Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 182/ШШ2024/04652

 

2024 11 08

182/ШШ2024/04652

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, .. тоот хаягт оршин суугч, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, .. дугаар хороо, .. хаягт байрлах, ******* ХХК /регистрийн дугаар ******* итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд М.*******/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 12,108,160 төгрөг гаргуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******-*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.*******цэцэг нарыг оролцуулан, хариуцагчийн төлөөлөгч М.******* хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* хариуцагч ******* ХХК-д холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 12,108,160 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Б.******* түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******-******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Х.******* нь хувиараа хүнсний нарийн ногоо зардаг бөгөөд 2023 оны 06 дугаар сараас 08 дугаар сарыг хүртэлх хугацаанд ******* ХХК-ийн гэсэн нэртэй хятад ресторанд хүнсний ногоог тус компанийн захиалсан хэмжээгээр нь нийлүүлсэн байна. Х.*******ын нийлүүлсэн хүнсний ногооны төлбөртэй холбогдох асуудлаар талууд тооцоо нийлж, нийт 12,108,160 төгрөгийн үнийн дүн дээр тогтож, тус компани нь төлбөрийг 2023 оны 12 дугаар сард багтаан төлөхөөр тохирч, талууд баримт үйлдэж, ******* ХХК-ийг төлөөлж, Ерөнхий менежер А.Чинзориг гарын үсэг зурж, компанийн санхүүгийн тэмдэг дарж баталгаажуулсан. Иргэний хуулийн 39 дүгээр үйлийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ гэж, 42 дугаар зүйлийн 42.2-д "Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан. Миний бие Х.*******ыг төлөөлж, 2024 оны 04 сараас ******* ХХК-ийн холбогдох хүмүүстэй нь уулзаж, төлбөрийг хэрхэн барагдуулах талаар ярилцаж, мэдэгдлийг бичгээр өгч байсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй. Иймд ******* ХХК-д нийлүүлсэн хүнсний ногооны төлбөрт 12,108,160 төгрөгийг гаргуулна гэв.

 

2.Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар Тооцооны баримт, Мэдэгдэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

3.Нэхэмжлэгч Б.******* хариуцагч ******* ХХК-д холбогдуулан Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 12,108,160 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Төлбөрийн үүргээ биелүүлээгүй тул шаардах эрхтэй гэж тайлбарлав.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Тооцооны баримт, Мэдэгдэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

6.Талуудын хооронд 2023 оны 06 дугаар сараас 08 дугаар сар хүртэлх хугацаанд ******* ХХК-ийн нэртэй хятад хоолны ресторанд хүнсний ногоог тус компанийн захиалсан хэмжээгээр нь бэлтгэн нийлүүлэхээр амаар харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

7.Түүнчлэн хэргийн 5 дугаар талд Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт авагдсан байх бөгөөд уг баримтад Х.*******ын 2023 оны 06 дугаар сараас 2023 оны 08 дугаар сарыг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр талд хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд нийлүүлсэн хүнсний ногооны үнэ нийт 12,108,160 төгрөгийн өртэй гарсныг харилцан батлаж, 2023 оны 12 дугаар сард багтаан төлөхөөр тохирч, ******* ХХК-ийг төлөөлж, Ерөнхий менежер А.Чинзориг гарын үсэг зурж, тамга тэмдэгээр баталгаажуулсан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-т анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болно гэж заасныг зөрчөөгүй гэж үзнэ.

8.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

9.Иймд хариуцагч ******* ХХК-иас 12,108,160 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгох үндэстэй.

 

10.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208,700 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 208,700 төгрөгийг гаргуулж Б.*******д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 12,108,160 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208,700 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 208,700 төгрөгийг гаргуулж Б.*******д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ