| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2024/05868/И |
| Дугаар | 182/ШШ2024/04620 |
| Огноо | 2024-11-06 |
| Маргааны төрөл | Санхүүгийн түрээс /лизинг/, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 182/ШШ2024/04620
| 20222023 | 182/ШШ2023/01303 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, .. дүгээр хороо, .. хаягт байрлах, ******* ******* ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .. тоот хаягт оршин суугч, ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 2,705,118.71 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Э.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 2,705,118.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.******* нь 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр БЗГ/2022-47888 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж 3,381,800 төгрөгийг сарын 2,55 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зурагт, хөргөгч худалдан авах зориулалтаар зээлж авсан. Э.******* нь гэрээний дагуу Samsung зурагт, Samsung 55TU7002 зурагт, Hana SMD4-36і загварын хөргөгчийг Пи Си Молл ХХК-иас худалдан авсан. Зээлдэгч Э.******* нь БЗГ/2022-47888 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 5,345,118.71 төгрөг төлөх байснаас нийт 2,640,000 төгрөг төлж, 2,705,118.71 төгрөгийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, 573 хоног хугацаа хэтрүүлсэн. Зээлдэгч Э.******* нь зээлийн үлдэгдэл нь 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар үндсэн зээл 2,431,184.80 төгрөг, зээлийн хүү 228,278.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,655.65 төгрөг, нийт 2,705,118.71 төгрөгийн зээлийн өртэй байна. Иймд зээлдэгч Э.*******аас зээлийн гэрээний үүрэгт нийт 2,705,118.71 төгрөгийг гаргуулна гэжээ.
2.Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.*******д холбогдох 2,705,118.71 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлага 2,705,118.71 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 450,853 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 450,853 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 450,853 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 450,853 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 450,853 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 450,853.71 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
3.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Э.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 2,705,118.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
4.Талуудын хооронд 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 18 сарын хугацаатай, сарын 2,55 хувийн хүүтэй, 3,381,800 төгрөгийн Барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй байна.
5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлага 2,705,118.71 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 450,853 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 450,853 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 450,853 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 450,853 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 450,853 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 450,853.71 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******тэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 2,705,118.71 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.******* нэхэмжлэлийн шаардлага 2,705,118.71 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 450,853 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 450,853 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 450,853 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 450,853 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 450,853 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 450,853.71 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,233 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 29,116.5 төгрөг, хариуцагч Э.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 29,116.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ