Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 150/ШШ2024/00185

 

 

 

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 150/ШШ2024/00185

Сэлэнгэ аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би,

            Нэхэмжлэгч: .................аймаг, ................... сум, ..................дүгээр баг, ............, ...........-р байр, .............. тоотод байрлах “.................” ХХК /РД:.................../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ............... хот, ................ дүүрэг, .............-р хороо, .............. зүүн талд .............. тоотод байрлах “..................” ХХК /.............../, “.......................” ХХК /РД:..................../-д холбогдох, түрээсийн гэрээний үүрэгт 957,459,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн  авч, 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ".................." ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:       ...Нэхэмжлэгч “................” ХХК нь хариуцагч гадаадын хөрөнгө оруулалттай “..............” ХХК-тай 2019 оны 6 дугаар сарын 04-ны өдөр "Машин механизм түрээслэх, түрээслүүлэх 2/2019 дугаартай гэрээ", 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр "Машин механизм түрээслэх, түрээслүүлэх 3/2019 дугаартай гэрээ", 2021 оны 4 дүгээр сарын 01-ны өдөр "Экскаватор түрээслэх, түрээслүүлэх 01/23 дугаартай гэрээ", 2021 оны 4 дүгээр сарын 01-ны өдөр "Экскаватор түрээслэх, түрээслүүлэх 01/24 дугаартай гэрээ", 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн "Экскаватор түрээслэх, түрээслүүлэх 01/24 дугаартай гэрээ", 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр "Нэмэлт гэрээ" тус тус байгуулсан болно. 2021 оны 4 дүгээр сарын 01-ны өдрийн гэрээ байгуулах үед ковидийн хөл хорионы үе таарсан учир гэрээний саналаа мэйл /цахим шуудан/-ээр солилцож, гэрээгээ байгуулсан байдаг.

           Нэхэмжлэгч “......................” ХХК нь хариуцагч гадаадын хөрөнгө оруулалттай “..........................” ХХК-тай 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр "....................., түрээслүүлэх 01/10 дугаартай гэрээ", 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр "Техник, тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх 112 дугаартай гэрээ", 2024 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ" тус тус байгуулсан болно.

 

Гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгч нь ЕC290V11937 арлын дугаартай, VOLVO-2900 маркийн экскаватор болон CAT0336DCKКТО1042 арлын дугаартай, .................. улсын дугаартай, САТ-336D маркийн экскаваторуудыг түрээслүүлэхээр хэлэлцэн тохирч, өнөөдрийг хүртэл түрээслүүлж байна.

Хариуцагч “...................” ХХК нь түрээсийн төлбөрийг гэрээгээр тохирсон хуваарийн дагуу тогтмол төлж байгаагүй боловч нэхэмжлэгч “.................” ХХК болон хариуцагч “.................” ХХК-иуд харилцан ярилцаж, ойлголцсоны үр дүнд 2022 оны 12 дугаар сарын 04-ны өдөр санхүүгийн тооцоо нийлж, хариуцагч “.....................” ХХК нь 1,264,926,200 /нэг тэрбум хоёр зуун жаран дөрвөн сая есөн зуун хорин зургаан мянга хоёр зуу/ төгрөгийн өглөгтэй болохыг баталгаажуулсан болно.

Өмнө дурдсан тооцоо нийлэлтийг үндэслэн нэхэмжлэгч “.......................” ХХК болон хариуцагч “...................” ХХК, хариуцагч “..................” ХХК-иуд 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр "Нэмэлт гэрээ" байгуулж, гэрээний дагуу хариуцагч “....................” ХХК нь хариуцагч “...................” ХХК-ийн түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэл болох 1,264,920,000 төгрөгийг нэхэмжлэгч “Содон эрдэс цемент” ХХК-д төлөхөөр тохиролцсон байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хэрэгжих явцад ковидийн бүрэн болон хэсэгчилсэн хөл хорио, хил гаалийн саатал, нэхэмжлэгч “.....................” ХХК-ийн захирал ..................... эрүүл мэндийн байдал ноцтой муудсан зэрэг хүндрэлүүд тохиолдож, энэ нь үйл ажиллагаанд тодорхой хэмжээнд саад болж байсан боловч төлбөрийг хугацаанд нь хийж тооцоог дуусгах талаар хариуцагч нарын чин хүсэл дутмаг байснаас их хэмжээний төлбөрийн үлдэгдэл үүсээд байна.

Тооцоо нийлснээс хойш хариуцагч “........................” ХХК нь төлбөрийг тогтмол биш хугацаанд цувуулан гүйцэтгэж ирсэн бөгөөд хамгийн сүүлийн төлбөрийг 2024 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр 30,000,000 /гучин сая/ төгрөг төлснөөр нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар 638,306,200 төгрөгийн үлдэгдэлтэй болоод байна.

2021 оны 4 дүгээр сарын 01-ны өдөр "Экскаватор түрээслэх, түрээслүүлэх 01/24 дугаартай гэрээ"-ний "Гэрээний нийт үнэ, төлбөрийн нөхцөл" хэмээх 4 дүгээр бүлгийн 4.4 дүгээр зүйлд "Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг энэ гэрээний 4.2-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 /тэг аравны тав/ хувьтай тэнцэх хэмжээний алдангийг бүрэн төлж дуусах хүртэлх хугацаанд Түрээслүүлэгчид төлнө" гэж, 2021 оны 4 дүгээр сарын 01-ны өдөр "Экскаватор түрээслэх, түрээслүүлэх 01/24 дугаартай гэрээ"-ний "Гэрээний нийт үнэ, төлбөрийн нөхцөл" хэмээх 4 дүгээр булгийн 4.4 дүгээр зүйлд "Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг энэ гэрээний 4.2-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 /тэг аравны тав/ хувьтай тэнцэх хэмжээний алдангийг бүрэн төлж дуусах хүртэлх хугацаанд Түрээслүүлэгчид төлнө" гэж, 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр "Экскаватор түрээслэх, түрээслүүлэх 01/10 дугаартай гэрээ"-ний "Гэрээний нийт үнэ, төлбөрийн нөхцөл" хэмээх 4 дүгээр бүлгийн 4.4 дүгээр зүйлд "Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг энэ гэрээний 4.2-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 /тэг аравны тав/ хувьтай тэнцэх хэмжээний алдангийг бүрэн төлж дуусах хүртэлх хугацаанд Түрээслүүлэгчид төлнө" гэж тус тус заасныг үндэслэн үлдэгдэл төлбөрөөс төлөгдөөгүй хоног тутамд алданги тооцсон болно.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т "Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй" гэж заасныг баримтлан тооцвол нэхэмжилбэл зохих алдангийн дүн 319,153,100 /гурван зуун арван есөн сая нэг зуун тавин гурван мянга нэг зуу/ төгрөг болж байна. Хариуцагч “.................” ХХК, хариуцагч “........................” ХХК- иуд нь түрээсийн гэрээгээр тохирсон төлбөрийг цаг хугацаанд нь төлөлгүй их хэмжээний хугацаа өнгөрсөн, цаашид төлбөрөө бүрэн төлөх эсэх нь тодорхойгүй байх тул шүүхийн журмаар нэхэмжлэл гаргаж байна... гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч “....................” ХХК нь хариуцагч “.....................” ХХК, “.........................” ХХК нарт холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 957,459,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэгч “...............” ХХК-ийн захирал ................ хүсэлтдээ:   “...“.......................” ХХК-ийн захирал ................. миний бие “.......................” ХХК, “.....................” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ бүрэн татгалзаж байна...”  гэсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 Нэхэмжлэгч “.................” ХХК-ийн захирал .................. нь 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн итгэмжлэлээр ............................ (РД:...................)-ийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т “...Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтооно…” гэж заажээ.   

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,945,245.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийг тавин хувиар буруулан тогтоож,  улсын орлогоос 2,472,623  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “.......................” ХХК-д олгох нь зүйтэй  

 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон        

                                                                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

           1.Нэхэмжлэгч “....................” ХХК нь хариуцагч “.......................” ХХК, “....................” ХХК-д тус тус холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний үүрэгт 957,459,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,945,245.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжийг тавин хувиар буруулан тогтоож, улсын орлогоос 2,472,623 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “................” ХХК-д олгосугай.  

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд  зохигч давж  заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                       Г.САРАНТУЯА