Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2024/0478

 

 

     2024          06           04                                    128/ШШ2024/0478

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул би, Ч.Б*******гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн хяналт, шалгалтын газарт холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Ч.Б******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Ч.Б*******гийн нэхэмжлэлтэй Нийслэлийн хяналт, шалгалтын газарт холбогдох захиргааны хэрэгт, холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүрэг, 1******* хороо, Ү******* гудамж хаягт байрлах орон сууц, үйлчилгээний зориулалттай 2*******анд барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах улсын комисс ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, улсын комисс ажиллуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Нэхэмжлэлээсээ татгалзах үр дагаврыг ойлгож байгаа болно.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай   хуулийн  20  дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах...”, 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болох”-оор, 66.2-т “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...”-ээр зохицуулсан.

Нэхэмжлэгч Ч.Б******* нь 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлснээрээ түүнээс гарах үр дагавартай танилцаж, гарын үсэг зурсан, хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д Энэ хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэр гаргаснаас бусад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэж байгаа асуудлаар шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч Ч.Б******* нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

         

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Б*******гаас Нийслэлийн хяналт, шалгалтын газарт холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүрэг, 1******* хороо, Ү******* гудамж хаягт байрлах орон сууц, үйлчилгээний зориулалттай 2*******анд барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах улсын комисс ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, улсын комисс ажиллуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д заасныг баримтлан шинжээчийн зардалд нэхэмжлэгч Ч.Б*******гаас урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Ц.МӨНХЗУЛ