Тэгээд би гэртээ ороод байж байхад А миний араас орж ирсэн удалгүй мотоцикльтой хүн ирээд манай гэрт орж ирсэн. Эын хүүхэд Тулга хоёр байсан. Тэгээд Атэй хамт гараад Хынд орсон удалгүй Тулга манай гэрт орж ирээд Эыг хүүхэд нь аваад явлаа иргэж ирээд мотоциклийг нь бид авч явна гэж байсан. Тэгээд Эын хүүхэд ирээд явцгаасан. Шөнө хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна Эын хүүхэд манайд орж ирээд аав Сүх ахынд байгаа орилоод дуу тавиад байна. Х ахыг дуудуулсан хаалгаа онгойлгож өгөхгүй байна. Та онгойлгоод өгөөч Хын машинаар гэрт аваачих гэсэн юм. Тэгэхээр нь би Хын хаалгыг цохиж онгойлгож өгсөн. Эын хүүхэд Хт аав орилоод дуу тавиад байна та гэрт хүргээд өгөөч гэж хэлээд явцгаасан би гэртээ орсон. Тэгээд Э Эрдэнэмандал сумын эмнэлэгт хэвтсэн. Намайг сумын цагдаа дуудсан. Би сумын төв ороод Х А хоёртой уулзсан чинь намайг Эын толгой руу цохьсон гэж хэлсэн. Чи цагдаад намайг А дуудсан ороход Хыг зуухан дээр дарчихсан байсан. Тэгэхээр нь Атэй гэрээс татаж гаргаж ирээд чамайг Э хөлөөрөө жийсэн тэгэхээр нь би толгой руу нь цохьсон гэж цагдаад хэлээрээ гэхээр нь би Эрдэнмандал сумын хэсгийн төлөөлөгчид Х, А хоёрын хэлснээр байцаалт өгсөн. Х, А хоёр намайг цагдаагаас салгаад авчихна гээд байсан болохоор нь тэгж байцаалт өгсөн... Би өмнө нь Х, А нарын үгээр хэрэг хүлээчих гээд байхаар нь Эын толгой руу цохьсон гэж байцаалт өгсөн. Намайг цагдаагаас салгаж өгнө гэж хэлсэн. Одоо болохоор Эын хохиролыг өөрөө барагдуул гээд байгаа болохоор мөн хүний өмнөөс хэрэг хүлээхгүй гэж бодсондоо тухайн хэргийн талаар үнэн зөв мэдүүлж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 133 дугаар хуудас/
Гэрч Ч.О-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Т.А нь зан төлөвийн хувьд заримдаа ууртай зарим үедээ томоотой юм шиг хүн. Оюуны хөгжил дорой юм болов уу гэж боддог. Эмчийн хяналтанд байгаагүй. Багийн судалгаанд ойлгоотой гэж бүртгэж явдаг. Т.А заримдаа ойлгоцгүй юм яриад байдаг юм. Би 1987 онд төгсөж ирээд багийн эмчээр тасралтгүй ажиллаж байгаа. Ажиллаж эхэлсэн цагаас эхлээд Т.Аыг ойлгоотой гэж бодож эхэлсэн. Тэгэхдээ би мэргэжилийн эмч биш учир тодорхой онош тавьж чадахгүй. Тодорхой өвчинөөр өвчилж байгаагүй. Би хоёр удаа дуудлагаар очиж байсан. Т.А ухаан алддаг юм. Мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай гэж боддог...” гэх мэдүүлэг /ххийн 213-214 дүгээр хуудас/
Гэрч Г.Э-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...С.Э өөрөө надад ярих даа бол А намайг сүхээр цохисон гэж ярьсан, өөр хүн цохиж зодсон гэж яриагүй. Харин Аийн нөхөр Х нь Аод бэр эгчийгээ хамгаална шүү, чамайг цохисон гэж хэлсэн шүү гэж байгаад Аоор хэрэг хүлээлгэсэн гэж Хын төрсөн дүү А өөрөө надад ярьсан. Тэр үед Аоос өөрөөс нь лавлаж асуусан чинь миний ах Х өмгөөлөгч Б-д миний өмгөөлөлийн хөлс болох 500.000 төгрөгийг өгсөн. Бусдыг нь би мэдэхгүй, хэрэг дууссаны дараа Аоос Х нь өмгөөллийн хөлсийг чинь өгсөн. Тугалтай үнээ оронд нь өг гэж А өөрөө надад ярьсан. Хэрэг болоход нь байхгүй байсан болохоор хэргийн газарт юу болсон талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Х дараа нь тугалтай үнээ авсан гэж А уурлаад хэргийг үнэн зөвөөр нь хэлнэ гэж ярьж байсан. Тэгээд тэр хэргийг хийгээгүй гэж үнэнгээ хэлнэ, хэргийг гэрчилнэ гэж А өөрөө ярьж байсан... Бөхбилигтийн сааданд очиж байсан нь үнэн, Би Э, Л, Ө бид нар хамт очиж Х, эхнэр А нар ирээд тохирчихъё 10 сая төгрөг өгье гэж ярилцаж тохироод салсан, Аыг цохисон гэж хэлээд өг гэх асуудлын талаар ямар нэгэн зүйл яриагүй... Э нь Агийн гэрт очиход хүмүүс архи ууж байсан гэсэн. Тэгээд Э өөрөө архи уугаагүй байсан гэсэн. Тэгээд архи пиво авч өгсөн гэж ярьж байсан. Яг юунаас болж зодсон талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан тэнд байсан нэг хүнтэй өмнө зодоо хийж байсан юм шиг байна лээ. Тухайн хэрэг 2012 онд шалгагдаж байхад эхлээд А цохисон гэж шалгагдаж байсан, гэтэл сүүлдээ А цохисон болоод тэгсэн хэрнээ хэрэг хариуцах чадваргүй болоод байсан. Яагаад ийм асуудал болсон гэдгийг би огт мэдэхгүй. А хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгвөл гэрч болох учиртай хүн байгаа юм. Нэмж хэлэхэд 1 дүгээр сургуулийн урд талын Бөхбилигтийн сааданд очоод 10 сая төгрөгөөр тохирч байсан нь үнэн, хэрвээ бусад хүмүүсийн мэдүүлэг миний өгсөн мэдүүлэгтэй зөрвөл тэр хүмүүс худал ярьж байна гэсэн үг...” гэх мэдүүлэг /хх-ийн 286-287 дугаар хуудас/
Гэрч Г.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Эаас юу болсон бэ гэж асуусан чинь наадуул чинь хэсэг бүлэг, хамаатан саднаараа нийлж, дайраад алах гэж байна, хотоос ирсэн хүмүүс нь явсан хойгуур Агийн авгай С намайг сүхээр цохьчихлоо, тэгээд ухаан алдсан байна гэж ярьсан. Би тэр үед нь Хт та нар яаж байгаа юм бэ гэж хэлсэн чинь Эт ч буруу байгаа шүү гэхээр нь буруу байсан ч гэлээ сүхээр цохиж яаж байгаа юм бэ гэж хэлсэн чинь Х ямар нэгэн зүйл ярилгүй явсан. ...Тэгээд ирэхэд нь Ад чи яаж байгаа юм бэ, эр хүний толгойг ийм болгоод байхдаа яадаг юм бэ гэсэн чинь А өөрөө уурын мунхагтаа ийм болчихлоо, уучлаарай, үхэхгүй л бол эмчилгээний ямар л зардал гарна бүгдийг нь даая гэж хэлж байсан. Тэр үед Б хажууд нь хамт байж байсан. ...Сумын эмнэлэг рүү явж байхад Х нь Эыг мотоциклоос унасан гээд хэлчихье гээд гуйгаад байхаар нь би энэ хүний биеийн байдлыг харж байж болно гэж хэлсэн. Тэрнээс хойш хэргийг цагдаа шалгаад байж байхад Х, А 2 аймгийн зах дээр хүрээд ир уулзъя гээд байхаар нь очтол Аыг цохисон гээд хэлээд өг гэж гуйгаад байхаар нь та нар хэлсэн ярьсандаа байгаач, яалаа гэж тэгж болдог юм бэ гэж хэлээд зөвшөөрөөгүй. Тэр үед нь өөр гадны хүн байгаагүй. Э, Х, А бид 4 байсан. Мөн дараа нь Эаас бас бүх зардлыг чинь даана, Аыг цохисон гээд хэлээд өгөөч гэж гуйсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 242 дугаар хуудас/
Гэрч Г.Мийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “ ...Би гэрт нь ороогүй Г.Х, С.Э, А нар гэрээс гарч ирээд гэрийн үүдэнд 3-уулаа унаж байсан... Г.А С.Эыг Г.Хын гэрийн гадна банзаар цохиж байхыг би харсан... Миний мэдүүлэг үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 258 дугаар хуудас/
“...Гадаа бүрий болж байсан, Х ахын гэр, манай гэртэй яг зэрэгцээ ойрхон байдаг байсан учир гадаа болж байсан асуудал Эын толгой руу цохиж авахыг нь би харсан, С.Э өвдөглөөд суучихсан унаж байгаа харагдсан. 2012 онд гэрчээр мэдүүлэг өгөхөд А намайг цохиж авсан талаар би хэлээд хэрэггүй гээд хэлүүлдэггүй байсан учир би харсан талаараа хэлдэггүй байсан. Тэр үед бид 2 эхнэр, нөхрийн харьцаатай байсан. Одоо бол албан ёсны гэр бүл биш болсон. Өөрөөр хэлбэл тухайн үед Аын үгээр ороод худал хэлж байсан. Би санахгүй байна, ямар ч байсан Аыг дуудаад А гэрээс гараад явсан. Намайг араас нь гарахад Х ахын гэрийн үүдэнд Х ах, Э, А эгч нар унаж байхыг нь харсан тэр үед нь А Эыг модоор цохиж авсан, яг ямар мод байсан гэдгийг сайн мэдэхгүй байна, банз ч байсан байж магадгүй. Сайн санахгүй байна. Аыг Х ахын гэрээс А эгч дуудаад ахыг чинь аллаа гээл орилоод байсан чинь А гарахгүй байхаар нь би гараач гэж хэлээд гаргасан. Би удаагүй араас нь гарсан болохоор Аыг Х ахын гэрт ороогүй гэдгийг сайн мэдэж байна. А Х ахын гэрийн үүдэнд Э, Х, А нарыг өөдөөс нь гарч ирэхэд нь модоор цохиж авсан санагдаж байна... Ямар байдалтай гарч ирснийг мэдээгүй, анзаарч сайн хараагүй А толгой руу нь цохиж авахыг нь харсан. Тэгээд Э гуай Х ахын гэрийн үүднээс жаахан зайтай цусаа гоожуулаад тонгойгоод доошоо харчихсан үглээд л байсан, бид нар хараад жаахан байж байтал Э гуай өөрөө босоод Х ахын гэрт орж ширээний баруун талд нь суугаад бид нар хамт хөвөн шатааж тавьсан. Э гуай амандаа үглээд л хараагаад байсан. Юу яриад байсан гэдгийг нь санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 315-316 дугаар хуудас/
Яллагдагч Г.Мийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: "...Би 2012 онд Аыг гэмт хэрэг үйлдэхийг хараагүй талаар нууж худал мэдүүлэг өгсөн нь үнэн, харин одоо бол А Э гуайг цохиж гэмтээсэн гэдгийг үнэн зөвөөр нь хэлж мэдүүлэг өгч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 385 дугаар хуудас/
Гэрч Э.Бийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би тухайн үед оюутан байсан, амралтаараа хөдөө гэртээ ирчихсэн байсан. Морио алдчихаад аав мориныхоо араас тухайн өдөр явсан. Тэгээд ирэхгүй удсан, шөнө болоод хүлээж байтал 22-23 цагийн үед байх /гэхдээ цагийг нь сайн санахгүй байна/ манай гэр лүү утсаар Д гэх айлаас яриад “аав чинь Х гуайн хотонд зодуулаад байх шиг байна, ямар нэгэн юм болоод байна, ирэх хэрэгтэй байна” гэхээр нь гэрээс гарч С гэдэг айлын Г-ын мотоциклиор Х гуайн гэрт явж очоод гэрт нь ортол аав гэрийнх нь баруун хоймор хэсэгт ухаангүй хажуулаад хэвтчихсэн, зузаан үстэй дээлтэй, малгай нь уначихсан, цус болсон, толгойн яг орой хэсэгтээ хагарсан цус их гарсан байдалтай дээлийн хөвөн цусанд нь наалдсан байдалтай байсан. Тэгээд яасан бэ? юу болсон бэ гээд асуусан чинь аав чинь зуух мөргөж унасан гэж байсан. Тэгээд ухаан орохгүй татаад босохгүй босгох гээд дийлэхгүй байсан. Тэгэж байж байгаад хальт ухаан орохоор нь сугадаж гаргаад бие засуулаад, Х гуайн гэрийн гадаа яасан юм бэ, юу болсон юм бэ гэж асуусан чинь аавыг нь С гэж дууддаг А эгчийг сүхээр цохьчихлоо гэж хэлсэн. Тэгээд аав нь үхэх юм шиг байна, харьж үхье гэхээр нь аваад явсан. Тэгээд С ахынд очоод мотоциклиор авч явах боломжгүй байсан тул буцаж Х гуайн гэрт очоод машинаар нь аавыг гэртээ авч ирсэн. Нааш цааш яваад бараг өглөө болох гэж байхад гэрт ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 327 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1901 дугаартай шинжээч эмч Т.Ч-ын дүгнэлт: С.Эын биед тархины хүнд зэргийн няцрал, дунд духны дэлбэнгийн цусархаг, гавлын суурь ясны хугарал, бага тархины хальсан доорх цусан хураа, зүүн зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, хамрын угалз, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 101 дүгээр хуудас/
Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2012 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 132 тоот шинжээчийн “...Б.Аийн биед баруун гяны зөөлөн эдэд няцралт гэмтэл учирчээ. Уг гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. Хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 107 дугаар хуудас/
Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2012 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 133 тоот шинжээчийн “...Г.Хын биед, баруун нүдний зөөлөн эдэд няцралт, баруун гарын шуунд жижиг зулгаралт гэмтэл учиржээ. Уг гэмтэл ньмохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар саринулах хөнгөн гэмтэлд хамаарна. Хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 11 дүгээр хуудас/
Шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагаа: “...2012 оны 06-р сарын 16-ны өдөр гаргасан 19 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын шинжилгээ үндэслэл муутай байна.
Г.А нь “Оюуны хөнгөн хомсдол” сэтгэцийн эмгэгтэй байна. Уг эмгэг нь сэтгэцийн төрөлхийн өвчин болно. Г.А нь гэмт хэрэгт холбогдохын өмнө дараа нь болон гэмт хэрэг үйлдэх үед “Оюуны хөнгөн хомсдол” сэтгэцийн байсан байна. Г.Аын дээрх эмгэг нь төрөлхийн сэтгэцийн эмгэг болно. Г.А нь “Оюуны хөнгөн хомсдол” сэтгэцийн эмгэгтэй байна. Г.А нь өөрийнхөө үйлдлийг ойлгон удирдаж чадаж байсан. Г.А нь болсон асуудлын талаар өөрийн сэтгэцийн түвшинд мэдүүлэг өгөх чадвартай байна. Г.А нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Г.Аод эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...гэх дүгнэлт /хх-ийн 340 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1901 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1. Шинжээч эмч Г.Э, О.Б, Г.Г нарын: “...2012.01.26 -ны өдрийн шинжээч эмч Т.Ч-ын гаргасан дүгнэлт үндэслэлтэй байна. С.Эын толгойн тус газраа цохиулсан гэх цаг хугацаанд тархины хүнд зэргийн няцрал, духны дэлбэнгийн цусархаг няцрал, гавлын дагз болон суурь ясны хугарал, бага тархины хатуу хальсны доорх цусан хураа, зүүн зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гавал тархины гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. С.Эын биед учирсан тархины хүнд зэргийн няцрал, духны дэлбэнгийн цусархаг няцрал, гавлын дагз болон суурь ясны хугарал, бага тархины хатуу хальсны доорхи цусан хураа гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. С.Эын биед учирсан зүүн зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. С.Эын биед учирсан баруун хөмсөг, хамрын угалз, зүүн хацарт зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. С.Эын биед учирсан гавал тархины хүнд гэмтэл нь босоо, хэвтээ, суугаа аль ч байрлалд, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь сүх болон банзаар цохих үед үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь сүхний иргүй тал, банзны аль ч хэсгээр цохих үед үүсэх боломжтой. Ирүүлсэн хэргийн материал дахь эмнэлгийн бичиг баримтад үндэслэн ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтын хувь хэмжээг нарийвчлан тогтоох боломжгүй байна. Амбулаторийн картанд уналт таталтын хам шинж онош тавигдаж эмчилгээ бичсэн байх бөгөөд асуумж, үзлэг бүрэн тусгагдаагүй, багажийн шинжилгээгээр батлагдаагүй байна. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...гэх дүгнэлт. /хх-ийн 346 дугаар хуудас/
Хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тогтоол /хх-ийн 29, 31 дүгээр хуудас/
Нүүрэлдүүлэн байцаасан тухай тэмдэглэл /хх-322-323/,
Нүүрэлдүүлэн байцаасан тухай тэмдэглэл /хх-324-325/,
Шүүх, сэтгэц гэм судлалын 19 тоот магадалгаа /хх-ийн 114 дүгээр хуудас/
Мөрдөн байцаалтын 1 дүгээр хугацаа сунгах тогтоол /хх-ийн 7 дугаар хуудас/
Мөрдөн байцаалт явуулах хугацааг 4 дүгээр удаа сунгах тогтоол /хх-ийн 10 дугаар хуудас/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/
Архангай аймгийн Эрдэнмандал сумын багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 150-151 дугаар хуудас/
Архангай аймгийн Эрдэнэмандал сумын багийн засаг дарийн тодорхойлолт /хх-ийн 397 дугаар хуудас/
Шүүх, сэтгэц гэм судлалын 19 тоот магадлагаа /хх-ийн 114 дүгээр хуудас/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, зураг /хх-ийн 12, 13, 15 дугаар хуудас/ зэргийг тус тус шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон 2012 оны 01 сарын 08-ны өдрийн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн нутаг дэвсгэрт иргэн С.Э нь бусдад зодуулж биедээ хүнд гэмтэл авсан нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Архангай аймгийн Прокурорын газраас дээрх гэмт хэрэгт Б.А нь гэм буруутай, 2012 оны 01 сарын 08-ны өдөр Б.А хувийн таарамжгүй харьцаанаас болж С.Эын толгойн тус газар нь сүхээр цохиж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч С.Эын 2012.02.08-ны өдөр /1хх-ийн 21-26/, 2012.02.17-ны өдөр /1хх-ийн 27/, 2012.09.14-ний өдөр /1хх-ийн 220/, 2017.02.16-ны өдөр /1хх-ийн 239-240/ тус тус хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Г.Э-ийн 2017.03.15-ны өдөр мэдүүлсэн мэдүүлэг /1хх-ийн 242/, хохирогч С.Эын биед хүнд гэмтэл учирсан болохыг нотолсон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2012 оны 01 сарын 27-ны өдрийн 1901 тоот шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 101/, шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 сарын 20-ны өдрийн 497 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 345-346/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн боловч дээрх нотлох баримтууд нь хохирогч С.Эын 2012 оны 01 сарын 18-ны өдөр мэдүүлсэн ”хаалга онгойгоод А сүх сугавчилсан орж ирсэн харагдсан. Тэгтэл миний тархи руу ян гээд л явчихсан, дарж үзэхэд бүлэгнэж, юм гоожиж байсан, гэхдээ хэн нь цохьсоныг би мэдээгүй. А сүх барьж орсон, ална гээд орилоод байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 19-20/, 2012 оны 02 сарын 17-ны өдөр мэдүүлсэн “түрүүлгээ хараад хэвтэж байхад ян гээд толгой руу цохьсон. Намайг А цохьсон гэж бодож байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 27/, гэрч Г.Энхтуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “хэрэг болох үед би байгаагүй, юу болсныг мэдэхгүй, Э ярихдаа А намайг сүхээр цохьсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Т.М-ийн 2012 оны 07 сарын 21-ний өдөр мэдүүлсэн “орондоо ороод унтах гэж байтал А эгч А-оо ахыг чинь аллаа гэж орилсон. Би Аыг гар гэхэд хүүхдүүд биш гарахгүй гээд байхаар нь би гар гэсээр байгаад гаргасан. Удалгүй А сандарчихсан Э ахын толгой хагарчихлаа, би банзаар цохьчихсон гээд байсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 34/, 2017 оны 03 сарын 03-ны өдөр мэдүүлсэн “би гэрт ороогүй Г.Х, С.Э, А нар гарч ирээд үүдэнд гурвуулаа унаж байсан. А Эыг Хыг гэрийн гадна банзаар цохиж байхыг би харсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 258/, 2017 оны 04 сарын 28-ны өдөр мэдүүлсэн “намайг гарахад Х ахын гэрийн үүдэнд А Эыг модоор цохиж авсан” гэх мэдүүлэг /2хх-ийн 315-316/, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “А нь Эыг цохиж зодсон талаар мэдэхгүй, харин гэрийн үүдэнд А Э гуайг модоор цохиж байхыг харсан. Тухайн үед би Атой гэр бүл байсан болохоор түүний үгэнд орж модоор цохиж байхыг хараагүй гэж хэлсэн юм” гэж мэдүүлэг, гэрч Г.Хын 2012 оны 04 сарын 02-ны өдөр хохирогчоор мэдүүлсэн “А орж ирээд Атэй Эыг чирээд аваад гарсан, би гэрт үлдсэн. Тэгсэн эхнэр А А Эын толгойг цоо цохиод хаячихлаа гэсээр орж ирсэн” гэх мэдүүлэг /2хх-ийн 33/, 2012 оны 01 сарын 19-ний өдөр мэдүүлсэн “Э манай эхнэрийг авч шидээд хөл рүү өшиглөж, дагз руу нь цохьсон. Тэгэхээр нь би, чи болиоч эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ гэтэл чи муу бөөс чамайг ална гээд толгой руу 2 удаа цохиход А Аыг дуудсан, би эргэж хараагүй” гэх мэдүүлэг /1хх-ийн 59/, гэрч Игийн 2012 оны 02 сарын 16-ны өдөр мэдүүлсэн “Э манайд байхдаа Монхор буюу Б жорлонгийн модоор ташаа толгой руу цохисон, А миний толгой руу модоор цохисон, Г миний мотоциклийн утсыг тасдаад байсан гэж ярьсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 66/, гэрч Ч.С-н 2012 оны 02 сарын 16-ны өдөр мэдүүлсэн “би Эыг гэрт нь хүргэж өгсөн. Э манайд ирээд А миний толгой руу цохисон, үхлээ гээд ёолоод байсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 7, 21/, шүүгдэгч Г.Аын 2012 оны 02 сарын 17ны өдөр сэжигтнээр /1 хх-ийн 129/, 2012 оны 01 сарын 08-ны өдөр тайлбараар /1хх-ийн 127/, мөн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “Намайг А дуудахаар нь Х ахынд ороход Э Х ахыг зуухан дээр дарчихсан, ахын цамц түлэгдээд нуруу руу нь жаахан хайрагдсан харагдахаар нь эгчтэй хамт чирч гаргасан, гараад намайг цохиод авахаар нь би модоор толгой руу нь цохьсон. Эгч А Эыг цохиогүй” гэх мэдүүлэг зэргээг няцаагдаж байна. Мөн яллах дүгнэлтэд нотлох баримтаар бичигдсэн шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2012 оны 01 сарын 26-ны өдрийн 1901 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 101/, шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 04 сарын 20-ны өдрийн 497 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд нь /хх-ийн 345-346/ С.Эын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон, харин уг гэмтлийг хэн учруулсан болохыг нотлоогүй бөгөөд тухайн үед Б.А нь хохирогч С.Эын толгойн тус газарт сүхээр цохиж хүнд гэмтэл санаатай учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч сүхийг эд мөрийн баримтаар хурааж, үзлэг хийж баталгаажуулсан баримт хэрэгт авагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлыг нотолж чадаагүй байна гэж шүүх дүгнэлээ.
Иймд Архангай аймгийн Прокурорын газраас Б.А-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч түүний үйлдэл хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасны дагуу шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан Б.А-ийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй үндэслэлээр цагаатгах нь зүйтэй байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Х нь тухайн хэрэгт 2012 оны 04 сарын 02-ны өдөр хохирогчоор, 2017 оны 04 сарын 17-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн, шүүгдэгч Г.М нь 2012 оны 07 сарын 21-ний өдөр, 2012 оны 09 сарын 07-ны өдрүүдэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө Г.А нь С.Э-ыг банзаар цохиж гэмтээснийг харсан талаар огт мэдүүлээгүй атлаа 2017 оны 04 сарын 28-ны өдөр гэрчээр дахин мэдүүлэг өгөхдөө өмнөх мэдүүлгээс зөрүүтэй буюу Г.А нь С.Эын толгойн тус газар нь банзаар цохиж байхыг харсан мэтээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон гэж үзэж Г.Хт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар, Г.Мт мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Г.А нь Б.А-д холбогдох хэрэгт С.Э-ын толгойн тус газарт нь банзаар цохиж гэмтэл учруулсан, учруулаагүй гэж удаа дараа өөр мэдүүлэг өгч мөрдөн байцаалтын ажиллагаанд санаатай саад учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон гэж үзэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тус тус үндэслэлгүй байна. Учир нь Г.Х нь 2012 оны 04 сарын 02-ны өдөр хохирогчоор, 2017 оны 03 сарын 02, 2017 оны 04 сарын 17-ны өдрүүдэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө аль мэдүүлэгтээ хэргийн талаарх, ямар бодит нөхцөл байдлыг мушгиж, гуйвуулсан, болоогүй зүйлийг болсон гэж гажуудуулсан, өөрчлөн мэдүүлсэн, ямар мэдүүлэг нь хэргийн ямар үйл явдлыг үгүйсгээд байгаа нь тодорхойгүй, энэ талаар яллах дүгнэлтэд үндэслэлээ бичээгүй, мөн дээрх мэдүүлгүүдэд зөрүүтэй зүйл байхгүй, шүүгдэгч Г.М нь 2012 оны 07 сарын 21-ний өдөр гэрчээр мэдүүлэхдээ “А сандарчихсан Э ахын толгой хагарчихлаа, банзаар цохичихсон гээд байсан” гэж мэдүүлсэн, харин 2012 оны 09 сарын 047-ны өдөр мэдүүлэг өгөөгүй, 2017 оны 04 сарын 28-ны өдөр мэдүүлэхдээ “намайг харахад А Э-ыг модоор цохиж авсан” гэж мэдүүлсэн байх ба дээрх 2 мэдүүлэгт Г.А нь Э-ыг модоор цохиж байхыг харсан, хараагүй талаар зөрүүтэй мэдүүлсэн, харин Б.А нь С.Эыг цохиж зодож байхыг харсан гэсэн талаар огт мэдүүлээгүй байхад Б.А нь С.Эыг цохиж хүнд гэмтэл учруулсан гэх хэрэгт худал мэдүүлэг өгсөн гэж яллагдагчаар татсан, түүний энэ мэдүүлгүүд хэргийн ямар нөхцөл байдлыг нотолж, үгүйсгээд байгаа нь тодорхойгүй байна.
Шүүгдэгч Г.А нь 2012 оны 01 сарын 18-ны өдөр тайлбар, 2012 оны 02 сарын 17-ны өдөр мэдүүлэг өгөхдөө “би С.Эыг модоор цохисон” гэж, 2012 оны 06 сарын 05, 2012 оны 06 сарын 17-ны өдрүүдэд мэдүүлэг өгөхдөө “би С.Эыг цохиогүй юм гэж 2 удаа зөрүүтэй мэдүүлэг өгсөн байгаа нь мөрдөн байцаалтын ажиллагаанд хууль бусаар оролцож мөрдөн байцаалтын бие даасан ажиллагаа, мөрдөн байцаагчийн хараат бус байдлыг алдагдуулсан төвөг бэрхшээл учруулсан гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна. Иймд шүүгдэгч Г.Х, Г.М нарыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр, шүүгдэгч Г.Аын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байна гэсэн үндэслэлээр тус тус цагаатгах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Г.А, Г.Х, Г.М, Б.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хохирогч С.Эын нэхэмжилсэн 1496467 төгрөг, цаашид эмчилгээ хийлгэх зардал зэрэг иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.6, 36.7, 36.9, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овгийн Б-н А, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овгийн Г-ийн Х, О овгийн Г-ын М нарыг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр тус тус цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Г-ийн Аыг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр цагаатгасугай.
3. Шүүгдэгч Б.А, Г.Х, Г.М, Г.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
4. Шүүгдэгч Б.А, Г.Х, Г.М, Г.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хохирогч С.Эын иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Г.Х, Г.М, Г.А нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийг 2012 оны 07 сарын 27-ны өдөр яллагдагчаар татах тогтоол /1хх-ийн 246/, Г.Мийг яллагдагчаар татсан 2017 оны 05 сарын 13-ны өдрийн тогтоол /2хх-ийн 133/, Г.Хыг 2017 оны 05 сарын 12-ны өдөр яллагдагчаар татах тогтоол /2хх-ийн 138/, Б.Аыг сонсгосон ялыг хүчингүй болгож, өөрчлөлт оруулах тогтоолуудыг /2хх-ийн 120/ тус тус хүчингүй болгож, 201203000051 тоот эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорт буцаасугай.
8. Цагаатгах тогтоолыг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчид, хохирогч, түүний өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД П.ГАНДОЛГОР
Э.ОДХҮҮ