Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 128/2024/0228/З |
Дугаар | 128/ШШ2024/0187 |
Огноо | 2024-06-18 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2024/0187
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.,
Гуравдагч этгээд: У.*******а,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.,
Маргааны төрөл: Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжаар У.*******ад газар өмчлүүлсэн нь хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх талаарх газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөлөгчөөс шүүх хуралдаан дээр “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжаар У.*******ад өмчүүлсэн м.кв газрын м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж тодруулсан.
2.1. Улмаар иргэн П. Б.д газар эзэмших эрхээ шилжүүлэх гэрээ байгуулж, газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу ******* дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/******* дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад хэрэгжүүлэх тухай” захирамжийн дагуу ******* дүүргийн 23 дугаар хороо, гуравдугаар Гуравдугаар хэсэг Сургууль ******* тоот хаягт байрлах, нэгж талбарын *******704463 дугаар бүхий м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэн Б.д 15 жилийн хугацаатайгаар шилжүүлэн эзэмшүүлсэн байна.
3.1. У.*******а нь 2017 оны 04 дүгээр сарын 15 өдөр хамтран өмчлөгч Д., Б. хасуулан газрын дангаар өмчлөгч болсон байна.
6.1. Дээрх захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.оос гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн тогтоолоор тус захирамжийг хүчингүй болгосон байна.
10. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “ овогтой дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/******* тоот захирамжаар ******* дүүрэг, 23 хороо, Гуравдугаар хэсэг сургууль, ******* тоот хаягт байрлах, *******704463 тоот нэгж талбарын дугаар бүхий 388 м.кв газрыг гэр, орон сууцны хашааны газрын зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшиж байгаа.
Б.гийн эзэмшиж буй дээрх газар анх хог хаях цэг байдлаар ашиглагдаж байх үед нь түүний төрсөн аав Т. цэвэрлэж засч тэгшлэн ашиглах боломжтой болгосны дараагаар түүний төрсөн эгч Б.наран тус дүүргийн газрын албанд хүсэлт гарган 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/3 тоот захирамжаар 388 м.кв газрыг дээрх зассан газраас эзэмшиж байгаад 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дүүргийн Засаг даргын тоот захирамжаар иргэн П.д шилжүүлж, иргэн П.ас Б.гийн нэр дээр шилжүүлсэн байдаг.
Б. нь өөрийн эзэмшил газраа хуульд заасан журмын дагуу эзэмшиж ашиглах боломж хязгаарлагдмал байгаа, учир нь 23 хороо, 3 хэсэг сургууль, ******* тоотод байрлах хаягт Нийслэлийн Засаг даргын 2017 оны дугаар захирамжаар газар олгох /иргэн У.*******ад/-доо түүний эзэмшиж байсан газраас м.кв газрыг илүү олгосноос болж Б. өөрийн газраа эзэмшиж ашиглах боломжгүй болж, газартаа орох, гарах гарц хаагдсан нь Нийслэлийн Засаг даргын дээрх хууль бус захирамжийн үйлчлэлээс болсон эд хөрөнгийн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.
Б. өөрийн эзэмшиж буй ******* дүүрэг, 23 хороо, Гуравдугаар хэсэг сургууль, ******* тоот хаягт байрлах, *******704463 тоот нэгж талбарийн дугаар бүхий 388 м.кв газарт орох, гарах гарцыг чөлөөлж өгөх талаар ******* дүүргийн газар зохион байгуулалтын албанд хандан хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн бөгөөд уг хариуг хүлээн авсан 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авахдаа Нийслэлийн Засаг даргын 2017 оны дугаар захирамжаар иргэн У.*******ын өмчлөлийн газартай давхцсан, уг захирамж иргэн Б. миний эд хөрөнгийн эрхийг зөрчиж байгааг мэдсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж, уг гомдлыг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шийдвэрлэн хариуг 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр шуудангаар явуулсныг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр гардан, уг хариуг эс зөвшөөрөн шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.
Нэхэмжлэгч Б.гийн хувьд Нийслэлийн Засаг даргын 2017 оны дугаар захирамжаар түүний эзэмшиж байсан газраас м.кв газрыг иргэн У.*******ад илүү олгосны улмаас өөрийн эзэмшлийн газраа хуульд заасан журмын дагуу эзэмших, ашиглах эрх нь хязгаарлагдсан учраас уг эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан болно.
Нийслэлийн Засаг даргын 2017 оны тоот захирамжаар иргэн У.*******ад ******* дүүргийн 23 хороо, 3 хэсэг сургууль, ******* тоотод байрлах хаягт м.кв газар олгохдоо иргэн Б.гийн эзэмшил газартай давхцуулан олгосон байх тул Нийслэлийн Засаг даргын 2017 оны захирамжийн У.*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
11. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Манай нөхөр хөгжлийн бэрхшээлтэй. Миний эгч тус газрыг бидэнд бэлэглэсэн. Бид газрыг өмчлөхөөр хүсэлт гаргахад орц гарцын асуудал тодорхойгүй байна. Урд талын айл орц гарцыг хааж газрыг авсан байх тул тус айлтайгаа зохицох эсхүл шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой гэж хэлсэн. У.*******а ахтай олон жил хөрш байсан учраас эвлэрлийн гэрээ гэж байгуулахаар болсон. Өргөдлөө буцааж авъя гэдэг буруу өргөдөл бичсэнээс болоод эвлэрлийн гэрээ байгуулж чадаагүй. Бид эрх ашгаа хамгаалж чадахгүй 4 жил болж байна. Бид гуравдагч этгээдийн газраас авна гэж маргаагүй.” гэжээ.
12. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдааанд гаргасан тайлбартаа: “Б. ******* дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/373 тоот захирамжаар ******* дүүргийн 23 дугаар хорооны 3 дугаар хэсэг ******* тоот хаягт байрлах 388м.кв газрыг гэр орон сууц, хашааны газрын зориулалттай 15 жилийн хугацаанд эзэмшсэн. Анх хог хаях цэг болгон ашиглаж байсан газрыг Б.гийн төрсөн аав н. цэвэрлэж ашиглалтад оруулж Б.гийн төрсөн эгч Б. нар анх хүсэлт гаргаж энэ газрыг эзэмшиж байсан. 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ******* дүүргийн Засаг даргын тоот захирамжаар иргэн П.ас Б.д шилжүүлж газар эзэмших эрхийг олгосон. Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/380 тоот захирамжаар У.*******ад м.кв газар илүү олгосноос Б.г эд хөрөнгийн эрх ашиг нь зөрчигдсөн юм. Улмаар газраа өмчилж чадахгүй болсон. Орц гарцтай холбоотой асуудал нь энэ газрыг эзэмших, ашиглах, хуульд заасан эрхээ эдлэх боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн.
Үүнийг өмнө нь эзэмшиж байсан П. мэдэж шүүхэд хандсан байдаг. Эвлэрэх асуудал яригдаж байсан боловч процессын алдаатай холбоотой асуудал үүссэн. Ингээд маргааныг шийдвэрлэж чадаагүй. Бид дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандсан. Бид эвлэрэх санал гаргасан боловч Нийслэлийн Засаг даргын өмчлөх эрхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж хариу өгсөн. Улмаар бид Нийслэлийн Засаг даргад хандаж хуульд заасан урьдчилсан шийдэх ажиллагаа явагдсан. м.кв газрыг илүү олгосноос болж бидний эрх зөрчигдөж байна. Газраа өмчилж чадахгүй байна. Эзэмшиж ашиглах боломж хязгаарлагдсан. Орц гарц хаалттайн улмаас гал түймрийн аюул гарвал галын машин орох боломжгүй гэсэн галын дүгнэлт гарчихсан. Тус хэмжээ нь стандарт зөрччихсөн байгаа. Шүүхээс газрыг үзлэг хийсэн. Үзлэгээр одоогийн нөхцөл байдал тогтоогддог. Өнгөрсөн зүйл тогтоогддоггүй. Нөхцөл байдал ийм л байгаа. Иймд Нийслэлийн Засаг даргын 2017 оны тоот захирамжаар иргэн У.*******ад м.кв газар илүү олгосон хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргах гэсэн зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. м.кв газар илүү олгосон нь бодит нөхцөл байдалд хэрэгжих боломжгүй бөгөөд нөгөө иргэний эрх ашгийг зөрчсөн шийдвэр гарсан.” гэжээ.
13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.*******а шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.гаас Нийслэлийн засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн засаг даргын 2017 оны тоот захирамжаар иргэн У.*******ад ******* дүүргийн ******* хороо гуравдугаар хэсэг сургууль, ******* тоот байрлах хаягт м.кв газар олгохдоо иргэн Б.гийн эзэмшил газартай давхцуулан олгосон байх тул Нийслэлийн засаг даргын 2017 оны захирамжийн У.*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү,” нэхэмжлэлтэй танилцаад Захиргааны хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах хариу тайлбарыг гаргаж байна.
******* дүүргийн Засаг даргын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/******* дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад хэрэгжүүлэх тухай” захирамжийн дагуу ******* дүүргийн 23 дугаар хороо, гуравдугаар Гуравдугаар хэсэг Сургууль ******* тоот хаягт байрлах, нэгж талбарын *******704463 дугаар бүхий м.кв газрыг иргэн Б.д 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна.
Нийслэлийн Засаг даргын 2017 оны дугаар захирамжаар ******* дүүргийн 23 дугаар хороо, сургуулийн гуравдугаар хэсэг, ******* тоот хаягт байрлах, нэгж талбарйн *******702405 дугаар бүхий м.кв газрыг иргэн У.*******ад өмчлүүлсэн байна. Иргэн У.*******ад өмчлүүлсэн газар нь цаг хугацаан хувьд иргэн Б.гаас өмнө өмчлүүлсэн байна.
Маргаан бүхий 2 иргэний газар ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй, орц, гарцыг хаасан хашаа, хаалт байхгүй байгаа нь Газрын удирдлагын цахим системд харагдаж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
14. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. ******* дүүргийн 23 дугаар хороонд ******* тоот нэгж талбарын дугаар нь *******702405 дугаартай м.кв газрыг Нийслэлийн Засаг даргын 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/5 дүгээр захирамжаар иргэн У.*******, Д., Б. нар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар анх өмчлүүлсэн байдаг бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 05-ны дугаар захирамжаар хамтран өмчлөгчөөс хасуулж, иргэн У.*******ад газар өмчлөх эрх нь үлдсэн байдаг. Харин нэхэмжлэгч Б.гийн эзэмшил газар ******* дүүргийн 23 дугаар хорооны мөн байршлын ******* тоот нэгж талбар нь *******704463 дугаартай 388 м.кв газрыг ******* дүүргийн Засаг даргын 2015 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 3 дугаар захирамжаар гэр бүл орон сууцны зориулалтаар анх иргэн н.наранд эзэмшүүлсэн. Үүний дараа нөхөр П.д 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дугаар захирамжаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн. Цаг хугацааны хувьд гуравдагч этгээд У.*******ын газар өмчлөх эрх нь үүссэн байдаг. Нэхэмжлэгч хогийн цэг байсан газрыг манайх цэвэрлэж буусан гэж тайлбарлах боловч дүүргийн Засаг даргын захирамж гарахаас өмнө тухайн газрыг зөвшөөрөлгүйгээр эзэмшиж байсан. Улмаар хүсэлт гаргасныг үндэслэн дүүргийн Засаг дарга газрыг эзэмшүүлж, гэрчилгээ олгосон байдаг. Орц, гарцыг давхцуулан олгосон байна. Чөлөөлж өгнө үү, м.кв газрыг хэвээр үлдээж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1/949 дүгээр албан бичгээр уг маргаан бүхий 2 нэгж талбартай газар нь хоорондоо давхцалгүй байна гэсэн хариу ирүүлсэн. Өмчлөх эрхийг хуульд заасан журмын дагуу олгодог тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
15. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Б.гийн нэхэмжлэлтэй Нийслэлийн засаг даргад холбогдох Захиргааны хэрэгт гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. миний дараахь тайлбарыг гаргаж байна. ******* дүүргийн Засаг даргын 2005 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн №189 дугаартай захирамжаар (409) У.*******ад гэр бүлийн хэрэгцээнд зориулсан газар эзэмших эрх олгосон.
2006 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Газрын харилцаа геодези газраас У.*******а, Д., Б. нарт газрын хууль ёсны өмчлөгч гэж үзэн эрхийн улсын бүртгэлийн Г-******* дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон. 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн Улсын бүргэлийн газар У.*******ад хууль ёсны өмчлөгч гэж үзэж, Г-******* дугаарт бүртгэсэн гэрчилгээ олгосон.
2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Нийслэлийн Улсын бүртгэлийн газар Нийслэлийн ******* дүүргийн 23 дугаар хороо 3 хэсэг сургуулийн гудамж ******* тоот хаягт байршилтэй 60 м.кв талбайтай хувийн сууц, зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрх бүхий улсын бүртгэлийн Y-******* дугаарт бүртгэлийн гэрчилгээг олгосон.
Иймд Б.гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
16. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2005 оны 12 дугаар сарын 23-ны өдөр газар өмчлөх шийдвэрийн дагуу м.кв газрыг эхнэр хүүхдийн хамт 2006 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр өмчилсөн. ******* дүүргийн 10 дугаар хороо нь 23 дугаар хороо болж өөрчлөгдсөн. Энэ үед эхнэр, охиныхоо нэрийг хасаж 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 385 тоот гэрчилгээг гаргуулсан. Газрын давхцал байхгүй гэж Газар зохион байгуулалтын алба, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас хариу ирүүлсэн. 18 жил өнгөрсөн байна. Олон жил хөрш явсан учраас маргаан үүсгэхгүйгээр тодорхой хэмжээний орц гарцыг чөлөөлж өгсөн. Өмчлөлийн газар учраас тодорхой хэмжээгээр худалдаж авбал аваарай гэсэн асуудлыг хэлэлцсэн байсан. Хавтаст хэргийн 10 дугаар хуудсанд авагдсан ******* дүүргийн Газар зохион байгуулалтын алба албан бичигт тус газрын өмчлөгч П.*******а газрын хэлбэр өөрчлөх тухай хүсэлтээ ирүүлээгүй тохиолдолд дээрх асуудлыг шийдэх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Б. газар эзэмших эрхтэй. П.*******а газрыг өмчлөх эрхтэй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН