| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2024/00102/И |
| Дугаар | 141/ШШ2024/00205 |
| Огноо | 2024-10-28 |
| Маргааны төрөл | Газар эзэмших гэрээ, түүнийг байгуулах журмыг зөрчсөн, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 141/ШШ2024/00205
| 2024 оны 10 сарын 28 өдөр | Дугаар 141/ШШ2024/00205 | ******* аймаг |
Зохигч эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяраар тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлтэй явуулсан шүүх хуралдаанаар нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын ******* баг хаягаар оршин суудаг ******* ******* овогт ******* ******* ирүүлсэн хариуцагч ******* аймгийн ******* сумын ******* баг хаягаар оршин суудаг ******* холбогдох Газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Миний бие 2021 оны 10 дугаар сард ******* аймгийн ******* сумын Иргэдийн хуралд хүсэлт өгч хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 38 дугаар тогтоолын дагуу тус сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/179 тоот захирамжаар ******* аймгийн ******* сумын ******* баг, -р гудамжны 03 тоотод байрлах газрыг /гэрчилгээний дугаар , улсын бүртгэлийн дугаар/ өмчилж авсан. Гэтэл гэдэг хүн тухайн газарт гэрээ барьж амьдарч эхэлсэн бөгөөд энэ талаар удаа дараа хэлтэл газраа чөлөөлж өгөөгүй бөгөөд сумын засаг даргад гомдол гаргасан боловч шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариуг өгсөн. Иймд иргэн ******* ******* аймгийн ******* сумын ******* баг, -р гудамж, 03 тоот газрыг чөлөөлж өгнө үү... гэжээ.
Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Иргэн овогтой нь онд төрсөн, настай, ам бүл 2, өндөр настай ээжийн хамт амьдардаг. Миний бие нь ******* багийн -р гудамж, тоот газрыг газрын даамал , багийн засаг дарга нараар заалган хувиарлан авч хашаа барьсан бөгөөд өндөр настай ээж бид хоёр өөрийн болгон хашаагаа бариад амбаар сав, гэр орноо бариад 2022 оны 5 сарын сүүлээс эхлээд 6 сарын 05-нд дарга дээр бичиг баримтаа авах гээд ортол өөр хүн хөөцөлдөөд явж байсан /миний төрсөн ах гэж хүн, дүү нар хашаа, амбаар барьж өгсөн/. Миний ах хашаа, газар авах гээд байгаа тэр // гэгч хүнтэй уулзаад хашаагаа бариад энэ 2 хүний гэр орныг нь бариад нэгэнт бид ажил боллоо, одоо танай нэр дээр бичиг баримт чинь арайхан гараагүй байна. Учраа олж болохгүй юу гэсэн чинь тийм боломжгүй 5 сая төгрөг өг эсвэл би шүүхээр ороод авчихнаа гэж хэлсэн байсан. Монгол хүн байж ядарсан хөгшин, 1 хөгжлийн бэрхшээлтэй хүн хоёрын хэдэн жил хамгаалж байж авсан газрыг арай ч авахгүй байлгүй дээ гэж бодож байтал Засаг даргын захирамж гаргуулсан байсан. Ганц ч шон хатгаагүй, ганц ч банз оруулаагүй. Манай ахыг тэнд хашаа барьж байхад мэдсээр байж ирж уулзаагүй байсан. Тус газрын тухайн хашааг ар өврийн айлууд ийн хашаа гэдгийг бүгд мэдэж гэрчилж өгч чадна. Мөн тус хашааны баруун талын хашаа төрсөн дүү билээ. Гэр барьж бууснаас хойш нэг ч удаа ирж ээж бид хоёртоо уулзаагүй билээ. Ийм учраас шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй засаг даргын захирамжийг цуцлуулж өгнө үү.... гэжээ.
Нэхэмжлэгч , хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* ******* овогт ******* Пүрэвсүрэн, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух овогт ******* нар нь Газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж 3,700,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч тал уг мөнгийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 2,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 1,700,000 төгрөгиийг тус тус төлөхөөр, хариуцагч тал мөнгө төлөгдөж дууссаны дараа нэхэмжлэгч тал газар өмчлөх гэрчилгээг гийн нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцож эвлэрэн хэлэлцлээ... гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч Д. холбогдуулан Газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Гэвч хариуцагч нь шинжээчийн дүгнэлтээр ШИзфренийн хэв шинжит хэлбэр оношоор сэтгэцийн эмчийн хяналтад байдаг, сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож өөрийгөө зөв удирдах чадваргүй, эрх зүйн чадамжгүй этгээд болох нь тогтоогдсон байна.
Хариуцагч ийн төрсөн дүү нь түүний хууль ёсны төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохыг хүссэн ба уг хүсэлтийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн тул түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулсан болно.
Талууд буюу нэхэмжлэгч, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч нар хуульд заасан эрхийнхээ дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Талуудын хооронд байгуулсан эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зохигч эвлэрсэн бол улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар хуульчилсан тул нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 35,100 төгрөгийг хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч гээс гаргуулан нэхэмжлэгч д олгох нь хуульд нийцэхээр байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* овогт ******* ******* ирүүлсэн хариуцагч ******* холбогдох Газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн зохигч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж 3,700,000 /гурван сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хариуцагч тал уг мөнгийг 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 2,000,000 /хоёр сая/ төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 1,700,000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгиийг тус тус төлөхөөр, хариуцагч тал мөнгөө төлж дууссаны дараа нэхэмжлэгч нь газар өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч ******* гийн нэр дээр шилжүүлэхээр харилцан тохиролцсон болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 35,100 төгрөгийг хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч гээс гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тэмдэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН