Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2024/04616

 

 

 

 

 

 

 

 

 

2024 11 06 182/ШШ2024/04616

20222023

182/ШШ2023/01303

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, .. хороо, ..хаягт байрлах, Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд С.*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .. дугаар хороо, .. гудамж, ..тоот хаягт оршин суугч, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 2,211,319.49 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК хариуцагч Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 2,211,319.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.******* нь Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-тай 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр БЗГ22-0409 тоот Зээлийн гэрээ байгуулж 1,099,900 төгрөгийг жилийн 39,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээл авсан. 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1,063,750.31 төгрөг, хүү 1,069,346.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 68,922.56 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 2,211,319.49 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Г.******* зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 896 хоногт хугацаа хэтэрүүлсэн. Иймд Г.*******аас зээлийн гэрээний үүрэг болох 2,211,319.49 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Супер лизинг ХХК-ийн нэхэмжилсэн 2,211,319.49 төгрөгийг төлж барагдуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 368,553 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 368,553 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 368,553 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 368,553 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 368,553 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 368,554.49 төгрөгөөр нийт 2,211,319.49 төгрөгийг төлөхөөр эвлэрэх саналтай байна. Иймд эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Г.*******д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 2,211,319.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

5.Талуудын хооронд 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр БЗГ22-0409 дугаар Барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж, 1,099,900 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3,3 хувийн хүүтэй зээл авсан тухайд болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй.

 

6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нэхэмжлэлийн шаардлага 2,211,319.49 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 368,553 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 368,553 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 368,553 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 368,553 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 368,553 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 368,554.49 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******тай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 2,211,319.49 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 2,211,319.49 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 368,553 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 368,553 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 368,553 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 368,553 төгрөг, 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 368,553 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 368,554.49 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,332 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 25,166 төгрөг, хариуцагч Г.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 25,166 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Супер лизинг барьцаалан зээлдүүлэх газар ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ