Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 182/ШШ2024/04782

 

 

 

 

 

 

 

 

 

2024 11 18

 

 

182/ШШ2024/04782

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С давхарт оршин байрлах, Т ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар ***/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот,  хаягт оршин суух, Б овогт Ц.М /РД:***/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,910,823.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Т ХХК нь Монгол Улсын иргэн Ц.Мтай харилцан тохиролцож 2024 оны 03 сарын 27-ны өдөр No 3Г2024032713073 тоот бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулан IPhone15_Pro маркийн гар утсыг 30 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлээр авсан болно. Зээлийн хамрагдах хугацаа (2024 он 03 сараас 2026 он 02 cap) нийт 30 cap. 

Т ХХК нь хариуцагчтай уг гэрээний үүргийн дагуу төлбөрийг хугацаандаа төлөхийг шаардах эрх үүссэн цагаас эхлэн сануулж байсан бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байх тул гэрээний 9-р зүйлийн 3-т заасныг үндэслэн гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 

Үүнд: Хариуцагч Ц.Мтай байгуулсан ****** тоот гэрээний хавсралт 1-т заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй нийт төлбөр, зээлийн хүү болон гэрээнд заасан төлөгдөөгүй дүнд ноогдох нэмэгдүүлсэн хүү зэргийг тооцож 5,910,823.88 төгрөгийн нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.

 

Зохигч талуудаас шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаатар, хариуцагч Ц.М нар 5,910,823.88 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч уг мөнгийг 12 хувааж төлөхөөр харилцан тохиролцов.

1.    2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг,

2.    2024 оны 12 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг,

3.    2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг,

4.    2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг,

5.    2025 оны 03 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг,

6.    2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг,

7.    2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг,

8.    2025 оны 06 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг,

9.    2025 оны 07 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг,

10. 2025 оны 08 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг,

11. 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 500,000,

12. 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 410,824 төгрөгийг нэхэмжлэгч Токи

ББСБ ХХК-д төлж барагдуулах болно гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Ц.Мд холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5,910,823.88 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 758.1-д Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ гэж зохицуулжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаатар, хариуцагч Ц.М нар 5,910,823.88 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 410,824 төгрөгийг нэхэмжлэгч Т ХХК-д бүрэн төлж барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаатар нь дээрх хугацааг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн нь зохигчдын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Мөн улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 75 дугаар зүйлийн 758.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаатар, хариуцагч Ц.М нар 5,910,823.88 төгрөгийн хэмжээнд эвлэрч, уг мөнгийг хариуцагч 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 410,824 төгрөгийг нэхэмжлэгч Т ХХК-д бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигч талууд эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь заалтыг баримтлан Т ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,523 төгрөгийн 50 хувь буюу 54,761.5 төгрөгийг буцаан олгож, үлдэх 54,761.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 54,761.5 төгрөгийг хариуцагч Ц.Мгаас гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ И.АМАРТӨГС