| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 104/2024/00833/И |
| Дугаар | 104/ШШ2024/00484 |
| Огноо | 2024-10-04 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 104/ШШ2024/00484
| 2024 оны 10 сарын 04 өдөр | Дугаар 104/ШШ2024/00484 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: *******, *******,*******,******* нэхэмжлэлтэй
Нэхэмжлэлийн шаардлага: Гуравдагч этгээд *******,*******,******* тоотод оршин суух, ******* овогтой ******* (РД:*******)-ыг захиргааны журмаар албадан эмчлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.,
гуравдагч этгээд Ө.*******,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Налайх дүүргийн*******,******* тоотод оршин суух Ө.******* нь: 2017 оны 02 дугаар сарын 05, 2019 оны 09 дүгээр сарын 16, 2020 оны 08 дугаар сарын 05, 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрүүдэд нийт 4 удаа тус тус эрүүлжүүлэгдсэн. Мөн согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлтээр архинд донтох эмгэгтэй, эмчийн хяналтад албадан эмчилгээнд явуулах боломжтой гэсэн эмнэлгийн байгууллагын дүгнэлт гарсан тул Ө.Үүрдмандахыг архины эмчилгээнд явуулж өгнө үү гэв.
2.Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Албадан эмчилгээнд явмааргүй байна ...гэв.
3.Хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн
Налайх дүүргийн*******ны Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 172 дугаар тодорхойлолтод ... Ө.******* нь архины хамааралтай, бүлэг бөөгнөрөл үүсгэж архидан согтуурдаг... гэх хүсэлт, Налайх дүүргийн Полклиникийн ... Ө.******* нь албадан эмчилгээнд явуулж болно, согтуурах мансуурах донтой.. гэх дүгнэлт зэрэг баримтууд авагджээ.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.******* дэх Цагдаагийн хэлтэс нь Ө.******* архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлт гаргасан ба шүүхээс хэргийн үйл баримт, шүүх хуралдаанд зохигчийн гаргасан тайлбар зэргийг харьцуулан үзсний үндсэн Ө.*******ыг захиргааны журмаар албадан эмчлүүлэх тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нь Согтуурах мансуурах донтой этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Ө.******* байнга архидан согтуурдаг гэх үндэслэлээр албадан эмчилгээнд хамруулах хүсэлт гаргасан ба Ө.******* нь байнга архидан согтуурдаг, бүлэг бөөгнөрөл үүсгэдэг, удаа дараа эрүүлжүүлэгдсэн, хэмээн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар гаргаж байна.
3.Налайх дүүргийн Поликлиникийн эмчийн үзлэгээр Ө.******* нь архины шалтгаант сэтгэц-донтолтын F10.5 болон согтуурах, мансуурах донтой, Захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулж болно хэмээн дүгнэжээ.
4.Мөн гуравдагч этгээд нь архидан согтуурч удаа дараа эрүүлжүүлэгдсэн, архидан согтуурахгүй байх тал дээр идэвхи санаачилга гаргаагүй, ахуйн хүрээнд байнга архидан согтуурдаг, Налайх дүүргийн*******нд амьдардаг гэх боловч байнгын архидалтын улмаас аюултай нөхцөл үүсгэж болзошгүй байх тул Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар Ө.*******ыг албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж үзлээ.
5.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7 дахь хэсэгт зааснаар Ө.*******ыг архины албадан эмчилгээнд явуулах тухай шийдвэр гарсан талаар гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд ажлын 5 өдрийн дотор мэдэгдэнэ.
6.Гуравдагч этгээд Ө.******* нь байнга архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг гэх зохигчийн тайлбар, Налайх дүүргийн*******ны Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн албан бичиг, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн болон гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар бусад баримтаар нотлогдож байх тул түүнийг албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж үзэв.
3.Налайх дүүргийн Поликлиникийн эмчийн үзлэгээр Ж.Одбаяр нь архины шалтгаант сэтгэц-донтолтын F10.5 болон согтуурах, мансуурах донтой, Захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулж болно хэмээн дүгнэжээ.
4.Мөн гуравдагч этгээд нь архидан согтуурч удаа дараа эрүүлжүүлэгдсэн, архидан согтуурахгүй байх тал дээр идэвхи санаачилга гаргаагүй, ахуйн хүрээнд байнга архидан согтуурдаг, Налайх дүүргийн*******нд амьдардаг гэх боловч байнгын архидалтын улмаас аюултай нөхцөл үүсгэж болзошгүй байх тул Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар Ө.*******ыг албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж үзлээ.
5.Гуравдагч этгээд Ө.******* нь байнга архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг гэх зохигчийн тайлбар, Налайх дүүргийн*******ны Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн албан бичиг, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн болон гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар бусад баримтаар нотлогдож байх тул түүнийг албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж үзэв.
6.Иймээс Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар ******* регистрийн дугаартай ******* овогтой *******ыг албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
7.Шүүхийн шийдвэр гарсантай холбогдуулан эмчлүүлэгч Ө.*******ыг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хариуцуулах нь зүйтэй.
8.Нэхэмжлэгч Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогтой ******* /РД:*******/-ыг албадан эмчилгээнд хамруулсугай.
2.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Ө.*******ыг албадан эмчлэх газарт хүргэх ажиллагааг ******* дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт хариуцуулсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч******* нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Албадан эмчилгээний хугацааг гуравдагч этгээдийг албадан эмчлэх эмнэлэгт хүлээн авсан өдрөөс эхлэн тооцох бөгөөд эмчлүүлэгчийн эмчилгээний үр дүнг харгалзан гаргасан мэргэжлийн эмч нарын дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээ дуусгавар болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсогмогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ