| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 104/2024/00640/И |
| Дугаар | 104/ШШ2024/00481 |
| Огноо | 2024-09-27 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 104/ШШ2024/00481
2024 09 27 104/ШШ2024/00481
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг би,
Нэхэмжлэгч: *******,******* тоотод оршин суух *******ийн ******* /РД:*******/
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******,******* тоотод оршин суух, *******ийн /РД:/
Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 1.868.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: хариуцагч Б.ын гэрээс 2024 оны 6 сарын 20-21-ний шөнө ус алдаж учруулсан гэм хорын хохирол болох 1.868.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан татгалзалдаа: Хариуцагч Б. нь миний нэхэмжилсэн 1.868.500 төгрөгий бүрэн төлж барагдуулсан учир нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.д холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 1.868.500 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлага 1.868.500 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч Б.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43.166 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж, 21.583 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 21.583 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Б.*******ы нэхэмжлэлтэй Б.д холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 1.868.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Б.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43.166 төгрөгийг улсын төсвийн дансанд үлдээж 21.583 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 21.583 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ