| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2024/05865/И |
| Дугаар | 182/ШШ2024/04617 |
| Огноо | 2024-11-06 |
| Маргааны төрөл | Санхүүгийн түрээс /лизинг/, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 182/ШШ2024/04617
| 20222023 | 182/ШШ2023/01303 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, .. хороо, ..хаягт байрлах, Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд С.*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг,.. дугаар хороо, .. тоот хаягт оршин суугч, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 883,876.63 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 883,876.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* нь Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-тай 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр БЗГ22-1040 тоот Зээлийн гэрээ байгуулж 1,899,900 төгрөгийг жилийн 39,6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээл авсан. 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 699,424.66 төгрөг, үндсэн хүү 165,135.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,016.82 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 883,876.63 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Б.******* нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 583 хоногт хугацаа хэтэрүүлсэн Иймд Б.*******оос зээлийн гэрээний үүрэг болох 883,876.63 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Б.******* нь Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжилсэн 883,876.63 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
3.Нэхэмжлэгч Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 883,876.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
4.Талуудын хооронд 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,899,900 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,3 хувийн хүүтэй, Барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй байна.
5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 883,876.63 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******тай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 883,876.63 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлага 883,876.63 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,770 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 12,885 төгрөг, хариуцагч Б.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 12,885 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар з охигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах,
тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ