Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2024/04618

 

 

 

 

 

 

 

2024 11 06

182/ШШ2024/04618

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, .. дугаар хороо, ... хаягт байрлах Хаан банк ХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Р.*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ховд аймаг, .. тоот хаягт оршин суугч, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .. дугаар хороо, ..тоот хаягт оршин суугч, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар / нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 35,179,766.21 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хаан банк ХК нь хариуцагч Ц.*******, Б.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 35,179,766.21 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Хаан банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ц.*******, Б.******* нар 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ЗГ/201843956910 тоот зээлийн гэрээ байгуулж 17,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар зээл авсан. Талуудын хооронд байгуулсан 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ/201843956910 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр БГХ/201843956910 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж гэрийн эд хогшил болон ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалуулсан. Зээлдэгч нар нь 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар дээрх зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 1,900,619 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 947,449 төгрөг нийт 2,848,068 төгрөг төлсөн байна. Зээлдэгч Ц.*******, Б.******* нараас зээлийн гэрээний үүрэгт 2024 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 15,099,380.98 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 18,203,779.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,856,605.84 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 20,000 төгрөг, нийт 35,179,766.21 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хаан банк ХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.*******, Б.******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 35,159,766.21 төгрөг, нотариатчийн үйлчилгээний зардал 20,000 төгрөг нийт 35,179,766.21 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд зээлийн гэрээний үүрэгт нийт 20,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгч Хаан Банк ХК нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,179,766.21 төгрөгөөс татгалзаж, тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

3.Нэхэмжлэгч Хаан банк ХК нь хариуцагч Ц.*******, Б.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 35,179,766.21 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Ц.*******, Б.******* нар нэхэмжлэлийн шаардлагаас 20,000,000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,179,766.21 төгрөгөөс татгалзаж, шүүхэд гаргасан нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзсан тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хаан банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.*******, Б.******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 35,179,766.21 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 334,000 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 167,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ