Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 112

 

 

 

 

 

                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтанцэцэг даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Дуламсүрэнгээр хөтлүүлж,

Улсын яллагч: Н.Цогтбаяр

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ, Н.Энхжаргал 

Иргэдийн төлөөлөгч: Б.Тунгалагтамир

Шүүгдэгч: Д.Б, Х.А

Гэрч Ц.Н-г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Д-ийн Б, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В овогт Х-ын А нарт холбогдох ,,, тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч:  Д.Б   Х. А

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдснээр/

 

Шүүгдэгч Д.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны орой Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг баг, Орон сууцны 4г тоотод өөрийн нөхөр Х.А-ыг бусадтай хардан маргалдаж, улмаар Х.А-ын хэвлийн тус газар нь ир үзүүртэй зүйлээр хатгаж, хүнд гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Х.А нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны орой Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг баг, Орон сууцны 4г тоотод өөрийн эхнэр Д.Б-ийг бусадтай хардан маргалдаж, улмаар Д.Б-ийг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүгдэгч Х.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 2016 оны 11 сарын 16-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг багт манай гэрт гэрч Н Улаанбаатар хотоос ирсэн гээд ирсэн. Тухайн өдөр тог тасарсан байсан. Тэгээд Н-ийг пиво авч ирсэн байсныг би мэдээгүй байсан бөгөөд ээж тог тасарсан байна гээд сууж байгаад 7 цагийн үед гарч яваад, бид гурав нэг пивоо уугаад дууссан бөгөөд Б хэлэхдээ манай хажуу талын дэлгүүр онгорхой байна, тэндээс нэг пиво аваад ир гээд би авчраад бид гурав нөгөө пивоо уугаад, юм яриад сууж байгаад Н дахин нэг пиво авч ирсэн. Тэгээд нөгөө пивоо ууж байгаад би бага зэрэг согтолт өгсөн боловч өөрийн гэсэн ухаантай байсан, өөр зүйл хольж уугаагүй, бүх зүйлээ мэдэж байсан. Тэгээд бид нар бага зэрэг согтоцгоогоод Б бид хоёр хардалт, сэрдэлтээс болоод чи ингэдэг, тэгдэг гээд маргалдсан. Манай ангийн нэг охин Америкт байдаг бөгөөд би тэр охинтой 10 жилд байхдаа үерхдэг байсан учраас Б тэр хүнтэй ингэлээ, тэглээ гээд тэр хүнтэй холбож нэг биш удаа хардаж, хэрүүл маргаан хийж байсан. Тэгээд тэр асуудлаас болж маргалдаад, хоёулаа хуц, солиор гээд хэрэлдсэн. Бид хоёр угаасаа хэрүүл хийхээрээ бие бие рүүгээ асаад босоод ирдэг. Тэгээд хэрүүл маргаан хийгээд байж байтал ална шүү, хядна шүү, алчихъя чамайг харъя гээд хэрүүл хийгээд байж байтал нэг мэдэхэд биед сонин мэдрэмж төрөөд пүл хийгээд нэг хэсэг ухаан балартсан байсан. Тэгсэн чинь дээрээс нэг гартаа шанага барьсан энэ муу пиздааг гүйцээгээд алаад хаячихъя гээд толгой тархи руу нүдээд хэвлий гэдэс рүү өшиглөөд, байхаар нь би цамцаа сөхөөд хартал 2 хэсэг газар зүссэн ором байхаар нь болохоо байсан байна гэж бодоод өөрөө гараад эмчийн тусламж авсан. Тэгээд эмнэлэг дээр очоод эмнэлгийн тусламж аваад, аймгийн мэс заслын тасгийг дуудаж, Эрдэнэмандал сумын эмнэлэгт шөнө хагалгаанд орсон. Тухайн үед надаас эмч, цагдаа нар ямар нөлөөтэй юм, яагаад ингэсэн юм, юу болсон юм гэж асуухаар нь би зарим нэг асуултанд нь юм дуугараагүй, зарим нэг асуултанд нь хэлсэн үг байгаа. Би гадны ямар нэгэн нөлөө байхгүй, би өөрийгөө ингэсэн гэсэн утгатай үг хэлсэн. Тухайн үед би өөрийгөө амьд гарна гэж бодоогүй ингээд дуусчихлаа гэж бодсон. Би өөрийгөө амьд гарахгүй, ингээд яваад өгөх юм бол бид хоёрын дундаас гарсан хүүхэд маань яах бол, би Б-г ингэчихлээ гэж хэлэхээр энэ хүн хуулиараа яваад өгөх учраас миний хүүхэд яах бол гэж бодсон бөгөөд тухайн үед надад янз бүрийн зүйл тархинд орж ирж байсан учраас би Ч эмч болон Т эмч нарт тэгж хэлсэн. Тэгээд би аймгийн эмнэлэгт ирсэн байхдаа хүртэл чимээгүй л байсан. Б намайг өөртөө хөнгөн гэмтэл учруулсан гээд байгаа, би тухайн үед Б-ийг улаан нүүр рүү нь цохьсон гэдгээ мэдэхгүй байгаа бөгөөд би цохиогүй гэж бодож байгаа. Би тухайн үед хэрүүл маргаан хийгээд, нааш, цаашаа болж байгаад гар хүрсэн байж магадгүй, тэрийг би үгүйсгэхгүй гэв. 

 

Шүүгдэгч Д.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 2016 оны 11 сарын 16-ны орой ажлаа тараад Н бид хоёр манайд ирсэн. Тэр орой А өөрөө архи нэхсээр байгаад, архи авахуулсан. Н Улаанбаатар хот руу явлаа найздаа юу захих вэ гэсэн чинь А нэг шил гайгүй юм аваад ирээрэй гэж хэлсэн. Тэгээд  Н тэр захисан архийг нь авчраагүй, надаас архиа нэхээд байна гэхээр нь пиво аваад өгчих гэж хэлсэн. Н пиво аваад тэрийгээ гурвуулаа хувааж уусан. Бид нар тийм их согтолттой байгаагүй бөгөөд би А-ыг 10 жилийн охинтой нь тоглоомоор хардсан. Бид хоёр 5 жил өөр газар тусдаа амьдарсан учраас А намайг байхгүй байхад чи энэ гэрт яаж, юу хийж байсныг би мэдэхгүй гэж хэлсэн бөгөөд эргэж нийлээд 2 сар болоогүй байж ийм асуудал үүссэн. Тэгээд А намайг яг одоо энэ ороо гаргаж шид гэхээр нь чиний хэлснээр ороо гаргаж шидэхгүй гэсэн чинь намайг цохиод авсан. Бид хоёрыг Н болиоч гээд дундуур орж салгасан. Тэгсэн чинь А нь Н-д дийлдэхгүй эргэж ирээд намайг дахиад цохиод авсан. Тэгээд би тогооны авдар дээр шанага байхаар нь шанагаа шидсэн чинь хажуугаар гараад цаад өрөө рүү орсон. А над руу дайрч байхдаа манай ширээний хөлийг хугалсан. А байнга агсан согтуу тавьж, гэр орныхоо юмыг эвдэлдэг. Ийм асуудлаас болж бид хоёр салсан. Тэгээд би бухимдаад уурандаа хоол хийсэн халбагыг тогооны авдар дээрээс аваад шидсэн чинь толгой руу нь оноход тэр толгойгоо бариад суусан, тэгээд хэсэг хугацааны дараа жаахан тайвширч байгаа байх гэж бодоод байж байтал гэнэт босч ирээд ингэж амьдарч чадахгүй нь гээд гүйгээд тогооны авдар руу очоод, шургуулга татаж унагаад  дотор нь байсан юмыг тарааж унагаасан. Би яг тогооны авдарны урд зогсож байсан бөгөөд хутга авч амжсангүй дээ, бариулнаас нь татаад унагачихлаа гэж бодсон. Тэгээд бид хоёр хамт асгасан пиво дээр хальтарч давхралдаад унасан. Би босох гэтэл гэдэс рүүгээ цохих  шиг болохоор нь би болиоч ээ гээд  зүүн гараараа цээжин дээр нь дараад, баруун гараараа юу байсныг нь мэдээгүй бөгөөд гарт атгасан юмыг нь булаах гэтэл дийлээгүй, дахиад гэдэс рүүгээ цохих шиг болсон. Тэгсэн чинь бие нь сулрах шиг болсон. Тэгээд би түүнд хандаж чи миний амьдралд дандаа гай болдог, чамайг ирэхээр дандаа ийм асуудал үүсдэг, ингэж байхаар нэг мөсөн үхээд өг, би тэр шоронд  нь явъя гэж хэлсэн. Тэгээд миний  толгой эргээд жижиг сандал дээр суухад А гараад гүйсэн. Харин гутал, хувцсаа өмссөн эсэхийг анзаараагүй. Н бид хоёр юу болов, яасан юм бол гээд үлдсэн бөгөөд өөрийгөө зүссэн юм болов уу гэж хоорондоо ярьсан. Бид хоёрын ойролцоо цаасны хутга байхаар нь тэр цаасны хутгаар өөрийгөө хатгасан байх гэж бодсон. Миний баруун талын гар зүсэгдсэн нимгэн, нимгэн хяраад зүссэн байсан. Тэгээд би охиноо дуудсан чинь сэрэхгүй байхаар нь Н-тэй хамт гарч тэр хавиар А-ыг хайгаад олоогүй учраас гэртээ хүлээсэн. Сум гэдэг чинь хэцүү шүү дээ, хэрэв ямар нэгэн асуудал гарвал сумаар нэг хэл аманд орох учраас би нэр төрөө бодоод, ямар нэгэн асуудал болсон бол цагдаа, эмнэлгээс ярих байх гээд гэртээ хүлээсэн. Тэгээд Н орилоод байхаар нь би түүнд хандаж, миний найз  яв, энэ хэрэг чамд ямар хамаатай биш, хэрэг болохоор бол яръя гээд явуулсан. Тэгээд байж байтал эмнэлэг, цагдаагаас яриад, эмч цагдаа нар ирсэн. Цагдаа ирээд байгаа байдлыг зургийг дарсан, би юу болсон тухайгаа бүгдийг нь ярьсан бөгөөд гэрт байгаа бүх зүйл яг тэр хэвээрээ байсан. Би тухайн үед цаасны хутга нүдэнд харагдахаар энэ цаасны хутгаар ингэсэн юм шиг байна гэж хэлсэн. Тэр үед миний нүүр хавдсан байхад Төрмагнай эмч чи үзүүлэх үү гэхээр нь би зүгээр, цаадах чинь яаж байна гэхэд та одоо очоод хэрэггүй, таныг очвол сэтгэл санаа нь бүр дордоно гээд байхаар нь гайхаад би очоогүй. Тэгээд маргааш  өглөө нь охиноо дагуулаад, шөл хийгээд эмнэлэг дээр очсон чинь аймаар болчихсон байсан. Тэр үед би тийм аймаар болсон байсныг мэдээгүй, тэгээд Эрдэнэмандал сумын эмнэлэгт хагалгаанд орсон. Би нөхрөөсөө эмч нарт юу гэж хэлсэн талаар асуухад гадны нөлөөгүй гэж хэлсэн гэж ярьсан. Тэгээд хагалгаа ороод амжилттай болсон, А-т суманд хамаатан, садан гэх хүн байхгүй учраас манай гэрийнхэн л асарч байсан. А манай гэрийнхнээс, манай ааваас, манай ээжээс, манай ах, эгч нараас, надаас гээд бүх хүнээс уучлалт гуйгаад би уурандаа өөрийгөө ингэчихлээ, та нарт хүндрэл учруулсан бол уучлаарай гэж маш олон удаа уучлалт гуйсан. А надад би өөрийгөө шар иштэй хутгаар ингэчихлээ, би орчихно гэж бодоогүй гэж хэлэхээр нь би түүнд чи ямар тэнэг юм бэ, би чамайг цаасны хутгаар өөрийгөө хатгасан байх гэж бодсон ш дээ, тэр шар иштэй тийм аймаар иртэй хутга чинь оролгүй яах юм бэ, чи ямар тэнэг юм бэ гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр Эрдэнэмандал сумын эмнэлгээс Архангай аймгийн эмнэлэг рүү шилжсэн. Би нөхрөө 10 гаруй хоног сахисан бөгөөд сахиурын ээлж солигдоод, Улаанбаатар хотоос хадам ээж ирж сахихад маргааш өглөө нь би эмнэлэг дээр ирсэн чинь намайг оруулаагүй, тэгээд хадам ээж надад хэлэхдээ чи миний хүүхдийг хутгалсан байна гэж дайраад, мөн ах, дүү нар нь бүгдээрээ над руу дайраад байсан. Түүнээс хойш би А-ын царайг хараагүй байж байгаад хэрэг прокурорт ирэхэд л түүний царайг харсан. Түүнээс хойш би А-тай огт уулзаагүй. А эмнэлэгт хэвтэж байхдаа хүртэл би юу хийчихвээ гэж хэлээд шөнөжин ёолж хоносон талаар нь эмнэлгийн сувилагч О эгч надад хэлсний дагуу би энэ талаар байцаагчид хэлсэн. А би өөрийгөө ингэчихлээ, та нарт хүндрэл учрууллаа гээд бүх хүнээс уучлалт гуйж, бүх хүнд энэ талаараа хэлсэн байсан гэв.  

 

Хохирогч Д.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Бид хоёр тэр өдөр  маргалдаж эхэлсэн бөгөөд А надаас салаад олон жил болсон учир намайг янз бүрээр хардсан. Тэгээд наад ороо гаргаж шид гээд байхаар нь би чамаар эд хөрөнгөө гаргаж шидүүлж байдаг хэн юм бэ гэж хэлээд ширээн дээрээ дараад босч иртэл А нүүрэн дундуур цохиж аваад, багалзуурдаад баруун гараараа зүүн талын шанаа руу цохисон. Тэгээд Н бид хоёрын дундуур орж салгахаар нь би найзаасаа ичээд А-ын араас нь барьж байсан шанагаа шидсэн. Тухайн үед тэр шанагаар оноогүй. А нь маш их балмад, намайг байнга дарамталдаг бөгөөд цагдаа дээр ч гэсэн олон удаагийн бүртгэлтэй байгаа. Мөн манай эцэг, эхийг байнга доромжилж, хүний олон хүнээ барихгүй гэж намайг байнга дарамталдаг. Манай гэрт угаасаа бүтэн зүйл гэж байхгүй. Би гэр орондоо хичнээн сайхан засвар хийгээд орон гэрээ өөд нь татсан ч бүх зүйлийг эвдэлж, хэмхэлдэг бөгөөд манай гэрт бүтэн эд зүйл гэж огт байхгүй. Тэгээд маргаж байх үедээ А ширээний хөл рүү өшиглөөд, ширээний хөл хугарч ширээн дээрх бүх зүйлүүд унахаар нь би үнэхээр бухимдсан. А архи уугаад согтохоороо, мөн уурлахаараа дандаа үхнэ, хатна гэж байдаг, миний амьдралд нэмэр болж байгаагүй, би нөхрөөсөө 100 төгрөг ч авч үзээгүй, би өөрөө л амьдарлаа босгосон. Би гэр орноо янзалж дуусаад, миний хань хүрээд ир гэхэд өөрөө гуйж ирчихээд, дөнгөж ирээд л гэрийнхээ эд зүйлийг эвдэхээр нь би үнэндээ бачуурахдаа хоолны халбага шидсэн чинь толгой руу нь цохисон. Гэтэл А гэнэт үхнэ гээд уурлаад босч ирсэн. Би нүүрэн дундуураа нэг удаа, чихэн тус газраа хоёр удаа цохиулсан бөгөөд намайг өөрөөр зодоогүй. Надад  гомдол санал байхгүй. Би сүүлд нь чихээ үзүүлэхэд цус хуралттай байна гэж эмч хэлсэн гэв. 

 

Хохирогч Х.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Тухайн үед эмнэлэг дээр ирсэн зардал, бусад холбогдох бүх зардлыг манай хадам талаас бүгдийг гаргасан байсан бөгөөд сүүлд нь надаас нэхэмжилсэн.  Би Улаанбаатар хотод очоод хувийн эмнэлэгт хэвтсэн. Би Б-с нэхэмжилсэн зүйлгүй. Б-т гомдол санал байхгүй. Би яагаад өргөдөл, гомдол гаргах болсон юм гэхээр намайг Цэцэрлэг суманд байхгүй архичин болгож ярьсан бөгөөд шөнө, өдөргүй архи уудаг хүн гэж  сумаар нэг ярьсан байсан. Би ажилгүй гэр зуур байдаг байсан болохоор тэгж хэлсэн байх. Би амиа хорлох  тийм хэмжээнд хүрээгүй. Би үр хүүхдээ бодоод, эмч нарт гадны нөлөөгүй гэж хэлсэн. Сумын ард иргэд намайг архичин мэт бодож байгаа, яагаад намайг архичин болгож яриад байгаад нь гомдолтой байна. Мөн олс бариад уул хадаар яваад өгдөг гэж ярьсан байсан, би тийм хүн биш.  Би найз нөхөдтэйгээ хааяа уудаг, би  Н-ийг хот руу явж байгаа гэхээр нь ганц гайгүй юм аваад ир гэж тоглоом тохуу болгоод л хэлсэн, би Н-с архи нэхсэн зүйл огт байхгүй. Би өөрийгөө хутгалсан гэж эмч нарт хэлсэн үгэн дээр минь дөрөөлчихлөө. Би тийм архичин хүн биш. Тэгээд намайг өөрийгөө хутгалсан гэж үзэж байгаа юм байна. Эд нар ингэж ярьж болно, сумын ард иргэд ингэж ярьж болохгүй. Б-ийн эгчид маш их гомдсон бөгөөд бүтэн нэг өдөр бид хоёрын амьдралд хамт байж үзээгүй байж тэгж хэлж болохгүй. Тухайн үед бид хоёр маргалддаг байсан бөгөөд хэрүүл маргаан байнга гардаг байсан. Эр нөхрөө пизда гэж хэлээгүй бол би хэрүүл маргаан хийхгүй байх байсан. Нэг мэдсэн чинь пүд хийгээд биед сонин мэдрэмж төрсөн, Б-ийг аль гараараа, ямар мэсээр миний биед хүрснийг мэдэхгүй байна. Би ухаан балартаад газар унасан бөгөөд нэг сэрсэн чинь Б нэг гартаа шанага барьчихсан, муу пиздааг гүйцээгээд алчихъя гээд зогсож байсан. Тэгээд би гарч гүйгээд өөрөө эмнэлгийн тусламж авсан гэв. 

 

Гэрч Ц.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 2016 оны 11 сарын 16-ны өдрийн оройны 11 цаг 30 минутын орчим энэ үйл явдал болсон. Би 11 сарын 10-ны өдөр Улаанбаатар хот руу явсан бөгөөд энэ үед найз нөхөд учраас би А-ын гэрт ороход А надад хэлэхдээ найздаа Улаанбаатар хотоос юу авчирч өгөх гэж байна гэж асуухаар нь би чамд юу авчирч өгөх юм гэхэд А надад “MILD” гэх тамхи болон “Хар сувд” нэртэй архи авчирч өгөөрэй гэж нэрийг нь хэлээд захисан. Тэгээд би мөнгөний боломжгүй, гадуур яваад авчирч чадаагүй байж байгаад 16-ны өдөр нь цайны цагаар А-ын гэрт ороход А надаас найзынхаа захисан юмыг авчирсан уу гэхээр нь би өө яана, найз нь авч амжсангүй гэж хэлсэн. Тэгээд би ажил тараад тэднийд ороод, хоол идээд байж байтал А яасан чи найзынхаа юмыг авч өгөхгүй юм уу гэхээр нь би найз нь мөнгөний боломжгүй байна, ганц пиво ч гэсэн авч өгье гэж хэлээд нэг пиво, нэг тамхи авч өгсөн. Тэгээд бид гурав хоол идэх хугацаанд 3 пиво уусан. Бид нар нэг их согтоогүй, А нэг их согтоогүй байснаа өөрөө ч мэдэж л байгаа байх. Тэгээд энэ хоёр өөрсдийнхөө хувийн асуудлаас болж хоорондоо маргалдаж, муудалцаад Б-ийг А толгой руу нь цохисон. Тэгээд дөнгөж задалсан байсан пивийг А Б рүү пивоо бариад цохих гээд дайрахаар би та хоёр болиоч ээ гээд би А-рыг боль гээд том өрөө рүү нь түлхээд оруулсан. Өмнө нь энэ хоёр хоорондоо нэг удаа муудалцаад зурагтаа хагалсан гэхээр нь би бас юм хум аваад шидчих юм болов уу гэж бодоод түлхсэн чинь араас А гараад ирсэн. Тэгээд А гараад иртэл Б чи өөрөө эхэлсэн шүү гэж хэлээд тогооны халбага аваад шидсэн чинь толгой руу нь цохьсон байх толгойгоо бариад доошоо унасан. Би Б-ийн тэнд гараад зогсож байтал А босч ирээд би угаасаа үхээд өгье гээд А тогооны авдар руу очоод нүдийг нь суга татах тэр хугацаанд А өөрөө хутга бариад авсан байсан. Би тэр хугацаанд хутга бариад авсан байна гэж бодоогүй байсан, сүүлд нь А-ыг явсны дараа Б-тэй ярьж байхдаа хутга авсныг мэдсэн. Тэгээд энэ хоёр муудалцаад А ширээгээ өшиглөхөд ширээнийх нь хөл хугараад ширээн дээр байсан бүх зүйлүүд нь доошоо унасан бөгөөд асгасан пиво дээр А, Б хоёр хоёулаа хальтраад, давхралдаад унах тэр үед А гэдэс рүүгээ цохих шиг болсон. Би тэр үед хутгаар өөрийгөө  цохьчихлоо гэж бодоогүй, ямар ч байсан гэдэс рүүгээ цохих шиг болсон. Тэгээд би асгасан юмнуудыг эмхлэхдээ нүднийхээ булангаар харахад гэдэс рүүгээ цохих шиг болоод А дээшээ хараад унасан байсан. Тэгээд би А-ыг чи яаж байгаа юм бэ гэхэд Б А-ыг чи яаж байгаа юм бэ болиоч ээ гээд юм булаацалдаад байх шиг байсан. Би тэр үед тэр хоёрыг хутга булаацалдаж байна гэж бодооогүй, харин асгасан зүйлүүдийг түүгээд буйдан доогуур шидсэн. Тэгээд би А-ыг харахад хүйснийхээ дээд талд зүссэн байхаар нь А чи яаж байгаа юм бэ гээд шархан дээр нь дарахад А юу ч дуугарахгүй байж байснаа ухас хийгээд гүйгээд гарч явсан. Тэгээд гүйгээд гараад явахаар нь би Б-с та хоёр чинь юу болов, яав гэсэн чинь Б мэдэхгүй миний гарыг ингээд зүссэн гэсэн бөгөөд баруун гарынх нь эрхий хурууны доод талд лав зүссэн байсан, мөн дээд талд хальслаад зүссэн байсан. Тэгээд бид хоёр гарч гадуур нь харахад А харагдахгүй байсан. Тэгээд Б надад хандаж миний найзад энэ асуудал ямар хамаатай биш, хүн амьтан ирвэл би дуудъя гэхээр нь би явсан гэв. 

 

201603000519 дугаартай эрүүгийн хэргээс: 

 

Хохирогч Х.А-ын мэдүүлсэн: 2016 оны 11 сарын 16-ны орой 18 цагийн орчим Н гэдэг манай найз Улаанбаатар хотоос ирсэн гээд 2 ширхэг “Нийслэл” нэртэй 2.5 литрийн пиво авч манай гэрт орж ирсэн юм. Түүнийг нь эхнэр бид гурав хоол хийж идэнгээ ууж дууссан юм. Манай хажуу талын дэлгүүр онгорхой байхаар нь эхнэр Б миний нэрийг хэлээд зээлээр пиво аваад ир гэхээр нь би дэлгүүр орж “Нийслэл” нэртэй 2.5 литрийн нэртэй пиво авч  ирсэн юм. Тэгээд тэрийг ууж дуусаад Н дахин 2.5 литрийн 2 ширхэг пиво авч ирсэн юм. Тэрийг нь ууж дуусаад би нилээн согтолт өгсөн. 21 цагийн орчим гэнэт юу болсон бүү мэд, манай эхнэр Б гүйцээгээд алаад хаячихъя гээд хэвлий гэдэс рүү өшиглөөд нэг гартаа төмөр шанага барьчихсан толгой руу нүдээд байж байхад нь би гэнэт ухаан орсон. Хэвлий гэдсээр өвдөөд амьсгаа авч болохгүй байхаар нь цамцаа сөхөөд харсан чинь хоёр газар бага зэрэг цоорсон хутганы оромтой, сэмж өөх нь гараад ирчихсэн байсан. Тэгээд би хөл нүцгэн гараад эмнэлэг рүү арай гэж очсон. Эмнэлэгт очоод хаалгыг нь нүдээд А эмчийг дуудаарай би болохоо байлаа гэж хэлэхэд сувилагч нь хүлээн авах өрөөндөө оруулж хэвтүүлж байхад А эмч ирж үзсэн. А эмч анхны тусламж үзүүлээд маргааш нь Эрдэнэмандал сумын эмнэлэгт хүргэж өгсөн бөгөөд тэнд хоночихоод аймгийн төвөөс Ч эмч ирж хагалгаа хийгээд тэндээ нэг хоноод маргааш нь аймгийн төвд ирж мэс заслын тасагт 10 хоног хэвтэн эмчлүүлээд гарсан юм. Одоо биеийн байдал муу байгаа тул дахин Улаанбаатар хот орж эмчлүүлэх шаардлагатай байгаа. Миний биед аймхайгаас доошоо гурван хуруу газар нэг хутганы шарх, түүний доод талд хүйсний хажууд 1 см-ийн зайтай хутганы шархтай мөн нүүрний шарх, сорив эдгэрсэн байгаа. Өөр бэртэл, гэмтэл байхгүй байна. Би бодохдоо эхнэр Б-ийг учруулсан гэж бодож байна. Учир нь намайг 2007 онд хайч шидэж, гэмтээж байсан. Мөн намайг сэрэхэд одоо гүйцээгээд алаад хаячихъя гээд дээрээс өшиглөөд толгой руу төмөр шанагаар нүдээд байсан. Тийм болохоор эхнэр Б-ийг намайг хутгалсан гэж үзэж байгаа. Би нилээн согтсон байсан. Намайг яг хутгалахыг би бол мэдээгүй, хараагүй. Намайг дээрээс Б өшиглөж нүдэж байхад би гэнэт ухаан орсон юм. Намайг ухаан орох үед Б байсан, Н байсан үгүйг би хараагүй, миний нүдэнд харагдах ёстой байтал харагдаагүй. Манай эхнэр нилээн согтсон байсан санагдаж байна. Би хоёр Н-ийн хажууд хэрүүл маргаан хийгээгүй, өмнө нь Н-ийг гараад явсны дараа нь хэрүүл маргаан хийдэг байсан. Шалтгаан нь болохоор манай эхнэр чи Н рүү яаж хараад байгаа юм, та хоёр их сүрхий байнаа гэх мэтийн юм яриад муудалцаж байсан. Би цус их алдсан болохоор удаан явж болохгүй, толгой эргэнэ, ам их хатдаг. Би гомдолтой байна. Учир нь миний эрхтэнд гэмтэл учруулсан болохоор, харин нэхэмжлэх зүйл бол одоогоор байхгүй. Би эхнэр Б-ийг зодож, цохиогүй, гар хүрээгүй. Би тухайн үед бор биеийн тамирын өмд, хүрэн подволктой байсан. Дээгүүрээ ямар хувцастай байснаа санахгүй байна. 2007 оны 02 сарын 04-ний өдөр Орхон аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авахаар үзүүлсэн юм. Тухайн үед мэс заслын тасаг үзсэн гэж бодож байна. Би эмнэлэгт бол хэвтэж эмчлүүлээгүй. Миний эхнэр Б үзүүртэй зүйлээр гэдэс рүү 2 удаа хатгасан. Би ухаан самуураад унасан үед гүйцээгээд алаад хаячихъя гээд намайг нүдэж байсан. Миний хувьд Б-ийг хүн алахыг завдсан гэж үзэж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 хуу/ ...Би Б-ээс эмчилгээний зардалд 1.900.000 төгрөг нэхэмжилж байна. Б хутга хаанаас авсан болохыг би хараагүй. Ямар хутга байсныг хараагүй. Манай охин М хэрэг явдал болох тухайн үед өрөөнд унтаж байсан. Би эмнэлгийн ажилтан нарт хэнд, яаж хутгалуулсан болохоо хэлж яриагүй. Би өөрийгөө хутгалсан зүйл огт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 50 хуу/ ...Би Цэцэрлэг сумын хүн эмнэлэгт анх үзүүлсэн, дараа нь Эрдэнэмандал сумын эмнэлэгт хагалгаанд орсон. Түүнээс хойш Архангай аймгийн төвд мэс заслын тасагт хэвтэн эмчилгээ хийлгэсэн. Рентгенд үзүүлж зураг авахуулсан зүйл байхгүй. Төрсөн ах Х.Т болон бусад хүмүүст эхлээд хэлэхдээ олгой авахуулах гэж байгаа гэж ойлгуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 51 хуу/  ...Намайг тус аймгийн Цэцэрлэг суманд байхад 2016 оны 11 дүгээр сарын 16-ны орой 18 цагийн орчим манай найз Н Улаанбаатар хотоос ирсэн гээд 2 ширхэг “Нийслэл” нэртэй пиво авч орж ирсэн юм. Уг пивийг эхнэр бид гурав хоол хийж идэнгээ хувааж уугаад дууссан. Манай хажуу талын дэлгүүр онгорхой байсан болохоор зээлээр пиво авч, авсан пивоо дахин уусан. Тэгээд тэрийг ууж дуусаад Н дахин 2.5 литрийн 2 пиво авчирсан. Тэрийг нь ууж дуусаад бид гурав нилээн согтсон байсан. Ингээд 21 цагийн орчим би эхнэр Б-гээ эр, эмийн хардалт сэрдэлтээс болж маргаад Б миний гэдэс, хэвлий хэсэг рүү хоёр удаа хутга шиг зүйлээр хатгасан. Б хаанаас юу авсан болохыг би хараагүй хэсэг ухаан балартаад сэргэх үед гүйцээгээд алчихъя гээд намайг газар хэвтэж байхад Б нэг гартаа шанага барьчихсан миний толгойн орой, нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа цохиод, хөлөөрөө гэдэс, хэвлий орчим руу 2 удаа өшиглөсөн. Энэ явдал миний байшингийн гал тогооны өрөөнд болсон. Энэ үед миний хэвлий гэдсээр өвдөж, амьсгаа авч болохгүй байхаар нь цамцаа сөхөөд харахад хүйсний зүүн хажуу болон аймхай хэсэгт цоорч, сэмж өөх нь гарчихсан харагдсан. Тэгээд би хөл нүцгэн гэрээсээ гарч гүйгээд эмнэлэг рүү арай гэж очсон. Эмнэлэгт очоод хаалгыг нь нүдээд А эмчийг дуудаарай гээд би болохоо байлаа гэж хэлэхэд сувилагч намайг хүлээн авах өрөөндөө оруулж хэвтүүлсэн. Маргааш нь Эрдэнэмандал сумын эмнэлэгт намайг хүргэж өгч мэс заслын хагалгаанд орсон. Аймгийн төвөөс Ч эмч ирж хагалгаа хийгээд тэндээ нэг хоноод маргааш нь аймгийн төвд ирж мэс заслын тасагт 10 хоног хэвтэн эмчлүүлээд гарсан юм. Аймхайгаас доош хэсэг газар цоорсон шарх, түүний доод талд хүйсний хажууд 1 см орчим зайтай, мөн ижил цоорсон шархтай, зүүн нүд хөхөрсөн, хамар баруун талдаа хөхөрсөн. Хүзүү урд хэсгээр хумсны гэмээр шалбарсан шархтай байсан. Эдгээр гэмтлүүдийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр миний эхнэр Б учруулсан. Б миний гэдэс рүү хоёр удаа хатуу зүйлээр хатгаж, цоолсон болохыг би өөрөө мэдэж байгаа. Харин хутга уу, өөр зүйл үү гэдгийг нь хараагүй болохоор хэлж мэдэхгүй байгаа. Өмнө өгсөн мэдүүлэгтээ эхнэр, хүүхдээ бодсон учраас л мэдээгүй гэж мэдүүлэг өгсөн. Энэ хэрэг явдлыг цагдаагийн байгууллага учрыг нь олох байх гэсэндээ хэлээгүй юм. Мөн 2007 онд намайг Орхон аймагт Б-ийн төрсөн эгч У-ийн гэрт байхад Б над руу хайч шидэж зүүн гарын шуу, зүүн бөөрний дээд хэсэгт гэмтээж байсан. Ямар ч байсан Б бид хоёр хоёулаа л согтууруулах ундаа хэрэглэсэн согтуу байсан. Гэхдээ өөрийн хийж байгаа үйлдлээ мэдэж байсан. Б намайг хатуу зүйлээр хатгах үед эхнэр Б, 10 настай охин М нар байсан. Охин унтлагын өрөөнд унтаж байсан. Б намайг хатуу зүйлээр хатгах үед Н харсан үгүйг би мэдэхгүй байна. Хэрүүл маргаан хийх болсон шалтгаан нь манай эхнэр намайг Америкт байдаг манай арван жилийн ангийн хүүхэдтэй хардаж, эр, эмийн хардалтаар л маргаан болсон. Би гомдолтой байгаа. Эмчилгээний зардалд 1.900.000 төгрөг нэхэмжилж байна. Би тухайн үед хүрэн өнгийн биеийн тамирын өмд, хүрэн подволктой байсан. Дээгүүрээ шар өнгийн хагас ханцуйтай босоо захтай нимгэн цамцтай байсан. Миний эхнэр Д.Б үзүүртэй зүйлээр гэдэс рүү 2 удаа хатгасан. Ухаан самуураад хэсэг хугацааны дараа сэргэх үед гүйцээгээд алаад хаячихъя гээд намайг нүдэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 187-189 хуу/

 

 

Гэрч Ж.Б-ийн мэдүүлсэн: ...2016 оны 11 сарын 17-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумаас Х овогтой А, эрэгтэй, 30 настай хүнийг Т эмч тээвэрлэн авч ирсэн. Өөрийн зовиур нь хэвлийгээр их өвдөнө, амьсгаадна, зүрх дэлсэнэ гэсэн зовиуртай. Өөрөө юм ярих чадваргүй, биеийн байдал хүнд, түүний эхнэр Б өөрийгөө хутгалсан гэсэн хариу өгсөн байсан. Уг өвчтөн манай эмнэлэг дээр 14.30 цагийн үед ирсэн. Өвчтөн ухаан саруул, орчиндоо харьцаатай байрлал албадмал айж сандарсан байдалтай, царай цонхийсон, уруул омголдсон, арьс салст хуурай, уушиг хоёр талдаа цулцангийн амьсгалтай, зүрхний авиа тод, хэм жигд, артерын даралт 80.50, пүүлс 116, хэл нимгэн цайвар өнгөртэй, ам хатсан, хэвлий булчин чангарал гялтан цочролын шинжтэй, шээсний гарц бага, хэвлийн урд хана аюулхай орчимд 7 см хөндлөн шархтай, оёдол тавьсан, хүйс орчим 5 см орчим хөндлөн шархтай мөн оёдол тавьсан байдалтай, зүүн нүд, хамар халцарсан, өөр ил харагдах гэмтэлгүй байсан. Хэвлийн хөндий нэвтэрсэн шархтай, цус алдалтын шинжтэй, булчин чангаралт болон гялтан цочролын шинжтэй байсан учир Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү бүрэлдэхүүн дуудаж, хагалгаанд орсон. Тухайн үед болсон асуудлын талаар ямар нэг зүйл яриагүй, чи өөрийгөө хутгалсан юм уу гэж асуусан, тиймээ би өөрийгөө хутгалсан гэж надад хариулсан. Х.А хэвлийд учирсан шарх нь хурц үзүүртэй зүйлээр үүссэн байх боломжтой байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 хуу/

 

Гэрч Д.Э-ийн мэдүүлсэн: Би Архангай аймгийн Цэцэрлэг сумын хүн эмнэлэгт бага эмчээр ажилладаг юм. 2016 оны 11 дүгээр сарын 16-ны орой намайг гараатай байхад 23 цаг 30 минутад сумын эмнэлэг дээр А хөл нүцгэн, оймстойгоо, гадуур хувцасгүй, согтуу, гэдсээ барьсан, подволк нь цус болсон орж ирсэн. Би тэр залууг хүлээн авч үзлэг хийхэд аюулхай болон хүйсний орчим зүсэгдсэн хоёр шархтай, биеийн байдал дунд зэрэг, чичирч даарсан байдалтай байсан. Тухайн үед даралт пүлсийг нь үзээд өвчин намдаах тариа хийсэн. Тэгээд байж байтал манай эмч Т орж ирээд оёдол хийн тусламж үзүүлсэн. Тэгээд маргааш өглөө нь Т эмчтэй А гэх залуу Эрдэнэмандал сум руу явсан. Анх орж ирэхэд хэвлий хэсэгтээ хоёр зүсэгдсэн шархтай, хүзүү хэсэгт хумсаар маажсан мэт шархтай байсан, өөр нүдэнд харагдах гэмтэл бэртэл анзаарагдаагүй. Тухайн үед надад ямар нэгэн зүйл яриагүй. Манай эмч Т юм асуухад дараа хэлье гээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 62-63 хуу/

 

Гэрч Ц.Н-ийн мэдүүлсэн: ...Би 2016 оны 11 сарын 10-ны өдөр Улаанбаатар хот руу явах гэж байхад А надад “Хар сувд” нэртэй архи, мөн тамхи захисан юм. Би Улаанбаатар хот руу яваад 2016 оны 11 сарын 15-ны өдөр ирсэн юм. Тэгээд маргааш нь ажил дээрээ очоод өдөр ундны цагийн дараа очиж цай уухад А сайн явж ирсэн үү гэхээр нь оо сайн сайн гэхэд найзынхаа захисан юмыг авчирсан юм уу гэхэд найз нь гадуур явах зав гарсангүй, тэгэх боломж болсонгүй, нэгийг нь авчирлаа гээд MILD нэртэй нэг ширхэг тамхи авчирсан гэж хэлээд гарсан юм. Тэгээд ажил руугаа явчихаад орой ажлаа тараад Б-ийн хамт 18 цаг өнгөрч байх үед тэднийд орсон юм. Тэгээд цай уугаад Б шөлтэй хоол хийж байх үед А найзынхаа юмыг авчирсан уу гэхээр нь архи авчирч чадаагүй, харин чамд пиво авч өгье гэж хэлээд би гараад дэлгүүрээс 2.5 литрийн 2 ширхэг пиво авч орж ирээд, түүнд тамхины хамт өгсөн юм. Түүнийг нь бид гурав уугаад, хажуугаар нь Б хоолоо хийгээд бид гурав уусан юм. Түүнийг ууж дуусаад А дэлгүүр рүү гарч дахин 2.5 литрийн пиво авч орж ирээд түүнийгээ ууцгаасан. Тэр гурван пивийг ууж дуусаад А дахиад пиво олдох уу гэхээр нь одоо ч ийм орой болсон байхад олдохгүй байх гээд Б-с А ганц пиво ууя гээд байна, би гараад аваад ирэх үү гэхэд за за тэг дээ гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ 2 литрийн 1 пиво авч орж ирээд хувааж уух гээд 3 стаканд хийгээд гарч бие засаад орж ирээд, нөгөө пиво уух гэтэл А, Б хоёр маргаж эхэлсэн. Маргалдаж байхад А ширээ шааж босч ирээд Б-ийн нүүрэн дундуур гараараа 1 удаа цохиод Б рүү дайрахаар нь юу болоод байгаа юм, болиоч та хоёр гэхэд А пивоор цохих гэж далайхад нь тэр пиво нь асгарсан. Би тэр хоёрын дундуур ороход А ширээнийхээ хөл рүү өшиглөөд ширээн дээр байсан юмнууд унасан. Б А руу чи дандаа юм эвддэг гээд түүн рүү шанага шидээд толгой руу цохиход толгойгоо бариад доошоо суусан. Тэгснээ А би ингэж амьдарч чадахгүй, үхээд өгье гээд тогооны авдар руу очоод шургуулгыг нь суга татаад пийшингийнхээ тийшээ шидсэн. Тэр үед дотор нь байсан юмнууд бүгдээрээ асгарсан. Хүүе ээ чи юу болоод байна гэж хэлээд тэр доор унасан үзүүртэй юмнуудыг цааш нь том өрөөнийх нь буйдангийн тийшээ шидсэн. Тэгэхэд А дээшээ хараад унасан байсан. Тэр үед гэдэснийхээ хүйсний дээд талд зүсэгдсэн байсан. Тэгээд би түүн дээр нь алгаараа дараад чи яаж байгаа юм бэ гэхэд А юу ч дуугараагүй, ухасхийгээд гараад гүйсэн. Түүний дараа тогооны авдрын А-ын шидсэн шургуулган дотор цаасны хутга бариулгүй, цагаан иштэй хутга байсан. Би Б рүү хандаад уйлаад та хоёр чинь юу болоод яаж байгаа юм бэ гээд гарч А-ыг харахад харагдахгүй байсан. Буцаж орж ирээд Б-ийг дагуулан гадуур гарч гэрийг нь тойрч харж дэлгүүрийн хажуугаар хараад байхгүй байхад Б чи харьж амар, янз бүрийн хэрэг болвол чам руу эргээд яръя гэхээр нь би тэгээд харьсан. Тэр хоёр 10 жилийн хүүхэд ярьж байснаа Б чи тэгвэл зайлахгүй юу гэхэд А би хаашаа зайлах вэ дээ гэж хэлэхэд Б чи тэр Америк руугаа зайлахгүй юу гэхэд А энэ намайг 10 жилийн ангийн хүүхэдтэй хардаад байдаг байхгүй юу гээд инээж байсан. Түүнээс л болж маргалдаж эхэлсэн. Б нь А-ыг төмөр шанага авч шидэж, толгой руу нь нэг удаа цохисон. А-ыг эвхрээд хэвтсэн байхад нь чи хүний амьдралд дандаа гай болж байхаар нэг мөсөн үхэхгүй яасан юм бэ гээд хөл рүү 2 удаа өшиглөсөн. Өөр цохиж зодоогүй. А ширээ шааж босч ирээд Б-ийн толгой, нүүр орчим 2 удаа гараараа цохисон. Чухам аль гараараа цохисоныг би мэдээгүй. А ямар хутга авсныг би хараагүй. Учир нь тогооны авдарын шургуулгыг татаж шидэхэд дотор нь байсан үзүүртэй зүйлүүд буюу хутга заазуур, хайч зэргийг авч том өрөөний буйдан руу шидсэн. Түүний хүйсний дээд талд 1 см орчим зүсэгдсэн шарх байсан, өөр шарх байсныг би хараагүй, миний хувьд ганцхан шарх л харсан юм. Б А хоёр асгарсан пиво дээрээ хоёулаа хальтарч унаад А-ын барьсан хутгыг Б авах гэж булаацалдаж байгаад Б-ийн баруун гарын эрхий хурууны доод талд бага зэрэг зүссэн байсан. Би тэр үед үзүүртэй зүйлүүдийг холдуулж, том өрөө рүү авч шидэж байхад тийм юм болсон байсан. А аль гартаа гэдгийг мэдэхгүй ямар ч байсан хутга барьчихсан Б хутгыг нь авах гээд булаацалдаж байсан. А өөрийгөө хатгасныг би хараагүй, Б А-ыг хатгасныг мөн хараагүй. Ямар ч байсан тэр хоёрын хооронд л тийм юм болсон. А, Б нар ам нь халаад жаахан халамцуу болсон. Тэрнээс биш ухаанаа алдтал согтоогүй байсан. А ямар ч байсан хутга барьчихсан байсан, ямар онцлог содон шинж тэмдэгтэй хутга байсныг би хараагүй. А улаан хүрэн цамцтай байх шиг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 хуу/ ...А өөрөө шүүгээнд байсан хутга, хайч гэх зүйлсийг авч цацаад тараачихсан байхад нь би газарт байсан үзүүртэй гэх юм болгоныг цааш нь аваад нуусан. Тэгээд эргээд хартал А дээшээ хараад хэвтчихсэн, Б хажуу талд нь яаж байгаа юм бэ гээд уйлаад хөлөөрөө А-ын хөл рүү өшиглөж байсан. А юу ч дуугарахгүй, хүйснийхээ дээд хэсэгт зүсэгдсэн шархтай болчихсон байсан. Би тэр шархан дээр нь гараараа дартал цус гарахгүй байсан. А-ын өмссөн байсан цамц дээшээ болсон зүсэгдсэн мэт шарх ил харагдаж байсан. А хэвтэж байснаа юу ч хэлээгүй шууд гараад яваад өгсөн. А гараараа шүүгээг татаж доторх зүйлсийг цацаж унагаасны дараа А, Б хоёр хоорондоо зууралдаад газарт асгасан байсан пиво дээр халтираад хоёулаа унаж байсан. Би тэр хооронд үзүүртэй юмнуудыг цааш нь нууж байсан. Тэгээд эргээд хартал дээрх зүйл болчихсон байсан. Би хэн нь хэнийгээ хутгалж байхыг хараагүй. А өөрийгөө л хутга авч хутгалсан байх гэж бодож байгаа. Тухайн үед Б яаж байгаа юм бэ гээд уйлаад байхаар нь гайхаж хартал А-ын биед зүсэгдсэн шарх үүссэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 хуу/ ...Хэрэг болох тухайн үед А гэрийнхээ гал зуухны өрөөнд байсан тогооны авдрын түмбүүшигний нүдийг авч шидсэн болохоор газар түмбүүшигний хайч, заазуур, хутга унасан бөгөөд би авч том өрөөний буйдан доогуур хийсэн. Намайг дээрх хутга, заазуур зэргийг том өрөөний буйдан доогуур хийх агшинд А, Б хоёр асгасан пиво дээрээ хальтирч унаад хоёулаа давхралдсан харагдсан. Хэн нь дээр нь, хэн нь доор нь байсныг анзаараагүй. Тэр үед л А гэдэс рүүгээ гараараа цохих шиг л болсон. Түүний гарт юм байсан эсэхийг би хараагүй. Энэ үед Б болиоч ээ гээд уйлаад байсан. Ийм болохоор А өөрийгөө хутгалсан эсэхийг мэдэхгүй байгаа юм. Миний бодлоор А өөрийгөө хутгалсан болов уу гэж бодож байна. Би хутга болон хайч, заазуурыг нэг нэгээр нь авч шидэж хийсэн. Угаасаа гал тогоо, зочны өрөө хоёр хоорондоо залгаа холгүй болохоор гал тогооны өрөө зочны өрөө хоёрын хаалганы босго орчмоос хутга, хайч, заазуур зэргийг том өрөөний буйдан доогуур шидэж хийсэн бөгөөд гал тогооны өрөөнөөс зочны өрөө рүү ороогүй гэж хэлэхэд болно. Би тухайн үед их сандарсан айсан болохоор А-ын гарт юм байсан үгүйг хараагүй. Надад нууж хаасан зүйл байхгүй. Миний зөөсөн хутга нь шар иштэй бөгөөд хар эрээн суудалтай гэмээр харагддаг, заазуур нь ногоон өнгөтэй байсан санагдаж байна. Цэнхэр өнгийн жижиг цаасны хайч байсан. Цаасны хутга болон бас нэг өөр ишгүй хутга гал тогооны өрөөнд газар унасан түмбүүшигний хажууд байсан. Өөр эд зүйл байгаагүй. Мэдэхгүй байна, ямар ч байсан эдгээр зүйлсийг би өөрөө зөөж буйдан доогуур хийсэн. Нэг минут хүрэхгүй хугацаанд л хутга, хайч, заазуур зэргийг зөөсөн. А нь гэсэн маш богино хугацаанд нүд ирмэх зуур л гэдсэндээ зүсэгдсэн гэмтэл авсан байсан. Тэр хоёр унасанаас хойш А-ын биед гэдсэнд ямар нэгэн зүйлээр хатгагдсан гэмтэл учирсан байсан. А гэдсэндээ зүсэгдсэн гэмээр гэмтэл авснаас хойш гэрээсээ гарч гүйсний дараа Б-ийн гарыг харахад түүний баруун гарын алга санагдаж байна, зүсэгдэж арьс нь нимгэн хальсалсан гэмээр өнгөц зүсэгдсэн байсныг харсан. Тэр үед Б надад хэлэхдээ би А-аас хутгыг нь авах гэж булаацалдаж байгаад ийм болчихлоо гэдгийг хэлсэн болохоор би А хутга бариад А-ын хутгыг авах гээд булаацалдсан гэж мэдүүлсэн юм. Түүнээс биш А-ын гарт хутга байсан эсэхийг нүдээр хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 194-195 хуу/

 

Гэрч О.С-ийн мэдүүлсэн: ...2016 оны 11 дүгээр сарын 16-ны шөнө 23 цагийн үед сумын эмнэлэг дээр хутгалуулсан хүн ирлээ гэж эмч Т-аас дуудлага ирсэн. Би тухайн үед сумандаа ганцаараа үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд сумын эмнэлэг дээр яваад очтол А гэдэг залууд эмч Т, А нар оёдол тавьсан байсан. Би юу болсон талаар А-с асуухад юу ч хэлэхгүй, дуугүй суугаад байсан. Би эмнэлгээс гарч цасан дээр гарсан оймсны мөрийг дагаж явсаар байгаад А-ын гэрт очсон. Гэрт нь түүний эхнэр Б ганцаараа байсан бөгөөд юу болсон юм бэ гэж асуутал Б надад хэлэхдээ би гэртээ нөхөр А, найз Н нартай хамт пиво уусан, тэгээд нөхөр бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд нөхөр А намайг өөр хүнтэй хардаад би ингэж амьдарч байхаар үхчихье гээд шургуулга татаж унагаагаад газарт дээшээ харж хэвтэж байгаад өөрийгөө ингэчихсэн гээд гараараа цээж рүүгээ хатгах маягтай үйлдэл хийж үзүүлээд байсан. Би юугаар хатгасан юм бэ гэж асуутал Б мэдэхгүй байна гээд байсан. Тэгээд гэрт нь орж үзэхэд гэр доторх нь эмх цэгцгүй шалан дээр шинэ цусны толботой болчихсон, гал тогооны өрөөний нэг шургуулга газар унасан, дотроос нь цаасны хутга, чихрийн цаас, төмс арилгагч гэх зэрэг зүйлс уначихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 хуу/

 

Гэрч О.Т-н мэдүүлсэн: 2016 оны 11 дүгээр сарын 16-ны орой 23 цагийн үед би гэртээ байж байтал эмнэлгээс намайг дуудуулсан. Би ажил дээрээ яваад очтол А аюулхай орчимдоо 4 см орчим зүсэгдсэн, хэвлийд нэвтэрсэн шархтай, уг шархнаас цус гарсан. Хүйсний дээд хэсэгт 3 см орчим хэвлийд нэвтэрсэн шархтай, уг шархнаас сэмж өөх гарсан байдалтай байсан. А-аас архи үнэртсэн, өвдөлтөөс болоод юм ярихгүй байсан. Би яагаад энэ шархыг авсан талаар асуутал юм ярихгүй л байгаад байсан. Маргааш өдөр нь Эрдэнэмандал сумын эмнэлэг рүү А-ыг шилжүүлсэн. А хэнд хутгалуулсан талаараа хэлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 78-79 хуу/

 

Гэрч Ц.О-ийн мэдүүлсэн: ...2016 оны 11 дүгээр сарын 17-ны өглөө 06 цагт Цэцэрлэг сумын эмнэлгийн үйлчлэгч ажлаа хийх гээд эмнэлэг дээрээ иртэл ёо ёо гэж дуу алдаж өвдөлт ихтэй хүн эмнэлэгт ирсэн байсан. Тэр хүнийг А гэдэг байсан бөгөөд хэвтэж байсан өрөөндөө шалаар нэг бөөлжсөн байсан, би өрөөг нь цэвэрлэж байсан. Тэр үед А ёо ёо би юу хийчихвээ гэж орилоод байсан. Би шалан дээр байсан бөөлжсийг цэвэрлээд А-т битгий хамаагүй хашгир, тэвчээртэй бай гэж хэлээд өрөөнөөс нь гарч явсан. Өөр зүйл мэдэхгүй. А ямар гэмтэл авснаа надад хэлээгүй. А-ын өрөөг цэвэрлэж байхад ёо ёо, би юу хийчихвээ гэхээс өөр юм хэлээгүй. Намайг өрөөнд нь ороход орон дээрээ дээшээ хараад хэвтэж байсан. Ямар шарх гэмтэл, бэртэлтэй байгааг нь хараагүй, хөнжил нөмөрсөн байсан. А надад өөрийгөө хутгалсан гэж хэлээгүй, ёо ёо би юу хийчихвээ гэж л хэлсэн. А хэнд хутгалуулсан талаар хэлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 80-81 хуу/

Гэрч Ц.Ч-ын мэдүүлсэн: 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр санагдаж байна, тухайн өдөр Эрдэнэмандал сумаас дуудлага ирсэн болохоор тэр өдрөө тус суманд шөнө очиж А гэх эрэгтэй хүнд хагалгаа хийсэн. Тухайн үед А-ын биед хэвлийн тус газар буюу аюулхай болон хүйсний орчимд ир үзүүртэй зүйлээр 2 удаа хатгагдсан оёдол тавиулсан, их хэмжээгээр цус алдсан, амьсгаа ихтэй, байж ядсан байдалтай байсан болохоор тэр даруй хагалгаа хийсэн. Хагалгаа хийгээс өмнө А-аас юу болоод, яагаад гэмтсэн талаар асуухад тэр өөрөө хэлэхдээ, хөндлөнгийн нөлөө байхгүй өөрийгөө хутгалсан гэж хэлсэн. Өөр ямар нэгэн зүйл яриагүй. Хагалгааны дараа Б гэх хүнтэй уулзаж хагалгааны явц байдлын талаар мэдэгдсэн, өөр ярьж хэлсэн зүйл байхгүй. Эхнэр нь надад ямар нэг зүйл яриагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 82 хуу/

Гэрч Д.У-ийн мэдүүлсэн: ...Манай төрсөн дүү Б-ийн нөхөр А нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны орой 23 цаг 20 минутын үед гэр бүлийн маргаанаас болж өөрийгөө хутгалсан гэж ээж С надад хэлсэн, үнэн хэрэгтээ би хажууд нь байгаагүй болохоор болсон асуудлын талаар мэдэхгүй байна. Тэгээд биеийн байдлыг нь асуугаад байнга холбоотой байсан. Аймгийн төвөөс эмч нар Эрдэнэмандал суманд очиж хагалгаа хийсэн байсан. Одоо аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Хагалгаанд орохын өмнө А нь манай аав Д, ээж С, эгч А нарыг дуудаж би уулзмаар байна гээд уулзаж, аав, ээж нараас уучлалт гуйж, хүү нь уурын мунхгаас болж өөрийгөө ингэж та нарыг зовоолоо, хүндрэл учруулсан намайг уучлаарай гэж хэлсэн байсан. Аав, ээж нар энэ талаар яриад яахав өөрийгөө бод, тайван бай гэж сэтгэл санааг нь тайвшруулах үг хэлээд хагалгаанд оруулсан гэсэн. 2016 оны 11 сарын 18-ны өдөр намайг Архангайд ирээд өөртэй нь уулзахад би зүгээр санаа зоволтгүй гэж байсан, би өөрөөс нь юу болсон гэж асуугаагүй, эмч нартай нь уулзахад одоо биеийн байдал хэвийн гэж хэлсэн. Өөр мэдэх зүйл байхгүй байна. Намайг ирсний маргааш Улаанбаатар хотоос төрсөн ах Т, хамаатнууд нь ирээд танай Б-ийн дарамтаас болж энэ хүн ийм байдалд хүрлээ гэж дайрч давшилж эхэлж маргаан үүссэн. Би тэр хүмүүст та нар А-ын ямар ааш араншинтай талаар мэдэх үү, дураараа эхнэрээ дээрэлхэж, дарамталдаг талаар нь хэлсэн. Хэрүүл маргаан нь аль алинд нь байгаа байх гэж би бодож байна. Энэ талаар ч хэлсэн. Удаа дараагийн хэрүүл хийсэн асуудал байгаа. Тухайн үед А, Б хоёр манайд очсон байсан. Б нялх биетэй, гэдсэндээ хагалгаа хийлгэж төрсөн, шарх нь эдгээгүй байдалтай байсан. Манайд байхдаа А хот яваад 2 хоноод ирсэн. Дахиад явах гэхээр нь хэрүүл маргаан хийж А-г явуулахгүй гээд куртикийг нь хайчлах гэж байсан чинь бөгс рүү нь А өшиглөөд авсан гэсэн. Тэгээд хайчаа хаях гэж саваад хайч нь А-ын гар руу орчихсон, бөөрөн тус газар нь хатгасан байсан. Боолт хийлгэж байгаад явцгаасан. Тэр үед нь цагдаад хэл гэсэн боловч А өөрөө хэлүүлээгүй хаясан. Миний ойлгосноор бол санаатай хайчаар хатгасан асуудал биш гэж бодож байна. Миний бодлоор нэг нэгийгээ хүндэлдэггүй, хааяа архи уучихдаг, ууснаасаа болоод маргалддаг, бие биенээ хардах, сэрдэх асуудал байдгаас болж хэрүүл маргаан үүсдэг гэж ойлгож байгаа. Бие биенийхээ үгийг даадаггүй, өөрөө өөрсдийнхөө амьдралыг аваад явахгүй, чиний ах дүү тэглээ, ингэлээ гэх мэтийн зүйл их гаргадаг байх. Б, А-ын гэдэс рүү хатгасан асуудал байхгүй, яагаад гэвэл би хараагүй ч гэсэн дүүгийнхээ үгэнд итгэж байна. Намайг аймагт ирэхэд баруун талын шанаа нь хавдсан байсан, хавдар нь бууж байна гэж хэлсэн, өөр гэмтэл бэртэл ажиглагдаагүй, мөн чих нь дүнгэнэж дуугараад байсан гэж байсан. А-тай тухтай уулзаагүй, хагалгаа хийгдсэн болохоор мэдээж хагалгааны боолт байсан байх, ил харагдах гэмтэл мэдэгдээгүй. Нүд нь хөхөрсөн гэж Б ярьж байсан, шанагаар цохиж авсан гэж ярьсан. Б-ийн ар гэрийн зүгээс А-ын амь насыг аврах гэж цаг зав, мөнгө төгрөг гаргаж сэтгэл гаргаж явахад Б-ийг хутгалсан гэх асуудал ярьж байгаад маш их гомдолтой байна, одоогийн байдлаар гарсан зардал 1.400.000 төгрөг болсон байна. Үнэн мөнөөр нь шийдэж өгөх хэрэгтэй гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 83-84 хуу/...2016 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө 09 цагийн үед миний ээж С над руу залгаад “ээж нь Архангай аймаг руу явахаар боллоо” гэхээр нь яасан юм, юу болсон юм гэсэн чинь “А өөрийгөө хутгалаад биеийнх нь байдал тааруу байна” гэхээр нь ямар сонин юм бэ, яагаад тийм юм болов гэсэн чинь ээж нь мэдэхгүй байна, хальт сонсоход архи л уусан юм шиг байна гэж надад хэлсэн. Би А-аас өөрөөс нь хэрэг явдлын талаар сонсоогүй ээ. Тэгээд би Архангай аймагт очоод болсон үйл явдлыг өөрийн дүү Б-ээс сонсоход А бид хоёр манай ажлын нэг хүүхэнтэй гурвуулаа пиво ууж байгаад үл ойлголцож А бид хоёр маргалдаад улмаар А шүүгээнээс хутга аваад ингээд үхнэ гэж хэлээд өөрийнхөө гэдэс рүү хутгаар хутгалсан гэж хэлсэн юм. А бол эрхэлсэн тодорхой ажилгүй, одоо Улаанбаатар хотод байдаг гэсэн, биеийнх нь эрүүл мэнд гайгүй гэсэн, дүүгээсээ сонсоход таксинд явж байгаа юм байна лээ. Миний бодлоор А-ын зан байдал нь ширүүн, хурц, түргэн ууртай, бусдаас айх, ичихийг мэдэхгүй, өөрийгөө бусдаар өрөвдүүлэх сонирхолтой гэж боддог юм. Миний дүү Б бол Архангай аймгийн Цэцэрлэг сумын тамгын газрын эрхзүйч ажилтай, зан байдлын хувьд өөрийнхөө эд зүйлд бусдыг хүргэх дургүй, бусадтай нийтэч, бусдыг их өрөвддөг, хүнд итгэдэг зан чанартай гэж хэлмээр байна. Намайг Архангай аймагт очиход миний дүү Б-ийн хоёр шанаа нь хавдсан байхаар нь чиний шанаа яасан юм бэ гэсэн чинь хэрэг болох өдөр А намайг гараараа цохиод ийм болгосон, хутгыг булааж авах гээд гараад зүссэн гэж хэлсэн юм. Миний дүүд өөр ямар нэгэн бэртэл байгаагүй юм. Би А-тай уулзаад гайгүй юу гэсэн чинь гайгүй ээ, санаа зоволтгүй гэж хэлсэн, хэрэг явдлын талаар яриагүй юм. А, Б нар нь дундаасаа нэг охинтой, одоо охин нь 10 настай хүүхэд байдаг. 2007 онд Б нь Улаанбаатар хотод төрөөд Орхон аймагт буюу манай гэрт дөрөв хоносон юм. Тухайн үед эхнэр нь төрөөд удаагүй байхад А Улаанбаатар хот руу ажил гарлаа гээд буцсан юм. Хотоос ирээд маргааш нь дахиад буцна гэхээр нь манай дүү Б А-т хандаж чамайг явуулахгүй, одоо гурвуулаа цуг Архангай аймаг руу явъя гэсэн чинь би явахгүй, хот руу явна гэж хоорондоо маргалдсан юм байна лээ, манай дүү маргааны явцад А-ын куртикийг нь хайчлах гээд хайч авсан чинь А миний дүүгийн бөгс рүү өшиглөсөн /тухайн үед нялх биетэй байсан/ чинь миний дүү доошоо суугаад гартаа барьсан хайчаа гарнаасаа савсан чинь нөгөө хайч нь А-ын биед гэмтэл учруулсан байсан. Тэгээд А эмнэлэг рүү орж үзүүлсэн гэсэн. Харин аз болж биеийнх нь байдал гайгүй байсан юм. Тухайн үед цагдаагийн байгууллагад хандаагүй ээ, тэр хоёр хоёулаа л гомдол санал байхгүй юм чинь цагдаад хандахгүй гэж байсан. Миний дүү надад хэлэхдээ би ёстой санаандгүй хайчаа гарнаасаа мултлах гэж байгаад мулталсан чинь А-ын бие гэмтэл учрууллаа гэж хэлсэн юм. Одоо болохоор А нь миний дүүг хутгалсан гэж цагдаагийн байгууллагад худал мэдүүлэг өгч, миний дүүг гүтгэж байгаад маш их гомдолтой байна, миний дүү бусдын биед ямар нэгэн байдлаар гэмтэл учруулах хүн биш, би дүүдээ итгэж байгаа, бас тухайн хэрэг явдал болох үед миний дүүгийн ажлын газрын хүн байсан гэсэн, тэр хүн гэрчлээд байхад А яагаад худал мэдүүлэг өгөөд байгаа юм. А Архангай аймгийн Эрдэнэмандал сумын эмнэлэгт хагалгаанд орсон бөгөөд тухайн үедээ миний аав, ээжид хандаж хүү нь уурын мунхгаас болоод өөрийгөө хутгалсан шүү, Б-т буруу байхгүй гэж хэлээд уучлалт гуйсан байна лээ, үүнийг ээж С хэлсэн юм. А-ын амь насыг аврахын тулд миний ээж, аав, ах, дүү нар минь чадах чинээгээрээ тусалж амийг нь аварсан байхад дүүг минь хэрэгт гүтгэж байгаад гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 86-88 хуу/ ...Манай дүү Б нөхөр болох А нар нь 2007 оны 02 сард Архангай аймаг дахь гэр рүүгээ явахдаа манай гэрт ирж 7 хоног болсон. Би нэг өдөр ажилдаа яваад орой ирсэн чинь нөхөр А нь эмнэлэг ороод боолт хийлгүүлсэн гээд харуулсан. Юу болсон талаар асуухад дүү Б ярихдаа А Улаанбаатар хотоос ирчихээд нэг хоноод ээж дуудаад байна, ажил гараад гээд Улаанбаатар хот явчихаад буцаж ирээд 1 хоноод дахиад явна ээж, дуудаад байна гэхээр нь чи хамт Архангай аймаг руу явахгүй юм уу, би ганцаараа хүүхдээ тэврээд очихгүй шүү гээд хоорондоо маргалдаад хүргэн явах гээд байхаар нь куртикийг нь аваад ингээд яваарай гээд хайчлах гэхэд нь нөхөр А нь хойноос нь бөгсөн хэсэгт нь өшиглөөд манай охин дүү доошоогоо суухдаа гарт байсан хайчаа тавих гээд хойшоогоо савсан чинь хойд талд нь нөхөр нь зогсож таараад суганых нь доохон талд нь хатгасан гэж хэлсэн. Манай дүү бол хайчаар хатгасныг мэдээгүй, нөхөр нь хэлэхээр нь цамцыг нь сөхөөд харахад цус гарч байсан гэсэн. Тэгээд хойд эмнэлэгт очоод боолт хийлгэсэн гээд гэрт байж байсан. Би уурлаад та хоёр юу болж байгаа юм, наадахаа цагдаад мэдэгд гэсэн чинь бид хоёр хоорондоо гомдол санал байхгүй юм чинь гээд цагдаад хэлсэн. Тэр хоёр Архангай аймаг руу явсан. А мөн адилхан ярьж байсан бөгөөд Б, А хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 175 хуу

 

Гэрч Д.А-ийн мэдүүлсэн: ...2016 оны 11 сарын 16-ны шөнө Д.Б-ийнд ямар асуудал болсон талаар мэдээгүй байж байгаад маргааш өглөө нь болсон асуудлын талаар мэдээд сумын эмнэлэг дээр очоод уулзахад А надад дүү нь уурын мунхгаас болж өөрийгөө ингэчихлээ, Б-т буруу байхгүй шүү, та нар битгий Б-ийг загнаарай, миний буруу гээд байсан. Өөр ямар нэг зүйл яриагүй, энэ үгээ олон удаа давтаж хэлээд байсан. Х.А надаас уучлалт гуйж миний буруу уучлаарай гээд байсан. Тэгээд Эрдэнэмандал сум руу очоод хагалгаанд орсныхоо дараа ч мөн дээрх үгийг хэлээд байсан. Дээрх хэрэг явдал болсны дараа Б-с юу болсон талаар асуусан чинь А юу юугүй босч хутга аваад өөрийгөө ална гэсэн гэж надад ярьж байсан, яг ямар байдлаар гэмтэл авсан талаар яриагүй. Манай дүү Д.Б, Х.А нар гэр бүл болоод 6-7 жил болж байгаа, ахуй амьдралын хувьд бол дундын амьдралтай, Х.А ер нь бол гэртээ байнга байдаггүй, хааяа ирээд хэд хоноод явдаг, олон удаа сална гээд явдаг. Зан байдлын хувьд А их ширүүн, архи уухаараа их агсан зантай, гэртээ агсан тавиад эд зүйлээ эвдэж гэмтээдэг байсан. Д.Б-ийн хувьд бол ямар нэг гаж буруу зан байхгүй, урдах ажлаа хийгээд явдаг жирийн л нэг хүүхэн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 89-90 хуу/

 

Гэрч Б.С-ын мэдүүлсэн: ...Би тухайн үед байгаагүй болохоор тэр өдөр нь юу болсон талаар мэдэхгүй байна. Харин Б-ийн өөрийн ярьснаар А, Н бид гурав Н-ийг Улаанбаатар хотоос ирсэн гээд пиво уугаад байж байхад А бид хоёр хоорондоо бие биенээ хардаж маргаад, эхлээд А намайг боож барьсан. Тэгээд бид хоёрыг зууралдсан байхад Н салгасан. Энэ үед А тогооны авдар руу гэнэт ухасхийгээд шүүгээгээ суга татаад унагаасан, би тэгээд шанага юм уу, халбага аваад А руу шидсэн, тэр үед л А өөрийгөө хутгалсан. Гэнэт л бие нь сулраад явсан гэсэн. Би үйл явдлыг хараагүй болохоор Б-ийн ярьсан зүйлсийг хойно, урд нь оруулж буруу зөрүү ярьж болох юм. Мөн А шар иштэй хутгаар өөрийгөө хутгалсан гэл үү тийм зүйл хэлсэн. Ийм л зүйл ярьсан. А Эрдэнэмандал сумын хүн эмнэлэгт хэвтэж байх хугацаандаа надад ямар нэгэн зүйл яриагүй. Цэцэрлэг сумын хүн эмнэлэгт А-ыг хэвтэж байх үед нь Б тэр хоёрт хандаж яаваа даа даанч, та хоёр гэж хэлэхэд А ээжээ Б ямар ч хамаа байхгүй шүү дээ гэж хэлж байсан. Өөр ямар нэгэн зүйл хэлээгүй. Тэр үед А-ын биеийн байдал хүнд байсан болохоор түүний амь насыг л аваръя гэсэн бодол байснаас биш хэн яасныг тодорхой сайн асуух нөхцөл бололцоо байгаагүй юм. А ямар нэгэн байдлаар өөрийгөө гэмтээж байсан талаар би мэдэхгүй байна, ямар ч байсан А Б-тэй маргасан үедээ үхнэ, хатна гэж л их ярьдаг хүн байгаа юм. Нэг удаа хэзээ гэдгийг нь санахгүй байна, боож үхнэ гээд байшингийнхаа дээд давхар руу гарч байсан. Тэр үед нь миний хүү буучих гэж олон удаа л хэлж байсан боловч тэр буугаагүй, сүүлдээ Б өөрөө түүнийг аргадаж болиулсан байх. А архи уусан үедээ нэрэндээ таарсан яг л А болно доо, эрүүлдээ бол их хөөрхөн ааштай хүүхэд байгаа юм. Б зан байдлын хувьд юм ярьж байхдаа их түргэдэж, хүний урдуур орж ярьдаг, энэ зангаа зас гэж л их хэлдэг. Түүнээс элдэв бусын зан байхгүй. Хунд тусархуу тийм л хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 91 хуу/

Гэрч Б.Д-ийн мэдүүлсэн: ...Д.Б, Х.А хоёр хамт амьдарч байх хугацаандаа хоорондоо ер нь бол маргаантай байсан. Маргаан нь архи дарс, эр эмийн явдлаас болж л гардаг байсан гэж бодож байгаа. Миний мэдэж байгаагаар 2013 оны үед болов уу би хугацааг нь тодорхой сайн санахгүй байна, Д.Б, Х.А хоёр хоорондоо маргасан явдлаас болж А боож үхнэ гээд өөрийнхөө байшингийн мансарт дээр гарчихсан байсныг Б болиулж байсан. Өөрөөр бас гар хуруугаа гэмтээж байсан гэж сонсогдсон. Өөрийн нүдээр харж байгаагүй болохоор мэдэхгүй байна. А архи уухаараа зан байдал нь эвгүй араншинтай болчихдог. Эхнэртээ л их ширүүн агсам согтуу тавьдаг, юм л бол саллаа гэж яваад 2-3 сар болоод гэр орондоо буцаж ирдэг. Түүний ах дүү нар нь энэ байдлыг нь ойлгодоггүй юм шиг байгаа юм. Би охиныгоо их л сайн хүн гэж боддог, ажил төрөлтэй, боловсролтой, хүүхдээ ямар магтаад байлтай нь биш. Тухайн өдөр би байгаагүй болохоор юу болсон болохыг өөрийн нүдээр харсан зүйл байхгүй. Харин биедээ гэмтэл аваад Цэцэрлэг сумын хүн эмнэлэгт хэвтэж байх үед би А-тай уулзаад яав, юу болов гэж асуухад тэр надад яасан болохоо огт хэлээгүй. Ёоё гээд гэдсээ дараад хэвтээд байсан. Түүнээс хойш А Эрдэнэмандал сумын хүн эмнэлэгт очоод хагалгаанд орсны дараа түүнтэй дахин уулзахад тэр өөрөө хэлэхдээ ааваа би уурын мунхгаас болж өөрийгөө ийм болгочихлоо, уучлаарай, та нарт их баярлалаа, гайгүй болоод харина гэж хэлж байсан. Түүнээс хойш А аймгийн төв орж эмчилгээ хийлгэсэн цагаас хойш өмнө ярьж байсан зүйлээ өөрчлөөд манай охиныг хутгалсан мэтээр яриад байгаад гомдолтой байна. Уг нь бид нар түүнтэй уулзаад юу болоод байгааг асуух гэхээр уулзахгүй байгаа юм. Түүний хамаатан садны зүгээс элдэв зүйл яриад ийм байдалд хүргэж байгаа байх гэж ойлгож байна. Миний сураг сонссоноор Б-ийг юм хийгээд сууж байхад нь А согтуу орж ирээд элдэв юм ярьж байгаад Б-ийн хайчтай гар руу тэр өөрөө цохисон гэл үү, тэр үед нь А-ын гар хайчинд оногдоод хатгагдсан сураг байсан. Тэр нь санаатай болсон ч асуудал биш юм шиг байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 92 хуу/

 

Гэрч Х.Т-ийн мэдүүлсэн: ...2016 оны 11 сарын 16-ны үед санагдаж байна, намайг Улаанбаатар хотод байхад миний төрсөн дүү А над руу өөрөө утсаар яриад олгой авахуулах гэж байна, би Эрдэнэмандал сумын эмнэлэг дээр байгаа гэж хэлээд утсаа салгасан юм. Түүнээс хойш 3 хоногийн дараа санагдаж байна, би өөрөө Архангай аймгийн төвд очсон өдрийн өглөө нь А аймгийн хүн эмнэлэгт хэвтэж байсан. Би А-ын хэвтэж байгаа өрөөнд ороод уулзахад тэр надад хэлэхдээ би өөрийгөө хайчаар хатгасан гэж хэлээд юу болсноо нуугаад байсан болохоор түүний эхнэр Б нь л А-ыг хутгалчихлаа гэдгийг гадарласан юм. Мөн сүүлд нь А надад өөрөө хэлэхдээ тухай үед 4-5 пиво уусан, тэгээд эхнэртэйгээ хардалтаас болж маргаад юу болсон талаар мэдэхгүй байна, нэг мэдсэн Б миний дээр гарчихсан дээрээс дэвсээд, гүйцээж ална гээд шанагаар нүүр, толгой руу цохиод дэвсээд байсан болохоор нь би хөл нүцгэн гүйж гараад эмнэлэг дээр очсон тухай хэлсэн. Түүнээс өмнө 2007 онд мөн л Б А-ыг хайчаар /бөөр, гар руу нь/ хатгаж байсан. Тэр үед нь энэ асуудал нь ч шалгагдаагүй, орхиж байсан. Би дээрх хоёр үйлдлийг өөрийн нүдээр харж үзээгүй болохоор яг болсон үйл явдлыг нэг бүрчлэн мэдэхгүй. Тэр хоёр эр, эмийн хардалтаас бол маргадаг, Б өмнө нь гэр орондоо өөр хүнтэй унтаж байгаад А-т баригдаж байсан гэсэн. А, Б нарын хажууд нь байсан ганц хүн нь Н болохоор тэр л сайн мэдэж байгаа байх. Өөр мэдэх хүн байхгүй. Б манайд байх үед зан ааш хэвийн л хүүхэд байсан. Тусдаа байх үедээ л арслан бар шиг болчихдог юм шиг байгаа юм. А бол зан байдлын хувьд хэвийн, одоо бол манайд л амьдарч байна. Б-ийн төрсөн аав, ээж нар нь энэ хэргийн талаар мэдэх юм алга гэж ярьж хэлцгээж байсан. Б аав, ээждээ А өөрийгөө хутгалсан гэж ойлгуулсан юм шиг байна лээ, тийм болохоор ийм ойлголттой байгаа байх...гэх мэдүүлэг /хх-ийн 96-98 хуу/

 

Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 518 дугаартай дүгнэлт:  

1. Х.А-ын биед аюулхай орчим хэвлийн хөндий рүү нэвтэрч ходоодны ёроол, сэмжийг гэмтээсэн шарх, хэвлийн хөндийд дотуур цус алдалт /3л/ хэвлийн гялтангийн үрэвсэл, цус алдалтын дараах цус багадалт, хүйс орчим хэвлийн хөндий рүү нэвтрээгүй шарх, зүүн нүдний зовхи, хамарт цус хуралт, жижиг зулгаралт, хүзүүний баруун талд зураасан зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлийн улмаас хэвлийн голын дунд шугамаар хэвлийн хөндийг нээн шалгаж ходоод цоорсныг оёх, сэмж тайрах, мухар олгой авах, хэвлийн хөндийг угааж цэвэрлэх, гуурсдах хагалгаа хийгджээ. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүснэ. Аюулхай орчмын шарх нь хэвлийн хөндий рүү нэвтэрсэн байна. Нүүрний гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хүзүүний баруун талын зулгаралт нь мохоо зүйлийн хэсэг газрын шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн нүдний зовхи, хамарт цус хуралт, жижиг зулгаралт нь 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт, хүзүүний зулгаралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаараагүй. 4. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. 5. Зүүн шууны дээд хэсэг, нурууны зүүн доод хэсэгт хуучин шархны сорви гэмтэлтэй байна. Цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. Уг гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 6. 2007 оны 12 дугаар сард хайчаар хатгуулсан гэх цаг хугацааг тогтоох боломжгүй. Тухайн үеийн эмнэлэгт үзүүлж байсан материал байвал дүгнэлт гаргаж болно. 7. Учирсан тухайн үедээ 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 8. Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 101-103 хуу/

 

Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 517 дугаартай дүгнэлт:  

Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...1.Д.Б-ийн биед баруун гарын алганд өнгөц зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 132 хуу/

 

Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 517 дугаартай нэмэлт дүгнэлт:  

1.Д.Б-ийн биед тархи, доргилт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун чихний хэнгэргэн хальсанд цус хуралт, баруун гарын алганд өнгөц зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Зодуулсан гэх тухайн цагт үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүснэ. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 6. Д.Б нь урьд өмнө зүүн чихний хэнхэргэн хальсаа нөхүүлж байжээ. Энэ нь 11 сарын 16-нд зодуулахтай холбоогүй байна. Чих, хамар, хоолойн эмчийн үзлэгээр сонсголын бичлэг хийлгэж онош тодруулна гэжээ...гэх дүгнэлт /хх-ийн 134 хуу/

Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 012 дугаартай дүгнэлт:  

1. Шинжилгээнд ирүүлсэн Х.А-ын өмсөж явсан гэх шар өнгийн цамцны зүүн хажуугаас оёдлоос баруун тийш 20 см, урд энгэрийн доод ирмэгээс 0.8 см-т 27мм зүссэн уранхай байна. 2. Х.А-ын өмсөж явсан гэх шар өнгийн цамцанд үүссэн 27 мм уранхай нь шинэ зүссэн уранхай байна. Цаг хугацааг тогтоох боломжгүй. 3. Уг зүссэн уранхай нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 4. Хохирогчийн гэрээс хураан авсан гэх цаас зүсэгч, хутгаар үүсгэгдсэн байж болно...гэх дүгнэлт /хх-ийн 199-200 хуу/

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 12, 16, 19, 20,185 хуу/

Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 13-14 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15, 24-25 хуу/ 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17, 21, 22, 23 хуу/ 

Өвчний түүхийн хуулбар /хх-ийн 106-129 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 161-162 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 163 хуу/

Нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-ийн 190-191, 192-193 хуу/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд 2016 оны 11 дүгээр сарын 16-ны орой Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг багийн Орон сууцны 4-Г тоотод Ц.Н, Х.А, Д.Б нар нь согтуугаар маргалдах явцад Х.А нь хэвлийн тус газраа ир үзүүртэй зүйлээр 2 удаа / нэг нь хэвлийн хөндий нэвтэрсэн шарх / хатгагдсан шарх авч эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан, Д.Б нь тархи доргилт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун чихний хэнгэрэгэн хальсанд цус хуралт, баруун гарын алганд өнгөц зүсэгдсэн шарх бүхий гэмтэл авч эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Дээрх дурдсан Х.А-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, Д.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан, /бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах / 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан  /бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах/ гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна гэж үзлээ.

 

Улсын яллагч нь шүүгдэгч Д.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны орой өөрийн нөхөр Х.А-ыг бусадтай хардаж маргалдан улмаар Х.А-ын хэвлийн тус газар нь ир үзүүртэй зүйлээр хатгаж, хүнд гэмтэл санаатай учруулсан болохыг  нотлох зорилгоор хохирогч Х.А-ын мөрдөн байцаалтын үед 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өгсөн /хх-ийн 48-49/, 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн /хх-51/, 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өгсөн /хх-ийн 187/ мэдүүлгүүд, гэрч Д.Э-ийн мэдүүлэг /хх-ийн 63/, гэрч Ц.Н-ийн мэдүүлэг /хх-ийн 70-71/, гэрч О.Т-н мэдүүлэг /хх-ийн 79/, гэрч Ц.Ч-ын мэдүүлэг /хх-ийн 8, 21/ гэрч Х.Т-ийн мэдүүлэг /хх-ийн 96-97/, гэрч Д.У-ийн мэдүүлэг /хх-ийн 175/, Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 518 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 101-103/, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 012 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 199-200/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоолууд, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 12-25, 185 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүнийг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан.

Дээр дурдсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үнэлэн, бусад нотлох баримтуудтай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгахад гэрч Д.Э нь Х.А-ын биед хэний, ямар үйлдлийн улмаас ямар гэмтэл учирсан байсан талаар мэдүүлээгүй, гэрч Ц.Ч, Х.Т нар нь “А-аас юу болоод, яагаад гэмтсэн талаар асуухад хөндлөнгийн нөлөө байхгүй, би өөрийгөө хутгалсан, хутгаар хатгасан гэсэн” гэж, гэрч О.Т нь “Х.А-аас архи үнэртсэн, өвдөлтөөс болоод юм ярихгүй байсан, би яагаад энэ шархыг авсан талаар асуухад юм ярихгүй л байгаад байсан” гэж тус тус мэдүүлсэн, гэрч Ц.Н нь “Х.А нь би ингэж амьдарч чадахгүй, үхээд өгье гээд тогооны авдар руу очоод шургуулгыг суга татаж, пийшингийн тийшээ шидсэн. Тэгээд дээшээ хараад унасан. Тэр үед гэдэснийх нь хүйсний дээд талд зүсэгдсэн байсан. Яг хутгаар хатгаж байхыг нь хараагүй” гэж мэдүүлсэн, гэрч Д.У нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны орой болсон хэргийн талаар огт мэдүүлэг өгөөгүй байна.

 

Мөн шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 518, шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 012 тоот дүгнэлтүүд нь хохирогч Х.А-ын биед учирсан гэмтэл болон өмсөж байсан хувцасанд үүссэн урагдалт, зүсэгдэлт, цооролтын шинж, байдлын талаар тогтоосон бөгөөд харин хэний үйлдлийн улмаас уг гэмтэл учирсан болохыг нь мөрдөн шалгах бусад ажиллагаагаар тогтоох ёстой юм.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар ишгүй хутга 1 ш, хайч 1 ш, заазуур 1 ш, шар иштэй хутга 1 ш, цаасны хутга 1 ш зэргийг хурааж авсан боловч эдгээрийн алинаар нь Х.А-ын биед гэмтэл учруулсан болохыг тогтоож чадаагүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Х.А нь шүүх хуралдааны үед мэдүүлэг өгөхдөө мөрдөн байцаалтын  явцад гэрч Ц.Ч, Х.Т нарт өөрөө өөрийгөө хатгаж гэмтээсэн гэж хэлж байснаа үгүйсгээгүй бөгөөд энэ талаараа тайлбарлахдаа тухайн үед эхнэр хүүхдээ бодоод худал хэлж байсан, харин Д.Б-ийн ар гэрийхэн байцаалт өгөхдөө миний хувийн байдлын талаар муугаар тодорхойлж мэдүүлэг өгсөн тул үүнд гомдож үнэн зөвөөр нь шийдвэрлүүлэх хүсэлттэй байгаа тул Д.Б намайг хутгалж гэмтээсэн нь үнэн  гэж мэдүүлэг өгсөн.

Х.А нь Д.Б-ийн өөдөөс харсан зогсоо байдалтай байхдаа хэвлий хэсэгтээ 2 удаа ир үзүүртэй зүйлээр хатгагдаж гэмтэл авсан гэж мэдүүлэг өгсөн, Д.Б нь түүнийг дээшээ харсан хэвтээ байрлалтай байхдаа өөрийгөө хатгаж гэмтээсэн гэж мэдүүлэг өгсөн бөгөөд Х.А-ын тухайн үед давхарлаж өмссөн байсан гэх хоёр ширхэг цамцны нэг нь ямар нэгэн цооролт, зүсэгдэлт, урагдалтгүй бүтэн, нөгөө нь  урд энгэрийн доод ирмэгээс 0.8 см-т шинээр үүссэн зүсэгдэлттэй байгаа талаар шинжээчийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 012 дугаартай дүгнэлтэнд дурдагджээ. Гэрч Ц.Н нь ...А дээшээ хараад хэвтчихсэн...А-ын өмссөн байсан цамц нь дээшээ болсон зүсэгдсэн шарх  ил харагдаж байсан.../ хх-ийн 73 хуу/ гэж мэдүүлэг өгчээ. 

Дээр дурдсан нотлох баримтуудаас үзэхэд Х.А-ын өгсөн “зогсоо байдалтай байхдаа Д.Б-т ир үзүүртэй зүйлээр урдаасаа 2 удаа хатгагдаж гэмтсэн” гэх мэдүүлэг нь бодит байдалтай нийцэхгүй байна гэж үзлээ. Учир нь түүнийг зогсоо байдалтай байгаа үед хувцасыг дээш нь сөхөхөөс бусад тохиолдолд өмсөж байгаа хувцас нь биеийн шарх авсан хэсгийг нь бүрэн халхлах тул ир үзүүртэй зүйлээр хувцасыг нь гэмтээхгүйгээр биед нь гэмтэл учруулах боломжгүй гэж үзлээ. Х.А-ын биед хэвлийн аюулхайгаас доош 3-4 см орчим зайд баруунаас зүүн тийш бага зэрэг ташуудуу зах ирмэг тэгш, үзүүр нь хурц нарийсч төгссөн шарх, хүйсэнд 1 см хэмжээтэй шарх учирсан талаар шинжээчийн дүгнэлтэнд дурдагдсан бөгөөд эдгээр шарх нь байрлалын хувьд өмсөж байсан гэх хувцасанд бүрэн халхлагдах боломжтой биеийн хэсгүүдэд учирсан байна.

Харин хохирогч Х.А нь эмнэлгийн тусламж авах үедээ зарим гэрч нарт өөрийгөө хутгалж гэмтэл учруулсан талаар ярьж, эмнэлэгийн холбогдох баримт бичигт тэмдэглүүлж байсан болох нь өвчний түүхийн хуулбар /хх-ийн 108/, гэрч Ц.Ч, Х.Т нарын мэдүүлгэнд  дурдагдсан байна.  

Иймд Д.Б нь Х.А-ыг ир үзүүртэй зүйлээр хэвлийн тус газар нь 2 удаа хатгаж хүнд гэмтэл учруулсан гэх үйлдэл нь нотлогдохгүй байх тул Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.Б-ийг цагаатгаж, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хохирогч Х.А-ын бие махбодид хүнд гэмтэл учирсан гэх хэргийг тусгаарлаж, прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв.  

 

Шүүгдэгч Х.А нь 2016 оны 11 дүгээр сарын 16-ны орой Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг баг, Орон сууцны 4-Г тоотод өөрийн эхнэр Д.Б-ийг бусадтай хардан маргалдаж, улмаар Д.Б-ийг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч Д.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн гэтэл А ширээ гараараа шаагаад босч ирээд энэ ороо гаргаж зайлуул гэхээр нь чадахгүй гэж хэлээд өндийх гэтэл намайг гараараа зүүн талын хацар руу шанаа орчим цохиж авсан. А намайг тэр үед хүзүү орчим шахаад хойш нь дарахаар нь гарт баригдсан шанагаар зүүн талын шанаа орчим нь нэг удаа цохиж авсан. Тэгсэн чинь дахиад миний баруун талын хацар, эрүү орчим гараараа нэг удаа цохиод авсан чинь Н бид хоёрыг салгаад 2 тийш нь болгосон гэсэн мэдүүлэг, А ширээ шааж босч ирээд Б-ийн нүүрэн дундуур гараараа 1 удаа цохиод Б рүү дайрахаар нь юу болоод байгаа юм, болиоч та хоёр гэхэд А пивоор цохих гэж далайхад нь тэр пиво нь асгарсан. А ширээ шааж босч ирээд Б-ийн толгой, нүүр орчим 2 удаа гараараа цохисон гэж гэрч Ц.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 70-71/, намайг аймагт ирэхэд Б-ийн баруун талын шанаа хавдсан байсан, хавдар нь бууж байна гэж хэлсэн, өөр гэмтэл бэртэл ажиглагдаагүй, мөн чих нь дүнгэнэж дуугараад байсан гэж байсан гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.У-ийн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 83-84/, намайг Архангай аймагт очиход миний дүү Б-ийн хоёр шанаа нь хавдсан байхаар нь чиний шанаа яасан юм бэ гэсэн чинь хэрэг болох өдөр А намайг гараараа цохиод ийм болгосон, хутгыг булааж авах гээд гараад зүссэн гэж хэлсэн юм гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.У-ийн дахин мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 86-88/, Б өөрөө А, Н бид гурав Н-ийг Улаанбаатар хотоос ирсэн гээд пиво уугаад байж байхад А бид хоёр хоорондоо бие биенээ хардаж маргаад эхлээд А намайг боож барьсан гэж хэлсэн гэж мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.С-ын мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 91/, Д.Б-ийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 517 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 132/, Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 517 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлт хх-ийн 134/, Д.Б-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 40/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15, 41/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

            Иймд шүүгдэгч Х.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Х.А-ын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийг буцааж хэрэглэж Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг  2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй гэж үзэв. 

 

          Шүүгдэгч Х.А нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-т заасан 6 сарын хугацаа өнгөрсөн байгаа боловч энэ үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй байна. 

 

           Шүүгдэгч Х.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

 

Шүүгдэгч Х.А, Д.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хоолны төмөр халбага 1 ширхэг, төмөр шанага 1 ширхэг, хутга 1 ширхэг, цаас зүсэгч 1 ширхэг, ишгүй хутга 1 ширхэг, хайч 1 ширхэг, заазуур 1 ширхэг, подволк 1 ширхэг, нимгэн цамц 1 ширхэг, өмд 1 ширхэг зэргийг хэргийн хамт прокурорт хүргүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт,  34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсэг,  36.6, 36.9 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдохгүй байх тул цагаатгасугай.

 

2. Шүүгдэгч Х.А-ыг Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг  Монгол Улсын  2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

3. Шүүгдэгч Х.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-т оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

6. Шүүгдэгч Х.А нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7. Шүүгдэгч Д.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Шүүгдэгч Д.Б, Х.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдсугай.

 

9. Шүүгдэгч Д.Б-йг 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож, хохирогч Х.А-ын биед хүнд гэмтэл учирсан хэргийг тусгаарлан Архангай аймгийн Прокурорын газарт буцаасугай.

 

10. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хоолны төмөр халбага 1 ширхэг, төмөр шанага 1 ширхэг, хутга 1 ширхэг, цаас зүсэгч 1 ширхэг, ишгүй хутга 1 ширхэг, хайч 1 ширхэг, заазуур 1 ширхэг, подволк 1 ширхэг, нимгэн цамц 1 ширхэг, өмд 1 ширхэг зэргийг хэргийн хамт прокурорт хүргүүлсүгэй.

 

11. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

12.  Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, цагаатгагдсан этгээд, тэдгээрийн өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Р.АЛТАНЦЭЦЭГ       

                                                                   ШҮҮГЧ                                    П.ГАНДОЛГОР

                                                                     Э.ОДХҮҮ