Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 109/ШШ2024/0019

 

 

 

                             Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг

                        хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

                  үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хэргийг хэрэгсэхгүй                       

                           болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай

 

            Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, нэхэмжлэгч А.Э-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч С.П, гуравдагч этгээд Ж.Д-, гуравдагч этгээд “Х-” ХХК-ийн захирал Н.Д, гуравдагч этгээд Ж.Д-ын өмгөөлөгч Г.Э, гуравдагч этгээд “Х-” ХХК-ийн өмгөөлөгч С.П, гуравдагч этгээд Р.Ү-ийн өмгөөлөгч Э.Мөнх-Эрэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нарыг оролцуулан, иргэн А.Э-ын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А.Э- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийг баталгаажуулах тухай” 67 тоот захирамжийг хавсралтын хамт, мөн Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 67 тоот захирамжийг, мөн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай А/73 тоот захирамж болон түүний хавсралтын А.Э-д хамаарах хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, “Х”ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан дээрх захирамжид заасан нэр, байршил бүхий 423 га газрыг тус компанийн өмчлөгч болох А.Э-ын нэр дээр газар эзэмшүүлэх захирамж гаргаж, тус нэр, байршил бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээг А.Э-д олгохыг даалгах, нэхэмжлэгч А.Э-ын хууль ёсны эзэмшилд өмч хувьчлалаар шилжиж ирсэн боловч түүний эзэмшлээс хууль бусаар хасагдсан Төвшрүүлэх сумын Хаалга толгойн зүүн урд талын Хурлын толгойд байршилтай 275 га тариалангийн газрыг А.Э-д буцаан эзэмшүүлэх захирамж гаргах болон тус газрыг эзэмших эрхийн гэрчилгээг 60 жилийн хугацаагаар олгохыг Төвшрүүлэх сумын Засаг даргад даалгах ... Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай" 39 тоот захирамжийг болон Ж-н Д-т 100 га газар эзэмшүүлэх тухай 2005 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ****** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ************ тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний хамт, мөн сумын Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 31-ны А/102 тоот захирамжийг болон “Х-” ХХК-д 101.27 га газар эзэмшүүлэх тухай 2020 оны 9 дүгээр  сарын 01-ний  өдрийн ******** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, мөн сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны “Тариалангийн газрыг давуу эрхээр ззэмшүүлэх тухай” А/108 тоот захирамжийг хавсралтын хамт нэхэмжпэлийн шаардлагын хэмжээгээр болон Р-н Ү-т 10 га газар эзэмшүүлэх тухай 2020 оны 2 дугаар сарын 11-ны ***********тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох ... Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 18-ны “Газар эзэмшүүлэх тухай” 39 тоот захирамжийг болон уг захирамжийн дагуу М.С- д 100 га газар эзэмшүүлэх тухай 2005 оны 4 дүгээр сарын 21-ний *********** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, мөн сумын Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 13-ны Б/42 тоот захирамжийг болон уг захирамжийн дагуу Б-д75 га газар эзэмшүүлэх тухай 2015 оны 9-р сарын 07-ны *********** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, мөн сумын Засаг даргын 2016 оны 3-р сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” А/23 тоот захирамжийг болон уг захирамжийн дагуу Ц-н Цд 75 га газар эзэмшүүлэх тухай 2016 оны 3 дугаар сарын 28-ны ***********тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоож өгнө үү ...

“Х” ХХК нь 1998 онд байгуулагдсан, үүсгэн байгуулагч ерөнхий захирал нь А.Э- би юм, А.Э- бол “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, компани 2014 онд татан буугдсан, А.Э- бол одоо иргэн, анх компани хувьчлагдахад би хөрөнгөө гаргаж, компани хувьчлалаар орж хөрөнгийг тавь тавин хувиар, газрыг эзэмшсэн, компани татан буугдсан хэдий ч компанийн нэр дээр байгаа газрыг эзэмших эрх надад залгамжлагдана, ... яагаад гэвэл би дангаараа байгуулаад, би өөрөө хөрөнгөө гаргаад кампанийн гишүүн, үүсгэн байгуулагч, өмчлөгч учраас компанийн нэр дээр байгаа эдлэх эрх, үүрэг бол надад шилжиж ирнэ, ... А.Э-ын нэр дээр 423 га газар эзэмшүүлэх гэрчилгээ гаргахаа надтай огт яриагүй, өөрөө л шийдцэн байсан, өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авцан байсан, би энэ газраа буцааж авна гэж А.Э-д хэлсэн ...” гэв.

2. Хариуцагч Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхмэжлэгч тал 2005 оноос хойш өнөөг хүртэлх хугацаанд дээрх нэр бүхий газрууд дээр маргаан гаргаагүй үйл ажиллагаа явуулж байсан болно. Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай А/73 дугаар захирамж болон түүний хавсралтын А.Э-д хамаарах хэсгийг илт хууль бус болгохыг тогтоож, “ Х” ХХК-ны нэр дээр бүртгэлтэй байсан дээрх захирамжид заасан нэр байршил бүхий 423 га газрыг гуравдагч этгээд А.Э- зөвшөөрч байгаа тохиолдолд тус компаний өмчлөгч А.Э-ын нэр дээр газар эзэмшүүлэхэд татгалзахгүй зүйл байхгүй байна. Харин Төвшрүүлэх сумын хаалга толгойн зүүн урд талын Хурлын толгойд байршилтай 275 га тариалангийн газар хуулийн дагуу олгогдож, тариалан эрхлэгч иргэд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд А.Э-д буцаан эзэмшүүлэх захирамж гаргахыг болон тус газрыг 60 жилийн хугацаагаар олгох асуудлыг хууль бус гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болно гэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... А.Э-ын тухайд өмнө ямар нэгэн газар эзэмшиж байсан талаар баримт байхгүй байгаа, давуу эрхээр олгосон газрыг илт хууль бус гээд байх юм, тэр газрыг сумын Засаг дарга өөрөө мэдээд шууд өгчихдөг юм биш, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар ороод нэгж талбараараа тодорхойлогдоод, хэмжээ, хязгаар нь тогтоогдоод гарч ирсэнийг Засаг дарга баталдаг, иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар орохдоо бас сумын газрын даамал нь энэ газар дээр иргэн, аж ахуй нэгж газар эзэмшээгүй юм байна, атаршсан газар байна гэх зэргээр тогтоож оруулдаг, тэгэхээр Засаг дарга л тэр хоёр хүнд зуу зуун га газар өгсөн юм шиг ярьж болохгүй, давуу эрхээр газар эзэмшүүлсэн захирамжийг хууль бус гэж үзэхгүй байна ... 423 га газрыг А.Э-д олгохтой холбоотой шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа ...” гэв.

4. Хариуцагч, гуравдагч этгээд “Х-” ХХК-ийн өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... 1998 онд өмч хувьчлалаар Н.А, А.Э- нар нь “Х” компанийг гуравны нэг, гуравны хоёроор хувааж хувьчилсан зүйл байгаа, гэхдээ газар бол өмч хувьчлалаар хувьчлагдаад байгаа хөрөнгө мөн үү, газар бол газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр явагддаг зүйл, ... атаршсан газар гэдэг бүртгэлд орсон учраас 2005 онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулаад иргэдэд давуу эрхээр  газар эзэмшүүлэх ажиллагаа явагдсан, тэрнээс А.Э-, “Х” ХХК-ийн эзэмшиж байсан, үр тариагаа тариад явж байсан газар дээр олгоогүй, ... газар эзэмших эрхийн гэрчилгээ байгаа гээд яриад байдаг гэтэл газар эзэмшүүлэх Засаг даргын захирамж ч гараагүй, эзэмшиж байсан нь тогтоогддоггүй, ... Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус гэх үндэслэл харагдахгүй байгаа, нэхэмжлэлийг А.Э- гаргаад байна уу, “Х” ХХК гаргаад байна уу анхаарах байх, “Х-” ХХК-д олгосон газар бол хууль ёсны дагуу олгогдсон газар юм ...” гэв.

5. Гуравдагч этгээд А.Э- шүүхэд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Төвшрүүлэх сумын “Х” ХХК-иас 1998 онд тус компанийн хөрөнгийн гуравны нэг болох газар тариалангийн газрын 50 хувийг тус компанийн бусдад төлөх өрийн хамт өөрсдийн мөнгөөр хувьцаа цуглуулж авсан билээ. 1998 онд “Х” ХХК-ийг үүсгэн байгуулж газар тариалангийн 713 га газарт үр тариаг өдийг хүртлээ сүүлийн жилүүдэд 275 га газар байхгүй хасагдаад 423 га газар миний нэр дээр бичигдсэн байсан. Дарштын үзүүр 128 га, Дарштын өвөр 200 га газрын 100 га, Баян-Өндөр хаалга толгойн 210 га, Хаалга толгойн зүүн урд хурлын толгойн 275 га, бүгд 713 га газар байсан. “Х” ХХК-ийн 713 га газрын гэрчилгээг тус сумын газрын даамал Б.Н надаас хураан авсан. А.Э- миний нэр дээр шилжүүлсэн 423 га газрыг А.Э-д буцаан шилжүүлж өгөхөд би бэлэн байна гэжээ.

6. Гуравдагч этгээд Ж.Д- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2005 онд Газрын тухай хуулийн дагуу өргөдөл гаргаж, багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж байж атаршсан газрыг давуу эрхээр 100 га газар авсан. А.Э-ын компанийн газрыг авсан зүйл байхгүй. Тус компани 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр газар хүссэн өргөдөл өгч байсан байна. Ж.Д- миний бие 2005 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр өгчээ. “Х” ХХК-иас бүтэн 1 жилийн дараа гэсэн үг. Хөдөө сум орон нутагт хүмүүс хэн нэгнийгээ юу хийж байгааг, хаана тариа тарьж байгааг андахгүй мэднэ. Манай 100 га “Х” ХХК-ийн талбайтай нэг газар мөр зэрэгцэн тариалалт хийдэг. Бид мөр зэрэгцэн шахуу л хөдөлмөрлөдөг хүмүүс хэн хаана юу тарьж хурааж авсан нь бүгдэд ил тод байдаг, энэ асуудлыг саяхан мэдсэн гэдэг нь ойлгомжгүй байна, өөрийн эзэмшлийн газрыг хуулийн дагуу авсан ...” гэв.

6. Гуравдагч этгээд “Х-” ХХК-ийн захирал С.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... манай компани нь 101.2 га усалгаагүй үр тарианы талбайг хууль журмын дагуу газрын төлбөр, татвараа төлөн идэвхтэй үйл ажиллагаа явуулж эзэмшдэг. Хүний газрыг булааж авсан юм байхгүй ...” гэв.

7. Гуравдагч этгээд Р.Ү- шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн А.Э-ын нэхэмжлэлтэй Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад холбогдох иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцогч Р.Ү- миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Газар эзэмшигчийн хувьд жил бүр газрын татвараа төлж гэрээний үүргээ зөрчилгүй ажиллаж байгаа бөгөөд дээрхи 10 га газрын хууль ёсны эзэмшигч юм. Иймд иргэн А.Э-ын Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

8. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “ ... 713 га газар эзэмшиж байсан гэх захирамж шийдвэр байхгүй байгаа, 2001 оны 713 га газрын гэрчилгээ байгаа гэх боловч эх хувь нь байхгүй байгаа ... Ж.Д-ын хувьд 2005 онд газар эзэмшиж эхэлснээс хойш газартай холбоотой ямар нэгэн маргаан гарч байгаагүй, уг газрын асуудлаар цаг хугацааны хувьд одоо гэнэт мэдсэн байх боломжгүй, ... А.Э- газрын гэрчилгээ авах өргөдлийг 2004 онд, Ж.Д- 2005 онд өгсөн байсан, гэхээр нэхэмжлэгчээс урьдчилаад газар авсан зүйл байхгүй ... А.Э- нэхэмжлэгч мөн үү, А.Э- тэгэхээр юу болох вэ, энэ компани чинь хоёр эзэмшигчтэй юм уу ...” гэв.

 

9. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ ... Р.Ү- нь 1987-1990 оныг дуустал газар тариалангийн салбарт ажиллаж байсан, улмаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолын дагуу давуу эрхийн хүрээнд Төвшрүүлэх сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/108 дугаар захирамжийн дагуу 10 га газрыг 40 жилийн хугацаагаар эзэмшиж байгаа. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар газрыг эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр эзэмших зохицуулалттай, гэтэл хэрэгт авагдсан баримтаас харахад нэхэмжлэгчийн маргаад байгаа 713 га газрыг эзэмших эрх этгээд мөн үү, тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримт мөн үү, хүчин төгөлдөр гэрчилгээ мөн үү, 2002 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн гэрээ нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж гэрээ мөн гэж үзэх юм уу, цаг хугацааны хувьд нэг жилийн хугацаатай байгуулсан гэрээ байгаа ... Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан ямар илэрхий алдаатай байгаа бэ, илэрхий алдаатай зүйл байхгүй байна, уг хуулийн 47.1.6-д заасан шинжийг агуулаагүй байгаа ...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Тус шүүхэд 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдөр иргэн А.Э-оос Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийг баталгаажуулах тухай” 67 тоот захирамжийг хавсралтын хамт, мөн Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 67 тоот захирамжийг, мөн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай А/73 тоот захирамж болон түүний хавсралтын А.Э-д хамаарах хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, “Х”ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан дээрх захирамжид заасан нэр, байршил бүхий 423 га газрыг тус компанийн өмчлөгч болох А.Э-ын нэр дээр газар эзэмшүүлэх захирамж гаргаж, тус нэр, байршил бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээг А.Э-д олгохыг даалгах, нэхэмжлэгч А.Э-ын хууль ёсны эзэмшилд өмч хувьчлалаар шилжиж ирсэн боловч түүний эзэмшлээс хууль бусаар хасагдсан Төвшрүүлэх сумын Хаалга толгойн зүүн урд талын Хурлын толгойд байршилтай 275 га тариалангийн газрыг А.Э-д буцаан эзэмшүүлэх захирамж гаргах болон тус газрыг эзэмших эрхийн гэрчилгээг 60 жилийн хугацаагаар олгохыг Төвшрүүлэх сумын Засаг даргад даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, 2022 оны 3 дугаар сарын 14-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

            2. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай" 39 тоот захирамжийг болон Ж-н Д-т 100 га газар эзэмшүүлэх тухай 2005 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ****** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ************ тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний хамт, мөн сумын Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 31-ны А/102 тоот захирамжийг болон “Х-” ХХК-д 101.27 га газар эзэмшүүлэх тухай 2020 оны 9 дүгээр  сарын 01-ний  өдрийн ******** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, мөн сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны “Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх тухай” А/108 тоот захирамжийг хавсралтын хамт нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр болон Р-н Ү-т 10 га газар эзэмшүүлэх тухай 2020 оны 2 дугаар сарын 11-ны ***********тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” гэж, мөн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 18-ны “Газар эзэмшүүлэх тухай” 39 тоот захирамжийг болон уг захирамжийн дагуу М.С- д 100 га газар эзэмшүүлэх тухай 2005 оны 4 дүгээр сарын 21-ний *********** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, мөн сумын Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 13-ны Б/42 тоот захирамжийг болон уг захирамжийн дагуу Б-д75 га газар эзэмшүүлэх тухай 2015 оны 9-р сарын 07-ны *********** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, мөн сумын Засаг даргын 2016 оны 3-р сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” А/23 тоот захирамжийг болон уг захирамжийн дагуу Ц-н Цд 75 га газар эзэмшүүлэх тухай 2016 оны 3 дугаар сарын 28-ны ***********тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн /ихэсгэсэн/ шаардлага тус тус гаргасан байна.

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухайд,

1. Анх “Х” ХХК-ийн 1998 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн №2 дугаартай гишүүдийн хурлын тогтоолоор компанийн ногдол хувийг гишүүд сайн дурын үндсэн дээр тохиролцон шилжүүлж худалдах замаар багцлан төвлөрүүлсэн нь өмчлөгчийг жинхэнэ утгаар бий болгох үйлдвэрлэлийг хэвийн  явуулах, хөрөнгө оруулалтыг бодитой болгох болзол зарчимд нийцэж буй тул Н-н А-д компаний хөрөнгийн гуравны хоёрыг, А-н Э-д гуравны нэгийг тус тус хувааж хувьчилж байжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 7 дахь тал)

2. Улмаар “Х” ХХК-ийн 1999 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хөрөнгө хуваах хурлын протоколд “ ... уриншийн талбайн /Жавхланд/ 251 гад орсон зардлын 30 хувийг гэрээнд зааснаар А.Э-д өгөхөөр тохирлоо ... Эргэлтийн талбайг 50, 50 хувиар хуваахаар тохирлоо ...” гэж тэмдэглэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 14 дэх тал)

3. Нэхэмжлэгч А.Э- нь 1998 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Х” ХХК-ийг үүсгэн байгуулжээ. Компанийн удирдлагын овог нэр хэсэгт: А-н Э, *************** гэж тэмдэглэсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 32 дахь тал)

4. Дээрх үйл баримтаас хойш “Х”-ийг төлөөлж А.Э- нь 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр тус аймгийн Төвшрүүлэх сумын 4 дүгээр багт 210 га, 128 га, 85 га, нийт 423 га газрыг үр тарианы зориулалтаар эзэмших тухай хүсэлт гаргаж, уг хүсэлтийн дагуу Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 67 дугаартай захирамжаар тус суманд газар тариалан эрхэлдэг “Х” ХХК-д газар тариалангийн зориулалтаар 423 га газрыг 60 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, “Х” ХХК-ийн захирал А.Э-тай гэрээ байгуулж, газрыг улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгон гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг газрын даамал Б.Н-д даалгажээ. Улмаар 2014 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ******** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 51-65, 71 дэх тал)

5. Мөн Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийг баталгаажуулах тухай” 67 дугаартай захирамжаар Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын захирамжийн дагуу газар эзэмшиж байгаа “Х”  ХХК-ийн газрын зориулалт, байршил, хэмжээ, хугацааг хавсралтаар баталжээ. Үүнд: Хаалга толгойн урд тал хэмжээ 210 хугацаа 60, Дарштын үзүүр хэмжээ 128 хугацаа 60, Дарштын өвөр хэмжээ 85 хугацаа 60 гэж тус тус тэмдэглэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 66-67)

6. 2014 оны 3 дугаар сарын 3-ны өдөр иргэн А.Э-аас Архангай аймгийн Төвшрүүлэх сумын газрын даамалд хандан “ ... “Х” ХХК нь тариалангийн 423 га талбайтай бөгөөд иргэн А.Э-д шилжүүлэх хүсэлтэй байгаа учир хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү ...” гэх хүсэлт гаргасны дагуу Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг дарга 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/73 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа Аж ахуй нэгж байгууллагын нэр, газрын хэмжээ, зориулалт, байршил, нэгж талбарыг хавсралтаар баталсны 2-т А.Э-д үр тарианы зориулалттай 423 га газрыг “Х” ХХК-иас шилжүүлж, 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 000298491 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ. (1 дүгээр хавтаст хэргийн 69, 73-75 дахь тал)

7. Дээрх нөхцөлөөс үзвэл, нэхэмжлэгч А.Э-ын үүсгэн байгуулсан “Х” ХХК-ийн эзэмшиж байсан 423 га газрыг иргэн А.Э-ын гаргасан хүсэлтийн дагуу тус компанийн эзэмшлээс иргэн А.Э-д шилжүүлсэн, ингэхдээ тус компанийн үүсгэн байгуулагч, өмчлөгч болох А.Э-оос тайлбар, хүсэлтийг гаргуулаагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч А.Э-, гуравдагч этгээд А.Э-ын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

8. Тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргаас 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 1/117 дугаартай албан бичгээр “ ... Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” А/73 дугаар захирамж болон түүний хавсралтын А.Э-д хамаарах хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, “Х” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан дээрх захирамжид заасан нэр байршил бүхий 423 га газрыг гуравдагч этгээд “А.Э- зөвшөөрч байгаа тохиолдолд .. А.Э-ын нэр дээр газар эзэмшүүлэхэд татгалзах зүйл байхгүй ...” гэх тайлбарыг ирүүлжээ.

9. Гуравдагч этгээд А.Э- 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа “ ... А.Э- миний нэр дээр шилжүүлсэн 423 га газрыг А.Э-д буцаан шилжүүлж өгөхөд би бэлэн байна ...”, мөн 2024 оны 7 дугаар сарын 1-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа “ ... өмнө шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж байна ...” гэжээ.

10. Дээрх хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “... “Х”ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан дээрх захирамжид заасан нэр, байршил бүхий 423 га газрыг А.Э-ын нэр дээр газар эзэмшүүлэх захирамж гаргаж, тус нэр, байршил бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээг А.Э-д олгохыг даалгах ...” тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хариуцагч хүлээн зөвшөөрөх талаар тайлбар гаргаж, гуравдагч этгээдээс маргаан бүхий 423 га газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч А.Э-д шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлжээ.

11. Шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс дээрх шаардлагад холбогдуулан гаргасан хариуцагчийн тайлбарыг дэмжиж, нэхэмжлэлийн шаардлагын уг хэсгийг хүлээн зөвшөөрсөн талаар тайлбар гаргасан.

12. Тариалангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2., 15 дугаар зүйлийн 15.1., Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1., 34 дүгээр зүйлийн 34.1., 38 дугаар зүйлийн 38.4. дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд А.Э- нь “Х”ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан 423 га газрыг иргэний хувиар өөртөө шилжүүлсэн нь холбогдох баримтуудаар тогтоогдсон тул иргэн А.Э-аас нэхэмжлэгч А.Э-д маргаан бүхий 423 га газрыг шилжүүлэхэд хууль зөрчигдөх үндэслэл тогтоогдохгүй байна.

13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.-д Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 21.1.1.-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, ....” 67 дугаар зүйлийн 67.1. дэх хэсэг “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.”, 109 дүгээр зүйлийн 109.1. дэх хэсэгт “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж заасан.

14. Иймд хариуцагч Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг дарга нь нэхэмжлэгч А.Э-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “Х”ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан дээрх захирамжид заасан нэр, байршил бүхий 423 га газрыг тус компанийн өмчлөгч болох А.Э-ын нэр дээр газар эзэмшүүлэх захирамж гаргаж, тус нэр, байршил бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээг А.Э-д олгохыг даалгах” шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг зөвшөөрлийн улмаас гуравдагч этгээд А.Э-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, гуравдагч этгээд мөн тус шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардалгын зарим хэсгийг хүлээн зөвшөөрснийг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

15. Түүнчлэн шүүх хуралдааны явцад хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид хэргийг хялбаршуулсан журмаар журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг тайлбарласан болно.

            Үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан тухай,

           

            16. Шүүх хуралдааны үед Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2. дахь хэсэгт зааснаар 54 дүгээр зүйлийн 54.1. дэх хэсэг Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана: 54.1.5.-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж заасан нөхцөл тогтоогдсон. Учир нь,

   17. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Архангай аймгийн Татварын газраас ирүүлсэн мэдээлэлд *******  регистрын дугаартай “Х” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн мэдээлэлд **************** регистийн дугаартай А.Э-, хөрөнгө оруулалт 100% гэх бөгөөд татвар төлөгч хуулийн этгээдийн бүртгэлээс хасагдсан төлөвтэй гэж,  (5 дугаар хавтаст хэргийн 79 дэх тал)

   18. Харин Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэл, гүйцэтгэх удирдлагын мэдээлэл, үүсгэн байгуулагчийн мэдээлэлд ************ регистрын дугаартай А-н Э гэж тэмдэглэжээ. (5 дугаар хавтаст хэргийн 80 дахь тал)

   19. Түүнчлэн шүүхэд гуравдагч этгээд А.Э-с гаргаж өгсөн 4 хуудас баримтанд “Газар эзэмших, ашиглах гэрээнд “..********* тоот регистртэй А овогтой Э, газар тариалан ../713/ га газар 1 жилээр байгуулсан гэрээ, Татварын улсын байцаагчийн  2004 оны 4 дүгээр сарын 30 өдрийн 010677 актанд .. “Х” ХХК.. , гээд 6 дугаар догол мөрөнд Газар эзэмших *************** тоот гэрчилгээгээр 713 га газартай бөгөөд газрын төлбөрийн 198,0 мянган төгрөгөөр дутуу тооцсон нь... гэсэн заалтыг зөрчжээ.” , 2004 оны 12 дугар сарын 27-ны орлогын мэдүүлэг  баримтанд “..гүйлгээний утга  (Х) Актаар тавигдсан газрын төлбөр , гарын үсэг А.Э- гэж,  2004 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтанд “ ... Х ХХК Э.Э” гэж тус тус бичигдсэн байна. (4 дүгээр хавтаст хэргийн 212-216 дахь тал)

20. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1. дэх хэсэгт “Улсын бүртгэлийн байгууллага нь татан буугдсан хуулийн этгээдийн тухай мэдээллийг улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулснаар тухайн хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хассанд тооцно.”, 25.2. дахь хэсэгт “Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хассан тухайгаа Иргэний хуулийн 32.11-д заасны дагуу цахим хуудсаар нийтэд тухай бүр мэдээлнэ.”,  26 дугаар зүйлийн 26.2. дахь хэсэгт “Хуулийн этгээдийг энэ хуулийн 26.1-д заасны дагуу улсын бүртгэлээс хассантай холбогдуулан үүсэх үр дагаврыг тухайн хуулийн этгээдийн эрх бүхий этгээд хариуцна.” гэж тус тус заажээ.

21. Нэхэмжлэгч А.Э- нь “Х” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, өмчлөгч гэх бөгөөд шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “тус компани нь 2014 онд татан буугдсан гэж тайлбарлаж” буй боловч дээр дурдсан лавлагаа мэдээлэл хоорондоо зөрүүтэй, тус компани татан буугдсан, хуулийн этгээдийн бүртгэлээс хасагдсан эсэх нь тодорхойгүй /татан буулгах тухай тогтоол, шийдвэр гараагүй/ бөгөөд хуулийн этгээдийн улсын бүртгэлээс хассантай холбогдуулан үүсэх үр дагаврыг хариуцах, эрх залгамжлах этгээдийг тогтоосон шийдвэр авагдаагүй /шүүхэд гаргаагүй/ байна.

            22. Өөрөөр хэлбэл, тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа тайлбарлахдаа “.. манай компаний 713 га газраас 275 га газрыг илт хууль бусаар бусдад олгосон” гэж маргаж байгаа бөгөөд уг шаардлага бүхий нэхэмжлэлийг нэхэмжлэгч А.Э- иргэний хувиар гаргажээ.

23. Дээрхи дурдсан үндэслэл, нотлох баримт, хэргийн оролцогч нарын тайлбар, мэдүүлгээр  “Х” ХХК-ийн захирал, эсхүл эрх залгамжлагч мөн эсэх, шүүхэд эрх бүхий этгээдийн хувиар гаргаагүй, уг компаний захирал А.Э-, эсхүл  А.Э- хоёрын аль нь болох тодорхойгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэстэй.

            24. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг үлдсэн хэсэгт хамаарах хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1., 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Тариалангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2., 15 дугаар зүйлийн 15.1., Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1., 34 дүгээр зүйлийн 34.1. дэх  хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.Э-оос Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийг баталгаажуулах тухай” 67 тоот захирамжийг хавсралтын хамт, мөн Засаг даргын 2005 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 67 тоот захирамжийг, мөн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай А/73 тоот захирамж болон түүний хавсралтын А.Э-д хамаарах хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, “Х”ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсан дээрх захирамжид заасан нэр, байршил бүхий 423 га газрыг иргэн А.Э- шилжсэн байх тул нэхэмжлэгч А.Э-ын нэр дээр газар эзэмшүүлэх захирамж гаргаж, тус нэр, байршил бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээг А.Э-д олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Э-ын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад холбогдох “А.Э-ын хууль ёсны эзэмшилд өмч хувьчлалаар шилжиж ирсэн боловч түүний эзэмшлээс хууль бусаар хасагдсан Төвшрүүлэх сумын Хаалга толгойн зүүн урд талын Хурлын толгойд байршилтай 275 га тариалангийн газрыг А.Э-д буцаан эзэмшүүлэх захирамж гаргах болон тус газрыг эзэмших эрхийн гэрчилгээг 60 жилийн хугацаагаар олгохыг Төвшрүүлэх сумын Засаг даргад даалгах, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай" 39 тоот захирамжийг болон Ж-н Д-т 100 га газар эзэмшүүлэх тухай 2005 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ****** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ************ тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний хамт, мөн сумын Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 31-ны А/102 тоот захирамжийг болон “Х-” ХХК-д 101.27 га газар эзэмшүүлэх тухай 2020 оны 9 дүгээр  сарын 01-ний  өдрийн ******** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, мөн сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны “Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх тухай” А/108 тоот захирамжийг хавсралтын хамт нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр болон Р-н Ү-т 10 га газар эзэмшүүлэх тухай 2020 оны 2 дугаар сарын 11-ны ***********тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2005 оны 4 дүгээр сарын 18-ны “Газар эзэмшүүлэх тухай” 39 тоот захирамжийг болон уг захирамжийн дагуу М.С- д 100 га газар эзэмшүүлэх тухай 2005 оны 4 дүгээр сарын 21-ний *********** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, мөн сумын Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 13-ны Б/42 тоот захирамжийг болон уг захирамжийн дагуу Б-д75 га газар эзэмшүүлэх тухай 2015 оны 9-р сарын 07-ны *********** тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг, мөн сумын Засаг даргын 2016 оны 3-р сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай” А/23 тоот захирамжийг болон уг захирамжийн дагуу Ц-н Цд 75 га газар эзэмшүүлэх тухай 2016 оны 3 дугаар сарын 28-ны ***********тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг авахаас татгалзсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тавин хувь болох 35.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзсан тул 35200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар уг захирамжийн захирамжлах хэсгийн 2 дахь заалтыг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шүүгчийн захирамж бичгээр гарсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.ОДОНТУЯА