Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2024/04615

 

 

 

 

 

 

 

 

 

2024 11 06 182/ШШ2024/04615

20222023

182/ШШ2023/01303

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, .. дүгээр хороо, ..тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .. дугаар хороо, .. гудамж, .. тоот хаягт оршин суугч, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 7,541,438.51 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч А.*******д холбогдуулан *******ийн гэрээний үүрэгт нийт 7,541,438.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.******* нь 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ТВ-СТГ/2023-120943 тоот барьцаат *******ийн гэрээ байгуулж 5,139,900 төгрөгийг сарын 2,98 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай гар утас худалдан авах зориулалтаар *******ж авсан. А.******* нь гэрээний дагуу Samsung Galaxy S23 Ultra 256GB Green SM-S918BZGGSKZ загварын гар утсыг Пи Си Молл ХХК-иас худалдан авсан. А.******* нь ТВ-СТГ/2023-120943 тоот барьцаат *******ийн гэрээ байгуулж ******* авснаас хойш 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 4,765,185.16 төгрөгийн *******ийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчин 416 хоног хугацаа хэтрүүлсэн. А.******* нь ТВ-СТГ/2023-120943 тоот барьцаат *******ийн гэрээний дагуу төлөх ёстой *******ийн үлдэгдэл нь 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн ******* 5,139,900 төгрөг, *******ийн хүү 2,306,347.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 95,190.75 төгрөг, нийт 7,541,438.51 төгрөг байна. Иймд А.*******гаас *******ийн гэрээний үүрэгт ний 7,541,438.51 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

2.Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.*******д холбогдох *******ийн гэрээний үүрэгт 7,541,438.51 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А.******* нь нэхэмжлэлийн шаардлага 7,541,438.51 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,141,438.51 төгрөгөөр бүрэн барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

3.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч А.*******д холбогдуулан *******ийн гэрээний үүрэгт нийт 7,541,438.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

4.Талуудын хооронд 2023 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 24 сарын хугацаатай, сарын 2,98 хувийн хүүтэй, 5,139,900 төгрөгийн Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан болон гэрээний үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй байна.

 

5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.******* нь нэхэмжлэлийн шаардлага 7,541,438.51 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,141,438.51 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******тэй харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.*******д холбогдох *******ийн гэрээний үүрэгт нийт 7,541,438.51 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А.******* нэхэмжлэлийн шаардлага 7,541,438.51 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 1,141,438.51 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135,615 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 67,807.5 төгрөг, хариуцагч А.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 67,807.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ