Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 182/ШШ2024/04100

 

 

 

 

 

 

 

 

2024 10 08 182/ШШ2024/04100

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,

Нэхэмжлэгч:.... нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ....д холбогдох,

 

1,741,710 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

1.Нэхэмжлэгч төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус байгууллага нь гадаад харилцаа, бараа бүтээгдэхүүн борлуулалт, түгээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг билээ. Хариуцагч ".... менежмент ХХК нь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 608 650 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 181900 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 181900 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 312 780 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 377 780 төгрөг нийт 1 663010 төгрөгийн бараа бүтээгдэхүүн захиалан авсан ба төлбөр тооцоог өнөөдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулаагүй болно.

Уг бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоог шаардахаар хариуцагчийн харьяа дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийг хаягтаа оршин байрладаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Компанийн зүгээс хариуцагчийг эрэн сурвалжлуулж, хаягийг тодруулан дахин нэхэмжлэл гаргаж байна.

Иймд хариуцагч ".... менежмент ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Орсоо овогтой Одхүүгээс бараа бүтээгдэхүүний 1 663 010 төгрөг, түүнийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр 70 200 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбоотой нотариатын зардал 8500 төгрөг, нийт 1,741,710 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-д талууд дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцсэн байна. Үүнд: Хариуцагч ".... менежмент ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,741,710 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 6 сарын хугацаанд буюу 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 290,285 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 290,285 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 290,285 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 290,285 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 290,285 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 290,285 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гээд нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энхдаваа, нөгөө талаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бямбасүрэн нар гэрээнд гарын үсэг зуржээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ....дистрибюшн ХХК нь хариуцагч ".... менежмент ХХК-д холбогдуулан 1,741,710 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч ".... менежмент ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,741,710 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 6 сарын хугацаанд буюу 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 290,285 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 290,285 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 290,285 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 290,285 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 290,285 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 290,285 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ....дистрибюшн ХХК-д төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

 

Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгч ....дистрибюшн ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41,560 төгрөгөөс 20,780 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 20,780 төгрөг болон хариуцагч ".... менежмент ХХК-иас 20,780 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ....дистрибюшн ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ....дистрибюшн ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ".... менежмент ХХК-д холбогдох 1,741,710 төгрөг г гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ".... менежмент ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,741,710 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 6 сарын хугацаанд буюу 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 290,285 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 290,285 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 290,285 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 290,285 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 290,285 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 290,285 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ....дистрибюшн ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэгч ....дистрибюшн ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41,560 төгрөгөөс 20,780 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 20,780 төгрөг болон хариуцагч ".... менежмент ХХК-иас 20,780 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ....дистрибюшн ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ