Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2022/ДШМ/47

 

А.Д нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/134 дүгээр цагаатгах тогтоолтой, цагаатгагдсан этгээд А.Д, М.Н нарт холбогдох эрүүгийн 2213000000122 дугаартай, 3 хавтастай хэргийг прокурорын эсэргүүцлээр 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд тус аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Баярмагнай, цагаатгагдсан этгээдүүдийн өмгөөлөгч Х.Бакен, А.Серикжан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Ахмарал нар оролцов.  

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, ** настай, эмэгтэй, ** боловсролтой, **** мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын **** цэцэрлэгийн эрхлэгч ажилтай, ам бүл **хүнтэй, нөхөр хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, А.Д /РД:**********/,

 

2. Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, **оны ** дугаар сарын **-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, ** настай, эмэгтэй, ** боловсролтой, **** мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** цэцэрлэгийн эрхлэгч ажилтай, ам бүл ** хүнтэй, нөхөр хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, М.Н /РД:**********/,

 

3. Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

 

3.1. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан шүүгдэгч А.Д нь тус аймгийн Өлгий сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/43 дугаартай “** Цэцэрлэгийн эрхлэгчээр сэлгэн ажиллуулах” тухай тушаал гарсан байхад албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ажлын байрыг өөрчлөх, шинээр ажилд томилох зэрэг тушаал, шийдвэр гаргахгүйгээр 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өөрийн төрсөн ах А.Х-ын эхнэр Х.Н-г туслах багшийн ажилд, Б.Аийг туслах багшаас бүлгийн багшийн орон тоонд, сав угаагч ажилтай Ха.Быг туслах багшийн орон тоонд тус тус томилж, цагийн бүртгэлийг хөтөлж, дээрх нэр бүхий хүмүүст давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэний улмаас, тус Цэцэрлэгийн цалингийн санд 6.102.453 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт,

 

3.2. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** цэцэрлэгийн эрхлэгч шүүгдэгч М.Н нь тус аймгийн Өлгий сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/49 дугаартай сэлгэн ажиллуулах тушаалын дагуу тус цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан атлаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан А.Дгийн тушаал гаргахгүйгээр Х.Нг туслах багшийн ажилд, Б.Аийг туслах багшаас бүлгийн багшийн орон тоонд ажилд авсныг мэдсээр байж, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөр Б/11 дугаартай ажилд томилох тухай тушаал гаргаж, цэцэрлэгийн бүлгийн багшаар Б.Аийг, Б.Аийн оронд X.Нг туслах багшийн орон тоонд тус тус томилсон хууль бус шийдвэрийг нөхөж гаргаж, дээрх нэр бүхий хүмүүст давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэний улмаас, цэцэрлэгийн цалингийн санд 6.102.453 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

4. Прокурорын 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 102 дугаартай яллах дүгнэлтээр шүүгдэгч  А.Д, М.Н нарын дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/134 дүгээр цагаатгах тогтоолоор:

5.1. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Д, М.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, А.Д, М.Н нарыг цагаатгаж,

5.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар цагаатгагдсан этгээд А.Д, М.Н нарт холбогдох хэрэгсэхгүй болгосон 2213000000122 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэжээ.

 

6. Прокурорын эсэргүүцлийн агуулга: 

6.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан шүүгдэгч А.Д нь Өлгий сумын Засаг даргын сэлгэн ажиллуулах тушаал гарсан байхад албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ажилд томилох тушаал гаргахгүйгээр тус цэцэрлэгийн ажилчдын ажлын байрыг өөрчлөх, шинээр томилох зэрэг хууль бус шийдвэр гаргаж, тухайн ажилчдын цагийн бүртгэлийг хөтлөх, цаашлаад төсөвт байгууллагын цалингийн сангаас үндэслэлгүйгээр цалин авах нөхцөл боломжийг бүрдүүлсэн нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч А.Д нь цэцэрлэгт шинээр ажилтан авах, ажиллаж байгаа ажилтны ажлын байрыг өөрчилж, дэвшүүлэн томилох зэрэг шийдвэр гаргахгүйгээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж буюу хэтрүүлж 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хууль бусаар өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн ах А.Хын эхнэр Б.Нг туслах багшаар ажилд авсан, түүнчлэн Б.Аийг туслах багшаас бүлгийн багшийн орон тоонд, сав угаагч ажилтай Х.Быг туслах багшийн орон тоонд тус тус дэвшүүлэн томилж ажиллуулсан байна.

6.2. Шүүгдэгч А.Дгийн дээрх үйлдэлд дүгнэлт хийхэд Баян-Өлгийн аймгийн Өлгий сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/43 дугаартай “Сэлгэн ажиллуулах тухай” тушаал гарсантай холбоотойгоор ажлаа хүлээлгэж өгөхөөс өмнө өөрийн хамаарал бүхий төрсөн ах А.Хын эхнэр Б.Нг шинээр туслах багшийн орон тоонд авч байгаа үйлдэл нь Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-д заасан албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж байгаа үйлдэл юм. Түүний энэхүү хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.** зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

6.3. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан шүүгдэгч М.Н нь Өлгий сумын Засаг даргын сэлгэн ажиллах тушаалын дагуу тус цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан атлаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан А.Дгийн тушаал гаргахгүйгээр хууль бусаар ажиллуулж байсан Б.Н, Б.А нарыг мэдсээр байж, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөр Б/11 дугаартай ажилд томилох тухай тушаалыг нөхөж гаргаж, цэцэрлэгийн бүлгийн багшаар Б.Аийг, Б.Аийн оронд Х.Нг туслах багшийн орон тоонд тус тус томилж, ажилтны ажлын байрыг өөрчилж, дэвшүүлэн томилох, шинээр томилох хууль бус гэмт үйлдлийг хууль ёсны мэт болгосон үйлдэл хийснээрээ гэмт хэргийг үйлдсэн байна.

6.4. Шүүгдэгч М.Нийн хууль бус үйлдэлд дүгнэлт хийхэд 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тус аймгийн Өлгий сумын ** цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг хүлээж авсны дараагаар тус цэцэрлэгт ажилтныг шинээр ажилд томилсон, мөн дэвшүүлэн томилсон зэрэг шийдвэр гараагүй байхад уг албан тушаалын цалин авч ажиллаж байгааг ажилчдаас баттай сайн мэдэж байсан атлаа 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр ** цэцэрлэгт тушаал шийдвэргүйгээр ажиллаж байсан Х.Н, Б.А, Х.Б нартай хурал хийж, шалтгаан нөхцөлийг тогтоосны дараагаар 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөр Б/11 дугаартай тушаалыг нөхөж гаргаж, цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан А.Дгийн хууль бус үйл ажиллагааг хууль ёсны мэт болгосон нь нийтийн албан тушаалтны хувьд бусдад давуу байдал бий болгосон, хийх ёсгүй үйлдлийг хийсэн, цаашлаад хууль бусаар томилогдсон ажилтнуудыг цалин авах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзнэ.Энэхүү үйлдэл нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Х.Н, Б.А нарт давуу байдал бий болгосон нөхцөл байдал байх бөгөөд шүүгдэгч М.Н нь өөрийн үйлдэл хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж төрийн байгууллагад хууль бусаар томилогдон ажиллаж байгаа ажилтнуудыг цааш нь үргэлжлүүлэн ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлж нөхөж тушаал гаргаж, төрийн байгууллагын төсөвт хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг хангасан байна.

6.5. Түүнчлэн шүүгдэгч А.Д, М.Н нар нь Төрийн албаны тухай хуулийн ** зүйлийн 14.1 дэх хэсгийн 14.1.2-д зааснаар сургуулийн өмнөх боловсролын бөгөөд төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын эрхлэгч албан тушаалтай болохын хувьд албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, Б.Н, Б.А нарт эдийн засгийн ашигтай байдлыг бий болгосон гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч А.Д Х.Нг нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 11 хоног тушаал гаргахгүйгээр ажиллуулсны улмаас 410.479 төгрөгийн цалин бодогдож олгогдсон, улмаар цэцэрлэгийн эрхлэгч яллагдагч М.Н нь нөхөж тушаал гаргаж ажиллуулснаар нийт 2.508.995 төгрөгийн цалин олгогдсон нь Б.Нд эдийн засгийн давуу байдал бий гэж үзнэ. Мөн Б.Аийг тус цэцэрлэгийн бүлгийн багшаар 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 11 хоног тушаал гаргахгүйгээр ажиллуулж 529.787 төгрөгийн цалин олгосон, улмаар цэцэрлэгийн эрхлэгч М.Н нь цааш үргэлжлүүлэн ажилд томилох тушаалыг нөхөж гаргаж ажиллуулснаар 3.593.458 төгрөгийн цалин олгогдож, түүнд эдийн засгийн давуу байдал бий болгосон байна.

6.6. Гэтэл анхан шатны шүүх Баян-Өлгий аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 293 дугаартай шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 47 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 705 дугаартай тогтоолыг тус тус үндэслэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/43 дугаартай “Сэлгэн ажиллуулах тухай” захирамж нь хууль зүйн хувьд анхнаасаа хууль бус байсан тул багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх ажил үүргээ гүйцэтгэх эрхтэй байсан байна гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Баян-Өлгий аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 293 дугаартай шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 47 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 705 дугаартай тогтоол нь зөвхөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/43 дугаартай “Сэлгэн ажиллуулах тухай” захирамжийн хууль зүйн үндэслэлийг авч хэлэлцсэн байдаг.

6.7. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.15-д "хөдөлмөр эрхлэлтийн харилцаа" гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг гэж ойлгоно заасан. Гэтэл анхан шатны шүүх Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан А.Д нь Өлгий сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/43 дугаартай ** цэцэрлэгийн эрхлэгчээр “Сэлгэн ажиллуулах тухай” тушаал гарсантай холбоотойгоор багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх боломжгүй гэдгийг өөрөө мэдсэн, мэдсээр байж өөрийн төрсөн ах А.Хын эхнэр Б.Нг туслах багшийн ажилд шинээр авч, Б.Аийг туслах багшаас бүлгийн багшийн орон тоонд, сав угаагч ажилтай Х.Быг туслах багшийн орон тоонд тус тус томилж байгаа хууль бус үйлдэл нь Хөдөлмөрийн эрх зүйн харилцааг зөрчиж байгаа үйлдэл мөн эсэхэд дүгнэлт хийгээгүй.

6.8. Мөн М.Нийн хувьд цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан атлаа 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан А.Дгийн тушаал гаргахгүйгээр Б.Нг туслах багшийн ажилд, Б.Аийг туслах багшаас бүлгийн багшийн орон тоонд ажилд авсныг мэдсээр байж, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөр Б/11 дугаартай ажилд томилох тухай тушаал гаргаж, цэцэрлэгийн бүлгийн багшаар Б.Аийг, Б.Аийн оронд Х.Нг туслах багшийн орон тоонд тус тус томилсон хууль бус үйлдэл нь хууль зүйн талаас дүгнэлт хийгээгүй байна.

6.9. Шүүгдэгч А.Д, М.Н нарын дээрх үйлдэл нь Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл байхад анхан шатны шүүх энэхүү хууль бус үйлдэлд нь хууль зүйн талаас бодитой дүгнэлт хийхгүйгээр шүүгдэгч нарт холбогдох хэргийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон гэж үзэх бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-д заасныг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

6.10. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын ТОГТООХ нь хэсгийн 2 дахь заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар цагаатгасан этгээд А.Д, М.Н нарт холбогдох хэрэгсэхгүй болгосон 2213000000122 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай гэж заажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3-д “Энэ зүйлийн 1.1-д заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана” гэж заасан. Дээрх хуулийн заалт нь гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдсон, гагцхүү тухайн гэмт хэргийг шүүгдэгч үйлдсэн болох нь тогтоогдохгүй байгаа тохиолдолд шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн олж тогтоолгохоор хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах зохицуулалт байтал шүүх хуулийн тодорхой заалтыг буруу ойлгож, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж байгаа нь үндэслэлгүй юм.

6.11. Иймд анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10-д заасныг ноцтой зөрчиж, шүүгдэгч А.Д, М.Н нарт холбогдох хэргийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх тул Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.** зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив.

ТОДОРХОЙЛОХ нь:

7. Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй боловч давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах  эрх зүйн үндэслэл байхгүй тул магадлалд энэ үндэслэлийг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул цагаатгах тогтоолд энэ үндэслэлээр өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн зарим заалтыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч шийдвэрлэв.

 

8. Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

 

9. Анхан шатны шүүх шүүгдэгч А.Д, М.Н нарт Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, А.Д, М.Н нарыг цагаатгаж шийдвэрлэжээ.

 

10. Цагаатгагдсан этгээд А.Дгийн холбогдсон хэргийн талаар:

10.1. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан шүүгдэгч А.Д нь тус аймгийн Өлгий сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/43 дугаартай “** цэцэрлэгийн эрхлэгчээр сэлгэн ажиллуулах” тухай тушаал гарсан байхад албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ажлын байрыг өөрчлөх, шинээр ажилд томилох зэрэг тушаал, шийдвэр гаргахгүйгээр 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өөрийн төрсөн ах А.Хын эхнэр Х.Нг туслах багшийн ажилд, Б.Аийг туслах багшаас бүлгийн багшийн орон тоонд, сав угаагч ажилтай Хо.Быг туслах багшийн орон тоонд тус тус томилж, цагийн бүртгэлийг хөтөлж, дээрх нэр бүхий хүмүүст давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэний улмаас, тус цэцэрлэгийн цалингийн санд 6.102.453 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

10.2. Анхан шатны шүүхээс Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШШ2022/00293 дугаартай шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 212/МА2022/00047 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 001/ШХТ2022/00705 дугаартай тогтоолоор тус тус Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/43 дугаартай “Сэлгэн ажиллуулах тухай” захирамж нь А.Дгийн эрхийг ноцтой зөрчсөн болох нь нотлогдсон. Баян-Өлгийн аймгийн Өлгий сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/43 дугаартай “Сэлгэн ажиллуулах тухай” захирамж нь хууль зүйн хувьд анхнаасаа хууль бус бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл, заалтуудыг зөрчсөн эрхийн акт байсан ба шүүгдэгч А.Д Өлгий сумын ** цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг шүүгдэгч М.Нд хүлээлгэн өгөх цаг хугацаа буюу 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд хууль тогтоомжид заасан ажил үүргээ гүйцэтгэх эрхтэй байсан байна. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн А/658 дугаартай “Өлгий сумын Хүүхдийн ** цэцэрлэгийн бүтэц орон тоог батлах тухай” захирамж, түүний хавсралтад заасан орон тооноос илүү хүн авч ажиллуулсан, илүү цалин олгосон нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Үүнээс үзэхэд улсын яллагчийн дурдсанчлан Өлгий сумын ** цэцэрлэгийн цалингийн санд 6.102.453 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэж А.Дд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

 

10.3. Тухайлбал Баян-Өлгийн аймгийн Өлгий сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/43 дугаартай “Сэлгэн ажиллуулах тухай” захирамж гарснаар А.Д нь ** цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллах, тодруулбал шинээр ажилтан авах, ажилтны ажлын байрыг шат ахиулан томилох зэрэг эрх хэмжээ нь байхгүй болсныг мэдсээр байж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж, тушаал шийдвэр гаргахгүйгээр 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өөрийн төрсөн ах А.Хын эхнэр Х.Нг туслах багшийн ажилд, Б.Аийг туслах багшаас бүлгийн багшийн орон тоонд, сав угаагч ажилтай Хо.Быг туслах багшийн орон тоонд тус тус томилж, дээрх нэр бүхий хүмүүст давуу байдал бий болгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

10.4. Мөн Баян-Өлгийн аймгийн Өлгий сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/43 дугаартай “Сэлгэн ажиллуулах тухай” захирамжийн хууль зүйн үндэслэлийг Иргэний хэргийн шүүх хянаж, захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь А.Дгийн  албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийснийг зөвтгөх үндэслэл болохгүй тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

 

 11. Цагаатгагдсан этгээд М.Нийн холбогдсон хэргийн талаар:

 

11.1. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** цэцэрлэгийн эрхлэгч шүүгдэгч М.Н нь тус аймгийн Өлгий сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/49 дугаартай сэлгэн ажиллуулах тушаалын дагуу тус цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан атлаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан А.Дгийн тушаал гаргахгүйгээр Х.Нг туслах багшийн ажилд, Б.Аийг туслах багшаас бүлгийн багшийн орон тоонд ажилд авсныг мэдсээр байж, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөр Б/11 дугаартай ажилд томилох тухай тушаал гаргаж, цэцэрлэгийн бүлгийн багшаар Б.Аийг, Б.Аийн оронд X.Нг туслах багшийн орон тоонд тус тус томилсон хууль бус шийдвэрийг нөхөж гаргаж, дээрх нэр бүхий хүмүүст давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэний улмаас, цэцэрлэгийн цалингийн санд 6.102.453 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

11.2. Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Н нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ** цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаад тус аймгийн Өлгий сумын Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/49 дугаартай “Сэлгэн ажиллуулах тухай” захирамжаар Өлгий сумын ** цэцэрлэгийн эрхлэгчээр сэлгэн ажиллахаар болж, ажлаа 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авсан нь нотлогдсон.  Шүүгдэгч М.Н нь Өлгий сумын ** цэцэрлэгийн эрхлэгчийн ажлыг хүлээн авсны дараа буюу 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/11 дугаартай “Цэцэрлэгийн бүлгийн багш Хо.Б нь жирэмсний амралттай байгаа учир оронд нь туслах багш Б.Аийг, Б.Аийн оронд Х.Нг томилон хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулах тухай” тушаалыг нөхөж гаргасан нь тогтоогдож байх боловч тус цэцэрлэгт түр орон тоонд ажиллаж байгаа  бүлгийн багш Б.А,  туслах багш Х.Н,  туслах багш Ха.Б нарын хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж үзэж шүүгдэгч М.Н нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Б/11 дугаартай “Ажилд түр томилох” тушаал гаргаснаар бүлгийн багшаар түр ажиллаж байсан Б.А, туслах багшаар түр ажиллаж байсан Х.Н нарт давуу байдал бий болгосон гэж үзэхгүй гэж дүгнэж түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

11.3. Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Н нь ажлаа албан ёсоор хүлээж авсан, тушаал, шийдвэр гаргах эрх хэмжээ өөрт олгогдсон байсан тул “тушаалыг нөхөн гаргасан” түүний үйлдлийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хийх ёсгүй үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна.

            12. Харин анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд, тухайлбал шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар цагаатгагдсан этгээд А.Д, М.Н нарт холбогдох хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаан  шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг шүүх буруу тайлбарлан хэрэглэжээ. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд, гэмт хэрэг үйлдэгдсэн нь тогтоогдсон, харин тухайн гэмт хэргийг яллах дүгнэлтэд заасан шүүгдэгч үйлдсэн болох нь нотлогдоогүй үед хэргийг хэрэгсэхгүй болгож, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоох зорилгоор хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах тухай зохицуулалт юм. Энэ хэргийн хувьд А.Д, М.Н нар гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдоогүй, харин яллах дүгнэлтэд заасан үйл баримт бүхий гэмт хэрэг гараагүй гэж  анхан шатны шүүх дүгнэж хэргийг шийдвэрлэсэн  тул цагаатгагдсан этгээд  А.Д, М.Н нарт холбогдох хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах хууль зүйн үндэслэлгүй болно.

13. Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтуудыг хүчингүй болгож, цагаатгах тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг нь хүлээн авч шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/134 дүгээр цагаатгах тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, цагаатгах тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангасугай. 

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.** зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

 

                                    ШҮҮГЧ                                                                      Д.КӨБЕШ