| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2024/00515/И |
| Дугаар | 129/шш2024/00461 |
| Огноо | 2024-10-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 129/шш2024/00461
129/ШШ2024/00461
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би
Нэхэмжлэгч: .....“М ББСБ” ХХК /РД:..../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:.... тоот хаягт оршин суух Д.Б-д холбогдох
“1,180,368 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Д.Б нь “М ББСБ”-ын мессэж зээлийн үйлчилгээнийн нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 140000906104 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессэж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Д.Б нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 800,000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 380,000 төгрөгийг сарын 3,2 хувийн хүүтэй, 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 200,000 төгрөгийг сарын 3,3 хувийн хүүтэй, 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 50,000 төгрөгийг сарын 3,4 хувийн хүүтэй тус тус зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Д.Бг хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад 2024.05.24-ний өдөр 297,447 төгрөг, 2023.05.26-ны өдөр 250,000 төгрөг, 2023.08.09-ний өдөр 100,000 төгрөгийг тус тус төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй. Д.Баттулгын зээлийн гэрээний үүрэг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээл 830,556 төгрөг, зээлийн хүү 294,484 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 55,328 төгрөг нийт, 1,180,368 төгрөг гаргуулахаар байна. М ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон шаардах эрхтэй байх тул Д.Бас зээлийн гэрээний үүрэгт 1,180,368 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна...” гэжээ.
Хариуцагч Д.Б хариу тайлбартаа “...Миний бие М ББСБ-ын нэхэмжилсэн 1,180,368 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК нь хариуцагч Д.Бд холбогдуулан “1,180,368 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагатай маргахгүй, 1,180,368 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тухай бичгээр хариу тайлбар ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,879 төгрөгөөс 16,439.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Бас улсын тэмдэгтийн хураамж 16,439.5 төгрөг, улсын орлогоос 16,439.5 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-ийн хариуцагч Д.Бд холбогдуулан гаргасан “1,180,368 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Б бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйл ийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,879 төгрөгөөс 16,439.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Б-с улсын тэмдэгтийн хураамж 16,439.5 төгрөг, улсын орлогоос 16,439.5 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэ захирамжийг хариуцагч Д.Б сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан зохигч,тэдгээрийн төлөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН