| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2018/0005/Э |
| Дугаар | 06 |
| Огноо | 2018-01-12 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 06
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Ш.Дорж-Очир Улсын яллагч Б.Төрболд Шүүгдэгч Н.Б Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мягмарсүрэн Хохирогч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-т холбогдох 1723001080002 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн Идэр сумд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Улиастай сумын Жинст багт орших Мамбадацан хийдэд *** ажилтай, ам бүл, 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багийн Алтангийн хэсэг * гудамж ** тоотод оршин суух хаягтай, урьд өмнө Завхан аймгийн Сум дундын 1-р шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор, 2002 оны эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Н-ийн Б РД: /ИЖ*********/ Шүүгдэгч Н.Батбаатар нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Боржигон овогт Н-ийн Б нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант баг Алтангийн хэсэг **-** тоотод оршин суух гэртээ эхнэр Б.Г-тай маргалдаж үснээс нь зулгааж, аяга шидэж зосдон болох нь хохирогч Б.Г-ийн “...2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 19 цагийн үед гэртээ байж байтал манай нөхөр Б гаднаас орж ирээд хүмүүсийн эхнэрүүд ирээд авчих юм, намайг ирээд авчихад яадаг пизпа вэ гээд миний утсыг хагална гээд байхаар нь би утсаа авах гэтэл миний үснээс зулгаагаад байсан юм. ... Тэгээд би айгаад гал тогоо руу гүйгээд ортол араас орж ирээд дахиад утас булаацалдаад миний үснээс зулгаатал ээж салгасан. Тэгсэн хойморын өрө ө рүү гүйж ороод бурхны дээж хийсэн аяга аваад над руу шидээд миний зүүн гарын ар руу цохисон...” гэсэн мэдүүлгээр, Н.Б эхнэрээ зодох үед түүнийг салгасан талаараа мэдүүлсэн гэрч Х.Б-ийн “...Н.Б-ыг танина, манай хүргэн юм. тэр орой 19 цагийн үед байх гэртээ байж байтал манай охин Г орилоод байхаар нь би татаад салгах гэтэл миний дээлний захаас бариад хойш нь ор руу түлхээд унагаачихсан. Тэгээд намайг босоод иртэл бурхныхаа шилийг хагалаад, охины утсыг хагална гээд байсан. Бас гал тогооны өрө өнд Гэрэлзаяаг үсдээд дарчихсан байхаар нь салгах гэтэл хүчрэхгүй байсан чинь манай охин А орж ирээд яагаад байгаа та нар чинь гэсэн салцгаасан...” гэсэн мэдүүлгээр, гэрч Д.А-ийн “...Би тэр өдөр хөдө өнө ө с ирээд ээжийнд байж байтал Б-ын 4 настай охин нь орж ирээд аав, ээжийг зодоод байна гэхээр нь Б ахынд ортол Г эгч ухаан алдсан байдалтай байсан. Батбаатар ах надтай зөрө өд гарсан. Г эгчийг цохихыг нь хараагүй. Тэгээд манай нө хөр цагдаа руу залгасан...” гэсэн мэдүүлгээр, гэрч Н.Э-ын “...Би тэр өдөр гадуур явж байгаад ээжийнд ирсэн чинь Б эхнэрээ зодсон гэж ярьж байсан. Тэгээд хадам ээж намайг Б-ынд ороод хараадах гээд байхаар нь орсон чинь Батбаатар эхнэрийнхээ куртикыг гал руугаа хийсэн шатаад дуусаж байсан. Тэгээд би тэднийд жаахан байж байгаад буцаад хадам ээжийнх рүү орсон. Тэгээд хадам ээж зөрө өд Б-ынх руу ороод гарч ирснээ намайг цагдаа дууд гэсэн...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Н.Б-ын Б.Г-г зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 201820006 дугаартай “Иргэн Б.Г-ийн биед тархи доргилт, зүүн сарвууны ар хэсэгт хавдар, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтэл нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр үүссэн байж болно. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлө өлө хгүй...” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Эхнэр, нө хөр нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1.1 дэх хэсэгт зааснаар уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт гэр бүлийн хүчирхийлэлийг - Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд, мөн хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийн бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор тодорхойлсон бө гө өд Н.Б, Б.Г-г зодсон үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзнэ. Н.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний биед хөнгөн гэмтэл учруулсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн болно. Шүүгдэгч Н.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Н.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч хохирогчид төлө х төлбөргүй учир түүний эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Н-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.
4. Шүүгдэгч Н.Б-т өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин тө гөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгчийн Samsung S-3 маркийн гар утсыг битүүмжилсэн прокурорын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 5/ 04 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгө өлө гч ө өрө ө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ