Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 184/ШШ2024/05945

 

 

 

 

 

 

2024

 

 

 

 

 

11 28 184/ШШ2024/05945

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би

Нэхэмжлэгч: ***

Хариуцагч: ***

Зээлийн гэрээний үүрэгт 1,791,777 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11-р сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11-р сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *** нь иргэн*** 2022 оны 5-р сарын 11-ний өдөр БЗГ22/0205 тоот барьцаат зээлийн гэрээг Монгол улсын Иргэний хуулийг үндэслэн, хүсэл зориг ашиг сонирхлоо бүрэн илэрхийлж, хууль эрх зүйн тэгш эрхтэй оролцсон бөгөөд талууд гэрээний бүх заалттай уншиж танилцан, хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож байгуулсан. Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй шалтаг шалтгаан тоочин өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй байгаа бөгөөд 514 хоногийн хугацаа хэтрүүлсэн байна. Иймд хариуцагчаас Барьцаат зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрт нийт 1,791,777 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Хариуцагч *** нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ***К-ийн нэхэмжилсэн 1,791,777 төгрөгийг 2024 оны 12-р сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч **** холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт Зээлийн гэрээний үүрэгт 1,791,777 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Зээлийн гэрээний үүрэгт 1,791,777 төгрөгийг хариуцагч төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хариуцагч****н шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. *** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,791,777 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 1,791,777 төгрөгийг 2024 оны 12-р сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулах-аар зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43,620 төгрөгөөс 21,810 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 18,097 төгрөгийг хариуцагчаас, 21,810 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.БАТСҮХ