| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 104/2024/00595/И |
| Дугаар | 104/ШШ2024/00477 |
| Огноо | 2024-09-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 104/ШШ2024/00477
2024 09 20 104/ШШ2024/00477
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******, *******,*******,*******од оршин суух,******* овогт *******гийн ******* /РД:*******/
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Д.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Ууганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдөр д иар ажилд ороод 1993 оны 7 дугаар сарын 01-ний өдөр өөрийн хсэлтээр ажлаасаа гарсан. Одоо тэтгэвэрт гарах гэтэл ажилд орсон тушаал олдоод гарсан тушаалолдохгүй байгаа тул бүрдүүлсэн бичиг баримтад маань тулгуурлаж 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл д иар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үүгэв.
2.Нэхэмжлэгч талаас Архивын газрын 2024.06.24-ний өдрийн 537 тоот тодорхойлолт, Үндэсний төв архивын 2024.06.05-ны өдрийн 938 тоот тодорхойлолт, ******* дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, БНМАУ-ын Хөдөө аж ахуйн яамны гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харьяа барилга тоног төхөөрөмжийн засварын конторын даргын 1984.10.25-ны өдрийн 79 дугаартай Ажилд авах, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаал, Хөдөө аж ахуйн яамны гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харьяа барилга тоног төхөөрөмжийн засварын конторын даргын 1985.10.28-ны өдрийн 87 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал, Хөдөө аж ахуйн яамны гурил тэжээлийн үйлдвэрийн нэгдлийн харьяа барилга тоног төхөөрөмжийн засварын конторын даргын 1985 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаартай Мэргэжлийн зэрэг олгох тухай тушаал, тушаалын хавсралт, Батлан хамгаалах яамны 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 06/68 дугаартай Ажилласан жилийн архивын лавлагаа, Батлан хамгаалахын төв архивын 2013.03.04-ний өдрийн 3002 тоот архивын лавлагаа, зэргийг шүүхэд ирүүлсэн ба шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр гэрч Д., Ш., Г., А. нарын мэдүүлэг, бүрдүүлсэн байна..
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч Д.******* ажиллаж байсан байдал нь тогтоогдохгүй, ажлаас гарсан тушаал олдохгүй тул 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл д иар ажиллаж ажиллаж байсан болохоо тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. Д.******* ажиллаж байсан байдалтай холбоотой ажлаас гарсан тушаал олдохгүй байгаа нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн архивын эрхлэгчийн албан бичиг, Үндэсний архивын тодорхойлолт, Налайх хотын ардын хурлын гүйцэтгэх захиргааны Эрүүл мэндийн төвийн даргын 74 дүгээр тушаал, 35 дугаар тушаал, хавсралт зэргээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
3.2. Хэрэгт авагдсан Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн архивын эрхлэгчийн албан бичиг, Үндэсний архивын тодорхойлолт, Налайх хотын ардын хурлын гүйцэтгэх захиргааны Эрүүл мэндийн төвийн даргын 74 дүгээр тушаал, 35 дугаар тушаал, хавсралт зэргийг шүүхэд ирүүлсэн ба шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр гэрч нарын мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгч Д.******* нь 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл д иар ажиллаж ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, 135 дугаар зүйлийн 135.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.*******г 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл д иар ажиллаж тус тус ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.
5.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар овогт ийн ******* /РД:*******/-г 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл д иар ажиллаж байдлыг байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ