Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 81

 

                                                               ТОГТООХ нь:

 

1. Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-д 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Ш овогт Бийн Б-г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөнөөс 3 хүний амь нас хохирч, бусдын бие махбодид хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасч, 5 /тав/ жил, 1/нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бгийн эдлэх хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.4.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2010 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн -Б. М-г 16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл Б.Б-гаар сар бүр 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

6. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ жил 1/нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэх хугацааг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хойшлуулж, түүнд энэ хугацаанд хяналт тавьж ажиллахыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

7. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй ба Б.Б нь хохирогч Б.С, Д.Ж нарт 8.800.000 /найман сая найман зуун мянга/ төгрөгийн хохирлыг төлөхөөр баталгаа гаргасан, хохирогч нар нь бусад учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шүүгдэгч Б.Бд оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

10. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ