Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0243/З |
Дугаар | 128/ШШ2024/0460 |
Огноо | 2024-05-28 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 128/ШШ2024/0460
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, шүүгч Д.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “******* үйлдвэр” ТӨҮГ,
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.О, С., Х.Т, З.О, Б.Г, Д.А,
Хариуцагч: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч С.Т, татварын байцаагч Ц.О, М.А, Д.Ц,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Т, Я.А,
Маргааны төрөл: Гомдол гаргагч хуулийн этгээдэд оногдуулсан шийтгэлийн хуудас хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, С., Х.Т, З.О, хариуцагч С.Т, Ц.О, М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, иргэдийн төлөөлөгч В.О /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
2.1. Тус шүүхийн шүүгчийн 20 оны 0 дугаар сарын 10-ны өдрийн 219 дугаар “Зарим шаардлагыг үүсгэж, гомдлын зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай” захирамжаар дээрх шаардлагын “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч нарын үйлдсэн 2019 оны 05 дугаар сарын 0-ны өдрийн 002 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлагад захиргааны хэрэг үүсгэж, үлдэх “2019 оны 05 дугаар сарын 0-ны өдрийн Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны 002 дугаартай тэмдэглэлийн , 7, 1, в, ё, л заалтууд болон манай гомдлыг хянан хэлэлцсэн Татварын маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын дугаар сарын 24-ний өдрийн 14 дүгээр тогтоолын үндэслэх хэсгийн -ын 18, 24, 4-ийн 2, 0, , 5-ын 4, , 7, 8, 9 дэх заалтууд, Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар нөхөн татвар, торгууль, алданги нийт 2,02,907,78,20 төгрөгийн төлбөрийг “******* үйлдвэр” ТӨҮГ-аар нөхөн төлүүлэх шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” гэх шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна.
2.2. Гомдол гаргагч 2024 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр “Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нарын үйлдсэн 2019 оны 05 дугаар сарын 0-ны өдрийн 002 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан төлбөрийн зарим хэсэг буюу 002 дугаартай тэмдэглэлийн “1, л” заалтаар оногдуулсан 8,4,721,18.91 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангиас ,08,555,87.8 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгуулах” гэж гомдлын шаардлагаа өөрчилжээ.
2.. Гэвч шүүх хуралдаан дээр гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдлын шаардлагаа Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нарын үйлдсэн 2019 оны 05 дугаар сарын 0-ны өдрийн 002 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан төлбөрөөс түүний хавсралт ЗШША-2 буюу 2019 оны 05 дугаар сарын 0-ны өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны 002 дугаартай тэмдэглэлийн “”, “7” дахь заалтаар зөрчилд тооцож, “в”, “ё” заалтаар оногдуулсан төлбөрийг хүчингүй болгуулах, “1” дахь заалтаар зөрчилд тооцон “л” заалтаар оногдуулсан 8,4,721,18.91 төгрөгөөс ,08,555,87.8 төгрөгийг нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгуулах” гэж тодруулсан.
Нэг. ӨАБНУ-ын ПЛС-ийн нэхэмжлэлийн дагуу Арбитрын шүүх хурлын ажиллагаатай холбоотой зардал нь Монгол Улсын “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль”-ийн 12.8.2-т “албан татвар төлөгчийн буруутай үйл ажиллагаатай холбогдон төлсөн торгууль, алданги, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн төлбөрийг үйл ажиллагааны бус зардал” гэж заасныг үндэслэн нөхөн татвар 8,21,941,50.7 төгрөг, торгууль 2,45,082,48.11 төгрөг, алданги 1,58,859,54. төгрөг ногдуулсныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
1.1. “******* үйлдвэр” ТӨҮГ нь бусдад хохирол учруулаагүй, эсрэгээрээ бусдын буруутай, гэм буруутай үйлдлийн улмаас хохирсон болно.
Энэ нь Монгол Улсын ААНОАТ-ын тухай хуулийн 12.1.9-д зааснаар “Бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний хөлс”-д хамаарах тул бид тус хуулийн 12.8.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэхгүй. Дээрх зардал нь төрийн нийтийн өмч, эрх ашгийг хамгаалахын төлөө бусдаар гүйцэтгүүлсэн хууль, өмгөөллийн зардал тул татвар ногдох орлогоос хасч тооцсон. Мөн хуулийн 12.8. Дор дурдсан зардал албан татвар ногдох орлогоос үл хасагдана: 12.8.2. албан татвар төлөгчийн буруутай үйл ажиллагаатай холбогдон төлсөн торгууль, алданги, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн төлбөр” гэж заасан бөгөөд “******* үйлдвэр” ХХК-аас /хуучин нэрээр/ төлсөн хуулийн үйлчилгээний зардал нь компанийн бусдад учруулсан хохирлын нөхөн төлбөр, торгууль, алданги биш юм. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12.1.9. “бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлс;” нь албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд хамаарна.
1.2. Эдгээр зардлыг үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангах, хүлээж болох алдагдал, эрсдэлийг бууруулах, өөрсдийн байр суурийг арбитрын шүүхийн өмнө хамгаалах зорилгод зарцуулсан бөгөөд түүний үр дүнд төлбөрийн дүнг нэхэмжлэгч талаас анх нэхэмжилсэн хэмжээнээс бууруулж арбитрын шүүхээр шийдвэрлүүлж чадсан, төлбөр төлөх хугацааг боломжит хугацаагаар хойшлуулсан, эцсийн төлбөрийн дүнг хэлэлцэж багасгаж шийдвэрлэсэн зэрэг эерэг үр нөлөө үзүүлсэн.
1.. ны энэхүү зарга маргаантай холбоотой ******* үйлдвэрийн хэн нэг удирдлага буруутай болох нь шүүхээр тогтоогдоогүй байхад “компанийн эрх бүхий албан тушаалтнууд нь эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, компанид болон бусдад гэм хор учруулсан” гэдэг үндэслэлээр нөхөн татвар, торгууль, алданги тавьж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг зөрчиж байна.
Ер нь ихэнх тохиолдолд хуулийн зөвлөх үйлчилгээг хуулийн зарга маргаан үүссэн тохиолдолд авдаг. Тухайлбал бусад байгууллага, иргэдтэй байгуулсан гэрээний үүргийн хэрэгжилтийн талаарх зарга маргаан, найдваргүй авлагыг барагдуулах үйл ажиллагаа, ажилтныг үндэслэлгүй ажлаас халсны төлөө гэх мэт бүхий л зарга маргааны үед хуулийн зөвлөх үйлчилгээ, өмгөөллийн зардал гардаг. Энэ бүхэнтэй холбогдон гарсан хуулийн зардал бүрийг үйл ажиллагааны бус зардал буюу татвар ногдох орлогоос хасагдахгүй зардалд хамруулах тухай нягтлан бодох .бүртгэлийн зарчим, татварын хуулийн заалт, тийм практик ч байхгүй юм.
1.4. “******* үйлдвэр” ТӨҮГ нь Өмнөд Африкийн ПЛС-ийн нэхэмжлэлийн дагуу Арбитрын шүүх хурлын ажиллагаатай холбоотой төлсөн хуулийн үйлчилгээний зардлыг гэм буруутай этгээдүүдээс нэхэмжилж уг зардлыг буцааж нөхөн авахаар иргэн Ш. нарт холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх “******* үйлдвэр” ТӨҮГ-т буцаж нөхөн төлөгдөх нь тодорхой нөхцөл байдлыг харгалзан үзэж /Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 27 дугаартай тогтоолын 49 дэх хуудас/ Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д “татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, түүнийг хэрэгжүүлэх боломжийг хангах, тэдэнд итгэл үзүүлэх” гэж заасныг баримталж энэхүү зардалтай холбогдуулан ногдуулсан нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгож шийдвэрлэнэ үү.
Хоёр. C&T компани, ХБНГУ- ******* *******, ******* банк, ИБУИНВУ-ын ******* компаниас авсан урьдчилгаа төлбөр, зээлийн гэрээний дагуу төлсөн хүүгийн орлогоос суутган авч төсөвт төлсөн татварыг татвар ногдох орлогоос хасаж тооцсон гэж нөхөн татвар 1,91,940,.04 төгрөг, торгууль 417,582,14.41 төгрөг, алданги 190,18,.8 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй тухайд: 2.1.Эдгээр гадаадын банк, харилцагч байгууллагуудаас авсан зээлийн хүүд “******* үйлдвэр” ХХК /хуучин нэрээр/ нь Монгол Улсын “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 4.1. дахь заалт, 5.4.2 дахь заалт, 9.1.4 дэх заалт, 1..4 дэх заалт болон 17.2.9 // заалтууд мөн Монгол Улс болон зээлдүүлэгчийн бүртгэлтэй улсын Засгийн газартай байгуулсан орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай гэрээний дагуу орлогын албан татвар ногдуулж Монгол Улсын төсөвт төлсөн.
Уг татварыг хүүгийн зардалд хамруулах үндэслэл нь Монгол Улсын “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн дээр дурдсан заалтуудын дагуу зээлдүүлэгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон хүүгийн орлогод татвар ногдуулж, зээлийн хүү буюу зээлийн нийт өртгөөс хасаж тооцон Монгол Улсын төсөвт төлсөн татвар болохоос компани бусдын өмнөөс төлсөн татвар биш юм.
2.2. Зээлдүүлэгчтэй байгуулсан гэрээнд зээлийн өртөг буюу төлбөр нь хуулийн дагуу ногдуулж суутгасан татвараар өсгөсөн дүн байхыг 2 талаас харилцан хүлээн зөвшөөрч тохирсон. Тухайлбал Коммерз банктай байгуулсан гэрээний 14.2-д “(с) Хэрэв хуулиар татварын суутгалыг зээлдэгч тал суутган төлөхөөр бол, зээлдэгчийн нийт төлбөр татварын суутгал хийгээгүй тохиолдолд төлөх байсан төлбөрийг тухайн татвараар өсгөсөн дүн байна.” гэж заасан.
2.. Зээлийн гэрээг байгуулах шатанд, ялангуяа дурдагдаад байгаа зээлүүдийн хамгийн том дүн бүхий Коммерз банкнаас авсан зээлийн гэрээг байгуулах үед “******* үйлдвэр” ХХК-аас зээлийн өртөг буюу хүүгийн хувь хэмжээг тогтоохдоо хүүгийн орлогоос Монгол Улсад ногдуулж, төлөх татварыг зээлдүүлэгчтэй олон удаа хэлэлцсэн бөгөөд зээлдүүлэгч банкны зүгээс “зээлдэгч тухайн орны хууль тогтоомжийн дагуу гэлдүүлэгчид төлөх дүнгээс аливаа татварын суутгал хийсэн тохиолдолд зээлдүүлэгчид нөхөн олгодог” гэсэн банкны бодлого байдаг тухай бидэнд мэдэгдэж байсан. Энэ бодлого, зарчмыг үндэслэж “******* үйлдвэр” ХХК-ийн Хууль эрх зүйн газар, Худалдааны хэлтэс, Санхүү, бүртгэлийн хэлтэс хамтран хэлэлцэж, Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлсний үндсэн дээр гэрээний дээрх нөхцөлийг тохиролцсон. Зүйрлэвэл гадаадын бэлтгэн нийлүүлэгчээс худалдан авч буй бараа, материал зэрэг биет хөрөнгийн үнийг тохирохдоо борлуулалтын нөхцөл буюу нийлүүлэлтийн цэгээс хамаарч барааны өртөгт хамаарах, нэмж гарах худалдааны болон бусад татвар, тээврийн зардал зэргийг харгалзсаны үндсэн дээр барааны үнийг тохирдог.
Дийлэнхдээ гадаад улсын бэлтгэн нийлүүлэгч нь худалдан авагч байгууллагын харьяалагдах улсын хууль, тогтоомж болон татварын орчныг мэдэхгүй тул хамгийн ойрхондоо хүлээн авагч улсын “хил” нөхцөлөөр нийлүүлэлтийн цэгийг ихэвчлэн тогтоодог бөгөөд түүнээс нааш гарсан тээврийн зардал, хүлээн авагч улсад төлөх татварыг худалдан авагч тал төлж, барааны өртөгт оруулдагтай энэ гэрээний нөхцөлийг адилтгаж болох юм.
2.4. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12.1.7-д зааснаар зээлийн хүү нь албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд хамаардаг болно. Иймд дор дурдсан үндэслэлүүдээр тээлийн гэрээний дагуу төлсөн хүүгийн орлогоос суутган авч төсөвт төлсөн татварыг татвар ногдох орлогоос хасаж тооцсон гэж нөхөн татвар, торгууль, алдангийг нөхөн төлөх үндэслэлгүй болно.
Гурав. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалттай холбоотой Зэсийн баяжмалд агуулагдах дагалдах бүтээгдэхүүн болох төмрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулаагүй 109,181.1 сая төгрөгийн зөрчилд 8,455.7 сая төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй болно. Үүнд:
.1. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 19 тогтоолын хавсралтад: /ЗГ-ын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 488 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон/ “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-д зааснаар “******* үйлдвэр” ТӨҮГ-аас экспортолж байгаа зэсийн баяжмалд АМНАТ төлдөг.
Харин түүнд агуулагдах төмөр нь уулын чулуулаг биш, физик химийн арraap боловсруулан гаргасан элемент бөгөөд гаалийн дүгнэлтээр төмрийн агуулга 25%-0% байгаа нь ашигт малтмалын баяжмалын шаардлагын дагуу агуулга нь 57%-аас их байх шалгуурыг хангахгүй байна. Сангийн яамны цахим хаягийн “Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийн мэдээлэл” цэсэд төмрийн хүдэр (5%-ийн агуулга), төмрийн баяжмал (0%-ийн агуулга)-тайгаар үнэ тавигддаг бөгөөд энэхүү үзүүлэлтийг ч хангахгүй байгаа зэрэг нь төмрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулахгүй байх үндэслэл болж байна.
“******* үйлдвэр” ТӨҮГ-ын зэсийн баяжмалд төмөр (Fe 2-0%) агуулагддаг. Дэлхийд тэс-порфирын төрлийн зэс-молибдений ордын, хүдэр олзворлон, баяжуулж, баяжмалаа худалддаг аль ч “Баяжуулах үйлдвэрүүд”-ийн худалдааны практикт зэсийн баяжмалд дүүргэгч химийн хольц (балласт бүрэлдэхүүн) болон оролцогч төмрийг химийн шинжилгээнд үндэслэн төлбөр тооцдоггүй. Олон улсын худалдааны гэрээнд зэсийн баяжмалын чанарын тухай заалтад ихэнхдээ “хөвүүлэн баяжуулсан хорт бодис агуулаагүй дараах химийн агуулгатай байна” гэж тодорхойлсон байдаг. Зэсийн баяжмалд агуулагдаж байгаа элементүүдээс зөвхөн зэс, алт, мөнгөний агуулгад төлбөр төлөгдөх ба алтны агуулга иж хуурай метр тоннд 1 грамм. мөнгөнийх 0 граммаас дээш тохиолдолд төлбөр хийгддэг. Зэсийн баяжмалд төлбөр хийгдэх металлуудаас гадна төмөр, цайр гэх мэт олон төрлийн элемент агуулагддаг боловч эдгээр элементүүдийн агуулгад төлбөр төлөгдөхгүй бөгөөд харин эдгээр элементүүдийг ялган цэвэршүүлэх зардлыг тооцон төлдөг.
Зэсийн баяжмал дахь төмөр нь бие даасан элемент биш, харин химийн нэгдэл хэлбэрээр оршдог. Зэс нь халькопирит (CuFeS2), халькозин (Cu2S) зэрэг эрдэсүүдэд, төмөр нь халькопирит (CuFeS2), борнит (2Cu2S, CuS.FeS), пирит (FeS2) зэрэг эрдсүүдэд агуулагдаж байдаг.
Зэсийн баяжмалыг пирометаллургийн аргаар хайлуулан боловсруулах үед зэсийг металл хэлбэрээр, хүхрийг хайлуулах процессын хаягдал хийнээс хүхрийн хүчил хэлбэрээр ялган авдаг бөгөөд үлдэгдэл төмөр, цахиурын давхар исэл зэрэг нь хайлуулах үйлдвэрийн хаягдал шлак хэлбэрээр хаягддаг байна. Зэс хайлуулах үйлдвэрийн хаягдал шлакаас төмөр болон бусад элементийг ялган авах технологи, туршлага дэлхийн хэмжээнд байдаггүй. Ихэнх зэс баяжуулах үйлдвэрүүдэд ихээхэн хэмжээний төмөр агуулсан пиритийн баяжмал гардаг боловч хүхэртэй нэгдсэн төмрийг ялган авах технологи байхгүй тул мөн хаядаг.
Нэг тонн зэс үйлдвэрлэхэд ойролцоогоор 2.2 тн хаягдал гардаг бөгөөд энэхүү хаягдлыг овоолго үүсгэн хадгалдаг. Татварын улсын байцаагчийн актад тусгасан зэсийн баяжмал дахь дагалдах элемент болох төмөр нь химийн нэгдэл хэлбэрээр агуулагдаж байгаа болохоос худалдсан эсвэл худалдахаар ачуулсан дагалдах бүтээгдэхүүн биш юм.
.2. Ашигт малтмалын тухай хуулийн 47.1-д: “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын болон орон нутгийн төсөвт төлнө” гэж заасан.
Мөн Засгийн газрын 2011 оны 19 дугаар тогтоолын хавсралт “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-ын 2.1 дэх хэсэгт “Ашигт малтмалын хүдэр” гэж газрын гадаргуу, түүний хэвлийд геологийн хувьсал, өөрчлөлт, физик-химийн процессын үр дүнд үүсэж бий болсон бөгөөд түүнд агуулагдаж байгаа ашигт элементийг (металл) нь олборлож, боловсруулж, ялгахад эдийн засгийн ач холбогдол бүхий уулын чулуулгийг хэлнэ. 2. дахь хэсэгт “Ашигт малтмалын баяжмал” гэж хүдрийг боловсруулах явцад гаргаж авсан ашигт эрдсийн агуулга нь өндөрссөн бүтээгдэхүүнийг хэлнэ.” гэж тусгасан байдаг. “******* үйлдвэр” ТӨҮГ нь зэс, молибдены баяжмал үйлдвэрлэн, түүнд агуулагдаж буй зэс, мөнгө болон молибденийг үнэлэн борлуулж төлбөр авдаг бөгөөд энэхүү төлбөр нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээ юм.
Иймд үндсэн элемент болох зэс, молибден болон дагалдах элемент болох мөнгөний борлуулалтын үнэлгээг тооцож хуулийн дагуу АМНАТ төлдөг.
Зэсийн баяжмалд агуулагдаж буй ашиглагддаггүй хаягдал болдог бусад элементүүд нь эдийн засгийн ач холбогдолгүй тул үнэлж төлбөр авдаггүй, төлбөр авах болон борлуулалтын үнэлгээгүй хаягдал бүтээгдэхүүнд АМНАТ тооцох хуулийн үндэслэлгүй.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр ТЕГ-ын УТОХГ-ын татварын улсын байцаагч нарын үйлдсэн 2019 оны 05 дугаар сарын 0-ны өдрийн 002 дугаартай шийтгэлийн хуудас, түүний хавсралт ЗШША-2 буюу 2019 оны 05 дугаар сарын 0-ны өдрийн Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны 002 дугаартай тэмдэглэлийн ,7,1, в, г, д заалтууд болон манай гомдлыг хянан хэлэлцсэн ТМТЗ-ийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 14 дүгээр тогтоолын үндэслэх хэсгийн -ын 18, 24, 4-ийн 2, 0, ; 5-ын 4, , 7, 8, 9 дэх заалтууд, Тогтоох хэсгийн 1 дэх заалтын нөхөн татвар, торгууль, алданги нийт 2,02,907,78.20 төгрөгийн төлбөрийг “******* үйлдвэр” ТӨҮГ-аар нөхөн төлүүлэх шийдвэрийг хүчингүй болгоно уу.” гэжээ.
5. Гомдол гаргагчийн гомдлын өөрчилсөн шаардлагадаа: “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 20 оны 0 дугаар сарын 10-ны өдрийн 219 дугаартай захирамжаар: “Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нарын үйлдсэн 2019 оны 05 дугаар сарын 0-ны өдрийн 002 дугаартай шийтгэлийн хуудас, түүний хавсралт ЗШША-2 буюу 2019 оны 05 дугаар сарын 0-ны өдрийн Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны 002 дугаартай тэмдэглэлийн “, 7, 1, в, г, л” заалтуудаар нөхөн татвар, торгууль, алданги нийт 2,02,907,78.20 төгрөгийн төлбөрийг “******* үйлдвэр” ТӨҮГ-аар нөхөн төлүүлэх шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэл гаргасан. “******* үйлдвэр” ТӨҮГ нь дээр дурдсан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Үүнд:
“Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нарын үйлдсэн 2019 оны 05 дугаар сарын 0-ны өдрийн 002 дугаартай шийтгэлийн хуудас, 002 дугаартай тэмдэглэлийн “1, л” заалтуудаар: “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалттай холбоотой зэсийн баяжмалд агуулагдах дагалдах бүтээгдэхүүн болох төмрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулаагүй зөрчил гаргасан” гэж 8,4,721,18.91 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулахдаа “,08,555,87.8 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг буруу тооцсон” гэж үзэж байгаа тул хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж буйг хүлээн авч шийдвэрлэнэ үү” гэжээ.
. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2019 оны 05 дугаар сарын 0-ны өдрийн 002 дугаартай шийтгэлийн хуудсыг татварын улсын байцаагч нар үйлдэхдээ Зөрчлийн тухай хууль, Зөрчлийн зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Татварын ерөнхий хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа. Засгийн газрын 2017 оны 194 дүгээр тогтоолоор шийтгэлийн хуудасны маягтыг баталсан. Зөрчлийн тухай хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн бэ? гэдгийг тодорхойлох ёстой байсан. Шийтгэлийн хуудаст Зөрчлийн тухай хуулийн аль зүйл заалтыг зөрчсөн бэ? гэдэг нь тусгагдаагүй. Зөрчлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 2.1, дугаар зүйлийн .1.2, дугаар зүйлийн .2.2-т тус заасан Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийтгэл ноогдуулна. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдэд шийтгэл ноогдуулна гэсэн шаардлагыг биелүүлээгүй гэж ингэж үзэж байгаа. Шийтгэлийн хуудаст Зөрчлийн тухай хуулийн 11.1.9, 11.2 зүйл заалтыг хэрэглэсэн. Гэтэл Зөрчлийн тухай хууль болон Татварын ерөнхий хуульд энэ зүйл заалт байхгүй.
Зөрчлийн тухай хуулийн 11.19.2-11.19.1-д нийт 8 төрлийн татварын хууль тогтоомжийг зөрчсөн зөрчлүүдийг тодорхойлон тусгасан. Эдгээр зөрчлөөс алийг нь ч заагаагүй байна. Иймд “******* үйлдвэр” ТӨҮГ-ын тухайд 8 төрлийн зөрчлийг үйлдээгүй юм. Ашигт малтмалын тухай хуультай холбоотойгоор Зөрчлийн тухай хуулийн 12 зөрчлийг тодорхойлсон. Эдгээр зөрчлийг мөн дурдаагүй. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийг зөрчсөн гэж нөхөн татвар, торгууль, алданги ноогдуулсан. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл болон Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотой зөрчлийн тодорхой зохицуулалт байхгүй. 201-2018 онд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр төлбөрөө бүрэн төлсөн. Улсын байцаагч нар Татварын ерөнхий хууль, Зөрчлийн тухай хууль зөрчсөн бөгөөд Зөрчил хянан шалган шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1, .1.2.1-т холбогдогч нь ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх эрхтэй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1-д зөрчил шалгах ажиллагаа явуулахдаа нотлох баримтыг цуглуулж бэхжүүлнэ гэсэн байхад энэ эрхийг өнөөдрийг хүртэл хангаагүй. Яг ямар зөрчил гаргасан бэ? гэдгийг нотолсон баримт, тайлбар байхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн санаачилгаар зарим нотлох баримтуудыг авсан. Гэхдээ хангалтгүй. Ямар зөрчилд холбогдуулан гаргасан бэ? гэдэг нь тодорхойгүй байна. Иймд шийтгэлийн хуудсыг хүлээн зөвшөөрөхгүй. Гомдлын 1, 2 дугаар шаардлагын тухай дэлгэрэнгүй бичсэн.
Гомдлын дугаар шаардлагын хүрээнд тайлбар үндэслэлийг хэлье. Татварын улсын байцаагчид Ашиг малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47. дахь заалтыг хэрэглэх байтал хариуцагчийн тайлбар болон тооцооллоос үзэхэд 47.8 дахь заалтыг хэрэглэсэн нь буруу гэж үзэж байгаа. Ашиг малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47. “ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмыг Засгийн газар батална” гэж, 47.8 “...хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг геологи, уул уурхайн болон санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална” гэж тус тус заасан байдаг. Энэ заалтыг Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчид огт хэрэглэхгүй байгаа. 47. заалтын хүрээнд Засгийн газрын 0 дугаар тогтоол, 47.8 дахь заалтын хүрээнд 2011 оны 19 дугаар тогтоол гарсан. Аливаа эрдэс баялаг тодорхой хэмжээнд боловсруулагддаг. Баяжмал гэж юу вэ? бүтээгдэхүүн гэж юу вэ? гэдгийг Уул уурхайн яамны саналыг харгалзан Засгийн газар баталсныг хэлж байгаа юм. Татварын ерөнхий газар Сангийн яаманд харьяалагддаг. Сангийн яамнаас нь энэ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох тооцох аргачлалыг 2014 онд баталсан. 2019 он хүртэл нийт 5 жилийн хугацаанд мөрдсөн боловч энэ хэрэглэх ёстой заалтыг огт хэрэглэхгүй байна.
“******* үйлдвэр” ТӨҮГ-ыг буруутгаж Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар заалтыг баримталсан боловч шийтгэлийн хуудсанд энэ заалтыг дурдаагүй. Харин баримталсан заалт нь бүх төрлийн ашигт малтмалаас нөөц ашигласны төлбөр төлнө гэсэн ерөнхий заалтууд байгаа юм. 2010 онд Татварын ерөнхий газрын дугаар тушаалын дагуу аргачлал батлаад үүнийгээ баримталж байгаа. Дагалдах металл гэдэг үгийг энэ аргачлалдаа нэмсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-47.18 дугаар зүйл, Засгийн газрын 2014 оны 202 дугаар тогтоол, түүнийг хэрэгжүүлэхээр гарсан тогтоолууд, 2011 оны 19 тушаалд дагалдах металлын талаар огт дурдагдаагүй. Татварын ерөнхий хуульд тодорхойлсон тухайн нэр төрлийн татварыг л татвар төлөгч төлөх ёстой. Бүтээгдэхүүн гэдэг нь баяжмал, хүдэр, эцсийн бүтээгдэхүүн гэдэг ангилалтай. 2011 оны 19, 2014 оны 0 энэ тогтоолуудыг зөрчиж шинэ төрлийн татвар ногдуулсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд эцсийн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг авахаар заасан байдаг. “******* үйлдвэр” ТӨҮГ нь эцсийн баяжмалаасаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлж байгаа. Эцсийн бүтээгдэхүүн болох зэс, мөнгө хоёрыг борлуулж байгаа. Тиймээс Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Засгийн газрын тогтоолуудыг зөрчсөн шийтгэл ногдуулсан.
2014 онд Засгийн газраас 0 дугаар тогтоол батлагдахад Татварын ерөнхий газар эс үйлдэхүй гаргасан. 2010 оны дугаар тушаалаар батлагдсан аргачлал нь 2014 оны тогтоолтой давхардаж байгаа. 2010 оны тушаалыг хүчингүй болгох ёстой байсан. Энэ заалт “******* үйлдвэр” ТӨҮГ-ын 40 жилийн түүхэнд, мөн Уул уурхайн салбарт огт мөрдөгдөж байгаагүй. Тодруулбал “******* үйлдвэр” ТӨҮГ-т 201-2018 оны зэсийн баяжмалын борлуулалтад шалгалт хийхдээ хүчингүй болсон эрх зүйн актыг баримталсан. Захиргааны актууд Захиргааны ерөнхий хуулийн хуулийн зүйл шаардлагыг хангахгүй байна, хүчингүй болго гэсэн албан бичгийг Хууль зүйн яамнаас Татварын ерөнхий газарт өгсөн байдаг. Үүнийг үндэслэж 184 дүгээр тушаалаар дугаар аргачлалыг хүчингүй болгосон бөгөөд шийтгэлийн хуудас үйлдэж торгууль тавьж байгаа нь ноцтой зөрчил юм.” гэжээ.
7. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Өмнөд Африкийн ПЛС-ийн нэхэмжлэлийг арбитрын шүүх хурлын ажиллагаатай холбоотой төлсөн үйлчилгээний зардлыг татвар ноогдох орлогоос хасаж тооцсон. Үүнийг хасахгүй гэж татварын байцаагч нар акт тавьсан. Бид үйл ажиллагаатай холбоотой гарсан зардал гэж үзэж татвар ноогдох орлогоос хасаж тооцсон. Энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж гомдол гаргасан. Гадаад улсын компанид төлсөн зээлийн хүүгээс суутган авах татварыг манай үйлдвэр өөрөө төлсөн. Яагаад гэвэл татвар суутгаж авах тохиолдолд гадаад улсын компани учраас үйл ажиллагааныхаа зардлыг танай үйлдвэр өөрөө хариуцна гэсэн гэрээтэйгээр зээл авч үйл ажиллагаа явуулсан юм. Үйлдвэрийг хэвийн үйл ажиллагаа хангахын тулд зээл аваад зээлийн хүүгийнх нь татварыг манай үйлдвэр өөрөө төлсөн. Үүнийг үйл ажиллагааны зардал гэж үзэж татвар ногдох орлогоос хасаж тооцсон. АМНАТ-ын борлуулалтын үнэлгээг тооцсон татварын байцаагч нарын актыг зөвшөөрөхгүй. Тэд дугаар тоот тушаалын хавсралтыг үндэслэн торгууль ногдуулсан. Тус аргачлалын борлуулалт тооцох үнэлгээний 2.-т “Хүдэр болон баяжмалын агуулгын хувь нь цахим хуудсанд тавигдсан тухайн бүтээгдэхүүний агуулгын хувиас ялгаатай бол цахим хуудсанд тавигдсан агуулга болон үнийн мэдээллээс агуулгын нэгж хувьд ногдох үнийг гаргаж, борлуулалтын үнэлгээг тооцно” гэсэн заалт бий. Манайх төмрийн баяжмал гаргаагүй. Зэсийн баяжмал гаргасан байгаа. Зэсийн баяжмалаас дагалдах элемент болох төмөрт АМНАТ тооцсон. Гэтэл аргачлалын 2. дахь заалтад дагалдах элемент гэсэн үг, өгүүлбэр нэг ч байхгүй. Төмрийн баяжмал 0%-ийн агуулгатай байх ёстой. Ачуулсан баяжмал нь 0-аас доош хувьтай байвал энэ аргачлалаар тооцох ёстой байтал зэсийн баяжмалд байгаа төмрийн агуулгыг тооцох аргачлалаар бодсон. Тодруулбал тус аргачлалын 2.7-д зааснаар баяжмалын дагалдах элемент болох төмрийг металлаас нь бодож тооцох ёстой. Бидний бодсон бодолт татварын байцаагчдын бодсон бодолтын зөрүү ,8 тэрбум төгрөг байгаа юм. Үүнд маргаж байна.” гэжээ.
8. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манайх 100 тонн зэсийн баяжмал экспортолсон. 100 тонны -2 хувьд нь эзэлж байгаа зэс болон мөнгөндөө АМНАТ төлчихсөн байсан. Гэтэл татварын улсын байцаагч нар 100 тонн хуурай жинд буюу нийт жинд нь дахиад татвар ноогдуулсан. Зэсийн баяжмалд ганцхан төмөр дагалдах элементэд орохгүй. Гянт болд, зэс, мөнгө зэрэг 9 төрөл ордог. Татварын ногдох зүйл гэдэг нэг орлого дээр нэг л ногдох ёстой байтал дахин 100 хувиас нь тооцож давхардал үүсгэж байна. Экспортолсон хуурай жинд нь буюу зэс, мөнгө зэрэгт төлсөн. Энэ давхардлыг арилгуулахаар шаардлагаа өөрчилсөн. Татварын ерөнхий газрын даргын 2010 оны дугаар тоот тушаалаар баталсан аргачлалын 2.7-д жишээ 2 буюу дагалдах элемент дээр хэрхэн тооцох вэ? гэсэн аргачлалыг баримталсан байна. Татварын ерөнхий хуулийн дагуу татварын тайланг Татварын ерөнхий хуулийн 25 дугаар тушаалаар батлагдсан тайлангийн маягтын 1 дүгээр хавсралтын дагуу гаргасан. Хавсралтын дагуу тооцохоор үндсэн болон дагалдах элементүүдийг, нөгөө металлынх нь нийт экспортолсон баяжмал эзэлж байгаа хувь нь хэд байна, тэр хувьд нь ногдуулж тооцдог. Энэ аргачлалын дагуу тооцоогүй гэж шаардлагыг өөрчилсөн.” гэжээ.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “ТТТГ-тай харьцдаг /хуучин нэрээр УТОХГ/ “******* үйлдвэр” ТӨҮГ-ын 201-2018 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Эрдэс баялаг, олон улсын татварын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч С.Т, Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга, зүйн газрын татварын улсын байцаагч Д.Ц, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч М.А, Т.*******, Ц.О нар хяналт шалгалт хийж татварын улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 0-ны өдрийн 002 тоот шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөртэй холбогдуулан татвар төлөгчөөс 20 оны 0 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна. Үүнд
Нэгд:
1.1. “******* үйлдвэр” ТӨҮГ нь бусдад хохирол учруулаагүй, эсрэгээрээ бусдын буруутай, гэм буруутай үйлдлийн улмаас хохирсон болно. Энэ нь Монгол Улсын ААНОАТ-ын тухай хуулийн 12.1.9-д зааснаар “Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлс”-д хамаарах тул бид тус хуулийн 12.8.2 дах заалтыг зөрчсөн гэж үзэхгүй. Дээрх зардал нь төрийн нийтийн өмч, эрх ашгийг хамгаалахын төлөө бусдаар гүйцэтгүүлсэн хууль, өмгөөллийн зардал тул татвар ногдох орлогоос хасч тооцсон. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8.Дор дурдсан зардал албан татвар ногдох орлогоос үл хасагдана: 12 дугаар зүйлийн 12.8.2. албан татвар төлөгчийн буруутай үйл ажиллагаатай холбогдон төлсөн торгууль, алданги, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн төлбөр” гэж заасан бөгөөд “******* үйлдвэр” ХХК-иас /хуучин нэрээр/ төлсөн хуулийн үйлчилгээний зардал нь компанийн бусдад учруулсан хохирлын нөхөн төлбөр, алданги биш юм.
“Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 12 дугаар зүйлийн “12.1.9. бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлс;”...нь албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд хамаарна. Мөн одоогоор ны зарга маргаантай холбоотой ******* үйлдвэрийн хэн нэгэн удирдлага буруутай болох нь шүүхээр тогтоогдоогүй байхад “компанийн эрх бүхий албан тушаалтнууд нь эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, компанид болон бусдад гэм хор учруулсан гэдэг үндэслэлээр татварын нөхөн төлбөр, торгууль тавьж байгаа нь Монгол 1 Улсын Үндсэн хууль, бусад хуулийг зөрчиж байна.... энэхүү зардалтай холбогдуулан ногдуулсан нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгож шийдвэрлэнэ үү” гэсэнд:
Монгол Улсад бүртгэлтэй “*******” ХХК-ийн 2009-2012 онуудад Өмнөд Африкийн ПЛС //-аас авсан зээлээ гэрээний дагуу хугацаанд нь төлөөгүйтэй холбоотойгоор тус банкны зүгээс Лондонгийн Олон Улсын Арбитрын Шүүхэд хандаж, дээрхи зээлийн гэрээнүүдэд “*******” ХХК-ийн батлан даагчаар “******* үйлдвэр” ХХК оролцсон гэж мэдүүлэн, уг зээл, төлбөрийг “******* үйлдвэр” ХХК-аар төлүүлэхээр нэхэмжилсний дагуу за хийгдсэн удаа дараагийн Арбитрын шүүх хурлын үйл ажиллагаатай холбоотой 2,87,7,241.50 төгрөгийн хуулийн үйлчилгээний зардал гарсан байдаг.
Гэтэл дээрхи хуулийн үйлчилгээний зардал нь “******* үйлдвэр” ХХК-ийн зэс, молибдений хүдрийг олборлож, боловсруулах, сувилал, нөхөн сэргээх эмчилгээ, ******* аймгийн **** суманд телевизийн нэвтрүүлгийг нэвтрүүлэх, дамжуулах үйлчилгээ, 174-182 МГц радио давтамж ашиглах, үндсэн нарийн мэргэжлийн тусламж, амбулатори, оношлогоо, гадаад худалдаа эрхлэх чиглэлийн үндсэн болон туслах үйлдвэрлэл, үйл ажиллагаатай огт хамааралгүй бөгөөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль 200 оны/-ийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Дараахь зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно: 12.1.1 түүхий эд, үндсэн болон туслах материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, уур, ус, эрчим хүч, түлш, шатахуун, сэлбэг хэрэгсэл, сав, баглаа боодлын зэрэг бүх төрлийн материалын зардал, 12.1..спортын холбоо, спортын клубийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор аж ахуйн нэгжээс тухайн татварын жилд хандивласан 10 сая хүртэлх төгрөгтэй тэнцэх хэмжээний хандив, хөрөнгө” заасан албан татвар ногдох орлогоос хасагдах зардлын ангилалд хамаарахгүй, өөрөөр хэлбэл татвар ногдох орлого олохтой холбоотой гарсан биш тул үйл ажиллагааны бус зардал гэж үзэж байна.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /200 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.-т “анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гарrax”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2015 оны/-ийн 5 дугаар зүйл “Нягтлан бодох бүртгэлийн зарчим”-ын 5.1-д “Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийн дараах зарчмыг баримтална: 5.1.. зохицох гэж зааснаас үзэхэд аж ахуйн нэгж, байгууллага нь зохицох буюу уялдуулах зарчмын дагуу зардлын хүлээн зөвшөөрөлтийг орлогын хүлээн зөвшөөрөлттэй нийцүүлэн бүртгэж, санхүүгийн тайлан тэнцэл гаргахаар байна.
Тийм ч учраас ӨАБНУ-ын ны нэхэмжлэлийн дагуу Арбитрын шүүх хурлын ажиллагаатай холбоотой төлсөн 2,87,7,241.50 төгрөгийн хуулийн үйлчилгээний зардал нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /200 оны/-ийн 12 дугаар зүйлд заасан албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд хамаарахгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хоёрт:
2.1. Эдгээр гадаадын банк, харилцаач байгууллагаас авсан зээлийн хүүд “******* үйлдвэр” ХХК /хуучин нэрээр/ нь Монгол Улсын “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4.2 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт, 1 дугаар зүйлийн 1..4 дэх заалт болон 17 дугаар зүйлийн 17.2.9/5/ заалтууд мөн Монгол Улс болон зээлдүүлэгчийн бүртгэлтэй улсын Засгийн газартай байгуулсан орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай гэрээний орлогын албан татвар ногдуулж Монгол Улсын төсөвт төлсөн.
Уг татварыг хүүгийн зардалд хамруулах үндэслэл нь Монгол Улсын “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн дээр дурьдсан заалтуудын дагуу зээлдүүлэгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон хүүгийн орлогод татвар ногдуулж, зээлийн хүү буюу зээлийн нийт өртгөөс хасч тооцон Монгол Улсын төсөвт төлсөн татвар болохоос бусдын өмнөөс төлсөн татвар биш юм.
2.2. Зээлдүүлэгчтэй байгуулсан гэрээнд зээлийн өртөг буюу төлбөр нь хуулийн дагуу ногдуулж суутгасан татвараар өсгөсөн дүн байхыг 2 талаас харилцан хүлээн зөвшөөрч тохирсон. Тухайлбал Коммерз банктай байгуулсан гэрээний 14 дүгээр зүйлийн 14.2-0 “(с) Хэрэв хуулиар татварын суутгалыг зээлдэгч тал суутган төлөхөөр бол, зээлдэгчийн нийт төлбөр татварын суутгал хийгээгүй тохиолдолд төлөх байсан төлбөрийг тухайн татвараар өсгөсөн дүн байна” гэж заасан.
... “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 12.1.7-д зааснаар зээлийн хүү нь албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд хамаардаг болно. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр зээлийн гэрээний дагуу төлсөн хүүгийн орлогоос суутган авч төсөвт төлсөн татварыг татвар ногдох орлогоос хасаж тооцсон гэж нөхөн татвар, торгууль, алдангийг нөхөн төлөх үндэслэлгүй болно” гэсэнд “******* үйлдвэр” ХХК нь /хуучин нэрээр/ “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн дээрхи заалтууд мөн Монгол Улс болон зээлдүүлэгчийн бүртгэлтэй улсын Засгийн газартай байгуулсан орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай гэрээний дагуу гадаадын банк, харилцагч байгууллагаас авсан зээлийн хүүд шилжүүлсэн орлогод ногдох татварыг суутган авч, төсөвт төлсөн. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулиар суутгагчийн үүрэг хүлээсэн “******* үйлдвэр” ХХК нь суутгасан албан татварыг албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцсон зээлийн хүүгийн зардал гэж үзэх үндэслэлгүй юм.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /200 оны/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д “суутгагч” гэж албан татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг”, 17 дугаар зүйлийн 17.2.9-д “Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон дараах орлогод 20 хувиар, 17.2.9.б. хүүгийн Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ: 18.1.. бусдад олгох хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод ногдох татварыг үнэн зөв суутган тооцож, тогтоосон хугацаанд төсөвт төлөх” гэж заасны дагуу “******* үйлдвэр” ХХК /хуучин нэрээр/ нь суутгагчийн үүрэг хүлээсэн байтал оршин суугч бус этгээдийн өмнөөс суутгах татварыг талж, уг татварын дүнгээр зээлийн хүүгийн зардлыг өсгөж, татвар ногдох орлогыг бууруулах үндэслэлгүй юм.
Иймд C&T компани, ХБНГУ-ын ******* *******, ******* банк, ИБУИНВУ-ын ******* компаниас авсан урьдчилгаа төлбөр, зээлийн гэрээний дагуу төлсөн 5,57,71,792.10 төгрөгийн хүүгийн орлогоос суутган авч төсөвт төлсөн татварыг татвар ногдох орлогоос хасч тооцсон нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль 200 /оны/-ийн 12 дугаар зүйл “Албан татвар ногдох орлогоос хасагдах зардал”-ийн 12.1. “Дараахь зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцооны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно: 12.1.14. төсөвт төлөхөөр тайлагнасан онцгой үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, үндсэн хөрөнгөөс бусад импортын бараа, материал, түүхий эдийн гаалийн албан татвар, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, газар, байгалийн нөөц ашигласны төлбөр, хураамж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр” гэж заасныг зөрчсөн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гуравт:
“Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалттай холбоотой Зэсийн баяжмалд агуулагдах дагалдах бүтээгдэхүүн болох төмрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж төсөвт төлөөгүй нь Монгол улсны Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д ашигт малтмал ашиглах гэж” газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг.. ..............гэж заасныг зөрчсөн болох нь санхүү, татварын тайлан, нягтлан бодох бүртгэлийн анхан шатын баримтаар тогтоогдсон тул 109,181.1 сая төгрөгийн зөрчилд 8,455.7 сая төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан” гэсэнд:
“******* үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрлэн гаргаж буй 1 тн зэсийн баяжмалын -24 хувь нь зэс, 2-0 хувь нь төмөр, 50-80 грамм нь мөнгө байдаг ба үүнээс зэс, мөнгөнд АМНАТ ногдуулж төлж ирсэн. Харин зэсээс илүү агуулгатай төмөрт АМНАТ ногдуулаагүй байна.
1. ******* үйлдвэр нь дан ганц зэс биш зэсийн баяжмал зарж байгаа тул түүнд агуулагдаж байгаа металлууд болох зэс, төмөр, мөнгөд адилхан АМНАТ ногдуулах ёстой.
2. Зэс хайлуулах үйлдвэрт баяжмалыг боловсруулахад 0-40 хувийн төмрийн агуулгатай овоолго үүсдэг ба үүнээс технологи хөгжсөн өнөө үед төмөр гарган авах бүрэн боломжтой юм.
. Монгол улсад төмрийн олборлолт явуулж төмрийн баяжмал экспортолдог олон компани байдаг. Тэдгээрийн гаргаж буй төмрийн баяжмал дахь төмрийн агуулаг нь дунджаар 45-55 хувь байдаг ба бүгд АМНАТ төлдөг байна. Иймээс хяналт шалгалт хийсэн ТУБ нар ******* үйлдвэрийн экспортолсон зэсийн Баяжмалын дагалдах металл төмөрт Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд: 47.1-д Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын болон орон нутгийн төсөвт төлнө», 47.2-д «Энэ хуулийн 47.1-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно»-ийн 47.2.1. А «экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан», 47.-д «Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дараахь хэмжээтэй байна»-ийн 47..2-д «энэ хуулийн 47..1, 47..-т заасан Монгол банк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан худалдсан алтнаас бусад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ нь... бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувьтай тэнцүү», 47 дугаар зүйлийн 47.4-д «Тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч борлуулалтын үнэлгээний 5 хувь дээр энэ хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна» гэж заасныг зөрчсөн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
10. Хариуцагч нар шүүхэд гомдлын өөрчилсөн шаардлагад бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч “******* үйлдвэр” ТӨҮГ-ын “Татварын ерөнхий газрын татварын улсын байцааг нарын үйлдсэн 2019 оны 05 дугаар сарын 0-ны өдрийн 002 дугаартай шийтгэлийн хуудас, 002 дугаартай тэмдэглэлийн “1”, “л” заалтуудаар: “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалттай холбоотой зэсийн баяжмалд гуулагдах дагалдах бүтээгдэхүүн болох төмрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулаагүй зөрчил гаргасан” гэж 8,4,721,18.91 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулахдаа ,08,555,78,8 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг буруу тооцсон” гэж үзэж байгаа тул хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж буйг хүлээн авч шийдвэрлэнэ үү гэсэнд:
Татварын хяналт шалгалтаар “******* үйлдвэр” ТӨҮГ-ын экспортолсон зэсийн баяжмалд агуулагдах дагалдах бүтээгдэхүүн төмөрт Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд: 47.1- «Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын болон орон нутгийн төсөвт төлнө», 47.2-д «Энэ хуулийн 47.1-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно»-ийн 47.2.1-2 «экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй Бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан», 47.-д «Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дараахь хэмжээтэй байна», 47 дугаар зүйлийн 47.4-д «Тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч борлуулалтын үнэлгээний 5 хувь дээр энэ хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна» гэж заасныг дагуу АМНАТ-ыг ногдуулсан.
Хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлалыг Засгийн газар батлах хуулийн зохицуулалтын дагуу Засгийн газраас 2011 оны дугаар сарын -ны өдрийн 19 дугаар тогтоолоор “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох Үндсэн зарчим, аргачлал”-ыг баталсан нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Энэхүү аргачлалын дагуу аливаа хүдэр, баяжмал, эцсийн бүтээгдэхүүнийг түүний агуулга дах “үндсэн элемент” буюу “үндсэн ашигт малтмал”-ын сорьц, агуулгын хувь хэмжээнд үндэслэн ангилах суурь зарчмыг баримталсан.
Дагалдах элементэд АМНАТ ногдуулахтай холбоотой харилцааг 2010-2019 оны хооронд Татварын ерөнхий газрын даргын тоот тушаалаар батлагдсан “Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг тооцох аргачлал”-ын хүрээнд зохицуулж байсан ба экспортын бүтээгдэн удаа агуулгыг Гаалийн төв лабораторийн дүгнэлтэд үндэслэн тогтоохоор, уг дүгнэлтийг үндэслэн дагалдах үнэт металл, эрдэс бүтээгдэхүүн тус бүрийн хэмжээг тооцон, Борлуулалтын үнэлгээг тооцохоор заасан байдаг. Тус аргачлалыг Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Хүчингүй болсонд тооцсон тухай” А/184 тоот тушаалын 2 дах заалтаар хүчингүй болсон.
Дараа нь 2019 оноос дагалдах элементэд АМНАТ ногдуулах, төлөх, тайлагнах харилцааг Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 45 дугаар тогтоолоор баталсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх хурам”-аар зохицуулсан. Тус журмын 2.8 дах заалтад “Нүүрснээс бусад ашигт малтмалын бүтээгдэхүүнд АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тодорхойлсон агуулгын цэвэр хувь, хэмжээнд үндэслэн үндсэн болон дагалдах металл, эрдэс бүтээгдэхүүн тус бүрээр тооцно” гэж заасан байна.
Дээрх эрх зүйн актуудаар зохицуулсан харилцаанд тооцооллын болон агуулгын хувьд мар нэгэн өөрчлөлт ороогүй байна. Ѳөрөөр хэлбэл Татварын алба АМНАТ-ын хувийг тооцох, төлбөр ногдуулахдаа нэг ижил аргачлал, математик тооцооллоор гаалийн лабораторийн дүгнэлтэд үндэслэн АМНАТ-ийг ногдуулах зарчмыг баримтлан хэрэгжүүлж ирсэн. Одоо ч энэ арга аргачлалаар тооцдог.
Нэхэмжлэгч тал зэсийн баяжмалд агуулагдах дагалдах бүтээгдэхүүн болох төмөрт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулахдаа буруу тооцоолсон гэж шаардлагаа өөрчилсөн. Засгийн газрын 81 дүгээр тогтоолд заасан экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг үндэслэл болгох зах зээлийн үнийн эх сурвалжид зэс, молибдены тухайд эцсийн Бүтээгдэхүүнээр буюу цэвэр зэс, молибдены үнээр, харин төмрийн хувьд 5%-ийн агуулгатай төмрийн хүдэр, 0%-ийн агуулгатай төмрийн баяжмалын үнэ зарлагддаг.
Иймд Засгийн газрын 19 дугаар тогтоолд заасан “хүдэр, баяжмал, бүтээгдэхүүн” гэсэн ангилал нь үнийн мэдээлэл зарлагддаг олон улсын биржийн мэдээлэлтэй уялдаатай учраас уг мэдээлэлд аль ангиллын бүтээгдэхүүний үнэ зарлагдаж байгаагаар тооцоололдоо ашиглах ёстой. Бид тооцооллыг ойлгомжтой байлгах үүднээс танилцуулга /слайд/ байдлаар бодит жишээн дээр тайлбарласнаа хавсралтаар хүргүүлж байна.” гэжээ.
11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа: “Татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудасны “, 7, 1, в, ё, л” заалтыг хүчингүй болгуулахаар гомдлын шаардлага гаргасан. Үүнтэй холбоотой тайлбарыг хийе. Өмнөд Африкийн ПЛС-ийн нэхэмжлэлийн дагуу Арбитрын шүүх хуралдааны үйл ажиллагаатай холбоотой төлсөн гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний хөлс болгож төлсөн заалтыг үл зөвшөөрч маргасан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлд тухайн компанийн эрхлэх үйл ажиллагаатай холбогдон гарсан зардлыг хасаж тооцохоор зүйлчилж өгсөн. “******* үйлдвэр” ТӨҮГ, Ш. нар нь гадаадын банкнаас мөнгө авсан. Үүнтэй холбоотойгоор гарсан маргааны өмгөөллийн үйл ажиллагааг эрхэлсэн этгээдэд “******* үйлдвэр” ТӨҮГ нь ажил үйлчилгээний хөлс гэж мөнгө шилжүүлсэн байсан. Бусдын буруутай үйл ажиллагаанаас холбоотойгоор шилжүүлсэн зардлыг татвар ноогдох орлогоос хасаж тооцохгүй гэж үзсэн. Тийм учраас Аж ахуйн нэгжийн орлогын хуульд энэ тухай хуулийн 12 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэн хариуцлага ноогдуулсан нь үндэслэлтэй.
, C&T hongkong Limited компани, ХБНГУ-ын банк, Англи улсын ******* компаниас урьдчилгаа төлбөр буюу зээлийн гэрээний дагуу төлсөн зээлийн хүүгийн орлогыг татвар ногдох орлогоос хасаж тооцсон. Нэр бүхий хуулийн этгээдүүдийн олсон орлогоос татвар ноогдуулах орлогыг суутгаж, 7 хоногийн дотор суутган татвараар төлөх үүрэгтэй байсан. Гэтэл бусдын өмнөөс хүүгийн олсон орлогынх нь татварыг төлөөд дээрээс нь Монгол Улсад төлөх ёстой аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хасагдах зардлыг бууруулсан нь хууль бус, зөрчил гэж үзээд татварын улсын байцаагч хариуцлага ногдуулсан нь үндэслэлтэй байна. Дараагийн зөрчлийн тухайд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр. Бид үндсэн зөрчилтэй маргаагүй. Тооцооллын хувьд маргаантай гэж ойлгосон. Гэтэл тайлбар хэлэхдээ хольж хутгаад хэлчихлээ. Бичгээр гаргасан гомдлын шаардлагын хүрээнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн дагалдах бүтээгдэхүүнд ноогдуулж байгаа. АМНАТ-ыг зөвшөөрч байгаа. Тооцооллын хувьд маргаантай гэдэг асуудлыг тавьсан учраас энэ хүрээнд слайд үзүүлж тайлбар хийе. Тооцооллын л маргаан байгаа болохоос зөрчилтэй холбоотой маргаан байхгүй гэж үзэж байна.” гэжээ.
12. Хариуцагч Ц.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Олон Улсын зах зээлийн үнийн мэдээлэл гэдгээс эхлээд тайлбарлая. Аргачлалыг буруу хэрэглэсэн, тооцоогоо буруу хийсэн гэдгийг тайлбарлахын тулд эхлээд экспортод гаргаж байгаа ашигт малтмалын бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг зарлахдаа ямар эх сурвалжаас тухайн бүтээгдэхүүнийг ямар хэлбэрээр үнийг зарладаг вэ? гэдгийг тайлбарлая. Лондоны металлын биржээс цайр, зэс, хар тугалга, цагаан тугалга гэх мэтийн энэ бүтээгдэхүүнүүдийг металл хэлбэрээр буюу цэвэр бүтээгдэхүүнээр нь үнийг нь зарладаг. Жишээ нь зэс гэхэд 4757. Энэ нь цэвэр зэсийн үнэ. Цэвэр зэс, цайр, хар тугалга, мөнгөн цагаан гэх мэт металлын цэвэр буюу 100%-ийн бүтээгдэхүүний үнийг Лондоны металлын биржээс зарладаг.
Төмөр, жоншны үнийг https:***com, төмрийг https:***com гэдэг олон улсын зах зээлийн үнийн эх сурвалжаас тухайн төмрийн хүдэр, баяжмал гэдэг агуулгаар нь зарладаг. Засгийн газрын 12 дугаар тогтоолд хүдэр, баяжмал, бүтээгдэхүүн гэсэн ангилал байдаг. Бүтээгдэхүүн гэдэг цэвэр металлаар нь буюу зэсийн металлуудыг зарладаг бол төмөр дээр зөвхөн хүдэр баяжмалаар нь үнийг нь зарладаг. Бидний маргаж буй Гаалийн лабораторийн дүгнэлтээр тодорхойлогдсон 27,5%-ийн агуулгатай төмрийг хүдэр буюу баяжмалаар нь үнийг зарласан байна гэсэн үг. Бид гомдол гаргагч талтай урьдчилсан байдлаар тооцооллуудаа тулгаж үзсэн. Гомдол гаргагчийн аргачлалаар тухайн зэсийн 100 мянган тоннд агуулагдаж байгаа цэвэр төмрийнхөө тоо хэмжээг гаргаж ирнэ. Өөрөөр хэлбэл 100 мянган тонн дотор 27,5%-ийн агуулгатай төмөр байна гэж үзвэл нийт 100 мянгаас 27500 килограмм төмөр байна. Тэгээд нэгж үнээр үржүүлж гаргана. Цэвэр бүтээгдэхүүнээр үнэ нь анхнаасаа зарлагддаггүй учраас бид баяжмалын зарлагдсан үнээс нь нэгжийг гаргаад цэвэр бүтээгдэхүүн тооцохгүйгээр 100 мянган тонн баяжмалд байгаа төмрийн баяжмалын үнийг гаргасан учраас шууд 100 мянгад үржүүлээд борлуулалтын буюу АМНАТ бодох сууриа гаргаж ирсэн нь зөрөө үүсгээд байгаа юм. Гомдол гаргагчийн тооцсон аргачлал нь цэвэр металлаар зарлагдсан зэс дээр тооцдог аргачлал юм.
Татварын алба болохоор үнэ нь баяжмалаар зарлагдаж байгаа учраас тухайн 100 мянган тонн гэдэг баяжмал дотор байгаа, төмрийн нэгжийн баяжмалын үнийг нь үржүүлж тооцсон. Зарлагдаж байгаа үнээс хамаарч , тэрбум төгрөгийн тооцооллын зөрүү үүсэж байгаа. Татварын ерөнхий газрын даргын 2010 онд баталсан дугаар аргачлалаар 2019 онд энэ компани дээр шийтгэлийн хуудас ногдуулсан. 2019 оны 45 дугаар Засгийн газрын тогтоолоор энэ аргачлал албажсан. Энэ тооцоолол аргачлалаар гаалийн лабораторид тодорхойлогдсон дагалдах бүтээгдэхүүний АМНАТ-ыг тооцоолж байгаа. Цэвэр бүтээгдэхүүний хувьд цэвэр бүтээгдэхүүний тоо хэмжээг, 100%-иас бага агуулгатай хүдэр баяжмалын хувьд зарлагдсан үнээс нь нэгж үнийг нь гаргаж нийт тоо хэмжээг нь үржүүлж тооцоолдог. Зарлагдаж байгаа үнийн мэдээлэл нь 100%-ийн бүтээгдэхүүн 0 буюу 5%-ийн агуулгатай бүтээгдэхүүн баяжмал хүдэр дээр зарлагдаж байгаа гэдгээрээ л ялгаатай юм.” гэжээ.
1. Иргэдийн төлөөлөгч В.О шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нийт 8 тэрбум төгрөгөөс 2 тэрбумыг зөвшөөрч байна. Харин тэрбум төгрөгийг тооцоолон бодохдоо буруу гаргасан тиймээс нэхэмжлэгч тал “******* үйлдвэр” ТӨҮГ хүлээн зөвшөөрөхгүй гээд тайлбар дүгнэлт материалд хавсаргасан. 100,000 тн олборлосон экспортолсон зэсийн баяжмал дээр зохих ёсны татвар төлсөн. Гаалийн тодорхойлолт байгаа. Мөн баяжмал доторх зэс төмрийн порпорци эзлэхүүн өөр байдаг. Хэрвээ цэвэр төмөр байсан бол татвар төлөх үндэслэлтэй, харин зэсийн баяжмалаас гарсан төмөр нэгдүгээр эзлэх хувь бага, хоёрдугаарт хэрэглээнд нийцэхгүй. Соронзлогддоггүй төмөр гардаг учир татвар ногдуулах нь буруу төмрийн баяжмал экспортлоогүй, зэсийн баяжмал экспортолж зэс, мөнгөнд ноогдох зохих хэмжээний татвараа төлсөн. Иймд төмөрт тооцох буруу тооцоолсон мөнгийг төлөхөөс түдгэлзэж миний эдгээр үндэслэлүүдийг судалж үзсэнийг эцэст “******* үйлдвэр” ТӨҮГ-ын зөв хэмээн үзэж, ногдох татвар, торгууль алдангийг багасгах саналтай байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанаар гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр тодорхойлсон гомдлын шаардлагын хүрээнд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт зэрэгт үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
1.1. Татварын ерөнхий /2008 оны/ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.”Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ:”, 18.1..”анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү,аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах;”, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /200 оны/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.”Дараахь зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно:”, 12.1.9.”бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлс;”, 12.1.14.”төсөвт төлөхөөр тайлагнасан онцгой, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, үндсэн хөрөнгөөс бусад импортын бараа, материал, түүхий эдийн гаалийн албан татвар, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, газар, байгалийн нөөц ашигласны төлбөр, хураамж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр;” гэж заажээ.
1.2. Гомдол гаргагч “******* үйлдвэр” ТӨҮГ-ын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд, тус газар нь зэс, молибдений хүдрийг олборлож, боловсруулах, сувилал, нөхөн сэргээх эмчилгээ, ******* аймгийн ******* суманд телевизийн нэвтрүүлгийг нэвтрүүлэх, дамжуулах үйлчилгээ, 174-182 МГц радио давтамж ашиглах, үндсэн нарийн мэргэжлийн тусламж, амбулатори, оношилгоо, гадаад худалдаа эрхлэх чиглэлийн үндсэн болон туслах үйлдвэрлэл, үйл ажиллагаа эрхлэх эрхтэй этгээд байх бөгөөд дээрх хуулийн үйлчилгээ нь эдгээр үйл ажиллагааг явуулах зорилгоор бусад этгээдээр гүйцэтгүүлсэн үйлчилгээний хөлс биш байна.
1.. Тодруулбал, татвар ногдох орлогоос хасагдах зардал нь татвар ногдох орлогыг олох үйл ажиллагааг явуулах зорилгоор зайлшгүй гарсан, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлд тоочсон зардал байх ёстой тул гомдол гаргагчийн буруутай үйл ажиллагааны улмаас хуулийн үйлчилгээ авсан зардлыг бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлс гэж үзэн татвар ногдох орлогоос хасаж тайлагнасан нь буруу, маргаан бүхий шийтгэлийн хуудсаар хуульд заагаагүй үндэслэлээр албан татварыг бууруулсан уг зөрчилд холбогдуулж, төлбөр тогтоосон нь үндэслэлтэй болжээ.
1.4. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжийн гаргасан ямар зардлыг татвар ногдох орлогоос хасч тооцох талаар хуульд тодорхой заасан байхад гомдол гаргагчийн үндсэн үйл ажиллагаатай хамааралгүй зардлыг “...үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангах, хүлээж болох алдагдал, эрсдэлийг бууруулах зорилгоор…” гэх үндэслэлээр бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний зардал гэж тодорхойлох нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн агуулга, зорилгод нийцэхгүй гэж үзлээ.
2.1. “******* үйлдвэр” ТӨҮГ нь 201 онд C&T компани, ИБУИНВУ-ын ******* компаниас авсан урьдчилгаа төлбөрийн зээлийн хүүгийн төлбөрт шилжүүлсэн нийт 12,409,244,998.0 төгрөгийн хүүгийн орлогод 1,795,591,.0 төгрөгийн татвар, 2017 онд C&T компани, ИБУИНВУ-ын ******* компаниас авсан урьдчилгаа төлбөрийн зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн нийт 11,70,58,720.2 төгрөгийн хүүгийн орлогод 1,725,72,409.91 төгрөгийн татвар, 2018 онд C&T компани, ИБУИНВУ-ын *******, ХБНГУ-ын ******* *******, ******* банкнаас авсан урьдчилгаа төлбөрийн зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн 14,027,47,18.44 төгрөгийн хүүгийн орлогод 2,04,47,74. төгрөгийн татварыг эдгээрийн компанийн өмнөөс нь төлж, ийнхүү төлсөн татварын дүнг зээлийн хүүгийн зардлаар тооцон, татвар ногдох орлогоос хассан үйл баримтуудын тухайд маргаангүй.
2.2. Гомдол гаргагчаас ... C&T компани, ХБНГУ-ын ******* *******, ******* банк, ИБУИНВУ-ын ******* компанийн олсон орлогод Монгол улсын хуулийн дагуу ногдох татварын ******* үйлдвэр хариуцахаар талууд гэрээндээ тохиролцсон, зээлдүүлэгчтэй байгуулсан гэрээнд зээлийн өртөг буюу төлбөр нь хуулийн дагуу ногдуулж суутгасан татвараар өсгөсөн дүн байхыг 2 талаас харилцан хүлээн зөвшөөрч тохирсон... гэж тайлбарлажээ.
2.. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /200 оны/ хуулийн дугаар зүйлийн .1.”Энэ хууль нь дор дурдсан аж ахуйн нэгжийн орлогод албан татвар ногдуулах харилцааг зохицуулна:”, .1..”Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олсон гадаадын аж ахуйн нэгж, тэдгээрийн төлөөний газар.”, 7 дугаар зүйлийн 7..“Албан татвар төлөгчийн дараахь төрлийн орлогод албан татвар ногдоно:”, 7..1. “үйл ажиллагааны орлого;”, 7..2. “хөрөнгийн орлого;”, 7...”хөрөнгө борлуулсны орлого.”, 17 дугаар зүйлийн 17.2.”Албан татвар төлөгчийн дараахь орлогод дор дурдсан хувиар албан татвар ногдуулна:”, 17.2.9.“Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон дараахь орлогод 20 хувиар:” гэж тус тус заажээ.
2.4. Тус хуулийн зохицуулалтын дагуу гомдол гаргагч “******* үйлдвэр” ТӨҮГ-ын зээл авсан Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгч болох дээрх компаниуд нь Монгол Улсаас эх үүсвэртэй олсон зээлийн хүү болон бусад орлогодоо хуульд заасан хувь хэмжээгээр татвар ногдуулан төлөх үүрэгтэй, уг татварыг мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.”Энэ хуулийн 17.2.1-17.2., 17.2.7-17.2.9-д заасан орлогод ногдох албан татварыг мөн хуулийн 4.1.-д заасан суутгагч ногдуулан суутган авч, ажлын 7 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ.” гэж заасны дагуу “******* үйлдвэр” ТӨҮГ суутган авч, төсөвт төлөх үүрэгтэй байна.
2.5. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /200 оны/ хуулийн 12 дугаар зүйлд татвар ногдох орлогоос хасагдах зардал-ыг нэг бүрчлэн тоочиж, жагсаасан, үүний дотор, бусдын өмнөөс төлсөн татварыг зардалд тооцож, хасах талаар заагаагүй, албан татвар ногдох орлогоос хасаж тооцох талаар хуулиар тусгайлан зөвшөөрөөгүй зардлыг татвар ногдох орлогоос хасахгүй учраас Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн хуулийн дагуу албан татвар төлөөгүй, тэдгээрийн төлбөл зохих албан татварыг гэрээгээр тохиролцсоны дагуу өмнөөс нь улсын төсөвт төлөхдөө, үүнийгээ өөрийн татвар ногдох орлогоос хасаж тайлагнасан нь дээрх хуулийн зохицуулалтуудтай нийцэхгүй.
2. Иймд маргаан бүхий шийтгэлийн хуудсаар хуульд заагаагүй үндэслэлээр албан татварыг бууруулсан зөрчилд холбогдуулж, 1,91,940, төгрөгийн нөхөн татвар, 417,582,14.40 төгрөгийн торгууль, 190,18,.90 төгрөгийн алданги төлүүлэхээр тогтоосон татварын улсын байцаагч нарын шийтгэлийн хуудасны холбогдох хэсэг үндэслэлтэй байна.
.1. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.”Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын болон орон нутгийн төсөвт төлнө.” гэж заажээ.
.2. Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараар “******* үйлдвэр” ТӨҮГ нь 201-2018 онд ******* аймгийн ******* сумын нутагт орших *******ийн овооны зэс-молибденийн ордоос олборлож худалдсан зэсийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулан төсөвт төлөхдөө зэсийн баяжмалд агуулагдах зэс, мөнгө, молибденд борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлсөн боловч итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтээр тогтоогдсон зэсийн баяжмалд агуулагдах 2-0 хувийн агуулгатай төмөрт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулаагүй үйл баримттай маргаангүй байна.
.. Хэрэгт авагдсан шүүхээс шинжээчээр томилогдсон Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулиас ирүүлсэн 202 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 11/14 дүгээр албан бичгээр ирүүлсэн тайлбар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0/481 дүгээр албан бичгээр ирүүлсэн тайлбараас үзвэл “******* үйлдвэр” ТӨҮГ-ын зэсийн баяжмал дахь төмрийн элемент нь баяжмалын шаардлага хангахгүй болох нь тогтоогдож байна.
.4 Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаас үзвэл ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөхөөр зохицуулсан бөгөөд Ашигт малтмалын тухай хуульд тухайлан хүдэр, баяжмал, эцсийн бүтээгдэхүүнд агуулагдаж байгаа үндсэн болон дагалдах элемент тус бүрт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах тухай нарийвчилсан зохицуулалт байхгүй.
.5. Гэвч гомдол гаргагч нь зэсийн баяжмал дахь төмрийн элементийн төлбөрийг баяжмалд агуулагдах хувь хэмжээгээр тооцоогүй үндэслэлээр тухайн зөрчилд холбогдуулан оногдуулсан 8,4,721,18.91 төгрөгөөс ,08,555,87.8 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1, .., ..1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /200 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7., 12 дугаар зүйлийн 12.1, 17 дугаар зүйлийн 17.2.9-т заасныг тус тус баримтлан “******* үйлдвэр” ТӨҮГ-ын гомдлын шаардлагын зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч С.Т, татварын байцаагч Ц.О, М.А, Д.Ц нарын 2019 оны 5 дугаар сарын 0-ны өдрийн 002 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан төлбөрийн хэмжээг ,08,555,87.8 төгрөгөөр багасгаж, гомдлын шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 5100 төгрөгийг гаргуулан гомдол гаргагчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.2-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН
ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ