Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 128/2024/0215/З |
Дугаар | 128/ШШ2024/0493 |
Огноо | 2024-06-06 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 128/ШШ2024/0493
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “*******” ХХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.*******,
Хариуцагч: Хот байгуулалт, хөгжлийн газар,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.,
Маргааны төрөл: Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дүгээр актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. /цахим/, нарийн бичгийн дарга ******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Тодруулбал 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тоот Улсын комиссын актад “... Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо, Ханын материал орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн Ус дулаан дамжуулах төвийн барилга, УДДТ-4 тоног төхөөрөмж, 1-р хэлхээний цэвэр усны 125м, 2-р хэлхээний 446м цэвэр усан хангамжийн шугам” гэж заасан нь бодит байдал дээрээ “...2-р хэлхээний 446м цэвэр усан хангамжийн шугам” гэдэгт хэрэглээний халуун усны 446м, хүйтэн усны 446м шугам, халуун эргэлтийн 446м шугам гэсэн 3 салангид шугам буюу 1338м гэж бичигдсэн байх ёстой байтал ийнхүү 446м шугам гэж илэрхий алдаатай бичигдсэний улмаас нэхэмжлэгч компанийн хувьд бусдад төлбөр төлөх үр дагаварт хүргэж, түүнийгээ залруулж өгөхгүй байгаагаас нэхэмжлэгчийг хохироож байгаа болно.
Манай компани нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн ГХДТ-2013-1 багцын Г блокын УДДТ, гадна дулаан, цэвэр усны шугамын 1, 2 дугаар хэлхээний шугамын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Ажил бүрэн гүйцэд дуссанаар улсын комисс хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тоот комиссын акт баталгаажин гарсан.
Уг улсын комиссын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тоот актад Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо, Ханын материал орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн Ус дулаан дамжуулах төвийн барилга, УДДТ-4 тоног төхөөрөмж, 1-р хэлхээний цэвэр усны 125м, 2-р хэлхээний 446м цэвэр усан хангамжийн шугам гэж зааж, ашиглалтад оруулж одоог хүртэл хэвийн ажиллаж байна.
Уг актад бичигдсэн 446м цэвэр усан хангамжийн системийн шугамууд нь хэрэглээний халуун, хүйтэн усны шугам, халуун эргэлтийн шугам байдаг бөгөөд энэ нь 446*3-1338м урттай шугамын ажил хийгдсэн байхад Төслийн удирдагч “*******” ХХК нь мэдэн будилж, шүүхэд худал мэдээлэл өгч, 254,239,965 төгрөгийн санхүүжилтийг давхардуулж авсан мэтээр гүтгэн хохироож байна.
Нэхэмжлэгч компанийн зүгээс 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хариуцагчид хандан дээрх улсын комиссын акт 446 метр цэвэр усан хангамжийн шугамын ажлыг хийж Гүйцэтгэсэн талаар дурдсан нь тодорхой үр дагаврыг бий болгож байх тул түүнд өөрчлөлтийг оруулж, 1338 метр цэвэр усан хангамжийн шугамын ажлыг хийж гүйцэтгэсэн талаар тусгаж өгөх талаар хүсэлт гаргасан боловч “...архивын материалыг үзэхэд гадна шугам сүлжээний ажлын зураг төсөв, гүйцэтгэлийн ажлын зураг, гүйцэтгэлийн төсөв, санхүүжилтийн холбогдох материал байхгүй байгаа нь тус ажлын тоо хэмжээнд өөрчлөлт орсон эсэх, үүсээд байгаа маргааны тоо хэмжээг нягталж харах боломжгүй” гэх агуулга бүхий 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ******* тоот албан бичгээр үндэслэлгүй хариуг өгсөн.
Тодруулбал хариуцагч төрийн захиргааны байгууллага нь Барилгын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм зэрэгт зааснаар аливаа барилга байгууламж болон инженерийн буюу усан хангамжийн ажлыг хүлээн авч, ашиглалтад оруулахад гол хяналтыг хэрэгжүүлдэг бөгөөд барилгын салбарын гол мэргэжлийн байгууллага бөгөөд энэ утгаараа комиссын актад гарсан алдаа зөрчлийг арилгах нь тус хариуцагч төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг байхад, ямар ч үндэслэлгүйгээр манай компанийн өргөдлийн дагуу асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байгаа нь хууль бус үзэх бүрэн хууль зүйн үндэслэлтэй.
2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тоот Улсын комиссын актад”... Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо, Ханын материал орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн Ус дулаан дамжуулах төвийн барилга, УДДТ-4 тоног төхөөрөмж, 1-р хэлхээний цэвэр усны 125м, 2-р хэлхээний 446м цэвэр усан хангамжийн шугам” гэж заасан нь бодит байдал дээрээ “...2-р хэлхээний 446м цэвэр усан хангамжийн шугам” гэдэгт хэрэглээний халуун, хүйтэн усны шугам, халуун эргэлтийн шугам гэсэн 3 салангид шугамыг нийтэд нь ийнхүү нэрлэдэг бөгөөд эдгээр 3 шугам нь яг ижил урттай байдаг гэдэг нь ойлгогддог тул энэ ч үүднээсээ улсын төсвөөс энэхүү 3 шугамын ажилд тохирсон санхүүжилтийг олгосон. Гэтэл тухайн ажлыг хийж гүйцэтгэхэд хамтран оролцсон, төслийн удирдагч гэх “*******” ХХК-иас нүдэн будилж, 446 метр шугамын ажил гүйцэтгэчихээд 1338 метр шугамын төлбөр авсан мэтээр шүүхэд худал мэдээлэл өгч 254.239.965 төгрөгийн санхүүжилтийг давхардуулж авсан мэтээр гүтгэж, үүний дагуу Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь манай компанийг хохироож байна.
Иймээс 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тоот Улсын комиссын актад “... Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо, Ханын материал орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн Ус дулаан дамжуулах төвийн барилга, УДДТ-4 тоног төхөөрөмж, 1-р хэлхээний цэвэр усны 125м, 2-р хэлхээний 446м цэвэр усан хангамжийн шугам” гэж заасныг “..-р хэлхээний 1338 м цэвэр усан хангамжийн шугам” гэж оруулж өгөх шаардлагатай байгаа бөгөөд ингэснээр манай компани үндэслэлгүйгээр давхардуулан төлбөр аваагүй гэх нөхцөл байдлыг нотлон харуулах боломжтой болж, улмаар манай компани үндэслэлгүйгээр “*******” ХХК-д төлбөр төлөхөөс чөлөөлөгдөх нөхцөл бүрдэнэ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу Барилга байгууламжийг ашиглалтад оруулах 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тоот, комиссын актыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.
9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ““*******” ХХК 2016 онд Ханын материал орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэмжээнд хийсэн цэвэр усны шугамын ажлыг хүлээлгэж өгч тус актад шууд дурдсанаар 446 метр цэвэр усны шугам, усан хангамжийн 2 дугаар хэсгийн шугам гэдгийг буруу бичсэнээс болж өнөөдрийн байдлаар 256 сая төгрөгийн төлбөрт орсон. Уг актад 1338м 2 дугаар хэлхээний шон хийсэн байхад Ерөнхий төлөвлөгөөний газраас гарсан актад 446м гэж бичсэнээс болж гуравдагч этгээд болох “Хера пропертийз” ХХК нь манайхыг уг ажлыг буруу, дутуу хийсэн гэж иргэний маргаан үүсгэсэн. Миний хийсэн ажлыг хийгээгүй гэж намайг төлбөрт оруулсан. 1338м 2 дугаар хэлхээний шугам хийсэн гэдэг нь нотлох баримтаар нотлогдож байгаа. Буруу бичигдсэнийг засварлуулахаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт хандахад архивд материал нь байхгүй байна. Захиалагчаас асуу гэсэн. Захиалагч нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 1338м шугам хийсэн гэдгийг баталгаажуулж шугам бүрээр нь гаргаж өгсөн. Ерөнхий төлөвлөгөөний газарт захиалагчийн уг тодорхойлолтыг өгсөн боловч засаж өгөөгүй. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүхээс актад бичигдсэнээр та 571м шугам л хийсэн байна. 1338м шугам хийгээгүй гэж дүгнэн 256 сая төгрөгийн төлбөр тогтоосон. Актад 1338м гэж бичүүлэх л шаардлагатай байна.” гэжээ.
10. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай актад Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материал орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн ус, дулаан дамжуулах төвийн барилга, УДДТ 4 тоног төхөөрөмж мөн 1 дүгээр хэлхээний цэвэр усны 125 метр 2 дугаар хэлхээний 446 метр цэвэр усан хангамжийн шугамын ажлыг хүлээн авч ашиглалтад орууллаа гэж бичигдсэн. Тус актыг үндэслээд 1338м урт шугамын ажил гүйцэтгэсэн гэж нэхэмжлэгч компанид ажлын хөлсийг олгосон. Бодит байдалд 1338м шугам хийгдсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримтад зэрэгцээ 3 шугам бий. Нэг нь халуун усных, нэг нь хүйтэн усных, нэг нь халуун, хүйтэн усыг хольдог эргэлтийн шугам юм. Ижилхэн урттай. Гэтэл нэг шугамын уртаар гэж актад дурдсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай байна гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна. Холбогдох хууль тогтоомж болох Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан дүрэм, Барилгын тухай хууль зэрэгт зааснаар энэ шугамыг ашиглаж болох эсэхийг бодитоор нь үзэж дүгнэж улсын комиссын актын дүгнэлтийг гаргахыг хуульчилж журамласан байдаг. Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 3.1.7-д цэвэр ус дамжуулах шугам, цэвэр ус түгээх шугам гэж юуг хэлэх вэ гэсэн томьёоны тайлбар байдаг. Халуун, хүйтэн, эргэлтийн гэсэн 3 шугамыг 1 шугам гэж үзэн 446м шугамынх нь урттай тэнцэх хэмжээгээр хэмжинэ гэсэн хуулийн зохицуулалт хаана ч байхгүй. 446м гэж бичигдсэн боловч 1338м шугамын ажлыг гүйцэтгэсэн байна гэж түүнд нь тохирсон төлбөрийг өгчихсөн учраас тухайн үедээ маргаангүй өнгөрсөн байдаг. “Хера пропертийз” ХХК гэдэг шугамын ажлын түншлэлээр ажлыг гүйцэтгэсэн компани нь илүү төлбөр авсан байна. 1 дүгээр хэлхээний 125м нийт 578м шугам л гүйцэтгэсэн. 1338 -ийн төлбөрийг авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх асуудлаар шүүхэд хандсан. Улмаар 254 сая төгрөгийн төлбөрийг төлөхөөр шүүхийн шийдвэр гарчихсан учраас маргаан бүхий улсын комиссын акт нэхэмжлэгч компанийн эрхийг ноцтой зөрчиж байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан илэрхий алдаатай гэж үзэх үндэслэлтэй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ““*******” ХХК-ийн гаргасан 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох Захиргааны хэрэгт тайлбар гаргаж байна.
Иргэн Л.*******эс “*******” ХХК-ийн уг асуудалтай холбоотойгоор тус газарт Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын тоот Улсын комиссын актад залруулга хийлгэх тухай өргөдлийг судлаж үзээд 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 8/106 дугаартай албан бичгээр тодорхой хариу хүргүүлсэн. Барилгын хөгжлийн төвийн 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 731/2014 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлтэд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын захиалгаар “Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 6 дугааp хорооны нутаг дэвсгэрт “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн гадна инженерийн хангамжийн шугам”-ын угсралтын ажлыг “*******” ХХК-ийн боловсруулсан ТШ- 05/16 дугаартай зураг төслийн дагуу дулаан хангамжийг Ус дулаан дамжуулах төвд бэлтгэн хангах ба ф133х4.5 мм-ээс ф325х8.0 мм-ийн голчтой ган хоолойгоор дулааны сувагт явахаар төлөвлөсөн ба хэрэгцээний халуун, хүйтэн усны шугамтай хамт явна гэж тусгасан байна. Захиалагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын “*******” ХХК-д хүргүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 20-ны ******* дугаартай албан бичигт төсөл, арга хэмжээний угсралтын ажлыг “*******” ХХК-ийн боловсруулсан зураг төслийн дагуу хоёрдугаар хэлхээний цэвэр ус хангамж болон хэрэгцээний халуун хүйтэн ус хангамжийн шугам сүлжээ буюу ф100мм-ийн голчтой 83м, ф150мм-ийн голчтой 514м, ф200мм-ийн голчтой 695м, ф250мм-ийн голчтой 46 метр шугам буюу нийт 3 хос буюу тус тусдаа 1338м шугам сүлжээний угсралтын ажил хийгдсэн талаар тодорхой хариуг хүргүүлсэн байна. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар (хуучин нэрээр)-ын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тоот Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актад хавсралтаар орсон инженерийн шугам сүлжээний ажлын гүйцэтгэлийн зураг, далд ажлын актаас харахад дулааны сувагт 5 хос шугамын угсралтын ажил хийгдсэн байна.
Иймд Улсын комиссын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тоот актад ...2 дугаар хэлхээний 446м2 цэвэр усан хангамжийн шугам” гэж заасан нь уг шугамын нийт уртын хэмжээ нь мөн байх тул нэхэмжлэгчийн гаргасан Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэжээ.
12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““*******” ХХК-ийн уг асуудалтай холбоотойгоор Ерөнхий төлөвлөгөөний газрын тоот улсын комиссын актад залруулга хийх тухай гомдлыг судалж үзээд 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 8/106 дугаартай албан бичгээр тодорхой хариу хүргүүлсэн. Барилгын хөгжлийн төвийн 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 731/2024 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлтэд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захиалгаар Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, нутаг дэвсгэрт Гэр хорооллын дахин төлөвлөлтийн гадна инженерийн хангамжийн шугам-ын угсралтын ажлыг “*******” ХХК-ийн боловсруулсан ТШ05/16 дугаартай зураг төслийн дагуу дулаан хангамжийг Ус дулаан дамжуулах төвд бэлтгэн хангах, ф133*4,5мм-ээс ф325*8мм-ийн голчтой ган хоолойгоор дулааны сувагт явахаар төлөвлөсөн ба хэрэгцээний халуун, хүйтэн усны шугамтай хамт гэж тусгасан. Захиалагч нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, орон нутаг өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын “*******” ХХК-д хүргүүлсэн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ******* дугаартай албан бичигт төсөл арга хэмжээний угсралтын ажлыг "*******" ХХК-ийн боловсруулсан зураг гүйцэтгэлийн дагуу 2 дугаар хэлхээний цэвэр ус хангамж болон хэрэгцээний халуун, хүйтэн ус хангамжийн шугам сүлжээ буюу ф100мм-ийн голчтой 83м, 150 мм-ийн голчтой 514м, 200 мм-ийн голчтой 695м, 250 мм-ийн голчтой 46м шугам буюу нийт 3 хос шугам, тусдаа 1338м урт шугам сүлжээний угсралтын ажил хийгдсэн талаар тодорхой хариулт өгсөн. Хуучнаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актад хавсралтаар орсон инженерийн шугам сүлжээний ажлын гүйцэтгэлийн зураг, далд ажлын актаас харахад дулааны сувагт 5 хос шугамын угсралтын ажил хийгдсэн байна. Улсын комиссын актад 2 дугаар хэлхээний 446м дотор цэвэр усан хангамжийн шугам гэж заасан нь уг шугамын нийт уртын хэмжээ мөн байх тул нэхэмжлэгчийн гаргасан Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай, хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Гол үндэслэл нь актад 446м цэвэр усан хангамжийн шугам гэж заасан. Эдгээр 3 ширхэг шугам нь 1338 м урттай болж байгаа. Тэгэхээр актад заасан 446м нь утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН