Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 150/ШШ2024/00202

 

 

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 150/ШШ2024/00202

Сэлэнгэ аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

  

 Сэлэнгэ аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ............. аймгийн ................ сум, ............... дүгээр баг, ................. давхарт байрлах “.............” ХК-ны (РД:.................) нэхэмжлэлтэй ............... аймаг, ........... сум, .............. дугаар баг, ........... хэсэг .......... тоотод оршин суух иргэн ............ овогт ................... (РД:.............) холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,713,524.61 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ний өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

“................” ХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ................. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч .......... нь 2023 оны 06-р сарын 08-ны өдөр ЗГ/1518100216 тоот зээлийн гэрээг байгуулан 3,000,000 /гурван сая/ төгрөгийг 1 хувийн шимтгэлтэй, сарын 3,5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүний төлбөр зээлийн хүүний 20 хувь байхаар, 12 сарын хугацаатай зээлж авсан. 2024 оны 11 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар үндсэн зээл 2,610,484.15 /хоёр сая зургаан зуун арван мянга дөрвөн зуун наян дөрвөн төгрөг арван таван мөнгө/ төгрөг, үндсэн хүүний төлбөр 85,867.05 /наян таван мянга найман зуун жаран долооон төгрөг таван мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 17,173.41 /арван долоон мянга нэг зуун далан гурван төгрөг дөчин нэгэн мөнгө/ төгрөг, нийт 2,713,524.61 /хоёр сая долоон зуун арван гурван мянга таван зуун хорин дөрвөн төгрөг жаран нэгэн мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү  гэжээ.

 

Хариуцагч ................. шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие .............. нь “..............” ХК-ний гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа нэхэмжлэлийн шаардлага бодлох 2,713,524.61 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. уг мөнгийг 2024 оны 12 дугаар сарын 25-ний өдөр 400,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ний өдөр 400,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ний өдөр 400,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ний өдөр 400,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ний өдөр 400,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ний өдөр 400,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ний өдөр 313,524.61 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

 

“..............” ХК-нь .................... зээлийн гэрээний үүрэгт 2.713,524.61 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ............... нь “...................” ХК-ний нэхэмжилж буй 2.713,524.61 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг 2.713,524.61 2024 оны 12 дугаар сарын 25-ний өдөр 400,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ний өдөр 400,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ний өдөр 400,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ний өдөр 400,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ний өдөр 400,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ний өдөр 400,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 25-ний өдөр 313,524.61 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаар талууд бичгээр тохиролцож гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. (х.х-ийн 20 дугаар хуудас)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “...............” ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58366 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул .................... төлөх улсын тэмдэгтийн хураамж 58366 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

    ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар “....................” ХК-ний нэхэмжлэлтэй ..................... холбогдох зээлийн гэрээний үүрэг 2,713,524.61 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “.....................” ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58366 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ....................... улсын тэмдэгтийн хураамжид 29183 төгрөг, орон нутгийн орлогоос 29183 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “.................” ХК-д  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид  анхааруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                       Г.САРАНТУЯА