| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2024/00364/И |
| Дугаар | 140/ШШ2024/00436 |
| Огноо | 2024-11-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 140/ШШ2024/00436
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: ........., .тоот хаягт оршин суух, ....... нэхэмжлэлтэй,
. нь Завхан аймгийн ....... сумын ........ багт мал маллаж байхдаа ....... нэрээр 1997 онд 99 толгой мал, 1998 онд 127 толгой мал, 1999 онд 162 толгой мал тоолуулж байснаа тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ........, нарийн бичгийн дарга .... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ..........шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие .... нь ........ 1997 онд гэр бүл болж бүртгүүлэн Завхан аймаг ....... сумд мал малалж байсан. Миний нөхөр ......... бид нарын мал маллаж байх үеийн малын тооллогын бүртгэлд Д........ болон малын данс бүртгэсэн болно. Бид 1997, 1998, 1999 онуудад ....... сумын ....... багт амьдарч мал маллаж байсан. 1997, 1998, 1999 онуудад нөхөр ........... өрхийн тэргүүнийг ....... болгон бүртгэсэн нь мал маллаж байгаагүй байдал хүргэж намайг хохироож байгаа гэж үзэж байна.
Иймд ........ нь .......нэрээр 1997-1999 оныг дуустал мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...... шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ... нь .... итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа юм. Миний төрсөн дүү ..... нь 1997 онд ...... гэр бүл болж, түүнээс хойш тасралтгүй мал маллаж малчин байсан. Дүүг маань бага байхад нь ........ л гэж дууддаг нэрлэдэг байсан юм. Ер нь гэр бүлийнхэн ч бид бүгдээрээ буюу нутаг орныхон ч бүгд ....... гэж дууддаг нэрлэдэг байсан. Хэзээ......... болсныг нь би сайн мэдэхгүй байна. Улсын бүртгэлд төрсөний гэрчилгээ, иргэний үнэмлэх нь ....... нэрээр бүртгэгдсэн юм байна билээ. Тухайн үед 1997, 1998, 1999 онуудын малын тооллого нь .......... нэрээр тоологдсон байна. Тоологдсон малын тоо нь 1997 онд 99 толгой мал, 1998 онд 127 толгой мал, 1999 онд 162 толгой мал тоолуулсан байна. Иймд нэхэмжлэлийн шаардалгаа өөрчлөн дээр онуудад ...... нэрээр мал тоолуулж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ........... нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
......... нь ..........тэй 1997 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр гэр бүл болж, 1997 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гэрлэлтээ иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн болох нь Завхан аймгийн ........ сумын ...... ............дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна.
............нь 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн И....... дугаарын нас барсаны бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ.
Нэхэмжлэгч .........нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаарзүйлийн 135.2.14-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч ........ нь талийгаач Л......... Завхан аймгийн ........багт мал маллаж байхдаа ..... нэрээр 1997 онд 99 толгой мал, 1998 онд 127 толгой мал, 1999 онд 162 толгой мал тоолуулж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр ......... нь Завхан аймгийн ..... багт мал маллаж байхдаа ..... нэрээр 1997 онд 99 толгой мал, 1998 онд 127 толгой мал, 1999 онд 162 толгой мал тоолуулж байсан болох нь Аймгийн ......... 2024 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн ............ тоот лавлагаагаар тогтоогдож байна.
Түүнийг .............гэж бичигдсэн /дууддаг/ болох нь Монгол Улсын иргэний үнэмлэхээр тогтоогдож байна.
Харин ........ анх Завхан аймгийн .......... багийн мал тооллогын комиссын дарга, гишүүд нь 1997 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны маягт, 1998 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны маягт, 1999 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны маягтуудыг нээхдээ түүний нэрийг ........... гэж ташаарч бичсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар болон нэхэмжлэгчээс ирүүлсэн 1997-1999 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны баримтууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд ...... нь ....... нэрээр 1997 онд 99 толгой мал, 1998 онд 127 толгой мал, 1999 онд 162 толгой мал тоолуулж байсан үйл явдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Түүнчлэн нэхэмжлэгч ........ нэрээр дууддаг байсан болох нь Завхан аймгийн ............ монтаж, уг монтажид ..........гэх бичилт, мөн Завхан аймгийн ........хотын .сургуульд суралцаж байхдаа .........э.........х бичилт,
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний мал тоолуулж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж, шүүх хуралдаан дээр авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
гэрч .........гийн өгсөн мэдүүлгийн: ...бид ...... сумын 8-р ангийг хамт төгсөөд ........ сумын ............. 10-р ангийг мөн хамт төгссөн юм. Сургуульд суралцаж байхдаа ........1-8-р анги хүртэл ........ гэж дууддаж байсан. 10-н жилд ...............гэж дууддаг болсон. Яагаад ........болсон талаар сайн мэдэхгүй байна. ...би бол ............нэрээр нь сайн мэднэ. ...тэгээд ............1997 онд ........ хүнтэй сууж байгаа юм гэнэ гэж сонссон. ...2-3 жил болсон уу зүүн тийшээ мал маллаж байгаа талаар сүүлд ангийнхнаасаа сонссон. .......... ер нь малчин л хүүхэд байсан. ...8-н жилийн монтажны зураг байна. Би болон ..... нар байна... гэх хэсэг,
гэрч .......... өгсөн мэдүүлгийн: .............. нэрээр Завхан аймгийн ..........сумын 8-н жилийн сургуульд суралцаж байсан. Энд аймагт ирээд яагаад ............болсныг ёстой мэдэх зүйл алга байна. ...би 8-р ангиасаа хот руу яваад 1997 онд энд цэргийн анги байгуулагдахад аймагт ирж байсан. Тэгэхэд бол ...........йг мал маллаж байхад нь би тэднийхээр орж байсныг санаж байна. Тэгээд тэрнээс хойш уулзалдаагүй. ...зургийг харахад ...........сумын 8-н жилийн дунд сургуулийн 8-р анги төгссөн манай хоёр ангийн монтажны зураг байна. Би 8а ангид байсан. ........... буюу ..........8б ангид байсан. ... гэх мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч ............ улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.2, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар нэхэмжлэгч .............. нь Завхан аймгийн .......... багт мал маллаж байхдаа .......... нэрээр 1997 онд 99 толгой мал, 1998 онд 127 толгой мал, 1999 онд 162 толгой мал тоолуулж байсан болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч .......... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ