| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 182/2024/04972/И |
| Дугаар | 182/ШШ2024/04103 |
| Огноо | 2024-10-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 182/ШШ2024/04103
2024 10 08 182/ШШ2024/04103
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,
Нэхэмжлэгч: С....-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг болон зардалд 4,752,619.96 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн үндэслэл: Зээлдэгч Ч.Б нь манай ... инвест ББСБ ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулан гар утас худалдаж авахтай холбогдуулан сарын 2.9 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай 2,699,900 төгрөг зээлж авсан.
Гэтэл зээлдэгч Ч.Б нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч Ч.Бэд зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 453,1 дэх хэсэг, Зээлийн гэрээнд заасны дагуу зээлдэгч Ч.Бээс: Үндсэн зээл 2,699,900 төгрөгөөс 296,552.63 төгрөг төлж, үлдэгдэл 2,403,347.37 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 29-нөөс 2024 оны 08 дугаар сарын 13-ныг хүртэл 661 хоногийн үндсэн хүү 2,346,880.26 төгрөгөөс 286,927.80 төгрөгийг төлж, үлдэгдэл 2,059,952.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 271,639.70 төгрөгөөс 52,519.57 төгрөгийг төлж, үлдэгдэл 219,120.13 төгрөг. Иймд нийт зээлийн гэрээний үүрэгт 4,682,419.96 төгрөг, шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжилсан шүүхийн зардал 70,200 төгрөг, нийт 4,752,619.96 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-д талууд дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцсэн байна. Үүнд:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,752,619.96 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 6 сарын хугацаанд буюу 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 790,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 790,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 790,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 790,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 790,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 802,620 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гээд нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дорждэрэм, нөгөө талаас хариуцагч Ц.Батсүх нар гэрээнд гарын үсэг зуржээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ... инвест ББСБ ХХК нь хариуцагч Ц.Батсүхэд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болон зардалд 4,752,619.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Батсүх нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,752,619.96 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшрөөч, 6 сарын хугацаанд буюу 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 790,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 790,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 790,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 790,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 790,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 802,620 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ... инвест ББСБ ХХК-д төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгч ... инвест ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,992 төгрөгийн 45,496 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 45,496 төгрөг, хариуцагч Ц.Батсүхээс улсын тэмдэгтийн хураамжид 45,496 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ... инвест ББСБ ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ... инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Батсүхэд холбогдох зээлийн гэрээний гэрээний үүрэг болон зардалд 4,752,619.96 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.Батсүх нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,752,619.96 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшрөөч, 6 сарын хугацаанд буюу 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 790,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 790,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 790,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 790,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 790,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 802,620 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ... инвест ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ... инвест ББСБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,992 төгрөгийн 45,496 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 45,496 төгрөг, хариуцагч Ц.Батсүхээс улсын тэмдэгтийн хураамжид 45,496 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ... инвест ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ