Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2024/0524

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ганзориг даргалж, шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.Ч /РД:/,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн нарийн бичгийн даргын албан даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны дугаартай албан бичгээр өгсөн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, урамшуулал ,, төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох ажлыг зохион байгуулахыг даалгах,

Өмгөөлөгч Т.Мын 2023 оны дугаартай албан бичгээр уламжлуулсан нэхэмжлэгчээс 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн бичгээр гаргасан хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах тухай.

 

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.Нэхэмжлэгч Ч.Ч нь С аймгийн Т сумын байгаль хамгаалагчаар ажиллаж байгаад тус сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдийн ******* дугаартай захирамжаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэж улмаар 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгтэй ажлаас нь чөлөөлжээ.

2.2.Нэхэмжлэгч Ч.Ч нь С аймгийн Т сумын байгаль хамгаалагчаар ажиллаж байх хугацаандаа хүргүүлсэн гомдлыг үндэслэн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б нь Ш ХХК-ийн Т сумын Э ам, М ам гэх газруудын мод бэлтгэсэн газар дээр очин үзлэг шалгалт хийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ******* дугаартай зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Ш ХХК мод бэлтгэх гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээнээс хэтрүүлэн модны төрөл, зориулалт бэлтгэх арга технологийг зөрчсөн 1.6м3 нарс мод илүү бэлтгэсэн шинэс мод бэлтгэх талбайн хилээс гадна талбайд нарс мод бэлтгэсэн 8.6м3 мод бэлтгэх гэрээ эрхийн бичгийн хугацааг дууссан үед ойд үйл ажиллагаа явуулахыг хориглосон үед мод бэлтгэж, тээвэрлэсэн гэх зөрчилд дугаартай улсын байцаагчийн акт үйлдэж, 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт заасны дагуу 500.000 төгрөгөөр торгож, хохирлын нөхөн төлбөрт *******,852,459.8 төгрөгийг гаргуулахаар шийтгэл ногдуулжээ. Хэргийн оролцогчид нэхэмжлэгч Ч.Чыг С аймгийн Т сумын Байгаль хамгаалагчаар ажиллаж байх хугацаандаа Ш ХХК-д холбогдох зөрчлийг илрүүлж, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Бд мэдээлэл өгсөн үйл баримттай маргаагүй.

2.3.Ш ХХК-иас дээрх улсын байцаагчийн акт, шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч С аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

2.4.С аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр шийдвэрээр Ш ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, С аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны улсын байцаагч Н.Бгийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар улсын байцаагчийн акт, 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дүгээр тогтоолоор гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээр татгалзсанаар С аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

2.5.Нэхэмжлэгч Ч.Чаас Ш ХХК-ийн зөрчилд ногдуулсан шийтгэл, нөхөн төлбөрийн орлогоос урамшуулал авах хүсэлтийг С аймгийн Т сумын Засаг даргад болон С аймгийн Засаг даргад хандан гаргахад тус сумын төрийн сангийн дансанд орлого ороогүй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Байгаль орчин, уур амьсгалын санд тушаасан тул яаманд хандах нь зүйтэй гэх агуулга бүхий хариуг аймаг, сумын Засаг даргаас албан бичгээр хүргүүлсэн байна.

2.6.2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Ч.Чаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан Ш ХХК-ийн зөрчилд ногдуулсан шийтгэл, нөхөн төлбөрийн орлого 620,352,459 төгрөгийн 15 хувийн урамшуулал болох ,, төгрөгийг гаргуулах хүсэлтийг гаргасан, уг хүсэлтэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай албан бичгээр ...байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн зөрчлийг илрүүлсэн иргэнд олгох мөнгөн урамшууллыг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос сумын Засаг дарга олгохоор хуульчилжээ. Иймд мөнгөн урамшуулалтай холбоотой асуудлыг сумын Засаг даргад хандан шийдвэрлүүлнэ үү гэх хариуг өгсөн байна.

2.7.Нэхэмжлэгч нь 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан урамшуулал олгох олгох асуудлаар дахин хүсэлт гаргажээ.

2.8.Нэхэмжлэгчээс тус шүүхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, С аймгийн Засаг дарга, С аймгийн Т сумын Засаг дарга нарт тус тус холбогдуулан 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр бичгээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг, мөн сайдад 2023 оны дүгээр 09 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан хүсэлтэд хариу өгсөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай дугаартай албан бичгээр өгсөн татгалзлыг тус тус хууль бус болохыг тогтоож, урамшуулал ,, төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох ажлыг зохион байгуулахыг даалгах,

С аймгийн Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн дугаартай албан бичгээр Ч.Чд урамшуулал ,, төгрөг олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, урамшуулал олгохыг даалгах,

С аймгийн Т сумын Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай албан бичгээр иргэн Ч.Чд урамшуулал олгохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, урамшуулал олгохыг даалгах тухай нэхэмжлэлийг шаардлага гаргажээ.

2.9.Тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, үлдэх хэсэгт захиргааны хэрэгт үүсгэх тухай захирамжаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр бичгээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг, мөн сайдад 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан хүсэлтэд хариу өгсөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай дугаартай албан бичгээр өгсөн татгалзлыг тус тус хууль бус болохыг тогтоож, урамшуулал ,, төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох ажлыг зохион байгуулахыг даалгах Ч.Чын нэхэмжлэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.

 

Гурав. Маргаж буй үндэслэл.

3.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ: Миний бие Ч.Ч нь С аймгийн Т сумын байгаль хамгаалагчаар өндөр насны тэтгэвэрт гарах хүртэл ажилласан. Тодруулбал, С аймгийн Т сумын Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай захирамжаар сум хариуцсан байгаль хамгаалагчаар томилогдон ажилласан. Байгаль хамгаалагч нь хариуцсан байгаль орчноо хамгаалах, зөрчлийг илрүүлж эрх бүхий улсын байцаагчид гомдол, мэдээлэл гаргах, байгаль орчны хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд танилцуулах үүрэгтэй бөгөөд байгаль хамгаалж, гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж, эрх байгууллагад мэдэгдсэн бол холбогдох хууль тогтоомжийн хүрээнд урамшуулал авах эрхтэй. Улмаар тус сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаартай захирамжаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн тул 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас минь чөлөөлсөн байдаг.

Би ажиллаж байх хугацаандаа ой хээрийн түймэр, ой модыг хууль бусаар бэлтгэх үйл ажиллагаатай тэмцсэн. Улмаар 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хууль бусаар мод бэлтгэж байсан "Ш" ХХК-ийн үйл ажиллагааны талаар Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Бд мэдэгдэж, гомдол-мэдээлэл гаргаж, зөрчил үйлдсэн хуулийн этгээдэд зохих хариуцлага хүлээлгэхэд нягт хамтран ажилласан болно.

Тодруулбал, Хяналтын улсын байцаагч миний гаргасан гомдол, мэдээллийн дагуу ******* дугаар зөрчлийн хэрэг нээн ажиллагаа явуулж, "Ш" ХХК нь "Э ам" гэх нэртэй газарт цэвэрлэгээний огтлолтоор нарс мод бэлтгэхдээ гэрээ зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээнээс хэтрүүлсэн, модны төлөв, зориулалт бэлтгэх арга технологийг зөрчиж 202 ширхэг буюу 1.6 м нас гүйцсэн нойтон нарс мод илүү бэлтгэсэн, мод бэлтгэж, тээвэрлэх эрхийн бичгийн хугацаа дууссан болон түймрийн аюултай үе буюу ойд үйл ажиллагаа явуулахыг хязгаарласан аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаар захирамж гарсан ойн түймрийн аюултай үед ойгоос мод бэлтгэж тээвэрлэхдээ ой хээрийн түймэр гаргахгүй байх баталгаа гаргаагүй, хууль тогтоомжид заасны дагуу зөвшөөрөл авалгүйгээр ойд хориглосон үйл ажиллагаа явуулж 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүртэл ойгоос мод бэлтгэж тээвэрлэлт хийсэн үйлдлийг таслан зогсоосон болно.

Мөн "М ам" гэх нэртэй газар тусгаарлуулсан талбайн хилээс гадна талд зохих зөвшөөрөлгүй 3 ширхэг нарс мод буюу 8.664 м бэлтгэсэн 2021 оны 6 Дугаар сарын 04-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ойгоос мод бэлтгэж тээвэрлэлт хийсэн, огтлолтын төрөл өөрчилж 269 ширхэг нас гүйцсэн нойтон шинэс мод буюу 520.4 м ойд хавтгайруулан огтлолт хийсэн зөрчлүүд гаргасан үйлдлийг таслан зогсоож, эрх бүхий хяналтын байцаагчид мэдэгдэн, зөрчлийн шийтгэл, нөхөн төлбөрийг гаргуулсан байдаг.

Дээрх зөрчлийг С аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б хянан шалгаж, "Ш*******" ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар Ойн тухай хууль тогтоомжийг зөрчсөн тул 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, *******.852.459 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан байдаг. Зөрчил үйлдсэн холбогдогч "Ш" ХХК нь дээрх шийтгэл, нөхөн төлбөрийг эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргасан. С аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн******* дугаартай шийдвэрээр Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10. Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.2, 35.4.1, 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.1, 42.2, 42.4, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2.1, 49.4.1-д заасныг тус тус баримтлан "Ш*******" ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, С аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны улсын байцаагч Н.Бгийн 2021 оны 9 дүгээр сарын 06- ны өдрийн дугаар улсын байцаагчийн акт, 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэснийг Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дүгээр тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн эцсийн шийдвэр гарсан байдаг.

Улмаар зөрчилд холбогдогч "Ш" ХХК нь улсын байцаагчийн гаргасан захиргааны акт болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгууль, *******.852.459 төгрөгийн нөхөн төлбөр, нийт 620,352,459 /*******/ төгрөгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Байгаль орчин, уур амьсгалын санд төлсөн байдаг. Хяналтын улсын байцаагчаас хууль тогтоомжид заасан урамшууллаа гаргуулж авах хүсэлт гаргахад "торгууль болон нөхөн төлбөр нь Байгаль орчин, уур амьсгалын санд төлөгдсөн учраас би гаргаж өгөх боломжгүй" гэдгийг тайлбарласан.

Тухайн урамшууллыг гаргуулах хүсэлтээ С аймгийн Т сумын Засаг даргад гаргасан боловч тэрээр 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай албан бичгээр "Ш******* ХХК-ийн зөрчилд ногдуулсан шийтгэл, нөхөн төлбөрийн орлого нь манай сумын төрийн сангийн орлогын дансанд ороогүй" гэж хариу мэдэгдсэн.

Улмаар С аймгийн Засаг даргад урамшууллаа авах хүсэлтээ гаргасан бөгөөд С аймгийн Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн дугаартай албан бичгээр "...Байгаль орчны улсын байцаагч Н.Бгийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар улсын байцаагчийн акт, 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээх шийдвэрийг гаргасан байна. Шийтгэлийн хуудсанд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Байгаль орчин, уур амьсгалын санд тушаахыг дурдсан байх тул Та Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандах нь зүйтэй" гэж хариу өгсөн болно. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2023 оны 9 дүгээр сард С аймагт ажиллах үеэр миний бие дээрх хүсэлтийг албан ёсоор гаргасан бөгөөд тухайн үед Б.М******* аялал жуулчлалын яамны Салбарын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.М*******-ыг шийдвэрлэх талаар үүрэг өгсөн билээ.

Гэвч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн "Хариу хүргүүлэх тухай" дугаартай албан бичгээр ...мөнгөн урамшууллыг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос сумын Засаг дарга олгоно, мөнгөн урамшуулалтай холбоотой асуудлыг сумын Засаг даргад хандан шийдвэрлүүл" гэсэн хариу өгсөн бөгөөд Та шүүхийн журмаар нэхэмжлэл гаргах замаар хүсэлтээ шийдвэрлүүлэх боломжтой гэж утсаар мэдэгдсэн байдаг.

НЭХЭМЖЛЭЛИЙН ҮНДЭСЛЭЛ:

1/ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын татгалзал хууль бус байсан тухайд: Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 10 дахь заалтаар "байгаль орчныг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх болон экологийн бодлого" болон "салбарын мэргэжлийн хяналтын асуудал" нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг. Түүнчлэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.1, 7 дугаар зүйлийн 7.2.3, 7.3.2-т тус тус зааснаар Байгаль орчин, уур амьсгалын сангийн төсвийн ерөнхийлөн захирагч нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд байх бөгөөд "байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд үзүүлэх хортой нөлөөллийг багасгах дэвшилтэт арга, хоргүй, бохирдолгүй, хаягдалгүй, эрчим хүчний хэмнэлттэй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг урамшуулах" чиг үүргийг хүлээдэг.

Нэгдүгээрт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад удаа дараа хүсэлтээ илэрхийлсэн боловч өнөөдрийг хүртэл бодитой үр дүнд хүрээгүй. Хамгийн сүүлд өмгөөлөгч Т.Мтой гэрээ байгуулан 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 01/ дугаартай албан бичгээр хүсэлтээ уламжлуулсан боловч өнөөдрийг хүртэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас хариу ирүүлээгүй байгаа нь 30 хоногийн дотор хариу өгөөгүй, хууль бус эс үйлдэхүй гэж үзэж байна.

Хоёрдугаарт, Миний бие Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дүгээр зүйлийн 4 болон 5 дахь хэсгээр мөнгөн урамшуулал гаргуулах хүсэлтээ илэрхийлсэн байхад тус хуулийн биелэлтэд хяналт тавих чиг үүрэгтэй Засгийн газрын гишүүн хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой асуудлыг шийдвэрлэхээс татгалзсан үйлдлийг хууль бус гэж үзэж байна. Тухайн урамшууллыг байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлж төлсөн байхад төлөгдөөгүй, тухайн асуудлаар санхүүгийн гүйлгээ хийх боломжгүй сумын байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос гаргуулахаар хариу өгсөн хууль тогтоомжид нийцэхгүй. Учир нь байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалсан үйл ажиллагааны урамшууллыг гаргах талаар зохицуулаагүй, тухайн урамшууллын үнийн дүнг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудалд хамаарах байгаль орчин, уур амьсгалын санд төлсөн зардал, чирэгдэл үүсгэж байгаад гомдолтой байна.

Дээрх сайдын хууль бус татгалзал болон хууль бус эс үйлдэхүйн улмаас хуульд заасан урамшууллаа авах боломжгүй болсон тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж, зөрчигдсөн эрхээ сэргээн эдлэх шаардлагатай болсон.

2/ С аймгийн Засаг даргын татгалзал хууль бус байсан тухайд: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт "Хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийн борлуулалтын орлогын 15 хувийг тухайн зөрчлийг илрүүлсэн улсын байцаагч, байгаль хамгаалагчид тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос олгоно" гэж хуульчилжээ.

Гэтэл тухайн орлогыг С аймгийн Засаг даргын байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогод оруулаагүй нь надад хуульд заасан урамшуулал олгох үндэсгүй гэж үзсэн нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Тодруулбал, С аймгийн Засаг даргад урамшууллаа авах хүсэлтээ гаргасан бөгөөд С аймгийн Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн дугаартай албан бичгээр "...Байгаль орчны улсын байцаагч Н.Бгийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар улсын байцаагчийн акт, 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээх шийдвэрийг гаргасан байна. Шийтгэлийн хуудсанд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Байгаль орчин, уур амьсгалын санд тушаахыг дурдсан байх тул Та Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандах нь зүйтэй" гэж хариу өгсөн нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна.

3/ С аймгийн Т сумын Засаг даргын татгалзал хууль бус байсан тухайд:

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн тухай үнэн бодит мэдээллийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд өгсөн, түүнчлэн зөрчлийг илрүүлсэн, илрүүлэхэд бодитой туслалцаа үзүүлсэн иргэнд зөрчил гаргагчид ногдуулсан торгууль, нөхөн төлбөрийн орлогын дүнгийн 15 хувьтай тэнцэх мөнгөн урамшууллыг сум, дүүргийн Засаг дарга байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос олгоно" гэж зохицуулсан байдаг.

Гэтэл С аймгийн Т сумын Засаг даргад гаргасан боловч тэрээр 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай албан бичгээр "Ш******* ХХК-ийн зөрчилд ногдуулсан шийтгэл, нөхөн төлбөрийн орлого нь манай сумын төрийн сангийн орлогын дансанд ороогүй" гэж татгалзсан нь дээрх хуулийг зөрчсөн татгалзал гэж үзэж байна.

Иймд дээр дурдсанчлан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар хариуцагч нарын хууль бус татгалзал болон 2386 үйлдэхүйг тус тус хууль бус байсан болохыг тогтоож, урамшуулал ,, төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахыг даалган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие энэ хүнд хууль зүйн зөвлөгөө өгч байгаа. Нэхэмжлэгч С аймгийн Т сумын байгаль хамгаалагчаар өндөр настны тэтгэвэр авах хүртлээ ажилласан байдаг. Тэтгэвэрт гарах үедээ Ш гэдэг компани Э аманд хууль бусаар мод бэлтгэж байгаа үйл баримтыг мэдээлсэн байдаг. С аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч н.Б хянан шалгалт хийж Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10-д зааснаар Ойн тухай хууль зөрчсөн гэж Ш компанийг торгож, нөхөн төлбөрийг гаргуулсан. Нийтдээ *******,852,459 төгрөгийг гаргуулахаар болсон. Энэ шийтгэлийн хуудас нь анхан болон давж заалдах хяналтын шатын шүүхээс хэвээр үлдсэн. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дүгээр зүйлд заасны дагуу урамшууллыг гаргуулахаар С аймгийн Засаг дарга, С аймгийн Т сумын Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад тус тус хүсэлтүүдийг гаргаж байсан. Аймаг болон сум нь ямар хариу өгөөд байдаг вэ гэхээр хэрэгт авагдсан баримтаар энэ мөнгө чинь манайд байхгүй тус асуудлаа Уур амьсгалын сангаасаа тодруул, уур амьсгалын санд оруулна гэчихсэн учраас хариуцдаг этгээд нь Байгаль орчны сайд учраас Байгаль орчны сайдад хандаарай гэсэн байдаг. 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Байгаль орчны сайд С аймагт ажиллах үеэр яг энэ хүсэлтийг албан ёсоор анхны хүсэлтээ гаргасан. Хүсэлтийг н.М******* гэдэг салбарын хяналтыг хэрэгжүүлэх газрын даргад тухайн үед нь хариуцуулж өгөөд энэ хүсэлтийг шийдвэрлээрэй мөнгө нь бол олгогдох ёстой юм байна, энэ мөнгийг олгоорой гэсэн. Төрийн нарийн бичгийн даргаас нь боломжгүй, хуулиараа сумын Засаг дарга олгох ёстой учир хандаж шийдвэрлүүлээрэй гээд анхны 5603 дугаартай албан бичгийг гаргаж өгсөн. 5603 гэдэг дугаартай албан бичиг яагаад буруу гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа вэ гэхээр нэгдүгээрт Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн хяналт, хэрэгжилтэд хяналт тавих, түүнийг биелүүлэх чиг үүрэг нь өөрөө Байгаль орчны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын чиг үүрэг юм. Нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа хүссэн, уулзахдаа ч гэсэн сайдаас хүссэн зүйл нь юу вэ гэхээр энэ ажлыг зохион байгуулаад өгнө үү гэдэг хүсэлт байгаа юм. Боломжгүй гэдэг хариу өгсөн учраас дахиад С аймгийн Засаг даргад нь сайд ийм бичиг өгсөн байна гэж дахин хандсан. С аймгийн Засаг даргын зүгээс Байгаль орчны сайд өөрөө эрх хэмжээнийхээ хүрээнд энэ асуудлыг шийдвэрлээд чиглэл өгчих юм бол бид нар хамаагүй энэ ажлыг нь мэдээж зохион байгуулчхаж болно. Гол нь энэ уур амьсгалын санд орчихсон байгаа мөнгө нь яг мөнгө нь орсон уу, ороогүй юу гэдгээсээ үл хамаараад таны мөнгө шууд олгогдох ёстой, гэхдээ ингэж олгогдоогүй гэдэг бичиг Байгаль орчны сайдаас ирээгүй, зөвхөн танд хаяглачихсан байна иймээс танд олгохгүй гэсэн бичиг өгсөн юм байна гэж хариулсан. Төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 6 дахь хэсгүүдийг зөрчсөн. Хуулийн 16.1-д заасан 30 хоногийн дотор буцаан шийдвэрлэх гэх мэтчилэн хуулийн заалтуудыг зөрчсөн. Хамгийн гол нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоож чадаагүй гэж үзэж байгаа. Мөн хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан мэдэгдэх сонсох ажиллагааг хангалттай хэрэгжүүлээгүй байна. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар уур амьсгалын санг төвлөрүүлэх ёстой ******* сая төгрөг улмаар хуулийн хүчин төгөлдөр болчихсон 3 шатын шүүхээр хянагдсаны дараа энэ мөнгө нь тухайн урамшууллыг олгох боломжтой юм гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа, тийм хариу тайлбар ч гаргасан байсан. Гэхдээ сайд биш сумын Засаг дарга гэж яриад байгаа бид сайдаас энэ мөнгийг гаргуулан авъя гэдэг хүсэлттэй байгаагүй. Хамгийн гол зүйл нь юу хүсээд байгаа гэхээр энэ ажлыг зохион байгуулахыг сумын Засаг дарга, аймгийн Засаг дарга нар нь мөнгө байхгүй гэдэг. Тэгвэл ирэх жилийнхээ улсын төсөвт тусгаад энэ асуудлыг шийдвэрлээд нэг мөр энэ хүнийг гомдолгүй болгож өгөөрэй гэдэг хариуг яагаад сайдын зүгээс өгч болоогүй юм бол гэдэг зүйл байна. Энэ байдлаар ажлыг нь зохион байгуулах бүрэн боломж сайдын эрх хэмжээний хүрээнд байсан. Тэгэхээр ирэх жилийнхээ улсын төсөвт тусгаад шийдвэрлэх боломжтой байна. 5603 дугаартай Төрийн нарийн бичгийн даргын хариу хууль бус байна гэж үзэж байгаа.

Хоёрдугаарт 10 сарын 04-ний өдрийн бичгээр гаргасан хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй гэдэг нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан 30 хоногийн хугацаанд шийдвэрлээгүй, өнөөдрийг хүртэл тодорхой хариу өгөөгүй. Тухайн хүсэлтийг нэхэмжлэгчийн зүгээс эхний хүсэлт дээрээ татгалзаад татгалзлаа аваад дахиад хүсэлт гаргасан. Улмаар энэ хүсэлтийг шийдвэрлүүлэх боломжтой байсан. Ингээд хуулийн хугацаанд шийдвэрлээгүй Захиргааны ерөнхий хууль болон Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байгаа учраас шийдвэрлээгүй, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож шийдвэрлэхийг даалгаж өгнө үү гэж хүсэж байна.

Хэлэлцүүлгийн явцад ямар зүйл тодорхой болсон гэхээ нэгдүгээрт 5603 дугаартай албан бичиг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дүгээр зүйлийн 4-өөр татгалзчихсан юм байна. Нөхцөл байдал угаасаа дээрх хуулийн .5 байсан тул 5603-ын хууль бус шинж нь үүгээр хангагдаж байгаа юм.

Хоёрдугаарт яагаад та нар анхнаасаа хүсэлтээ ойлгомжтой гаргахгүй яасан юм гэдэг, анхнаасаа энэ нөхцөл байдал нь сумын Засаг дарга, аймгийн Засаг дарга яаманд хүртэл салбарын хяналтыг хэрэгжүүлэх газрын дарга нь хүртэл өөрсдөө тодорхойгүй байсан. Миний хувьд яаж энэ хүсэлтүүд гаргасан гэхээр .5 байнга энэ хүсэлт, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хүртэл хуулийн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн .5-ыг дурдаж оруулсан байгаад байгаа. Гол хүсээд байгаа зүйл нь сая төгрөгийг хариуцагчаас гаргуулъя гэдэг зүйл биш. Зүгээр урамшууллын ажил олгох ажлыг зохион байгуулаад албан бичиг, хурааж авсан худалдан борлуулаад 15%-ийг нь олгоорой гэдэг хуулийн хэрэгжилтийг нь хангуулаад өгнө үү гэдэг хүсэлт юм.

Хоёр дахь удаагаа гаргасан хүсэлтийн хувьд мөн ялгаагүй адилхан утга агуулгатай байсан учраас нэг татгалзлаар татгалзчихсан гээд байгаа юм. Адилхан утга агуулгатай байсан юм бол 2 дахь хүсэлтийг хүртэл Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн .4-д зааснаар гэж үзсэн байгаа. Хоёрдугаар хавсралтын хүрээнд яригдах ёстой юм хоёрдугаар хавсралтад заасан худалдан борлуулсныхаа орлогоос гаргуулаад авна уу гэж хариуцагч ерөөсөө бичээгүй. Энэ өнөөдрийн шүүх хуралдааныг хүртэлх явцад нэхэмжлэгчийг байгаль хамгаалагч байсан гэдгийг бүгд мэддэг байсан мөртлөө зөвхөн иргэний зохицуулалт үйлчилнэ, нэгдүгээр хавсралт үйлчилнэ гэж шат шатны төрийн захиргааны байгууллагууд үзэж байсан. Шүүгчийн зүгээс асууж байсан Сэлэнгийн шүүхээр тухайн асуудлаа шийдвэрлүүлээд тэр нь аймгийн Засаг даргатайгаа маргах нь, эсвэл сумын Засаг даргатайгаа маргах нь зөв юм биш үү гэж байна. Хэрэгт авагдсан баримтаар сумын Засаг дарга, аймгийн Засаг даргад удаа дараа хүсэлт гаргасан хүсэлтүүдийг нь тодорхой хэмжээнд хариу өгдөг. Өгдөг хариу нь танд ерөөсөө урамшуулал олгохгүй гэж хэлээгүй. Танд урамшууллыг чинь олгоно. Гэхдээ та гол нь Байгаль орчны яамнаас энэ асуудлаа шийдвэрлүүлээд ямар хариу гарахыг нь харъя гэж хэлээд хойшлуулдаг. Хойшлуулж байгаа үйлдлийг нь дахин Захиргааны хэргийн шүүхэд өгөх гэхээр 2 нэхэмжлэлийн шаардлага буюу анх энэ хэрэг нь сумын Засаг дарга, аймгийн Засаг дарга, сайд 3-д хамаатуулаад хамтран хэд хэдэн хариуцагч байгаа тохиолдолд нэгнийх нь харьяалах шүүхийн шүүхэд гаргаж болно гэдэг хуулийн заалтынх нь хүрээнд гаргасан. Захиргааны хэрэг үүсгэхдээ зөвхөн сайд холбогдуулах эсэхийг нь захиргааны хэрэг үүсгээд энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй гэж захиргааны хэрэг үүсгэсэн. Өөрөөр хэлбэл Т сумын Засаг дарга харьяаллынх нь хүрээнд шийдсэн. Тэгэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн .1.2-д заасан гомдол гаргах эрхтэй захирамж гарч ирсэн ч гэсэн гомдол гаргах эрхгүй гэж зааж шүүгч захирамжаа гаргасан байдаг. Нэхэмжлэгчийн хувьд юу хүсэж байгаа гэхээр хариуцагчийн зүгээс энэ ажлыг нэг зохион байгуулаад ганц албан бичиг явуулаад өгнө үү гэдэг л хүсэлттэй байгаад байгаа юм. Хэрвээ тэгэх юм бол С аймагт шийдвэрлэгдэх боломж нь нээлттэй байгаад байдаг. Бусад тохиолдлын хувьд буюу шууд С аймгийн шүүхэд маргаан үүсгэхээр С аймгаас урамшууллыг нь олгоно гэхдээ та гол нь сайдаас бичиг авчрах шаардлагатай байна яагаад гэхээр энэ мөнгө нь өөрөө сайдын эрхлэх асуудлын тусгай санд орно гээд заагдчихсан учраас сайд тэр тусгай сангийнхаа асуудлыг шийдвэрлээд хариугаа өгөхөөр бид эндээ учраа олох уу гээд 2 талд нь мэдэгдэхгүй байгаад байгаа учраас эхлээд сайдтайгаа маргаарай гэдэг. Энэ мөнгө нь уур амьсгалын санд орчхоод байна гэж Засаг дарга татгалзаад 9 сарын 15-нд сайдтай уулзах үед нь сайд хүсэлтээ явуулчих, би энэ асуудлыг нь шийдвэрлэе гээд албан бичиг явуулна гэж нэхэмжлэгчид хэлчихсэн юм. Нийт мөнгийг нь бүхэлд нь уур амьсгалын санд оруул гэчихдэг, хуулиараа болохоор банатын орлогоосоо гаргуул гээд 2 өөр юм биччихсэн байдаг. Та наад асуудлаа эхлээд шүүхээр шийдвэрлүүлээрэй гэж хэлсний үндсэн дээр энэ оны 11 сард нэхэмжлэлийг гаргасан. Өөрөөр хэлбэл та ямар хариу өгөх юм бэ гэхээр манайх эндээс албан тоот төлөвлөөд хариуг нь явуулчихъя. Тэгээд ерөнхийдөө татгалзаж очиж байгаа шүү гэдэг 5603 анх ирж байсан. Энэ нөхцөл байдлаас аваад үзэх юм бол хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 24-д заасан нөхцөл байдлыг тодруулах, тогтоох тэр чиг үүргийг хэрэгжүүлээгүй гэж би үзэж байгаа. Яагаад тэрийг хэрэгжүүлээгүй гэхээр яг өнөөдөр эцсийн бүлэгт нэхэмжлэгч нь өнөөдрийн шүүх хуралдааныг хүртэл 1 дүгээр хавсралтад заагдсанаар хариуцагч татгалздаг байсан. Одоо болохоороо байгаль хамгаалагч байсан тэгэхээр та хоёрдугаар хавсралтад хамаарна гэж байгаа юм. Энийг нь ч мэдээд анхнаасаа 1, 2-ын яг аль нь гэдэг нь мэдэгдэхгүй явсаар байгаад нэхэмжлэл гаргасан. 4 болон 5 дахь заалтыг хоёуланг нь барьж шүүхэд хандсан. Энэ зүйлүүдийг нь хараад үзэхээр нөхцөл байдлыг тогтоож чадаагүй юм байна гэж үзэж байгаа. Хоёрдугаарт мэдэгдэх сонсох ажиллагааг хийгээгүй ямар шатаар хийгдсэн юм, яаж энэ захиргааны актыг гаргахдаа тэр хүсэлтийг шийдвэрлэхгүй, боломжгүй С аймгаар шийдвэрлүүлээрэй гэдэгт яагаад нэг удаа ч гэсэндээ нэхэмжлэгчийг сонсож болоогүй юм бэ? Энэ асуудал нь Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн гэж үзэж байна.

Хоёрдугаар нь нэхэмжлэлийн шаардлага нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах тухай хуулийн 16.1-д заасны дагуу 30 хоногийн дотор шийдвэрлээгүй. Энэ талаараа шийдвэр гаргаж хугацаа сунгасан ямар нэгэн байдал, үйл баримт байгаа байгаагүй буюу хуулийн хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүй, хууль бус болохыг тогтоож хуулийн хугацаанд шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байгаа. Хамгийн сүүлд нь нэг зүйлийг би энэ дээр тайлбарлахыг хүсэж байгаа юм. Яагаад гэхээр энэ хүн өөрөө байгаль хамгаалагчаар ажиллаад, тэтгэвэртээ гараад Сэлэнгийн тэрбум хөдөлгөөнөөр дамжуулаад анхнаасаа энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал, ажлын албаараа хүртэл оруулж байгаад асуудлыг нь шийдвэрлүүлсэн. Гэтэл өнөөдөр энэ хүн энэ нөхцөл байдлаасаа болоод өнөөдөр өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээ өгөөд ажлаасаа чөлөөлөгдсөн удаа дараа энэ асуудал Бадрахын асуудлаас болж ингэж хохирч байсан үйл баримт гаргаж ирж ингэж тайлбарласан, хий буудуулж байсан гэх мэтчилэн асар их хохирч байсан. Хохирсныхоо дараа энэ хүсэлтээ тавиад шийдвэрлүүлэх гэхээр бүхий л орон нутгийн байгууллага нь ч тэр, төрийн захиргааны төв байгууллага нь ч хүртэл бие бие рүүгээ чихчхэж байгаа юм. Тэгээд энэ тохиолдлыг нь хэн хагалах ёстой юм гэж асуухлаар хариуцагч нарын зүгээс юу гэж тайлбарлахдаа шүүхээр шийдвэрлүүлье гэж хүсдэг. Тийм учраас шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан ч бай, хангаагүй ч бай өнөөдөр энэ хүний эрхийг яаж шийдвэрлэх, яаж хамгаалах боломжтой юм бэ гэдэгт хуулийн хүрээнд нэг мөр ойлголт өгөхийг шүүхээс хүсэж байна. Тийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д засаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргасан "... "Ш" ХХК-ийн зөрчилд ногдуулсан шийтгэл, нөхөн төлбөрийн орлого 620,352,459 төгрөгийн 15 хувийн урамшуулал болох ,, төгрөгийг гаргуулах" тухай хүсэлтэд тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дугаар албан бичгээр "... Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан мөнгөн урамшууллыг сумын Засаг дарга олгоно" гэх агуулгатай хариуг албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлсэн.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн тухай үнэн бодит мэдээллийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд өгсөн, түүнчлэн зөрчлийг илрүүлсэн, илрүүлэхэд бодитой туслалцаа үзүүлсэн иргэнд зөрчил гаргагчид ногдуулсан торгууль, нөхөн төлбөрийн орлогын дүнгийн 15 хувьтай тэнцэх мөнгөн урамшууллыг сум, дүүргийн Засаг дарга байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос олгоно" гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт "Хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийн борлуулалтын орлогын 15 хувийг тухайн зөрчлийг илрүүлсэн улсын байцаагч, байгаль хамгаалагчид тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос олгоно." гэж тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалтаар байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн зөрчлийг илрүүлсэн иргэнд зөрчил гаргагчид ногдуулсан торгуулийн дүнгийн 15 хувьтай тэнцэх мөнгөн урамшууллыг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын хэсгээс сумын Засаг дарга олгохоор байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа нь хариуцагчийг буруу тодорхойлсон гэж үзэхээр байна. Учир нь, урамшуулал олгох асуудал нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрх хэмжээний асуудал биш харин тухайн сумын Засаг даргын бүрэн эрхэд хамаарах асуудал болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд "зөрчил гаргагч "Ш" ХХК нь байгаль орчны улсын байцаагч Н.Бгийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудаст зааснаар торгууль болон нөхөн төлбөрт нийт 620,352,459 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд тушаасан" гэж дурдсан боловч уг төлбөр Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрөөгүй. Мөн уг сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт заасан арга хэмжээнүүдийг санхүүжүүлэхэд зарцуулахаар хуульчилсан тул нэхэмжлэгчийн шаардаж буй мөнгөн урамшууллыг уг сангаас олгох боломжгүй гэжээ.

 

3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн .4-д байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн тухай үнэн бодит мэдээллийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд өгсөн. Зөрчлийг илрүүлсэн, илрүүлэхэд бодитой туслалцаа үзүүлсэн иргэд, зөрчил гаргагчид ногдуулсан торгууль, нөхөн төлбөрийн орлогын дүнгийн 15%-ийн хувьтай тэнцэх мөнгөн урамшууллыг сум, дүүргийн Засаг дарга байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос олгоно гэж байгаа. Энэ дээр бол маш тодорхой биччихсэн. Хэн олгох юм гэвэл Сумын Засаг дарга хаанаас олгох юм бэ гэхээр байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос энэ орлого нь өөрөө хаашаа ордог вэ гэхээр сумын төрийн сангийн орлогод орж байгаа. Энэ журмыг Засгийн газар татлаа гэхэд хамтарсан тушаалаар батлагдчихсан байгаа. Сангийн сайд, байгаль орчны сайдын 2006 оны 342, 366 дугаар тушаалаар энэ журам батлагдчихсан. Энэ журамд мөн адил маш тодорхой заагаад өгчихсөн байгаа. 18, 19 мэдээлэгчийг урамшуулах гэдэг энэ хэсэгт сумын Засаг дарга тухайн шатны Засаг даргад хандаж өргөдлөө бичнэ. Засаг дарга нь өөрөө урамшуулал олгох эсэх талаар шийдвэрээ гаргана гэж журамд хүртэл нарийн биччихсэн байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа энэ ажлыг зохион байгуулж өгөхийг сайдад даалгаж өгнө үү гэдэг. Энэ нь өөрөө Байгаль орчныг хамруулах тухай хуультай холбоотой гарсан журмаар сумын Засаг дарга шийдвэрлэнэ. Тэрнээс биш байгаль орчны уур амьсгалын санд орсон байна уу? Тэр санг нь өөрөө сайд хариуцдаг учраас орсон сангаас буцаад орлогын 15% нь гарна гэсэн заалт хаана ч байхгүй байгаа. Орж байгаа сангийн данс нь орох зохицуулалт зөв байгаад байгаа. Гэхдээ энийг сумын Засаг дарга орлогоос олгоно гэж хуульд заачихсан байгаад байгаа юм. Дараагийн шаардлагын тухайд 9 сарын 15-ны өдөр, 10 сарын 23-ны өдөр 2 хүсэлт гаргасан. Үүнийх нь дагуу 2 өргөдөлд нь хоёуланд яг утга агуулгын хувьд адилхан. 15 хувийн урамшууллыг авъя гэдэг өргөдлийг гаргадаг. Нэхэмжлэгч болоод өмгөөлөгч хүсэлт гаргадаг. Үүний дагуу ерөнхий нарийн бичгийн даргын 10 сарын 23-ны өдрийн 5603 дугаартай албан бичгээр боломжгүй юм байна, тухайн сумын Засаг даргад өөрөө шийдвэрлэх юм байна гэдэг агуулгаар хариугаа л өгсөн байгаа.

Байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын тусгай сангаас гарах зохицуулалт нь Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд Хуулиар байгаль орчин, уур амьсгалын сангийн хөрөнгийг дараах арга хэмжээнд зарцуулна гэж заасан. Зарцуулах арга хэмжээг заачихсан байгаа. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан ийм зарцуулалт байхгүй байгаа. Тэгэхээр хуулиа харахаар урамшууллын 15%-ийг сайд хариуцахгүй, сайд олго гэдгийн үүднээс тухайн үеийн сумын Засаг дарга шууд олгочихдог асуудал биш. Яагаад гэвэл төсөв нь тусдаа сумын Засаг дарга зөрчил тусдаа явж байгаа. Орлого нь зөвхөн төрийн санд орж байгаа. Тэгэхээр зөвхөн сайд олго гэдэг бичиг өөрөө эрх хэмжээгээ хэтрүүлсэн, эргээд сайдын хуулиар хүлээсэн бүрэн эрх гэж байгаа. Тэгэхээр хуулиас давж эрхээ хэтрүүлж сумын Засаг даргад олго гэж хуулиас давсан өөрт олгогдоогүй эрх хэмжээний хүрээнд албан бичиг өгөх боломжгүй. 2 өдөр гаргасан утга агуулга нь ижил хүсэлт учраас тэрнийх нь хүрээнд албан бичгээр хариу хүргүүлж байгаа юм. Яагаад гэвэл энэ бичгийг үндэслээд олгохгүй гэсэн үг байхгүй.

Хавтаст хэрэгт Ш ХХК-ийн зөрчлийг илрүүлсэн улсын мэргэжлийн хяналтын байцаагч Б зөрчлийн хэрэг үүсгээд ингээд торгосон л үйл баримт байгаа. Энэ нь өөрөө Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн .4, .5-д заасны аль заалттай илүү холбогдож байна гэхээр .4-д заасан үйл баримт л холбогдоод байгаа. Гэтэл нэхэмжлэгч нь өөрөө байгаль хамгаалагч байгаа. Тэгэхээр нөгөө урамшуулал авах этгээдэд хамаарахгүй. Урамшуулал нь ч төлөгдөөгүй 610 хэдэн сая төгрөгөөр торгосон, түүнээс 10 сая гаруй төгрөг нь Байгаль орчны уур амьсгалын санд орсон гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байгаа. Тэгэхээр тэр зөрчилд ногдуулсан төлбөр бол гүйцэт төлөгдөөгүй байгаад байдаг. Баратын орлогоос сумын Засаг дарга олгоно гээд хууль дээр заачихсан журам дээрээ ч байгаа. Энэ хүний хэлээд байгаа шиг сайдаас ч юм уу, байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгож болно гэдэг бичиг очсоны дараа олгочихно гээд байгаа юм бол байхгүй. Яагаад гэхээр бүхэл бүтэн сайд ч бай, яамд ч бай тийм, хууль тайлбарлах эрхтэй этгээд биш. Хуульд сумын Засаг дарга баратын орлогоос олгоно гээд заачихсан байгаад байгаа. Тэгж байхад сумын Засаг дарга заавал нэг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас бичиг аваад ир, тэгвэл өгнө, хэрвээ тийм бичиг гарсан ч гэсэн тэндээ олгох уу, үгүй юү гэдэг асуудал дахиад л яригдана. Сумын Засаг даргад татгалзал байгаад байгаа шүү дээ үүнд яг нэхэмжлэгчийн яриад байгаа шиг тэгээд аваад ир ээ гэсэн юм байхгүй юм чинь зүгээр л тухайн урамшууллын 600 хэдэн сая төгрөг нь сумын төрийн санд ороогүй учраас олгох боломжгүй байна. Энэ нь Байгаль орчин, уур амьсгалын санд орсон учраас сангийн үйл ажиллагааг хариуцах этгээд буюу сайдуудтайгаа очиж учраа ол гэдэг юм яриад байгаа. Гэтэл өөрөө Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд зарцуулалт 7.3-д 12 зарцуулалт байгаа. Алинд нь ч тэр урамшуулал олгох зарцуулалт байхгүй шүү дээ. Тэгэхээр баратын орлогоос сумын Засаг дарга олгоно гэсэн энэ заалтаар тэр сумын Засаг дарга олгоно. .5 буюу энэ журмынхаа 2 дугаар хавсралтаар маргаж байна гээд байгаа юм. Байгаль хамгаалагч нэхэмжлэгч тухайн модыг хураасан үйл баримт байгаа юм уу, байхгүй юм уу. Хэрвээ мэргэжлийн хяналтын улсын байцаагч орон нутагт хяналт шалгалтаар хийж яваад энэ зөрчил гаргагчдаас хураасан эд зүйл хэрвээ байгаа гэж үзэх юм бол 2 дугаар хавсралт буюу байгаль хамгаалагчид урамшуулал олгох журмын 2.6-д зааснаар мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн зөвшөөрөл, хүсэлтийг үндэслээд бас гаргаж байгаль хамгаалагчид 15% олгож болно гэж заачихсан байгаад байгаа. Гэхдээ хавтаст хэрэгт авагдсан баримтад нэхэмжлэгч хууль бусаар бэлтгэсэн модыг хурааж аваад модыг борлуулсан гэсэн юм ерөөсөө байхгүй. Нэхэмжлэгчийн ерөөсөө анх шаардаж байсан хүсэлт, нэхэмжлэлийн шаардлага яаманд хандаж байсан хүсэлт нь юу байсан гэхээр Ш******* ХХК-д оногдуулсан торгууль 600 хэдэн саяас 15%-ийн урамшуулал 90 хэдэн сая төгрөг гаргуулна гэдгийгээ яамд ч гаргасан одоо энэ сүүлд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Журмын 17-д энэ мэдээлэл олгосон хүн нь өөрөө байгаль хамгаалагч байх юм бол хамаарахгүй гэхэд манайх тэгвэл Байгаль хамгаалах тухай хуулийн .5-д зааснаар 2 дугаар хавсралтаар явж байсан гээд тайлбарлаад байгаа. Өөрийнх нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь тодорхойгүй, шүүхээс юу үүсээд байгаа нь мэдэгдэхгүй. Хэрвээ байгаль хамгаалагч байгаад мэдээлэл гаргасан бол энэ чинь чиг үүргийнхээ дагуу л ажил үүргээ хийж яваад мэдээлэл олгосон. Эргээд урамшуулал авъя гэж байна гэж бас хуулийг буруу ашиглаж гуйвуулж болохгүй. Тэгээд хэрвээ үнэхээр хандах итгэл байгаа бол сумын Засаг даргатайгаа л учраа олоорой гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

1.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын тухайд:

1.1.С аймгийн Т сумын Байгаль хамгаалагч Ч.Чаас ирүүлсэн гомдлыг үндэслэн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Б нь Ш ХХК-ийн Т сумын Э ам, М ам гэх газруудын мод бэлтгэсэн газар дээр очин үзлэг шалгалт хийн 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ******* дугаартай зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Ш ХХК мод бэлтгэх гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээнээс хэтрүүлэн модны төрөл, зориулалт бэлтгэх арга технологийг зөрчсөн 1.6м3 нарс мод илүү бэлтгэсэн шинэс мод бэлтгэх талбайн хилээс гадна талбайд нарс мод бэлтгэсэн 8.6м3 мод бэлтгэх гэрээ эрхийн бичгийн хугацааг дууссан үед ойд үйл ажиллагаа явуулахыг хориглосон үед мод бэлтгэж, тээвэрлэсэн гэх зөрчилд дугаартай улсын байцаагчийн акт үйлдэж, 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт заасны дагуу 500.000 төгрөгөөр торгож, хохирлын нөхөн төлбөрт *******,852,459.8 төгрөгийг гаргуулахаар шийтгэл ногдуулжээ. Хэргийн оролцогчид нэхэмжлэгч Ч.Чыг С аймгийн Т сумын Байгаль хамгаалагчаар ажиллаж байх хугацаандаа Ш ХХК-д холбогдох зөрчлийг илрүүлж, Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Бд мэдээлэл өгсөн үйл баримттай маргаагүй.

1.2.Ш ХХК-иас дээрх улсын байцаагчийн акт, шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч С аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

1.3.С аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр шийдвэрээр Ш ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, С аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны улсын байцаагч Н.Бгийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар улсын байцаагчийн акт, 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дүгээр тогтоолоор гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээр татгалзсанаар С аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дүгээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

1.4.Нэхэмжлэгч Ч.Чаас Ш ХХК-ийн зөрчилд ногдуулсан шийтгэл, нөхөн төлбөрийн орлогоос урамшуулал авах хүсэлтийг С аймгийн Т сумын Засаг даргад болон С аймгийн Засаг даргад хандан гаргахад сумын төрийн сангийн дансанд орлого ороогүй, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Байгаль орчин, уур амьсгалын санд тушаасан тул яаманд хандах нь зүйтэй гэх агуулга бүхий хариуг аймаг, сумын Засаг даргаас албан бичгээр[1] хүргүүлсэн байна.

1.5.2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Ч.Чаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан Ш ХХК-ийн зөрчилд ногдуулсан шийтгэл, нөхөн төлбөрийн орлого 620,352,459 төгрөгийн 15 хувийн урамшуулал болох ,, төгрөгийг гаргуулах хүсэлтийг гаргасан, уг хүсэлтэд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай албан бичгээр[2] ...байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн зөрчлийг илрүүлсэн иргэнд олгох мөнгөн урамшууллыг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос сумын Засаг дарга олгохоор хуульчилжээ. Иймд мөнгөн урамшуулалтай холбоотой асуудлыг сумын Засаг даргад хандан шийдвэрлүүлнэ үү гэх хариуг өгсөн байна.

1.6.Нэхэмжлэгч нь 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан урамшуулал олгох олгох асуудлаар дахин хүсэлт гаргажээ.

2.Нэхэмжлэгч талаас Байгаль орчныг хамгаалах тухай хуульд урамшуулал авах эрхийг, Засгийн газрын тусгай сангийн журмын тухай хуульд Байгаль орчин, уур амьсгалын сангийн хөрөнгийг байгаль хамгаалах иргэн, аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагааг урамшуулахад санхүүжүүлэхийг тус тус заасан байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд дээрх хууль бус татгалзал, эс үйлдэхүйн улмаас хуульд заасан урамшуулал авах боломжгүй болж, эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна гэж, хариуцагч талаас Байгаль орчныг хамгаалах тухай хуульд байгаль хамгаалагчид урамшуулал бүрэн эрх нь тухайн аймаг, сумын Засаг даргад хамаарна гэж тайлбарлан маргаж байна.

3.Хууль хэрэглээний тухайд:

3.1.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн тухай үнэн бодит мэдээллийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд өгсөн, түүнчлэн зөрчлийг илрүүлсэн, илрүүлэхэд бодитой туслалцаа үзүүлсэн иргэнд зөрчил гаргагчид зөрчил гаргагчид ногдуулсан торгууль, нөхөн төлбөрийн орлогын дүнгээс мөнгөн урамшуулал олгохоор, 5 дахь хэсэгт хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийн борлуулалтын орлогоос тухайн зөрчлийг илрүүлсэн улсын байцаагч, байгаль хамгаалагчид урамшуулал олгохоор тус тус ялгаатай зохицуулсан байна.

3.2.Өөрөөр хэлбэл, зөрчлийн талаарх мэдээлэл өгсөн иргэнд зөрчил гаргагчид ногдуулсан торгууль, нөхөн төлбөрийн орлогоос, харин албан үүргээ гүйцэтгэж буй улсын байцаагч, байгаль хамгаалагчид хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийн борлуулалтын орлогоос тус тус 15 хувиар урамшуулал олгохоор хуульчилжээ.

3.3.Энэхүү урамшуулал олгох хуулийн зохицуулалтын хүрээнд Сангийн сайд, Байгаль орчны сайдын 2006 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 342/366 дугаар хамтарсан тушаалаар Байгаль орчны хууль тогтоомжийн зөрчлийг илрүүлсэн буюу зөрчлийн талаар бодит мэдээлэл өгсөн иргэнд урамшуулал олгох журмыг 1 дүгээр хавсралтаар, Хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийн борлуулалтын орлогоос байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчийг урамшуулах журмыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсан байна.

3.4.Нэхэмжлэгч Ч.Чаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандсан хүсэлтээс үзвэл Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасан иргэн бүрийн байгаль орчноо хамгаалах журам үүргээ шударгаар биелүүлсэн нөхцөл байдал, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан урамшуулах авах эрхийг үндэслэн урамшуулал авах эрхээ иргэн болон байгаль хамгаалагчийн хувиар тодорхойлжээ.

3.5.Байгаль орчны хууль тогтоомжийн зөрчлийг илрүүлсэн буюу зөрчлийн талаар бодит мэдээлэл өгсөн иргэнд урамшуулал олгох журмын 17-д Энэ журамд дурьдсан мөнгөн урамшуулал нь байгаль орчны хяналтын орон тооны бүх шатны байцаагч, байгаль хамгаалагчид хамаарахгүй гэж зааснаар нэхэмжлэгч Ч.Чд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан иргэнд урамшуулал олгох харилцаа хамаарахгүй байна.

3.6.Тодруулбал, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1-д Байгаль хамгаалагч дараахь эрхтэй байна, 1/нутаг дэвсгэртээ энэ хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 4, 5-д заасан улсын байцаагчийн эрхийг хэрэгжүүлэх, 2-т Байгаль хамгаалагч энэ хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас гадна дараахь үүрэгтэй байна, 3/иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад гэрээ, зөвшөөрлийн дагуу тухайн баялгийг ашиглах газрыг зааж өгөх, хяналт тавих, 27 дугаар зүйлийн 1-д Улсын байцаагч дараахь эрхтэй байна:, 1/ иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгаад харьяалал харгалзахгүйгээр хянан шалгах гэж зааснаар байгаль хамгаалагч нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих эрхтэй, түүнчлэн тэдгээрт олгосон гэрээ, зөвшөөрлийн дагуу тухайн баялгийг ашиглаж байгаа эсэхэд хяналт тавих хуулиар хүлээсэн үүрэгтэй.

3.7.Энэхүү хуульд заасан эрх, үүргийн дагуу хэрэгжүүлсэн үйл ажиллагаандаа байгаль хамгаалагч иргэн хүний хувиар урамшуулах авах эрхгүй байх тул нэхэмжлэгч Ч.Чд зөрчил гаргагчид ногдуулсан торгууль, нөхөн төлбөрийн орлогын дүнгээс 15 хувийн урамшуулал авах эрх үүсээгүй байна.

3.8.Мөн Засгийн газрын тусгай сангийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т Байгаль орчин, уур амьсгалын сангийн хөрөнгийн нэг хэсэг нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогоос бүрдэхээр, 7.3.2-т тус сангийн хөрөнгийг байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд үзүүлэх хортой нөлөөллийг багасгах дэвшилтэт арга, хоргүй, бохирдолгүй, хаягдалгүй, эрчим хүчний хэмнэлттэй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг урамшууллыг санхүүжүүлэхэд зарцуулахаар тус тус заажээ.

3.9.Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Байгаль орчин, уур амьсгалын сангийн хөрөнгө нь байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд үзүүлэх хортой нөлөөллийг багасгах дэвшилтэт арга, хоргүй, бохирдолгүй, хаягдалгүй, эрчим хүчний хэмнэлттэй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа болон зөрчлийн талаар үнэн зөв мэдээлэл ирүүлсэн, зөрчлийг илрүүлэхэд бодит туслалцаа үзүүлсэн иргэнд мөнгөн урамшуулал олгоход зарцуулагдахаар байна.

3.10.Харин байгаль хамгаалагчийн хувьд хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийн борлуулалтын орлогоос урамшуулал авах эрхтэй.

3.11.Учир нь хууль тогтоогч иргэн болон захиргааны албан тушаалтан /улсын байцаагч, байгаль хамгаалагч/-ны байгаль орчныг хамгаалсан үйл ажиллагаанд олгох урамшууллын эс үүсвэрийг ялгаатай байдлаар зохицуулсан буюу тодруулбал, байгаль хамгаалагчид олгох урамшуулал нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д заасан байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан нөхөн төлбөрөөс бус, харин байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос олгохоор байна.

3.12.Өөрөөр хэлбэл, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-д Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байгаль орчныг хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 7/Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 18.1-д заасан байгалийн баялгийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх газрын хэмжээ, байршлыг баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал болон сумын Засаг даргаас санал авч тогтооно, 53 дугаар зүйлийн 2-т Хуульд өөрөөр заагаагүй бол байгалийн баялгийн нөөц ашигласны төлбөр, хураамжийн орлого орон нутгийн төсөвт орно гэж заасны дагуу байгаль хамгаалагчид олгох урамшууллын эх үүсвэр нь орон нутгийн төсөвт төлсөн байгалийн баялгийн нөөц ашигласны төлбөр, хураамжийн орлогоос бүрдэнэ.

3.13.Байгаль хамгаалагчид олгох урамшууллын орлогын хувийг хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийн борлуулалтын орлогоос тооцохоор Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тусгайлан заажээ.

3.14.Мөн Хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийн борлуулалтын орлогоос байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчийг урамшуулах журмын 2-т Байгаль орчны хууль тогтоомж зөрчигчдөөс байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчийн хурааж зохих журмын дагуу улсын орлого болгосон хураагдсан эд зүйлийн борлуулалтын орлогоос 15 хувиар тооцож тухайн улсын байцаагч, байгаль хамгаалагчийг шагнаж урамшуулна, З-т Хураасан эд зүйл нь улсын орлого болж худалдан борлуулагдсан тохиолдолд уг эд зүйлийг хураасан улсын байцаагч нь урамшуулал хүсэх тухай хүсэлтээ мэргэжлийн хяналтын байгууллагад, байгаль хамгаалагч нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад гаргана, 4-т Улсын байцаагч, байгаль хамгаалагчид урамшуулал олгох шийдвэрийг энэхүү журмыг үндэслэн Улсын мэргэжлийн хяналтын газар, аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тус тус гаргана, 5-д ...байгаль хамгаалагчийн мөнгөн урамшууллыг тухайн шатны Засаг дарга ... олгоно., 7-д Байгаль орчны улсын хяналтын байцаагч, байгаль хамгаалагч хэн нэгэн мэдээлэгчийн оролцоогүйгээр өөрөө зөрчлийг илрүүлж, эд зүйлсийг хураан улсын орлого болгосон тохиолдолд урамшуулал авах эрх үүснэ гэж байгаль хамгаалагчийн илүүлсэн ямар зөрчил/хэн нэгэн мэдээлэгчийн оролцоогүйгээр өөрөө илрүүлсэн/-д аль орлого /улсын орлого болгосон хураагдсан эд зүйлийн борлуулалтын орлого/-оос мөнгөн урамшууллыг хэн /тухайн шатны Засаг дарга/ олгохыг тусгайлан зохицуулсан байна.

3.15.Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичиг нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр байх тул хууль бус татгалзал гэж үзэхгүй, урамшуулал ,, төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох ажлыг зохион байгуулахыг даалгах боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

4.2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/ дугаартай албан бичгээр уламжлуулсан иргэн Ч.Чаас 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн бичгээр гаргасан хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

4.1.Нэхэмжлэгч Ч.Чаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан бичгээр гаргасан 2023 оны 9 дүгээр сарын 15, 10 дугаар сарын 04-ний өдрийн хүсэлтүүд нь агуулгын хувьд ижил бөгөөд хариуцагчаас 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дугаар албан бичгээр хариу өгсөн байх тул ижил агуулга бүхий хүсэлтэд хариу өгөөгүй нь хууль бус эс үйлдэхүй гэж үзэх үндэслэл болохгүй.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, Засгийн газрын тусгай сангийн журмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, 7.3.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Чаас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай дугаартай албан бичгээр өгсөн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, урамшуулал ,, төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгох ажлыг зохион байгуулахыг даалгах, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 01/ дугаартай албан бичгээр уламжлуулсан иргэн Ч.Чаас 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн бичгээр гаргасан хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нараас урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ