| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2024/00583/и |
| Дугаар | 152/ШШ2024/00479 |
| Огноо | 2024-10-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 152/ШШ2024/00479
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Баруун сэлбийн гудамж 22/1, У1 байрны 2 дугаар давхарт байрлах, ........ хувийн хэргийн дугаартай, .... регистрийн дугаартай, Мобифинанс ББСБ ХХК-ийн,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын ... дугаар багийн .... тоотод оршин суух, регистрийн дугаар.........., Ш ургийн овогт Ч-гийн Мт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 831,125 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.М нь “Мобифинанс ББСБ” ХХК-тай 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 140000610830 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99699704 дугаарын Монпэй дансыг ашиглан зээл авсан болно. Ч.М нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 560,000 төгрөгийг сарын 2,4 хувий хүүтэй, 1 сарын хугацаатайгаар зээлээр авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй байна. Мобифинанс ББСБ ХХК нь Ч.М-ийн хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй. 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар Ч.М-ийн үндсэн зээлийн үлдэгдэл 535,432 төгрөг, зээлийн хүү 292,753 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,940 төгрөг, нийт 831,125 төгрөг төлөх үүрэгтэй байгаа, сайн дураар төлж барагдуулахгүй байх тул нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч Ч.М шүүхэд гаргасан тайлбартаа: Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Тус байгууллагын нэхэмжилсэн 831,125 төгрөгийг 3 хувааж 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 100,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 365,562.5 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 365,562.5 төгрөг тус тус төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 831,125 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 100,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 365,562.5 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 365,562.5 төгрөг тус тус төлж барагдуулахаар хариу тайлбар ирүүлсэн ба Уг хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь хариуцагч Ч.М-т холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 831,125 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 831,125 төгрөгийг 3 хувааж 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 100,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 365,562.5 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 365,562.5 төгрөг тус тус төлж барагдуулахаа хариуцагч Ч.М илэрхийлсэн ба тухайн хугацааг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагч Ч.М нь нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Ч.М нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,497 төгрөгийн тал хувь болох 12,248.5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 12,248.5 төгрөг, хариуцагч Ч.Мээс 12,248.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК -д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 831,125 төгрөгийг 3 хувааж 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 100,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 365,562.5 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 365,562.5 төгрөг тус тус төлж барагдуулахыг хариуцагч Ч.М хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 12,248.5 төгрөг, хариуцагч Ч.Мээс 12,248.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-д олгож, 12,248.5 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ