| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2024/03880/И |
| Дугаар | 182/ШШ2024/04613 |
| Огноо | 2024-11-06 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 182/ШШ2024/04613
2024 11 06 182/ШШ2024/04613
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, .. дугаар хороо, ..тоот хаягт оршин суугч, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .. дугааар хороо, *******ын .. тоот хаягт оршин суугч, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Г.*******,
Хариуцагч С.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч С.*******ад холбогдуулж Гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч Г.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: С.*******тай 2009 онд танилцаад улмаар дотно харилцаа үүсгэж, 2011 онд охин , 2014 онд хүү нар төрсөн. Бид 2012 оны 10 сараас хамт амьдарч байгаад охиноо сургуульд орох үед 2017 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. С.******* нь анх танилцах үед л архи уудаг байсан. Хамт амьдраснаас хойш архи уух нь ихссэн, байнга харддаг, сүүлийн жилүүдэд зодох, хардах болсон. 2024 оны цагаан сарын дараахан, хэрүүл хийж, зодож, толгой түрүүгүй гараараа цохьсон. Энэ үйлдэлд нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн байгууллагад хандаж, торгуулийн арга хэмжээ авагдсан. Би өөрийн болон үр хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, амь нас, хүмүүжлийг бодоод цаашид нөхөр С.*******тай хамтран амьдрах боломжгүй болсон учраас гэрлэлтээ цуцлуулна. Одоо 2 хүүхэдтэйгээ Архангай аймагт амьдарч байна. Хоёр хүүхдийг өөрийн асрамжинд үлдээж, тэтгэлэг гаргуулна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
2.Хариуцагч С.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Г.*******тэй 2009 онд танилцаж, гэр бүл болж, 2 хүүхэдтэй болсон. 2023 оны 9 сараас тустай амьдарч байна. Иймд гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Охин С., хүү С.нарыг ээжийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
3.Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар Ам бүлийн тодорхойлолт, Хүүхдийн төрсний гэрчилгээ, Оршин суух хаягийн лавлагаа, Гэрлэлтийн гэрчилгээ, Хүүхэд эрүүл бойжиж байгаа талаарх ӨЭМТ-ийн тодорхойлолт, Сургуулийн тодорхойлолтыг, хариуцагчаас хариу тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж үзлээ.
5.Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч С.*******ад холбогдуулж Гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны явцад хүү С.Амарсайханд тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна. Хүүхдийн асрамжийн талаар тохиролцсон бөгөөд хүү С.Амарсайханд тэтгэлэг гаргуулна гэж тайлбарлав.
6.Хариуцагч С.******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрсөн. Гэрлэлтээ цуцлуулна. Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох талаар тохиролцсон гэх тайлбар гаргажээ.
7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хүүхдийн төрсний гэрчилгээ, Гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийн санал асуусан тэмдэглэл, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
8.Гэрлэгчид 2009 онд танилцаж, 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр бүртгэж гэрлэлтийн гэрчилгээ олгосон байна. Тэдний дундаас 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдөр охин С., 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүү С.нарыг төрүүлсэн байх ба гэр бүл болсноор Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасан бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, бие биеэ халамжлах, хүндэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүргийг бие биенийхээ өмнө хүлээсэн үүргээ гэрлэгчид хангалттай биелүүлж чадаагүй. Өөрөөр хэлбэл, гэрлэгчид байнгын хэрүүл маргаантай, таарамжгүй байдлын улмаас 2023 оноос тусдаа амьдарч байгаа, эргэн нийлж амьдрах боломжгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах талаар тохиролцсон зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүй гэрлэлтийг цуцлах үндэстэй гэж үзлээ.
9.Хариуцагч нь хүүхдийн асрамжийн тухайд маргаагүй бөгөөд 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин С., 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү С.нар эхийн хамт амьдарч байгаа, хүүхдийн санал, эцэг эхийн тохиролцоо зэргийг харгалзан үзэж, эх Г.*******гийн асрамжид үлдээх үндэстэй байна.
10.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь заалтад зааснаар 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү С.Амарсайханг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг С.*******аар сар бүр тэжээн тэтгүүлэх үндэстэй.
11.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч нь охин С.д хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй.
12.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслахад эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд дээрх үүрэг хэвээр үлдэх тул эцэгт нь энэ үүргээ зохих ёсоор биелүүлэхийг мэдэгдэж, үүргээ биелүүлэхэд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эх нь саад учруулахгүй байх үүрэгтэй.
13.Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулсан иргэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор иргэний улсын бүртгэлд бүртгүүлэхийг зохигчдод мэдэгдэх нь зүйтэй.
14.Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт *******ын *******, ******* овогт *******ын ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин С., 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү С.нарыг эх Г.*******гийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү С.Амарсайханг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг С.*******аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, охин С.д хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.*******д олгосугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ