Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 134/ШШ2024/00229

 

 

 

 

 

2024 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 134/ШШ2024/00229

Говьсүмбэр аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.12-т заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1., 27.2.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн, хамтарсан багийн нарийн бичгийн дарга ******* хүсэлтийг хангаж,""""",  """""" /РД:"""""" нарыг 2021.03.12-ны өдөр төрсөн*******,******* нарын эцэг, эх байх эрхийг зургаан сарын хугацаагаар хязгаарласугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар хуульд заасан журмын дагуу*******,******* нарт харгалзан дэмжих хүнийг томилохыг Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргад даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөг болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ              П.ЦОГЗОЛМАА