Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2024/04619

 

 

 

 

 

 

 

 

 

2024 11 06 182/ШШ2024/04619

20222023

182/ШШ2023/01303

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, . дүгээр хороо, .. хаягт байрлах, Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд С.*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .. дүгээр хороо,.. гудамж, ..тоот хаягт оршин суугч, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,245,077.56 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь хариуцагч Н.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 1,245,077.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.******* нь 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр БЗГ22-1260 тоот Зээлийн гэрээ байгуулж 3,119,920 төгрөгийг жилийн 39,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээл авсан. 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 755,278.17 төгрөг, үндсэн хүү 448,213.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32,286.33 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 1,245,077.56 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Н.******* нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 402 хоногт хугацаа хэтэрүүлсэн. Иймд Н.*******аас зээлийн гэрээний үүрэгт 1,245,077.56 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлага 1,245,077.56 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 311,270 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 311,270 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 311,270 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дотор 311,267.56 төгрөгөөр хсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

3.Нэхэмжлэгч Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь хариуцагч Н.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 1,245,077.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

4.Талуудын хооронд 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 12 сарын хугацаатай, сарын 3,3 хувийн хүүтэй, 1,699,900 төгрөгийн Барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй байна.

 

5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлага 1,245,077.56 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 311,270 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 311,270 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 311,270 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дотор 311,267.56 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******тай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 1,245,077.56 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.******* нэхэмжлэлийн шаардлага 1,245,077.56 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 311,270 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 311,270 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 311,270 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дотор 311,267.56 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,450 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 17,225 төгрөг, хариуцагч Н.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 17,225 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ