| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/09537/И |
| Дугаар | 184/ШШ2024/05950 |
| Огноо | 2024-11-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 184/ШШ2024/05950
| 2024 11 28 | 184/ШШ2024/05950 |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би
Нэхэмжлэгч: ***
Хариуцагч:****
Зээлийн гэрээний үүрэгт 1,638,114 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай компанийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2023 оны 6-р сарын 9-ний өдөр 230223060902 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 1,999,900 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч уг хуваарийг зөрчиж 2024 оны 5-р сарын 30-ны өдрөөс хойш огт эргэн төлөлт хийгээгүй. Тиймээс хариуцагчаас нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн төлбөрт 1,344,009 төгрөг, зээлийн хүү 262,562 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,543 төгрөг, бусад зардалд 15,000 төгрөг, нийт 1,638,114 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 1,638,114 төгрөгийг хариуцагч 2024 оны 12-р сарын 22-ны өдөр 546,038 төгрөг, 2025 оны 01-р сарын 22-ны өдөр 546,038 төгрөг, 2024 оны 02-р сарын 22-ны өдөр 546,038 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар талууд харилцан тохиролцож эвлэрснийг баталж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч****холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,638,114 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 1,638,114 төгрөгийг хариуцагч 2024 оны 12-р сарын 22-ны өдөр 546,038 төгрөг, 2025 оны 01-р сарын 22-ны өдөр 546,038 төгрөг, 2024 оны 02-р сарын 22-ны өдөр 546,038 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. **** холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,638,114 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 1,638,114 төгрөгийг хариуцагч 2024 оны 12-р сарын 22-ны өдөр 546,038 төгрөг, 2025 оны 01-р сарын 22-ны өдөр 546,038 төгрөг, 2024 оны 02-р сарын 22-ны өдөр 546,038 төгрөгөөр тус тус төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41,143.84 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 20,571.92 төгрөгийг хариуцагчаас 20,571.92 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТСҮХ