Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 141/ШШ2024/00200

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 141/ШШ2024/00200

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, нэхэмжлэгч ******* оролцуулан, нарийн бичгийн дарга Л.Золбоогоор тэмдэглэл хөтлүүлэн, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн ******* сумын ******* баг хаягаар оршин суудаг ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : ...Миний бие нь 2024 оны 02 дугаар сарын 05-нд 5,500,000 төгрөгийг зээлүүлсэн боловч мөнгөө хүүтэйгээ төлөлгүй 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл ор сураггүй алга болсон тул эрэн сурвалжилж өгнө үү... гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

нь нэхэмжлэгч аас 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр барьцаат зээлийн ломбарднаас улсын дугаартай машин барьцаалан 5,500,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай зээлж авсан болох нь ломбардны барьцаат зээлийн үйлчилгээний тасалбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл зэргээр тогтоогдож байх тул ******* иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

нь оршин суудаг хаяг нь тодорхойгүй, одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй болох нь:

-******* аймгийн ******* сумын ******* багийн засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 3/184 дугаартай: ... овогтой // нь тус багийн тоотод түр оршин сууж байсан, одоо энэ хаяганд амьдардаггүй болохыг тодорхойлов... гэсэн тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг ******* аймгийн Цагдаагийн газрын ******* сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ЕА76042706 регистрийн дугаартай овогт ийн ыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ******* эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг ******* аймгийн Цагдаагийн газрын ******* сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3. ын байж болох хаяг, холбогдох мэдээллийг тухай бүр ******* аймгийн Цагдаагийн газрын ******* сумын сум дундын Цагдаагийн хэлтэст мэдэгдэж байхыг нэхэмжлэгч д даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Шүүхийн шийдвэрийг хэрэгт хавсаргаж, эрэн сурвалжлах бүртгэлд бүртгүүлж, оролцогчид гардуулж, ******* аймгийн Цагдаагийн газрын ******* сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Бүжинлхамд даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН