Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
Хэргийн индекс | 141/2024/00051/И |
Дугаар | 141/ШШ2024/00214 |
Огноо | 2024-11-11 |
Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 141/ШШ2024/00214
2024 оны 11 сарын 11 өдөр | Дугаар 141/ШШ2024/00214 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, нэхэмжлэгч *******, гэрч ******* нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Л.Золбоогоор тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн ******* сумын ******* баг хаягаар оршин суудаг ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй Хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дүү ******* хамт амьдарч байсан болохыг тогтоож өгнө үү... гэжээ.
Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж ...1992 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2000 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү... гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэж хуульчилсан тул нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээ өөрчлөх эрхтэй гэж үзээд шүүх түүний өөрчилсөн шаардлагын хүрээнд буюу ******* нь 1992 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2000 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь 1992 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2000 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгохоор шүүхэд ханджээ.
Нэхэмжлэгч ******* нь 1992 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гэрлэснээ 2000 оны 8 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь:
-Нэхэмжлэгч *******ийн шүүх хуралдаанд гаргасан ...1992 оноос хамт амьдарч эхэлсэн. Ээж маань эрэмдэг хүн байсан болохоор бид 2 наашаа цаашаа хоёр талдаа яваад хамт амьдарч байсан. Гэрлэлтээ батлуулж чадаагүй байж байгаад 2000 онд батлуулсан... гэсэн тайлбар,
-*******, *******, 2000.08.28, гэрлэсэн 1992.08.24, нөхрийн регистрийн дугаар ..., эхнэрийн регистрийн дугаар ... гэсэн бичилт бүхий гэрлэснийг бүртгэх анкетын хуулбар,
-Үндэсний төв архивын Он-2000, цэрэн Тэргүүлэгч өөрөө, Эхнэр... гэсэн бичилт бүхий хүн амын тооллогын лавлагааны хуулбар,
-Гэрч *******ийн шүүх хуралдаанд гаргасан: ...******* нь 1992 онд л хүнтэй суусан байх... гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт Тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.3 дахь хэсэгт Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т бүртгэлийн үйл ажиллагаанд үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх зарчмыг баримтална гэж тус тус хуульчилсан ба нэхэмжлэгч ******* нь 1992 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гэрлэснийг 2000 оны 8 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлд бүртгэсэн, Улсын бүртгэлийн байгууллагаас холбогдох баримт бичгийг гаргуулан авах боломжтой байх тул шүүх тогтоох хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэгч *******ээс ирүүлсэн 1992 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2000 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Түүнчлэн нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт ******* ээс ирүүлсэн 1992 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 2000 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч эсхүл түний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН