Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/29

 

 

Б.М, Г.Г, Ц.Д, Д.Б, О.Л, Ж.Э, А.Б, С.Б, Б.Ч,

Э.С нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Ч.Э даргалж, шүүгч Б.А, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Х.Г,

Хохирогч Т.Н, Д.Б,

Шүүгдэгч Б.М, Г.Г, Ц.Д, Д.Б, О.Л, Ж.Э, А.Б, С.Б, Б.Ч, Э.С,

 Шүүгдэгч А.Б, Д.Ч, Э.С нарын өмгөөлөгч Д.А,

Шүүгдэгч О.Л, Ж.Э, Ц.Д нарын өмгөөлөгч Ж.Д,

Шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч Х.Э,

Шүүгдэгч Б.М-ий өмгөөлөгч М.Э,

Шүүгдэгч С.Б, Д.Б нарын өмгөөлөгч Б.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.С-ийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/128 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Д, М.Э, Д.А, Б.О, Х.Э нар тус тус эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор Б.М, Г.Г, Ц.Д, Д.Б, О.Л, Ж.Э, А.Б, С.Б, Б.Ч, Э.С нарт холбогдох 2216000270062 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын хувийн байдал:

 

Д овогт Б. Ч нь Монгол Улсын иргэн, халх, 19 ... оны ... дугаар сарын ... -ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Баянхайрхан баг 7- ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ДЮ66............ регистрийн дугаартай,

 

Ж овогт Э.С нь Монгол Улсын иргэн, халх, 19 ... оны ... дүгээр сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамтаар Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багт оршин суух хаягтай, урьд нь шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ДК ................. регистрийн дугаартай,

 

Ж овогт С.Б нь Монгол Улсын иргэн, халх, 19 ... оны ... дугаар сарын 26-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамтаар Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багт оршин суух хаягтай, урьд нь шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ДК ............. регистрийн дугаартай,

 

Ж овогт А.Б нь Монгол Улсын иргэн, халх, 19 ... оны ... дугаар сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамтаар Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багт оршин суух хаягтай, урьд нь Говь-Алтай аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаартай Шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзах ялаар, Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2018/ШЦТ/117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ДК ............... регистрийн дугаартай,

 

Х овогт Б. М нь Монгол Улсын иргэн, халх, 19 ... оны ... дугаар сарын 20-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамтаар ГовьАлтай аймгийн Тайшир сумын Хуримт багт малчин, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 11- ... тоотод оршин суух хаягтай, урьд нь 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ДЗ .................. регистрийн дугаартай,

 

Р овогт Г.Г нь Монгол Улсын иргэн, халх, 19 ... оны ... дугаар сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамтаар Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал багт оршин суух хаягтай, урьд нь Говь-Алтай аймгийн Сум дундын шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ДЕ ........................... регистрийн дугаартай,

 

Б овогт Ц.Д нь Монгол Улсын иргэн, халх, 19 ... оны ... дүгээр сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 6- ... тоотод оршин суух хаягтай, урьд нь Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ДМ ....... регистрийн дугаартай,

 

Ж овогт Д.Б нь Монгол Улсын иргэн, халх, 19 ... оны ... дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, ганцаараа Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут багт оршин суух хаягтай, урьд нь Говь-Алтай аймгийн сум дундын шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хорих ялыг 1 жил 5 сарын хугацаагаар ял хойшилсон, Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар, Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сар 25 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ДЗ ................ регистрийн дугаартай,

 

Ж овогт О.Л нь Монгол Улсын иргэн, халх, 19 ... оны ... дүгээр сарын 19-ний өдөр Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамтаар Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багт оршин суух хаягтай, урьд нь шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ДЗ .................................... регистрийн дугаартай,

 

Б овогт Ж.Э нь Монгол Улсын иргэн, халх, 20 ... оны ... дугаар сарын 06-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, аав, хоёр ахын хамтаар Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багт оршин суух хаягтай, урьд нь шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ДМ .............................. регистрийн дугаартай,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч нар 17 удаагийн үйлдлээр бусдын  адуу 19, тэмээ 7, үхэр 31, ямаа 17 нийт 74 мал хулгайлж, 96.670.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч  Б.М 14 удаагийн, шүүгдэгч Г.Г 10 удаагийн, шүүгдэгч А.Б 8 удаагийн, шүүгдэгч С.Б, Ц.Д нар тус бүр 6 удаагийн, шүүгдэгч О.Л, Ж.Э нар тус бүр 5 удаагийн, шүүгдэгч Э.С, Д.Б нар тус бүр 3 удаагийн, Б.Ч 2 удаагийн үйлдэлд тус тус холбогдсон ба шүүгдэгч Д.Б-ийн хувьд  малын хулгайн 3 удаагийн, бусдын хөрөнгө завшсан 1 удаагийн, нийт 4 үйлдэлд холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овогт Б.М, Р овогт Г.Г, Ж овогт А. Б, Ж овогт С.Б, Б овогт Ц.Д, Ж овогт О.Л, Б овогт Ж.Э, Ж овогт Э.С, Ж овогт Д.Б, Д овогт Б.Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ж овогт Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.М-ийг 6 жилийн хугацаагаар, шүүгдэгч Г.Г-ыг 5 жилийн хугацаагаар, шүүгдэгч Ц.Д-ыг 4 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Ж.Э-ыг 4 жил 2 сарын хугацаагаар, шүүгдэгч О.Л-ийг 4 жил 2 сарын хугацаагаар, шүүгдэгч Д.Б-ийг 2 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч А.Б-ийг 4 жилийн хугацаагаар, шүүгдэгч С.Б-ийг 3 жилийн хугацаагаар, шүүгдэгч Э.С-г 1 жилийн хугацаагаар, шүүгдэгч Б.Ч-ийг 1 жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийг 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан хүнд ял болох 2 жилийн ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ял 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Д.Б-ийн нийт эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Г-т оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.Д-т оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ж.Э, О.Л нарт тус бүрд оногдуулсан 4 жил 2 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.Б-д оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч С.Б-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.С, Б.Ч нарт тус тус оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар оногдуулсан хорих ял тус бүрийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Д-ын өмчлөлийн “Их цалуу” ББСБ-ын эзэмшилд байгаа 59-80 ГАА улсын дугаартай Пронтер маркийн машины үнийг буюу 8,500,000 төгрөгийг шүүгдэгч Ц.Д-аас гаргуулж, 975,000 төгрөгийг хохирогч Г.Б-д олгож, үлдсэн 7,525,000 төгрөгийг улсын төсөвт, 03-65 УНН улсын дугаартай Пронтер маркийн машиныг иргэний нэхэмжлэгч Х.Д-д олгож, үнийн 5,500,000 төгрөгийг шүүгдэгч С.Б-оос 785,714 төгрөгийг гаргуулж улсын төсөвт, шүүгдэгч А.Б-ээс 785,714 төгрөгийг гаргуулж улсын төсөвт, шүүгдэгч Э.С-аас 785,714 төгрөгийг гаргуулж улсын төсөвт, шүүгдэгч О.Л-оос 785,714 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Э-д, шүүгдэгч Ж.Э-аас 785,714 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Н-д, шүүгдэгч Г.Г-аас 785,714 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Ч-д, 37-78 УНМ улсын дугаартай BWBХ-5 маркийн машиныг Х.Г-ын эзэмшилд үлдээж, 7,000,000 төгрөгийг шүүгдэгч Д.Б-с 1,400,000 төгрөгийг гаргуулж, 450,000 төгрөгийг хохирогч Д.М-т, 450,000 төгрөгийг хохирогч З.Э-д тус тус олгож, үлдсэн 500,000 төгрөгийг улсын төсөвт, шүүгдэгч Г.Г-аас 1,400,000 төгрөгийг гаргуулж, 1,250,000 төгрөгийг хохирогч Ж.Ч-т, 150,000 төгрөгийг хохирогч Ц.Ч-д, шүүгдэгч О.Л-оос 1,400,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Э-д, шүүгдэгч Ц.Д-аас 1,400,000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт, шүүгдэгч Б.М-с 1,400,000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Н-д, 66-86 ГАА улсын дугаартай Ланд машиныг М.А-ы өмчлөлд үлдээж, үнийн 11,000,000 төгрөгийг шүүгдэгч Д.Б-с 2,200,000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт, шүүгдэгч Г.Г-аас 2,200,000 төгрөгийг гаргуулж 1,250,000 төгрөгийг хохирогч Ж.Ч-т, 450,000 төгрөгийг хохирогч Д.М-т, 450,000 төгрөгийг хохирогч З.Э-д, 50,000 төгрөгийг хохирогч Ц.Ч-д, шүүгдэгч О.Л-оос 2,200,000 төгрөгийг гаргуулж 1,716,280 төгрөгийг хохирогч Б.Э-д олгож, 485,714 төгрөгийг улсын төсөвт, шүүгдэгч Ж.Э-аас 2,200,000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Н-д, шүүгдэгч Ц.Д-аас 2,200,000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт, шүүгдэгч Ж.Э-ын эзэмшлийн Мустанг-150 маркийн 1,020,000 төгрөгийн үнэлгээ бүхий мотоциклыг хурааж, 1,020,000 төгрөгийг Ж.Ч-т, шүүгдэгч О.Л-ийн Шинэрэй-150 маркийн мотоциклыг хурааж, үнийн 515,000 төгрөгийг улсын төсөвт тус тус олгох хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарыг цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Д-ын өмчлөлийн “Их цалуу” ББСБ-ын эзэмшилд байгаа 59-80 ГАА улсын дугаартай Пронтер маркийн машин, 03-65 УНН улсын дугаартай Пронтер маркийн машин, 37-78 УНМ улсын дугаартай BWBХ-5 маркийн машин, 66-86 ГАА улсын дугаартай Ланд-80 маркын машин зэрэг тээврийн хэрэгслүүдийг битүүмжлэлээс чөлөөлж, шүүгдэгч Ж.Э-ын эзэмшлийн Мустанг-150, шүүгдэгч О.Л-ийн Шинэрэй-150 маркийн мотоциклуудыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2021 оны 12 сарын 22-ны өдөр хураагдсан 3 ширхэг үхрийн арьс, 12 ширхэг үхрийн шийр, 3 ширхэг үхрийн толгой, 2021 оны 12 сарын 24-ний өдөр хураагдсан 2 ширхэг үхрийн арьс, 10 ширхэг үхрийн шийр, 2021 оны 12 сарын 23-ны өдөр хураагдсан 4 ширхэг адууны арьс, 3 ширхэг адууны толгой, 15 ширхэг адууны шийр, 2022 оны 02 сарын 09-ний өдөр хураагдсан 2 ширхэг тэмээний толгойн яс, 2 ширхэг тэмээний шир, 8 ширхэг тэмээний тавхай зэрэг эд мөрийн баримтуудыг устгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ж.Э-аас 433,000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Д-д, 1,259,286 төгрөг гаргуулж хохирогч Т.Н-д, 433,000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Ч-т, 950,000 төгрөг гаргуулж хохирогч Д.Б-т, 275,000 төгрөг гаргуулж хохирогч Д.Б-д, 325,000 төгрөг гаргуулж хохирогч М.Э-д, 1,425,000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Ч-д, шүүгдэгч Б.М-с 1,425,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Ч-д, 3,845,000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Н-д, 1,250,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Ч-т, 950,000 төгрөг гаргуулж хохирогч Д.Б-т, 1,175,000 төгрөг гаргуулж хохирогч Д.Б-д, 3,250,000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Э-д тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Ж.Э-аас 15,000 төгрөгийг, шүүгдэгч Б.М-с 15,000 төгрөгийг тус тус шүүхийн зардалд гаргуулж, хохирогч Д.Б-т олгож, энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, шүүгдэгч Г.Г, Д.Б, О.Л, Ц.Д, Э.С, А.Б, С.Б нараас гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болон шүүгдэгч С.Б, А.Б, Э.С, Б.Ч нар хохирлыг төлсөн зэргийг дурдаж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ж.Э-ын өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Шүүгдэгч Ж.Э-ын хувьд мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсээр ирсэн. Хохирогч нарт учирсан хохирлыг төлж барагдуулсан, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй анх удаа гэмт хэрэгт холбогдсон 19 настай буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг хөнгөлж, эрх зүйн байдлыг нь дээрдүүлж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч О.Л-ийн өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Шүүгдэгч О.Л-ийн хувьд мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсээр ирсэн. Мөн хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Урьд нь ял шийтгэгдэж байгаагүй анх удаа гэмт хэрэгт холбогдсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогоогдож байхад тус шүүхийн шийтгэх тогтоолд О.Л-ийн хувьд хэнд хэдэн төгрөгний хохирол төлбөр төлөх талаар дурьдаагүй атлаа бусдад төлөх хохиролтой гэж дүгнэн эрх зүйн байдлыг нь дордуулж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг хөнгөлж, эрх зүйн байдлыг нь дээрдүүлж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Ц.Д-ын өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Шүүгдэгч Ц.Д-ын хувьд мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсээр ирсэн. Мөн хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй анх удаа гэмт хэрэгт холбогдсон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогоогдож байна. Мөн шүүгдэгч Ц.Д-ын банк бус санхүүгийн байгууллагаас зээлээр худалдаж авсан гэх “Их Цалуу’’ ББСБ-ын эзэмшилд байгаа 59-80 ГАА дугаартай Пронтер маркын машины үнэ болох 8.500.000 төгрөгийг зөвхөн шүүгдэгч Ц.Д-аас гаргуулж 975.000 төгрөгийг хохирогч Г.Б-д олгож, үлдсэн 7.525.000 төгрөгийг улсын төсөвт үлдээж шийдвэрлэж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Ц.Д-тай цуг машин механизм ашиглаж бүлэглэж явсан хүмүүсийн тоогоор тухайн машины үнэлгээг ижил тэнцүү хувааж улсын орлого болгох хуулийн зохицуулалттай байхад Ц.Д-ын эрх зүйн байдлыг дордуулж ганцаараа машины үнийг гаргаж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий зарчимд нийцээгүй байна. Иймд Ц.Д-ын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирлоо төлж барагдуулсан бусдад төлөх төлбөр байхгүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон тул хорих ялыг хөнгөлж, мөн зөвхөн Ц.Д-аас машины үнийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул эрх зүйн байдлыг нь дээрдүүлж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Д.Б-ий өмгөөлөгч Б.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгг зааснаар тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгуулах саналыг гаргасан.

          2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж өршөөлд хамруулалгүйгээр түүнд 6 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулж, нийт ялыг нэмж нэгтгэн 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.

 

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.12-т “...Зөрчил үйлдсэн болон зөрчлийн шийтгэл хүлээсэн хүн, хуулийн этгээд, яллагдагч, шүүгдэгч, ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулна...” гэж, 5 дугаар зүйлийн 5 2-т “...Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно...” гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9.2-т заасан гэмт хэрэгт байхгүй бөгөөд түүнд дээрх хуулийн 12 дугаар зүйлийн 12.12-т зааснаар эрх зүйн байдлыг дээрдүүлсэн аль илүү ашигтай үндэслэлээр буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл болон 7.1 дүгээр зүйлд заасан үндэслэлээр ял оногдуулахгүйгээр тэнсэж, тус хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь шүүгдэгч Д.Б-ий эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж үзэж байна.

Тийм учраас шүүгдэгч Д.Б-ийг 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шүүгчдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч А.Б-ийн өмгөөлөгч Д.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

А.Б-ийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч нарт учруулсан хохирлыг санаачлагаараа прокурор шүүхийн шатанд бүрэн барагдуулж шүүх хуралдаанд орсон. Тиймээс 4 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг баримтлан 1 жилээс 4 жил хүртэл хугацаагаар ял оногдуулах боломжтой атал хамгийн дээд хэмжээгээр ял оногдуулсан учир давж заалдах шатны шүүх ял шийтгэлийг хөнгөрүүлж болох хуулийн зохицуулалт байгаа учир энэхүү гомдлыг гаргаж байна гэжээ.

 

Шүүгдэгч Б.Ч-ийн өмгөөлөгч Д.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Б.Ч-ийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч нарт учруулсан хохирлоо санаачлагаараа шүүхийн шатанд бүрэн барагдуулж шүүх хуралдаанд орсон.

Хавтаст хэргийн материал болон шүүх хуралдаанаар Б.Ч-ийг тухайн 2 үйлдэлд Ц.Д дагуулж явсан бөгөөд машинаа зарж байгаа машины үнэ аваад ирье гэдэг байдлаар дагуулж явсан талаар мэдүүлдэг. Б.Ч нь урьд нь С.Б-ийг огт танихгүй хулгайн мал өгч байгааг мэдэхгүй, мэдэх боломжгүй байсан нөхцөл байдал тогтоогддог. С.Б ч мэдүүлэгтээ Б.Ч-ийг танихгүй мал хулгайлж байгааг мэдээгүй талаар шүүх хуралд мэдүүлдэг.

Б.Ч хулгайн үйлдэлд оролцсон нь миний буруу гэж гэм буруу хүлээж, хохирол төлсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт сэжигтэн яллагдагчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй талаар хуульчилсан.

Б.Ч-ийг гэм буруутайд тооцохдоо өөрийн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс өөр нотлох баримт байхгүй байхад гэм буруутайд тооцож байгаа нь хууль зөрчиж байна. Б.Ч хулгайн гэмт хэрэг үйлдэж байгааг мэдээгүй талаар дагуулж явсан Ц.Д, мал ачуулсан С.Б нар мэдүүлж байхад тухайн мэдүүлгийг няцаасан үндэслэл шийтгэх тогтоолд байхгүй байгаа учир Б.Ч-ийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч Х.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Шүүгдэгч Г.Г-ын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруутай үйлдлээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд үнэн зөвөөр мэдүүлж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг.

 

Хувийн байдлын хувьд Г.Г нь ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Иймд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хохирлоо төлсөн, ар гэр, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хөнгөрүүлж, эрх зүйн байдлыг дээрдүүлж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч С.Б-ийн өмгөөлөгч Б.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Шүүгдэгч С.Б нь зарим шүүгдэгч нартай харьцуулахад бусдад учруулсан хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан бөгөөд түүнд оногдуулсан 3 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг баримталсан атлаа харьцангуй өндөр гэж үзэж байна. Тийм учраас шүүгдэгч С.Б-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг хөнгөрүүлж, эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Б.М-ий өмгөөлөгч М.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Б.М-д оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял нь түүний амьдралд хүнд тусч байна. Б.М нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн. Мөн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Ам бүл 6, насанд хүрээгүй 4 хүүхэдтэй Б.М нь өөрөө хөдөлмөрийн чадвар алдалтын 70% группт байдаг зэргийг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг нь хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ. Үйл баримтын талаар:

 

1. Яллагдагч С.Б, Ц.Д, Б.Ч нар нь бүлэглэн Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн нутаг дэвсгэр “Гэр сухай” гэх нэртэй газраас 2021 оны 12 дугаар сарын 19-ээс 2021 оны 12 дугаар сарын 20-нд шилжих шөнө Ц.З-ын эзэмшлийн 4 тооны үхэр буюу олон тооны малыг Ц.Д-ын эзэмшлийн 59-80 ГАА дугаартай портер машин ашиглан хулгайлж хохирогч Ц.З-т 4,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2. Яллагдагч С.Б, Ц.Д, Б.Ч, Э.С нар нь бүлэглэн Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн нутаг дэвсгэрээс 2021 оны 11 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө хохирогч Г.Б-ий эзэмшлийн 3 тооны үхэр буюу олон тооны малыг Ц.Д-ын эзэмшлийн 59-80 ГАА дугаартай портер машин ашиглан хулгайлж, хохирогч Г.Б-д 3,900,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

3. Яллагдагч Д.Б, Б.М, Г.Г, Ц.Д, О.Л нар нь бүлэглэн Тайшир сумын Далан багийн нутаг дэвсгэр “Шар булаг” гэх нэртэй газраас 2021 оны 11 дүгээр сарын эхээр хохирогч Г.Л-ийн эзэмшлийн 1 тооны үхрийг Х.Г-ын эзэмшлийн Х5 маркын 37-78 УНМ дугаартай машин ашиглан хулгайлж, хохирогч Г.Л-д 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

4. Яллагдагч Д.Б, Б.М, Г.Г, Ц.Д, О.Л нар нь бүлэглэн Халиун сумын Чацран багийн нутаг дэвсгэр “Шандын эх” гэх нэртэй газраас 2021 оны 11 дүгээр сарын эхээр хохирогч Ш.Т-ийн эзэмшлийн 5 буюу олон тооны сарлаг үхрийг Х.Г-ын эзэмшлийн Х5 маркын 37-78 УНМ дугаартай машин, М.А-ы ланд 80, 66-86 ГАА дугаартай машин ашиглан хулгайлж, хохирогч Ш.Т-д 6,300,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

5. Яллагдагч Б.М, С.Б, А.Б нар нь бүлэглэн Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн нутаг дэвсгэр “Шанзав” гэх нэртэй газраас 2021 оны 11 дүгээр сарын эхээр хохирогч Н.Б, Ч.Б нарын эзэмшлийн 2 буюу олон тооны атан тэмээг Б.М-ий эзэмшлийн цагаан өнгийн 03-65 УНР дугаартай портер машин ашиглан хулгайлж, хохирогч Ч.Б-т 1,900,000 Н.Б-т 1,900,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

 

6. Яллагдагч Б.М, С.Б, А.Б нар нь бүлэглэн Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн нутаг дэвсгэрээс 2021 оны 11 дүгээр сарын эхээр хохирогч Н.Б-ын эзэмшлийн 1 тооны ингэн тэмээг Б.М-ий эзэмшлийн цагаан өнгийн 03-65 УНР дугаартай портер машин ашиглан хулгайлж, хохирогч Н.Б-т 1,900,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

7. Яллагдагч Б.М, Ж.Э, А.Б нар нь бүлэглэн Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг дэвсгэр “Дээд гол” гэх нэртэй газраас 2021 оны 11 дүгээр сарын эхээр хохирогч А.Д-ийн эзэмшлийн 4 буюу олон тооны үхрийг Б.М-ий эзэмшлийн цагаан өнгийн 03-65 УНР дугаартай портер машин ашиглан хулгайлж, хохирогч А.Д-д 4,300,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

8. Яллагдагч Б.М, Г.Г, О.Л, Ж.Э нар нь бүлэглэн Говь-Алтай аймаг Тайшир сумын Хуримт багийн нутаг дэвсгэр “Алаг эрэг” гэх нэртэй газраас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Б.Э-ы эзэмшлийн 4 тооны адуу буюу олон тооны малыг Ц.Д-ын эзэмшлийн 59-80 ГАА дугаартай портер машин, Ж.Э-ын эзэмшлийн Мустанг-150 мотоцикл  ашиглан хулгайлж, хохирогч Б.Э-д 10,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

9. Яллагдагч Б.М, Ж.Э, А.Б, Г.Г нар нь бүлэглэн Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг дэвсгэр “Гэгээн нуурын эх” гэх нэртэй газраас 2021 оны 11 дүгээр сард хохирогч Т.Н-ийн эзэмшлийн 3 тооны буюу олон тооны адууг О.Л-ийн shinerey-150 мотоцикл ашиглан хулгайлж, хохирогч Т.Н-д 20,980,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

10. Яллагдагч Б.М, Ж.Э, А.Б, Г.Г нар нь бүлэглэн Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг дэвсгэр “Овоон хар” гэх газраас 2021 оны 11 дүгээр сард хохирогч Ж.Ч-ын 4 тооны буюу олон тооны үхрийг Б.М-ий эзэмшлийн цагаан өнгийн 03-65 УНР дугаартай портер машин ашиглан хулгайлж, хохирогч Ж.Ч-т 5,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

11. Яллагдагч Г.Г, Б.М, А.Б, Ж.Э нар нь бүлэглэн Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг дэвсгэр Завхан голын Цонж Хайрханы орчмоос 2021 оны 11 дүгээр сард хохирогч Д.Б-ийн 3 тооны үхэр, хохирогч М.Э-ын 1 тооны үхэр, хохирогч Д.Б-ын 1 тооны үхэр нийт 5 тооны буюу олон тооны үхрийг Б.М-ий эзэмшлийн цагаан өнгийн 03-65 УНР дугаартай портер машин ашиглан хулгайлж, хохирогч Д.Б-т 3,800,000 төгрөгийн, хохирогч М.Э-д 1,100,000 төгрөгийн, хохирогч Д.Б-д 1,300,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

 

12. Яллагдагч Э.С, Б.М, С.Б нар нь бүлэглэн Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн нутаг дэвсгэрээс “Дунд голын аман” гэх нэртэй газраас 2021 оны 10 дугаар сард хохирогч Д.У-ын 17 тооны ямаа буюу олон тооны малыг Б.М-ий эзэмшлийн цагаан өнгийн 03-65 УНР дугаартай портер машин ашиглан хулгайлж 2,890,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

13. Яллагдагч О.Л, Ц.Д, Г.Г нар нь бүлэглэн Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг дэвсгэр “Ханант хад” гэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө хохирогч Ш.Э-ын 2 тооны адуу буюу олон тооны малыг Ц.Д-ын эзэмшлийн 59-80 ГАА дугаартай портер машин, О.Л-ийн Shinerey-150 мотоцикл машин механизм ашиглан хулгайлж 2,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

14. Яллагдагч Б.М, Ж.Э, Ц.Д, Г.Г нар нь бүлэглэн Говь-Алтай аймгийн Тайшир сумын Хуримт багийн нутаг дэвсгэр Ханан хад гэх нэртэй газраас 2021 оны 11 дүгээр сард хохирогч Ц.Ч-ын 6 буюу олон тооны адууг Ц.Д-ын эзэмшлийн 59-80 ГАА дугаартай портер машин ашиглан хулгайлж, хохирогч Ц.Ч-д 5,700,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

15. Яллагдагч Э.С, А.Б, О.Л, Б.М нар нь бүлэглэн Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багийн нутаг дэвсгэр “Цагаан эрэг” гэх нэртэй газраас 2021 оны 10 дугаар сард хохирогч Б.А-ын 4 тооны адуу буюу олон тооны малыг Б.М-ий эзэмшлийн цагаан өнгийн 03-65 УНР дугаартай портер машин ашиглан хулгайлж 5,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

16. Яллагдагч Б.М, С.Б, А.Б, Г.Г нар нь бүлэглэн Говь-Алтай аймгийн Алтай сумын Бадрал багийн нутаг дэвсгэрээс 2021 оны 09 дүгээр сард хохирогч М.Б-ийн эзэмшлийн 4 буюу олон тооны тэмээг Б.М-ий эзэмшлийн цагаан өнгийн 03-65 УНР дугаартай портер машин ашиглан хулгайлж, хохирогч М.Б-д 5,600,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

17. Яллагдагч Д.Б, Г.Г нар нь бүлэглэн Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут багийн нутаг дэвсгэр “Задгай” гэх нэртэй газраас 2021 оны 08 дугаар сард хохирогч У.Б-ий эзэмшлийн 3 тооны үхэр, хохирогч Д.М-ын 1 тооны үхэр, хохирогч З.Э-ийн 1 тооны үхэр нийт 5 тооны үхрийг Н.Д-ын эзэмшлийн 26-60 ГАҮ дугаартай портер машин механизм ашиглан хулгайлж, хохирогч У.Б-д 3,300,000 төгрөгийн, хохирогч Д.М-т 900,000 төгрөгийн, хохирогч З.Э-д 1,200,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

 

18. Яллагдагч Д.Б нь 2019 оны 10 дугаар сард Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт Жаргалант баг Найрамдал 8- ... тоотоос С.Д-ын эзэмшлийн 3 тооны адууг маллаж өгнө гэж авч яваад 1 адууг нь Ц.Ц-д Мустанг-5 маркийн тээврийн хэрэгсэл буюу мотоциклиор сольж зарж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан доорх нотлох баримтаар тогтоогджээ.

 

Хохирогч Ц.З-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би 4 үхрээ алдаж үхрийн махаа авч өөрөө борлуулж авсан. Гурвыг нь гаргасан байсан учраас зарж, 1 нь амьд байсныг буцааж бэлчээрт нь тавьсан. Одоо гарсан зардлын 169,000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Хохирогч Г.Б-ий шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Говь-Алтай аймгийн Халиун суманд Т гэдэг айл малладаг байсан 3 үхэр алдсан. Хохирлыг барагдуулаагүй. Хохирол барагдуулбал өөр зүйлгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

 

Хохирогч Г.Л-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би ноднин намар 2 үхэр алдаж цагдаад өгсөн. Сүүлийнхийг нь энэ хүмүүс авснаа хүлээн зөвшөөрсөн. Хавар ирж уулзахдаа Б авсан цаг хугацаагаа андуурч ярьсан. Түрүүчийн үхэр 08 дугаар сарын 20-ны үеэр алга болж сүүлийнх нь 11 сарын эхээр алга болсон. 11 сарын эхээр авсан үйлдлээ хүлээн зөвшөөрчхөөд 11 сард авсан хугацаагаа надад ярьсан. Түрүүчийн үхрийг Естийн аманд гэдсийг нь хаяад Шаварын голд аваачиж хаяж махыг нь Э гэдэг ченжид өгсөн. Д.Б яриагаар Б-тай холбоотой юм байна. Үүний учрыг олж өгнө үү? Тайширын Бүрэн багийн наадам болсон. Тэгэхэд үхэр байхгүй байсан. Б хавар ирж уулзахдаа ийм асуудал боллоо. Б-д өртэй байсан. Түүнийг төлөхийн тулд ийм үйлдэл гаргасан гэж хэлээд уучлалт гуйсан” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

 

Хохирогч Ш.Т-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би ноднин 11 дүгээр сарын 02-нд 5 үхрээ алдаж сарын дараа энэ хүмүүсийг авсныг мэдсэн. 2022 оны 09 дүгээр сарын 26-ны шүүх хуралдааны дараа шүүгдэгч нартай уулзахад хохирол мөнгөө төлнө гэсэн боловч өгөөгүй. Би 5 шүүгдэгчид хохирол төлсний дараа хохиролгүй гэж хэлнэ гэж хэлсэн. Гэхдээ нэмж нэхэмжилбэл нааш цаашаа явсан зардал их гарсан. Би 13 удаа аймагт дуудагдаж, 2 удаа сум руу дуудагдсан. Сар гаруй хугацаанд үхрээ хайсан. Бас нэг зүйлийг тодруулмаар байна. Миний 5 үхрийг хулгайлж нядалсан байна. Бас зүй бусаар үхрийг нядалсан гэсэн зүйл байсан. Гэхдээ өнөөдөр энд тийм зүйл яригдахгүй байна. Одоогоор хохирол бүрэн төлөгдөөгүй байгаа. О.Л 1 адуу өгсөн. Ц.Д бас 2 гүү ав гэсэн. Уржигдар орой шүдлэн байдас авсан” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Хохирогч Н.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би Халиун сумын малчин хүн байна. 11 сард цагаан ингэн тэмээ алдсан. Хохирлоо барагдуулсан. 4 настай ингэн тэмээ 1,200,000 төгрөгт бодож авсан. 700,000 төгрөг бэлнээр Б өгсөн” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

 

Хохирогч А.Д-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би 2021 оны 11 сарын сүүлээр 4 үхэр алдсан.  Түүнийг А.Б, Б.М, Ж.Э 3 авсан болохоо хүлээн зөвшөөрсөн. Нийт хохирол 4,300,000 төгрөг болсон. А.Б мал өгч түүнийг борлуулаад 843,000 төгрөг болж нэмж 140,000 төгрөг өгсөн. Б.М-ийн эгч нь 10 ишигтэй ямаа өгсөн. Ж.Э-аас хохирлоо аваагүй. Хохирол төлж өгнө үү” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Хохирогч Н.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Атан тэмээгээ алдаж хохирлоо барагдуулж авсан. Одоо гомдолгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

 

Хохирогч Т.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Ноднин 11 сарын үед 3 адуугаа алдсан. Гурвуулаа наадамд уяж уралддаг. Мөн тэжээдэг адуу байгаа. Адуу тэжээхэд хэдий хэр хэмжээний зарлага гарахыг мэдэх байх. Бас их хайсан. Энэ хүмүүсээс тэр зардлаа нэхээгүй. Хохирлоо үнэлгээний компани гаргаж өгснөөр тооцсон. А.Б 2 унагатай гүү өгсөн. Г гаанс өгсөн. Б.М, Ж.Э нар хохирол өгөөгүй. Ж.Э-ын хувьд гомдолтой байна. Саахалт айл байсан хүмүүс” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Хохирогч Ж.Ч-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2021 оны 11 сард 4 үхрээ алдсан. А.Б өөрт ногдох хохирлоо төлсөн. Ж.Э-ын хувьд ашиг хүртээгүй гэсэн.  Тэгэхээр Б.М, А.Б, Г.Г, Ж.Э нарт хувааж нэг хүнд 1,600,000 төгрөг төлөхөөр байгаа. Үүнээс Б-д сувай үнээ, 360,000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

 

Хохирогч Д.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Ноднин 2021 оны 11 сараас 12 дугаар сарын хооронд  өөрийн 3 үхэр, хүний тавиул 2 үхэр, нийт 5 үхэр алдсан. Б.М, А.Б, Ж.Э, Г.Г гэсэн 4 хүн байгаа. А.Б нь өөрт ногдон 950,000 төгрөгөө өгсөн. Г.Г нь манай нөхөртэй уулзсан гэсэн. Нөгөө 2 нь хохирол төлөөгүй. Тавиул үхэр нь М.Э, Н.Б-д хоёрын үхэр байгаа. 5 үхрийн үнэлгээ тогтоох зардалд 60,000 төгрөг авсан. Үнэлгээ тогтоодог газраас баримтаа хавсаргана гэсэн өгөөгүй байна. Энэ 60,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Хохирогч М.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Д.Б сая ярьсан байгаа. А.Б 325,000 төгрөг өгсөн. Нөгөө 3 нь хохирол төлөөгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

 

Хохирогч Д.У-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Ноднин 10 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө хотноосоо 20 эр ямаа ачуулсан. Энэ үеэр Улаанбаатар хот  руу эхнэрээ эмчлүүлэхээр явсан байсан. Э.С, С.Б, Б.М 3 хэргээ хүлээсэн. Төлбөрөө төлнө гэсэн боловч жаахан зөрүү гарсан. Би ямааг нь голсон. 5, 6 муу шүдлэн эр ямаа ирэхээр нь голсон. Ноос ноолуурыг багаар бодоход 14 килограммыг ноолуур гарна. Үүнийг багаар бодоход 1,400,000 төгрөг болно. Мөн их явдал чирэгдэл болно. Б.М хулгайн мал гэж мэдээгүй учраас төлөхгүй гэж байна. Тэгэхээр нөгөө 2 нь төлөх байх. Одоогоор хохирол төлөгдөөгүй байна. Эр хүний хувиар хэлсэн. Эзгүй үед ирж авсан байна. Ахыгаа байхад ирж авсан бол яахав гэж хэлсэн. Үүнийг шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

 

Хохирогч Б.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би ноднин 11 сард 4 адуугаа алдсан. А.Б Э.С, Б.М гэдэг хүмүүс авснаа хүлээн зөвшөөрсөн. А.Б нэг морь өгнө гэсэн. Тэгэхээр нь 4 гүү алдсан учраас буцааж гүү авна гэж хэлсэн. Зарим нь 1 ширхэг нь 3,000,000 төгрөгийн адуу байна гэхээр нь унагатай гүү авна гэсэн” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

 

Хохирогч М.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Алтай сумын малчин байна. 4 тэмээг өвөлжөөний захаас алдсан. Миний тэмээг өвөлжөөний зах дээр нядалж аваад явсан байсан. Би маш яаралтай цагдаа дуудаж, цагдаа ирсэн. Энэ миний тэмээний толгой, шийр байна гэхэд зургийг нь аваад явсан. Цагдаад мэдэгдээд 10 хоногийн дараа өөрөө явж байгаад 4 шийрийг олсон. Би 4 тэмээнээс 32 килограмм ноос авна. 1 килограммыг 10,000 төгрөгөөр бодоход 320,000 төгрөг болно. Алтай сумаас аймаг хүртэл 2 удаагийн шүүх хурал 240,000 төгрөгийн зардалтай ирсэн. Нэг тэмээг 2,000,000 төгрөгөөр үнэлж 8,000,000 төгрөг гэж нэхэмжилж өргөдөл бичсэн. Үнэлгээгээр 1,400,000 төгрөг нийт 5,600,000 төгрөг гэсэн. Б.М, С.Б, Г.Г, А.Б 4 залуу байсан. Нэг нэгээрээ даана гэсэн. Адуу өгнө гэсэн. Би адуу авахгүй. 1,400,000 төгрөг өгчих гэсэн. А.Б 1,400,000 төгрөгөө өгсөн. 1,400,000 төгрөгөө төлбөл би гомдолгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Хохирогч У.Б-ий шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Манай аав элэгний хавсарсан хорт хавдартай учраас гэртээ байдаг. Гадуурх ажлыг би хариуцдаг байгаа. Аавыг хот руу эмчилгээнд авч явах хойгуур өөрийн 3, хүний 2 үхрийг алдсан. Наймаа хийсэн байсан гэж яриад байна. 2016 оноос хойш би өөрөө хариуцдаг болсон. Хүнтэй наймаа хийсэн тохиолдолд  заавал надаар дамждаг учраас худал хэлж байна. Надтай Д.Б уулзаагүй. Нэг  нь ч хохирол төлөхөөр ирж уулзаагүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

 

Хохирогч Д.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Яллагдагч Г.Г хэллээ. 5 үхэр ачуулсан гэсэн.  Д.Б-с морьтой хүн хэн байсныг асуумаар байна. Би саяхан азаргатай адуугаа алдаад олоогүй. Хотноосоо 20 гаруй ямаа алдаад олоогүй, би ноднин нэг үхэр алдаад олоогүй, энэ жил шүдлэн үхэр алдаад бас олдоогүй. Цагдаагийн газарт өргөдөл гаргахад Т гэдэг залуу хагас сайн өдөр шийдвэр гаргаад нэг дэх өдөр шүүх хуралд зурвас ирсэн. Энэ тухай дээд газар өргөдөл гаргахад дээд шүүх хүлээж авсан. Би 900,000 төгрөгөөр хохирсон. Хохирлоо аваагүй. Малын хулгайн мөнгийг авъя гэж улайрахгүй байна. Шүүхээр авах ёстой бол авна гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Хохирогч С.Д-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Энэ Д.Б гэдэг залуутай адууны асуудал байгаа. Дандаа худлаа хэлээд хохирол төлөхгүй байгаа. 3 адуу өгсөн. Хоёрыг нь буцааж авсан. Нэгийг нь адуу хурааж байгаа гэсэн. 2 адууг өгөөд удаагаагүй. Өвөлжин тэжээсэн зүйл байхгүй. Намар 10 сард өгөөд 1 сарын үед буцааж хоёрыг нь аймагт авчирсан байсан. Нэгийг нь манай адуунд байгаа гэсэн. Миний адууг зарахдаа адуу зарлаа гэж хэлээгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

 

Хохирогч Ш.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Г.Г-аас нэг үрээ 800,000 төгрөгөөр бодож авсан. Хохирол 2,800,000 төгрөг байгаа. Бусад хохирлыг барагдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Хохирогч Ч.Б-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Миний тэмээ Олонбулаг багийн нутаг Шанзуй гэх газраар ихэнхдээ байдаг. Би өөрөө хамгийн сүүлд атаа Шанзавт тууж аваачсан. Манай багийн малчин Н.Б 2021 оны 10 дугаар сарын 10-ны сүүлээр над руу залгаад манай атан тэмээтэй хамт танай ат байна гэж хэлсэн. Би атаа зам дагуу байгаа юм байна, ижилтэй нь нийлүүлээд тавьчихъя гэж бодоод Шанзавт ирэхэд манай тэмээ байхгүй байсан. Миний тэмээ байхгүй болохоор нь Шанзавын ойр орчмоор, Халиун сумын Олонбулаг багийн 5 толгой, Шарга сумын Цөлөрхий хүртэл яваад олоогүй. Тэгээд цагдаад Н.Б-ын эхнэр Я.Г бүртгүүлсэн...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 67 дугаар тал/,

Хохирогч Б.Э-ы мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс хойш адуугаа алдсан. Адуугаа хайсаар байгаад 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир сумын Гэгээн нуурын баруун талын хаднаас олж авсан юм. Зөв талын гуяны хонхорхой хэсэгт саран дэвсгэртэй, дормон тамгатай 4 тооны адуу алга болсон байсан. Мөн адуунаас хар морь /зөв гуян дээрээ цэцэн чандмань тамгатай/ 4 шийр алаг бор хээр гүү алга байгаа юм... Хүрэн морь нь Шилүүстэй сумын наадам болон багийн наадамд 5-6 удаа айрагдсан байгаа юм.  Сартай хондон зээрд морь нь хавчиг соёолон морь бөгөөд 25%-тай цусны адуу байгаа юм....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 157 дугаар тал/,

Хохирогч Д.Б-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2021 оны 12 дугаар сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна. Э гэх хүн танай, манай, Т-ын нийлсэн 5 тооны үхэр алга болсон байна. Тухайн үхрүүд нь байнга хамт явдаг үхрүүд байгаа юм. Харин сая Алтайн мэдээгээр хулгайд алдсан үхрүүдийн хураагдсан арьс, шир толгой дунд манай үхрийн толгой харагдаж байна. Тэгэхээр танай болон Т-ын үхрүүд байгаа гэж утсаар хэлсэн. Тэгээд үхрээ хулгайд алдсан талаар хэлсэн. Д.Б-ийн нөхөр Т нь үхэр алдсан талаараа бүртгүүлсэн байсан гэж байсан. Тэгээд эхнэр Д.Б нь үхрүүдийнхээ зүсийг сайн мэддэг байсан учраас цагдаад хандсан гэж байсан. Тухайн үхэр дотор бол манай нэг тооны үхэр алга болсон байсан...” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 37 дугаар тал/,

Хохирогч Ц.Ч-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2021 оны 11 дүгээр сарын эхээр яг хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна адуучин С ахын хүү Д над руу чатаар залгаад “Говь-Алтай аймгийн Хуримт багийн нутаг дэвсгэр дээрээс танай адуунаас 6 тооны адуу хулгайд алдагдсан” гэж хэлсэн. цагдаад тэмдэглүүлж мэдэгдээрэй гэж хэлсэн. Манай адууг С ахын хүү Д гэх залуу малладаг байсан. Манай өмчлөлийн Хул азаргатай адуунаас нас бие гүйцсэн хул морь 1 ширхэг, Бүдүүн нас бие гүйцсэн халтар гүү 1 ширхэг, нас бие гүйцэж байгаа алаг гүү 1 ширхэг, хязаалан үрээ 3 ширхэг /өөрөө малладаггүй болохоор насыг нь сайн байна, үүнийг Д сайн мэдэж байгаа/ Би өөрийн өмчлөлөөсөө 6 тооны адуу алдсан...” гэх мэдүүлэг, /7-р хх-ийн 49-50 дугаар тал/,

Хохирогч Б.А-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Миний 8 тооны адуу Халиун сумын Олонбулаг багийн Хустын гол, Хавцгайтын ам гэх газраар бэлчээрлэдэг. Би хамгийн сүүлд 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Хавцгайтын амны гол дээр байхад нь харсан. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 13-ны орчимд манай хүргэн ах тэр хавиар миний адууг хайгаад олоогүй. Би өөрөө аймгийн төвд байж байгаад миний адуу алга болсон байна гэхээр нь 10 дугаар сарын 17-ны үед Халиун сумын Олонбулаг багт адуугаа хүргэн ах Энх-Амгалангийн хамт Олонбулаг багийн бүх нутгаар, Урагшаа Халиун сумын Чацран, Гүү бариач, Бигэр сум, Рашаант, Төгрөг, Цээл сумдын нутгаар хайсан боловч олоогүй. Адуугаа хайж яваад 4-5 хоногийн дараа Халиун сумын Олонбулаг багийн Дунд голын амны урд талын Ембүү толгой гэх газраас 8 тооны адуунаас дөрвийг нь олсон. Тэгээд байхгүй байсан адуугаа Халиун сумын цагдаад бүртгүүлсэн...” гэх тэмдэглэл /7-р хх-ийн 149 дүгээр тал/,

Хохирогч З.Э-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Манайх Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут багийн нутагт харьяалагддаг юм. Манайх Галуут багт Цахир толгой гэх нэртэй газарт өвөлжөөтэй. Манай үхэр нь аймгийн хойд талд байдаг Улаан шороогоос Задгайн дэрс гэх газраар бэлчээрлэдэг юм. 2021 онд У, М нарын үхэртэй Задгайн дэрс гэх нэртэй газарт зуссан. 2021 оны зун үхрээ байнга хариулгатай байсан. ...2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр үхрээ очоод эргэхэд манай үхрээс хар нүдэн, хүрэн зүсмийн, дөнжин үнээ алга байсан. Мөн хамт байсан У, М нарын үхрүүд нь хэсэг хэсгээрээ тасарчихсан байсан. Үхрүүдийнхээ ерөнхий байдлыг харчхаад буцаад явсан. Тухайн үед үхрүүдээ тасарчихсан байсан юм байна гэж бодсон...” гэх мэдүүлэг /7-р хх-ийн 237 дугаар тал/,

Иргэний нэхэмжлэгч О.Э-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: "...Миний бөөр өвдөж хүндрээд байдаг тул 2021 оны идэшний үеэр би Ч-т зарах үхэр байвал надад хэлээрэй. Би бөөрийг нь бөөрөн дээрээ тавих гэж байгаа юм гэж хэлж байсан. 2021 оны 12 дугаар сарын 20-ны үүрээр миний таньдаг хүн болох Ч нь намайг унтаж байтал хаалга цохисон. Тэгээд нөгөө захиад байсан үхэр аваад ирсэн шүү гэж хэлчхээд манай хашаанд буулгачхаад яваад өгсөн. Тухайн үхрийг нядлаад бөөрийг нь бөөрөн дээрээ тавина гэж бодоод байж байтал Цагдаагаас хүмүүс ирээд наад үхрээ нядалж болохгүй шүү гэж хэлээд явсан. Тэнд байсаар байгаад 2-3 хоног болсон тул нөгөө үхрээ үхүүлчихгүйн тулд өвс өгч, усалж байсан. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдөр тухайн үхрийн эзэн гэх залуу ирээд үхрээ аваад явсан. Цэнхэр пронтер байсан. Би Ч-ийн өөрийнх нь машиныг танина. Тэр машин нь өөрийнх машин биш байсан. Ганц үхэр л байсан өөр үхэр байгаагүй. Би Ч гэх хүний данс руу 150,000 төгрөгийг үхэрт явлаа гээд манай дэлгүүрт орж ирэхэд нь шилжүүлсэн. Надад тухайн үхрийг 1.200.000 төгрөгөөр зарна гэж байсан. Үлдсэн мөнгөө хэзээ авах юм гэж асуусан чинь сүүлд тэгж байгаад авъя гэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45 дугаар тал/,

Гэрч Ц.М-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би Халиун сумын Олонбулаг багийн Хулс гэх газарт малаа малладаг бөгөөд миний 75 үхэр байдаг. 2021 оны 12 дугаар сарын 19-ний орой гэрийн ард талын усанд бөөгнүүлж бүртгэхэд бүгд байсан. Маргааш нь 14 цагийн үед гэрээс холдож амжаагүй байхад нь араас нь очоод бүртгэхэд 11 үхэр байхгүй байсан. Тэгээд тэр хавийн газраар хайгаад явсан. 12 дугаар сарын 21-ний өдөр 7 тооны үхрийг голын баруун талаас олж авсан. Орой нь ирээд сумын хэсгийн төлөөлөгчид 4 тооны үхэр байхгүй байгаа талаараа хэлээд бүртгүүлсэн. Тухайн үхрийн эзэн З нь миний төрсөн дүү байгаа юм. Алдсан гэх 4 үхэр нь угаасаа миний хариулгад байсан. Одоо амьд байгаа нь хүрэн чимэг үнээ нь байгаа ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55 дугаар тал/,

Гэрч Ч.Ү-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр би гэртээ байж байсан чинь өглөө 08 цаг өнгөрч байхад Ч манайд орж ирээд манай найз хөдөөнөөс ирсэн юм, 3 үхэр гаргаад зарах гэж байгаа юм, танай хашаанд гаргаад аваад явах уу гээд надаас асуусан. Тэгэхээр нь би за тэг тэг гэж хэлсэн. Тэгээд гарч явснаа цэнхэр өнгийн тэвштэй машин дээр 3 үхэр аччихсан ороод ирсэн. Ч миний танихгүй залуутай үхэр төхөөрөх хүн хайгаад байх шиг байсан. Би тэгээд гэртээ орсон. Удаагүй гараад ирсэн чинь эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирчихсэн байсан. Тэгээд би гэртээ ороод хэсэг байж байсан чинь гадаа хүмүүс шуугиад байхаар нь гараад харсан чинь цагдаа нар ирчихсэн байсан. Тэгээд би гаргах байсан үхрүүд нь хулгайн үхэр байсан юм биш байгаа гэж бодсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50 дугаар тал/,

Гэрч Н.Т-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Г овогтой Б гэх хүн нь миний бүл байгаа юм. Би Халиун сумын Олонбулаг багт мал малладаг. Г.Б нь аймгийн төв дээр байдаг. Г.Б-ий эзэмшлийн 18-н тооны үхрийг би өөрийн үхэртэй хамт Халиун сумын Олонбулаг багт малладаг. ...Би тухайн 3-н үхрийг алга болохоос өмнө Халиун сумын Олонбулаг багт хариулж байсан юм... 2021 оны 11 дүгээр сарын 29-нд үхэрнүүдээ гэрийн гаднаас туугаад явуулсан. Маргааш нь тоолох үед гурван үхэр алга болсон байсан. Тэгээд Б гэх хүн рүү утсаар залгаж хэлсэн. 2 хоногийн дараа Б аймгийн төвөөс ирж бид 2 хамт Халиун сумын Олонбулаг багийн нутаг дэвсгэрээр алга болсон үхэрнүүдээ хайгаад олоогүй...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 85-87 дугаар тал/,

Гэрч Т.О-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Д нь 2021 оны 11 дүгээр сарын эхээр үхрийн өрөөл мах гэртээ авч ирсэн тэгэхдээ Ч-той үхэр өрөөлдсөн гэж хэлсэн бөгөөд түүнээс авлагатай гэж хэлж байсан. Мөн нэг адуу авч ирж гаргалаа гээд нэг хүзүү л авч ирсэн байсан Бусад махыг нь зарсан юм байлгүй дээ гэртээ авч ирээгүй. Хүний хүнсэнд явсан хөлсөнд авсан гэж хэлж байсан. Гэрт байхгүй цаг хугацаа нь их байдаг. Ойрын хугацаанд айлуудын идшинд хөдөө яваад байгаа гэж хэлээд байхаасаа байхгүй нь их байдаг...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 113 дугаар тал/,

Гэрч Д.Г-ий мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Ц.Д гэх хүнийг зүс танина. Харилцаа холбоо байхгүй. Би Ц.Д гэх хүнээс мөнгөний авлагатай байсан. 11 дүгээр сарын сүүлээр Д над руу залгаад өрөндөө үхэр авах уу гэж асуусан. Би үхэр авахгүй харин ажлын хүмүүсээс үхрийн мах худалдаж авах хүн байвал хэлье гэсэн юм. Тэгээд ажлын хүмүүст хэлээд үхрийн мах худалдаж авах дөрвөн хүн дагуулж очоод мах худалдаж авсан юм. Би Ц.Д-ын зарж байсан махыг хулгайн үхрийн мах гэж мэдээгүй. Д-аас хэдэн төгрөгийн авлагатай байсан. Тэрийгээ олж авах гээд ажлын хэдэн хүмүүст мах зарж байгаа талаар нь хэлээд дагуулж очсон юм....” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 110-111 дүгээр тал/,

Гэрч Т.Б-ы мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Г.Л нь 2021 оны 08 дугаар сард эвэртэй, ухам имтэй ягаан шар алдсан гээд өөрөө Далан багийн Шар булаг гэх нэртэй газраар хайгаад явж байсан. Харин дараа нь 2021 оны 11 дүгээр сард байх хүрэн халзан шар алдсан гэж өөрөө надаас асууж сураглаж байсан юм...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 38 дугаар тал/,

Гэрч Л.Д-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Манайх Говь-Алтай аймгийн Тайшир сум Далан баг Шар булгаас 2021 оны 09 дүгээр сарын эхээр байх ягаан шар үхэр, 2021 оны 11 дүгээр сард Шар булгаас хүрэн халзан шар үхрийг тус тус алдсан. Тухайн үхрүүдийг манай нөхөр Д.Л нь Шар булаг, Далангийн нуруу, Галуут баг, Завхан гол зэрэг газруудаар явж хайсан. Хулгайд алдсан гэх үхрүүд нь зүүн чих хойноосоо ухам имтэй. Хүрэн халзан шар үхэр нь мөн гэдсээрээ, болон нүүрэн хэсэг нь цагаантай юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар тал/,

Гэрч Д.П-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2021 оны 11 дүгээр сарын эхээр Түвшинтөрийн таван тооны сарлаг үхэр алга болсон байсан. Манай үхэр Т-ийн үхэртэй хамт бэлчээрлэдэг юм. Үхрүүд алга болох цаг үед Халиун сумын Чацран багийн Шандын-Эх, Шинэ-Ус гэх нэртэй газраар байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 154-155 дугаар тал/,

Гэрч Ш.М-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Т-ийн эзэмшлийн сарлаг үхрүүд Халиун сумын Чацран багийн Шандын-Эх, Шинэ-Ус гэх нэртэй газрын ойр орчимд бэлчээрлэж байсан. 2021 оны 11 дүгээр сарын эхээр Т-ийн таван тооны сарлаг үхэр алга болсон байсан. Алга болсон гэх үхрүүд нь дөрвөн бор, нэг хар үхэр байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 156-157 дугаар тал/,

Гэрч Д.Э-ы мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...би дээрх хүмүүсийн нэрийг нь сайн санахгүй байна. Харин зүсийг нь харвал танина. Дээрх хүмүүстэй садан төрлийн холбоо байхгүй. Би Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Шинэ-Алтай захын Буудай төвийн махны лангуун дээр мах зардаг юм. би мах зараад 4-5 жил болж байна. Би махыг ихэнхдээ бэлдсэн мах авдаг. Зарим үед өөрөө хөдөө явж өөрөө мал худалдаж авдаг юм. Шарга, Баян-Уул, Халиун сумын Олонбулаг багаас мал махаа бэлддэг юм. мөн аймгийн төв дээр байх үед Шарга, Халиун сумдаас малыг амьдаар нь авдаг юм. Өнгөрсөн жил буюу 2021 оны 11, 12 дугаар сард Завхан аймгаас хэдэн адуу авч ирж өгсөн. Завхан аймгаас амьдаар нь 10 орчим адуу авсан байх. 988586 ... гэсэн дугаараас яриад эхэлж адуу авч ирж өгсөн юм. тэгээд тэр дугаараас манай ах дүүс танд адуу авч ирж өгөх байх гэж хэлээд дараа нь хүмүүс адуу авч ирж өгсөн. Тухайн адуу авч ирж өгсөн гэх хүнийг танихгүй. Дээрх адуунуудыг портер маркийн автомашинаар ачиж авч ирж өгдөг. Харин зарим нь одоо буцах гэсэн юм гээд орой авч ирж өгдөг юм. би адуу худалдан авсан мөнгийг дансаар болон бэлнээр өгдөг юм. 2021 оны 08 дугаар сараас хойш 30 гаран үхэр, 20 гаран адуу, бог 40 орчим, тэмээ мөн авсан. Нарийн тоог нь сайн мэдэхгүй байна. Нарийвчлан хөтөлсөн бүртгэл байхгүй. Өөр өөр хүн авч ирж өгдөг. Харин зарим үед өмнө нь авч ирж өгсөн хүн дараа нь дахиж авч ирж өгдөг юм. 988117 ... гэсэн утасны дугаарын эзнийг нь танихгүй. Харин миний өөрийн утасны дугаар луу 2-3 удаа ярьж, үхэр, адуу, тэмээ авч ирж өгч байсан. Адууны махыг бөөний үнэ буюу 1 кг-ыг 4,500-5,000 төгрөгөөр, үхрийн махыг 1 кг-ыг 8,000-8,500 төгрөгөөр, тэмээний махыг 1 кг-ыг 4,000-4,800 төгрөгийн хооронд худалдаж авдаг. Бог мал буюу хонины мах 1 кг-ыг 7,000-8,000 төгрөгөөр, ям ааны махыг 1 кг-ыг 6,000-6,500 төгрөгөөр худалдаж авдаг. Би амьд ирсэн малыг амьдын үнээр тохирохгүй бол өөрөөр нь гаргуулаад кг-аар нь худалдаж авдаг...” гэх мэдүүлэг /8-р хх-ийн 82-83 дугаар тал/,

Гэрч Б.Э-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...би 2021 оны 11 дүгээр сарын дундуур багийнхаа айлуудаар явж байгаад Т гуайнд 11 дүгээр сарын 7, 8-ны үеэр уяж сойдог байсан гурван тооны адуугаа алдчихлаа гээд ярьж байсан. Яг им тамга тэмдгийг нь асуугаагүй, тухайн үед цагдаад бүртгүүлээрэй гэж хэлсэн...Т гуай хүүхэд Н-тэй морь мал уяж сойдог морьдоо алдчихлаа гэж хэлж ярьж байсан...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 230 дугаар тал/,

Гэрч Г.Т-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Д.Б нь манай гэр бүлийн хүн байгаа юм... Манайх Завхан гол дагуу Цонж хайрхан нэртэй газраас 2021 оны 11 дүгээр сард байх өдрийг нь сайн санахгүй байна. Тухайн үед би Улаанбаатар хотод байсан юм. Тэгээд манай эхнэр утсаар яриад үхэр дутаад болохгүй байна гэж хэлсэн. Тэгээд Улаанбаатар хотоос ирээд үхрээ хайгаад олоогүй. Тухайн үедээ зөв талын ташаан дээрээ цэнхэр будагтай хар эр шар үхэр, зөв талын ташаан дээрээ цэнхэр будагтай улаан зүсмийн эр шар үхэр, улаан халзан үнээ, ягаан халзан үнээ, халтар дөнжин үнээ алдсан юм... Манай үхрүүд нь Завхан гол дагуу Цонж хайрхан, Цагаан гарам, Бага гуулингийн тал, Зараа толгой, Шивээт гэх нэртэй газруудаар бэлчээрлэдэг юм... Ягаан халзан үнээ нь семантал үнээ бусад нь монгол үхрүүд байгаа юм...” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 31 дүгээр тал/,

Гэрч У.Г-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: "...Би Халиун сумын Олонбулаг багийн Дундголын Цагаан хуруу гэх газарт хаваржаандаа ганцаараа байхдаа 2021 оны 10 дугаар сарын 21-ний өглөө малаа услах гэж явж байгаад зүслээд харсан чинь манай ямаанаас ойролцоогоор 20 тооны ямаа дутуу байсан. Тэгээд байхгүй байгаа ямаагаа хаваржааныхаа дээд уулаар, зуслангаар хайсан боловч олоогүй. Тэгээд аав руугаа залгаад манай ямаанаас алга болчихлоо гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр сумын цагдаатай таараад алдсан малаа бүртгүүлсэн. Манайх 20 тооны хар зүсмийн, буруу талын чихэндээ шоргоолж имтэй, зөв талын эвэр нэлэнхүүдээ шар будагтай ямаанууд байсан....” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 134 дүгээр тал/,

Гэрч Б.Х-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Д.У нь миний төрсөн эгч С-ийн нөхөр нь байгаа юм. Э.С нь миний төрсөн эгч Б-ийн хүү байгаа юм. Намайг аймгийн төвд байж байхад Д.У-ын хүү Г эхлээд утсаар ярихад тоолж амжаагүй ямаа алга болсон байна гээд ярьж байсан. Сүүлд надтай таарахад 20-иод ямаа алга байна гэж байсан. Тэдний ямаа 2021 оны 10 сарын 20-ны үеэр алга болсон байх, 2021 оны 09 сараас эхлээд 10 сарын 16, 17-ны өдрийг хүртэл манайх У-тай хамт оторт байсан. Тэгээд хаваржаандаа очоод 2-3 хоноод ямаагаа алдсан гэсэн. У-ынх ямаагаа алдсан гэснээс 2 хоногийн дараа 2 ямаа нь малтай ирж нийлсэн байсан. Тэгээд манай малтай хамт явж байгаад Г малаа хайна гээд манай малтай өөрийнхөө малын нийлүүлчхээд явсан. 2-3 хоногийн дараа Г ирээд малаа ялгаад аваад явахад манай малд ирж нийлсэн байсан 2 ямаа нь хамт явчихсан байсан. Нэг нь шүдлэн эр ямаа, нэг нь эм ямаа байсан. У болон С 2 хоорондоо их ойрхон нутаглаж байсан. Ойролцоогоор 1 км орчим газарт л байсан. Бэлчээр, ус нэгтэй газарт байсан....” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 143 дугаар тал/,

Гэрч З.Б-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би Г-аас амьдаар нь мал авч байгаагүй. 2021 оны 11 дүгээр сарын 20-ний үеэр байх хөдөөнөөс аймгийн төв дээр орж ирээд унтаж байсан чинь өглөө манай гэрт Г.Г ганцаараа хүрээд ирсэн. Адуу авах хүн байна уу гээд надаас асуусан. Тэгэхээр нь гадуур адуу авч байгаа хүн байгаа байлгүй гэсэн чинь гараад явчихсан. Тэгээд өдөр 12 цагийн үед манайд дахиад хүрээд ирсэн. Г надаас чи 2 адууны мах авчхаач гэсэн. Тэгээд би адууны мах авахаар болж Г адуу нядална гээд явсан. Тэгээд оройхон 17 цагийн үед миний утас руу залгаад би автобусаа бариад явж байна. Нөгөө адууг гаргаад дууссан байна гэнэ. Чи очоод авчих гэсэн. Тэгээд би ганцаараа өөрийнхөө 24-74 ДУА улсын дугаартай пронтер маркийн машинтай, адуу гаргасан гэх захын урд талд байдаг, хойноосоо ордог хаалгатай хуучин үйлдвэрийн бололтой хашаа байсан. Тэнд очиход адуу гаргаж байсан гэх хүн байсан. Би тэр хүнийг таниагүй, махаа ачих гэж байтал Г хүрээд ирсэн. Тэгээд хамт мах ачилцаад манай гэрт ирээд хэмжиж үзэхэд 2 адууны мах 360 орчим кг болсон. Тэгээд би Г-т машин өгсөн өрөндөө 1 кг-ыг нь 4,500 төгрөгөөр бодоод 1,600,000 төгрөг гэж бодоод авсан. Би асуугаагүй. Миний өөрийн адуу л гээд байсан. Би өөрөө нүдээр Г-ын малыг үзэж байгаагүй, өөрөө надад хэлэхдээ 2-3 азарга адуутай, олон хурдан морьдтой гэж хэлж байсан. 2 бараан зүсмийн хүрэн, хээр адууны 2 ширхэг арьс байсан. Арьсыг нь түүхий авдаг хүмүүст өгсөн. Толгойг нь махыг нь шулж аваад хаясан. Тухайн авсан адууныхаа махыг хүнсэндээ хэрэглэсэн. Адуу нядалсан хашаа нь хуучин үйлдвэрийн хашаа байсан, М тэнд адуу мал тэжээдэг гэсэн...” гэх мэдүүлэг /6-р хх-ийн 216-217 дугаар тал/ болон мөн “2021 оны 11 дүгээр сарын сүүлээр би аймаг дээр гэртээ ирчихсэн байж. 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр би аймаг дээр гэртээ ирчихсэн байж байсан чинь Г манай гэрт М-тэй хамт жижиг тэргээ хүрээд ирсэн. Ирчхээд надад М мотоциклоо зарчихсан байна. Хүн 2 адуу өгөх гэж байгаа юм байна тэр адууг аваад хүрээд ирье гээд М, Г нартай М-ий хар өнгийн машинтай хамт явсан. Тэгээд Тайшир сумын Завхан голын усан дээгүүр гараад нэг буудал дээр очсон. Г, М нар машинаас буугаад явснаа адуу аччихаад эргээд ороод ирсэн. Би энд адуу гаргана гээд байсан яасан гээд Г-аас асуусан чинь больчихлоо, машинд ачаад явахаар боллоо гэсэн. Тэгээд бид нар жижиг машинтай ирээд адуу ачсан машин бид нарын араас дагаад явсан. Тэгээд аймгийн төвд орж ирээд би гэртээ буугаад үлдсэн. Маргааш өглөө нь Г, М, адуу ачсан машины жолооч нар 2 адуутай ирсэн. Манай хашаанд 1 адууг нь буулгаад өгөхөөр нь би адуу гаргаж чадахгүй наад адуугаа нядлаад өг гэж хэлсэн. Тэгээд Г, М 2 надад унагаагаад гаргаж өгчхөөд яваад өгсөн...Г нь надаас 2021 оны 05 дугаар сарын 11-ний үед миний унаж байсан 5 тонны даацтай 17-21 ГАА улсын дугаартай машиныг 10 сая төгрөгөөр худалдаж аваад явсан. Тэгээд 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр 30-00 ГАО байсан байх цэнхэр өнгийн пронтер өгсөн. Тэрийг нь би 4 сая төгрөгөөр зарчихсан. Надад өөр мөнгө өгөөгүй. Тэгээд би Г-аас машиныхаа мөнгийг асуусан чинь М-д мотоцикл зарчихсан байгаа М-ээс ганц нэг адуу орж ирвэл өгнө гээд яваад байсан...” гэх мэдүүлэг /7-р хх-ийн 75 дугаар тал/,

Гэрч С.Д-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2019 оноос хойш Д гэх хүн надаар 27 тооны адуу буюу 2 азарга адуу хариулуулж байгаа. Д-ийн болон манай адуу ихэвчлэн Туулайтын өврөөр байдаг. Би адуугаа Туулайтын өврийн урд талд байх Өвөлжөө хөх гэх газарт 2021 оны 11 дугаар сарын 20-ны үеэр адуугаа юүлж солиход адуу бүрэн байсан. 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр адуу усанд орох гээд Салхитын ус эх газарт ирчихсэн байхаар нь очтол 14 адуу байдгаас 8 адуу зогсож байсан. Тэгээд тэр хавийн адуунуудад хайгаад олдохгүй болохоор нь Тайшир, Цагаанчулуутын нутгаар хайгаад олоогүй. Тэгээд Шилүүстэй сумын хэсгийн төлөөлөгчид нь алдуул мал гээд бүргүүлсэн. 6 тооны адуу алдагдсан...” гэх мэдүүлэг /7-р хх-ийн 73 дугаар тал/,

Гэрч Д.Э-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Халиун сумын Олонбулаг багийн Хустын ам гэх газарт хамгийн сүүлд 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Хустын голд усанд ороод байж байхад нь оторт гарахдаа харсан. Тэгэхэд А-ын адуу бүрэн байсан. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хустад усанд орж байсан газраар нь харахад А-ын азарга адуу нь байхгүй байсан. Би тэр хавиар буюу Хар Азаргын нуруугаар хайгаад олдохгүй болохоор нь 10 дугаар сарын 17, 18-ны үеэр А-ын утас руу залгаад чиний адуу хайгаад олдохгүй байна. Ирж хай гэж хэлсэн. Намайг адуу нь алга болсон байна гэж хэлээд маргааш нь Олонбулаг багт ирээд надтай хамт адууг хайхаар явсан. Бид 2 Төгрөг, Шарга, Бигэр, Цээл сумдын нутгаар хайгаад олоогүй. Тэгээд бид 2 Халиун сумын Олонбулаг багийн нутаг Дунд голын амны Ембүү гэх газраас 4 хоногийн дараа 4 адууг нь олсон...” гэх мэдүүлэг /7-р хх-ийн 155 дугаар тал/,

Гэрч В.Б-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2021 оны 10 дугаар сарын үед М.Б-ийн хамт Ховд аймгийн Алтай сум ороод тэндээс буцаад гэр рүүгээ ирж байгаад замдаа Хүрэн үзүүр гэх газар хуучин нүүрсний уурхай байсан ухмалын хажуугаар өнгөрөхөд машины мөр байсан. Тэгээд дараа нь М.Б нь Хүрэн үзүүр гэх нэртэй газар нүүж очсон. Нүүж очсоны дараа М.Б-ийн эхнэр нь малд явж байгаад нүүрсний ухмалд тэмээ алаад явсныг мэдээд надад хэлж байсан. 4 тооны тэмээ алга байна гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /8-р хх-ийн 90-91 дүгээр тал/,

Гэрч Ц.Ц-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би тухайн Б гэх залуугаас хүрэн халзан зүстэй, азарган шүдлэн үрээг худалдаж авсан... Би тухайн адууг шинэ мустанг-5 маркын мотоциклоор сольж авч байсан... Тухайн адуу одоо байхгүй. Би 2021 оны 12 дугаар сард махлаад зарсан... 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байсан юм. Б нь өөрийнхөө адуунаас буюу зэлэн дээрээс хүрэн халзан зүстэй, азарган шүдлэн үрээг надад барьж өгсөн юм. Би тэр өдрөө тухайн мотоциклоо шууд өгсөн. Тухайн үед Б нь миний өөрийн адуу байгаа юм аа. Танд сайхан үрээ өглөө шүү гэж байсан...” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 81-82, 84 дүгээр тал/,

Гэрч Х.М-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Манайд 2019 оны 10 дугаар сард ирээд манай 3 адууг маллаад өгье гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 10 дугаар сард буцаж ирээд манайхаас 3 адуу мотоциклоор тууж авч явсан. 2020 оны 02 дугаар сарын үеэр 2 адууг аймаг оруулаад ирсэн байхаар нь манай нөхөр Д очиж авсан. Тэгээд нэг адуугаа авъя гэсэн чинь хөдөө байгаа хавар өгье гэж хэлсэн. Тэгээд хавар нь авъя гэсэн чинь хүнд зарсан оронд нь өөр адуу өгье гэж хэлээд өгөхгүй байгаа... Б-ий зарсан адуу нь наран саран тамгатай хүрэн халзан хязаалан үрээ байгаа... гэх мэдүүлэг /5-р хх-ийн 86-87 дугаар тал/,

2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн “...59-80 ГАА улсын дугаартай бонго пронтер маркийн цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл байх ба банзаар өндөрлөгөө хийсэн тэвштэй, тэвшнээс олсон уяагаар хар зүсмийн үхэр, улаан алаг үхрийг хөлнөөс нь татаж уяж амийг нь тасалж байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 8-14 дүгээр тал/,

2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Говь-Алтай аймаг Халиун сумын Олонбулаг багийн нутаг Гэр сухай гэх нэртэй газраас тухайн үхэрнүүдийг ачсан гэх газарт хэрэг учралын газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 16-18 дугаар тал/,

2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 37-78 УНМ улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 17-20 дугаар тал/,

2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 66-86 ГАА улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 203-205 дугаар тал/,

2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 03-65 УНР улсын дугаартай цагаан өнгийн пронтер маркын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 142-144 дүгээр тал/,

2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хэргийн газрын нөхөн үзлэг /2-р хх-ийн 132-135 дугаар тал/,

2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Г.Г-ын үхэр ачсан гэх газрын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5-р хх-ийн 228-231 дүгээр тал/,

2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хохирогч Д.Б-ээр хулгайд алдагдсан гэх үхрийн ширийг таньж олуулах ажиллагаа явуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5-р хх-ийн 235-237 дугаар тал/,

2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн С.Б-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн “...2021 оны 12 дугаар сарын 19-ний шөнө 4 тооны үхэр тууж явсан гэх газарт ирж мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг явуулав. Уг газар нь халиун сумын Олонбулаг багийн нутаг “хөндлөн” гэх нэртэй газар гэх газар байв. Уг газар нь малын бэлчээр нутаг мэт энд тэндгүй тэмээ болон үхэр бэлчиж байв. Гэрч С.Б мэдүүлэхдээ аймгийн төвөөс ирсэн машин дээр ачсан, морио унаад 19-ний 00 цагийн үед тухайн газарт ирсэн гэх бөгөөд 20-иод тооны үхэр хэвтэж байхад нь 4 үхрийг тууж машин дээр авч очсон...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 19-21 дүгээр тал/,

 

2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б.Ч-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-р хх-ийн 46-50 дугаар тал/,

 

 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Ц.Д-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн “...Уг хэрэг учрал болсон гэх газар нь Говь-Алтай аймгийн Тайшир сумын Далан багийн нутагт харьяалагдаж байв. Тус газар нь эргэн тойрон уул хадгүй тал газар байх ба тал дээр цагаан өнгийн 1 ширхэг байшин байх ба байшингийн зүүн урд талын булан дээр Говь-Алтай аймаг Тайшир сум Далан баг гэсэн багийн төв байв. Байшингийн зүүн урд булангаас ертөнцийн зүгээр зүүн тийш 186,4 метр зайд эргэн тойрон дэрс буттай газар байх ба уг газар 1 тооны үхэр нядалсан гэж байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 14-16 дугаар тал/,

 

2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн О.Л-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн “...Говь-Алтай аймгийн төвөөс Дэлгэр сумын чиглэлд А-03-04 тэмдэглэгээтэй улсын чанартай авто замаас баруун тийш 800 метр орчим зайд эргэн тойрон ухсан карьер бүхий газар байх ба хонхор хэсэгт нь хог хаясан байв. Хогны урд талд байх малын сэвсийг О.Л нь заагаад 2021 оны 11 дүгээр сарын эхээр Далангийн нурууны зүүн тал Шар булгаас гаргасан 1 тооны үхрийн дотор гэдсийг нь энд хаясан гэж өөрөө хэлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /2-р хх-ийн 21-26 дугаар тал/,

 

2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн О.Л-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн “...Говь-Алтай аймгийн төвөөс Дэлгэр сумын чиглэлд А-03-04 тэмдэглэгээтэй улсын чанартай авто замаас баруун тийш 800 метр орчим зайд эргэн тойрон ухсан карьер бүхий газар байх ба хонхор хэсэгт нь хог хаясан байв. Хогны урд талд байх малын сэвсийг О.Л нь заагаад 2021 оны 11 дүгээр сарын эхээр Далангийн нурууны зүүн тал Шар булгаас гаргасан 1 тооны үхрийн дотор гэдсийг нь энд хаясан гэж өөрөө хэлэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 21-26 дугаар тал/,

 

2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Г.Г-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн “... Тухайн газарт Халиун сум, Цогт сум хоёрын хооронд байх газраас 5 тооны сарлаг үхрийн арьс толгой зэрэг зүйлийг энэ нүхэнд хийсэн гэж Г.Г нь өөрөө хэлэв. Уг нүхийг ухаж дотроос нь сарлаг үхрийн 5 ширхэг толгой, 17 ширхэг шийр, 5 арьс гарч ирэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 138-141 дүгээр тал/,

 

2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А.Б-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн “...гэрч А.Б нь мэдүүлэхдээ С.Б бид 2 энэ газарт 4 тооны тэмээнээс 2 тооны тэмээг барьж авч хүлээд байж байтал аймгийн төвөөс Б.М өөрийн цагаан өнгийн пронтер машинтай ирсэн. Тэмээнүүдээ ганганд оруулж нядлаад махыг нь ачиж 2 тэмээний арьс, шийр, толгой зэргийг нь энэ ганганд булсан гэв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 46-50 дугаар тал/,

 

2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Б.М-ий мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 196-200 дугаар тал/,

 

2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Ж.Э-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн “...Адуу нядалсан гэх газарт 16 цаг 43 минутад ирэв. Уг газар нь зүүн талаараа уултай, баруун талаараа элсэрхэг хөрстэй газар байв. Уг газарт тээврийн хэрэгслийн мөр болон мотоциклийн мөр байв. Тус сайрын гол хэсэгт байх цэнхэр хөх өнгийн чулуу нь улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Мөр сайрын гол хэсэгт байх шороог хөдөлгөж үзэхэд шороо нь хоорондоо барьцалдаж хөлдсөн байх ба шороотой хэсгийн дундуур нь хагалж үзэхэд дотор тал нь нилэнхүйдээ улаан хүрэн өнгийн зүйл байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 119-125 дугаар тал/,

 

2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б.М-ий мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн “...аймгийн нэгдсэн хогийн толгой дээр очиход эргэн тойрон хогоор хүрээлэгдсэн газар байв. Тухайн газарт хогон дунд адууны арьс, толгой шийр зэрэг эд зүйлс байв. Тухайн газраас 3 ширхэг адууны шир, 3 ширхэг адууны толгой, 12 ширхэг адууны шийр гарч ирснийг тэмдэглэлд тусгав. Гэрч Б.М нь энэ миний хаясан адууны толгой, арьс мөн байна гэснийг тэмдэглэл болгон бичив...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 134-137 дугаар тал/

2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Г.Г-ын 3 тооны адууг хашиж барьсан гэх газрын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-р хх-ийн 191-194 дүгээр тал/

2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Г.Г-ын үхэр ачсан гэх газрын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5-р хх-ийн 228-231 дүгээр тал/

2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “...3 ширхэг үхрийн арьс, шийр 12 ширхэг, 3 ширхэг үхрийн толгой...” зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 26 дугаар тал/,

2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн мөрдөгчийн “...2 ширхэг тэмээний толгойн яс, ямар нэгэн тамга тэмдэггүй хар, хүрэн өнгийн 2 ширхэг тэмээний шир /арьс/, 8 ширхэг шийр /тавхай/ зэргийг эд мөрийн баримтаар тооцсон...” тухай тогтоол /3-р хх-ийн 54 дүгээр тал/,

2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “4 ширхэг адууны арьс, адууны толгой 3 ширхэг, 15 ширхэг шийрийг эд мөрийн баримтаар тооцсон” тухай мөрдөгчийн тогтоол/ 1-р хх-ийн 153 дугаар тал/, 

           2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хохирогч Г.Б-ээр үхрийн толгойнуудыг таньж олуулах мөрдөн шалгах ажиллагаа явуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4-р хх-ийн 51-56 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М, Г.Г, Ц.Д, Д.Б, О.Л, Ж.Э, А.Б, С.Б, Б.Ч, Э.С нар нь бусдын олон тооны малыг бүлэглэж,  машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогджээ.

 

         Шүүгдэгч Б.М-ий тухайд “мал хулгайлах гэмт хэргийг мэдээгүй. Хүчээр хэрэг хүлээлгэж байна. Би хулгай хийгээгүй. Ганц өнчин борлон ч аваагүй. Надад хулгай хийсэн нэг удаагийн үйлдэл ч байхгүй. 13 удаагийн үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэж анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн ч “...Би өөрийнхөө машинаар явдаг байсан. Машины бензин ахиухан хийж өгдөг учраас очдог. Очихдоо хулгай биш биз гэж асуухаар хулгай биш ээ гэж хэлдэг. ...5 хүний хохирол төлсөн...” гэсэн мэдүүлэг болон бусад шүүгдэгч нарын мэдүүлэг, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б.М-ий мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн “...аймгийн нэгдсэн хогийн толгой дээр очиход эргэн тойрон хогоор хүрээлэгдсэн газар байв. Тухайн газарт хогон дунд адууны арьс, толгой шийр зэрэг эд зүйлс байв. Тухайн газраас 3 ширхэг адууны шир, 3 ширхэг адууны толгой, 12 ширхэг адууны шийр гарч ирснийг тэмдэглэлд тусгав. Гэрч Б.М нь энэ миний хаясан адууны толгой, арьс мөн байна гэснийг тэмдэглэл болгон бичив...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр хулгайн хэрэгт ямар ч хамааралгүй гэдэг нь үгүйсгэгдэж байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

            Тиймээс Б.Ч-ийг өөрийн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс өөр нотлох баримт байхгүй байхад гэм буруутайд тооцож байгаа нь хууль зөрчиж байна гэж түүний өмгөөлөгч Д.А гомдол гаргажээ.

Б.Ч нь Д-ыг машины үнэнд Б-оос мал авч байгаа гэж бодож байсан, хулгай хийж байгааг нь мэдээгүй гэж мэдүүлсэн боловч шөнөөр өөр газраас мал ачиж байсан, С.Б нь Д-тай машины наймаа хийсэн, ярилцсан талаар нотлох баримт хэрэгт огт авагдаагүй, Д нь Ч-т уг малыг машины үнэнд С.Б-оос авсан гэж итгүүлсэн гэх  нотлох баримт хэрэгт авагдаагүй, С.Б нь машины наймааны үнэнд Д-т тухайн малыг өгч байгаа гэж Б.Ч-т ойлгогдох нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй. Б.Ч-т нь хулгай хийж байгааг мэдээгүй гэх нөхцөл байдлыг С.Б үгүйсгэсэн байна.

         Тиймээс Б.Ч хулгайн гэмт хэрэг үйлдэж байгааг мэдэж, үйлдлээрээ нэгдсэн болох нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч Б.Ч нь тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Г-ын хувьд хохирогч У.Б-ий үхэр хулгайлсан үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй “...У.Б-ий 5 үхэр хулгайлсан гэх 1 үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй, тухайн үед А.Б архи уусан байсан тул машин жолоодоод өг гээд хойшоо постоор гаргаж өгөөд 3 үхрийг цаашаа туугаад 2 үхрийг нядалж ирсэн. Д.Б өөрөөсөө өгч байгаа. Хүнээс өрөндөө авсан гэсэн. Би хамт байсан. Би машин жолоодож явсан...” гэж мэдүүлдэг. Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж заасан байх тул хохирогч У.Б-ий үхэр хулгайлсан үйлдэлд шүүгдэгч Г.Г-ыг үйлдлээрээ нэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн Г.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлсөн, өмгөөлөгч нь Г-ыг 10 үйлдлээ зөвшөөрч байгаа гэжээ.

 

         Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд “...Хөрөнгө завших /Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг/ ...гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял эдэлж байгаа ялтны хувьд шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих зохицуулалт байх тул шүүгдэгч Д.Б-ий үйлдлийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах үндэслэлгүй байна.

Иймд шүүгдэгч Б.М, Г.Г, Ц.Д, Д.Б, О.Л, Ж.Э, А.Б, С.Б, Б.Ч, Э.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, машин механизм ашиглаж, олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй  байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Г.Г хохирогч Ж.Ч-т 1.250.000 төгрөг,  Ц.Ч-д 986,000 төгрөг, Д.М-т 450.000 төгрөг, З.Э-д 450.000 төгрөг нийт 3.136.000 төгрөгийг төлсөн талаарх баримтыг  давж заалдах шатны шүүхэд ирүүлж хохирлыг төлж барагдуулжээ. 

Шүүгдэгч О.Л нь хохирогч Д.Э-д 2.5 сая төгрөг, Г.Л-д 300.000 төгрөг, Ш.Т-д 1.260.000 төгрөг, Ш.Э-т 933.000 төгрөг, Б.А-т 1.300.000 төгрөг нийт 7.126.000 төгрөг төлж хохирлыг барагдуулжээ.  /Баримт хэргийн 13 дугаар хавтас 18 дахь тал Д.Э-д/

Иймд шийтгэх тогтоолын 10 дахь заалтад хохирогчдод хохирол бүрэн төлсөн талаарх заалтад шүүгдэгч Г.Г, О.Л нарын нэрсийг нэмж  өөрчилөлт оруулж,  шийтгэх тогтоолын 8 дахь заалтад Ж.Э нь М.Э-д 325.000 төгрөг төлхийг 3.2 сая хэмээн, Шүүгдэгч Г.Г нь хохирогч Ц.Ч-д 986,000 төгрөг төлхийг 1.425.000 төгрөг гэж андуурч бичсэнийг тус, тус залруулах нь зүйтэй байна.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, хохирол төлсөн байдал  болон ар гэр, хувийн байдал зэргийг харгалзан Б.М-ийг 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг  5 жилийн хугацаагаар гэж, шүүгдэгч Ж.Э-ыг 4 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг 3 жил 6 сарын хугацаагаар гэж, шүүгдэгч О.Л-ийг 4 жил 2 сарын хугацаагаар  хорих ял оногдуулсныг 3 жил 6 сарын хугацаагаар гэж, шүүгдэгч Ц.Д-ыг 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг   4 жил 2 сарын хугацаагаар  гэж тус, тус ялыг хөнгөрүүлэх зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ц.Д-аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан машины үнэ 8.500.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хамтран гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч С.Б, Ц.Д, Б.Ч, Э.С, Г.Г, О.Л, Б.М нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч нараас тус бүрээс нь 1.062.500 төгрөг гаргуулж шүүгдэгч нарын төлөгдөөгүй хохиролд олгож үлдсэн хэсгийг нь улсын төсвийн орлогод оруулж 5 дахь заалтад өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

 

 Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.5, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ НЬ : гэж бичихийг “заасныг “ гэх үгийг орхиж найруулгын техник алдаа гаргасныг дурдсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/128 дугаар шийтгэх тогтоолд дор дурдсан өөрчлөлт оруулсугай. Үүнд:

а. Шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “шүүгдэгч Б.М-ийг 6 жилийн хугацаагаар” гэснийг “шүүгдэгч Б.М-ийг 5 жилийн хугацаагаар” гэж, “шүүгдэгч Ж.Э-ыг 4 жил 2 сарын хугацаагаар” гэснийг “шүүгдэгч Ж.Э-ыг 3 жил 6 сарын хугацаагаар” гэж, “шүүгдэгч О.Л-ийг 4 жил 2 сарын хугацаагаар” гэснийг “шүүгдэгч О.Л-ийг 3 жил 6 сарын хугацаагаар” гэж, “шүүгдэгч Ц.Д-ыг 4 жил 6 сарын хугацаагаар” гэснийг “шүүгдэгч Ц.Д-ыг 4 жил 2 сарын хугацаагаар” гэж,

б. Шийтгэх тогтоолын 4 дэх заалтад “шүүгдэгч Б.М-д оногдуулсан 6 жилийн” гэснийг “шүүгдэгч Б.М-д оногдуулсан 5 жилийн” гэж, “шүүгдэгч Ц.Д-т оногдуулсан 4 жил 6 сарын ” гэснийг “шүүгдэгч Ц.Д-т оногдуулсан 4 жил 2 сарын ” гэж, “шүүгдэгч Ж.Э, О.Л нарт тус бүрт 4 жил 2 сарын” гэснийг “шүүгдэгч Ж.Э-т оногдуулсан 3 жил 6 сарын” “шүүгдэгч О.Л-д оногдуулсан 3 жил 6 сарын” гэж, тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын 5 дахь заалтад “8.500.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Д-аас гаргуулж” гэснийг “8.500.000 төгрөгийг шүүгдэгч С.Б, Ц.Д, Б.Ч, Э.С, Г.Г, О.Л, Б.М нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч нараас тус бүрээс нь 1.062.500 төгрөг гаргуулж шүүгдэгч нарын төлөгдөөгүй хохиролд олгож үлдсэн хэсгийг нь улсын төсвийн орлогод оруулж” гэж, 8 дахь заалтад “3.250.000” гэснийг “325000” гэж, 10 дахь заалтад: ...Б.Ч, гэсний дараа “Г.Г, О.Л нар гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан” гэж нэмж тус, тус өөрчлөлт оруулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийг журамлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас хойш буюу 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэл шүүгдэгч нарын цагдан хоригдсон нэг хоногийг нь хорих ялын нэг хоногоор тооцож, ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.Э

                                                                                 ШҮҮГЧИД                             Б.А

                                                                      Ш.Б