Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 104/ШШ2024/00486

 

2024 10 04 104/ШШ2024/00486 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: *******, *******,*******, ******* дэх ийн нэхэмжлэлтэй

 Нэхэмжлэлийн шаардлага: Гуравдагч этгээд *******,*******,******* тоотод оршин суух, ******* овогт Цагаандаргын ******* /РД:/-г захиргааны журмаар албадан эмчлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,

гуравдагч этгээд Ц.*******,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2011 оны 05 дугаар сарын 10, 2012 оны 9 дүгээр сарын 18, 2013 оны 10 дугаар сарын 26, 2014 оны 10 дугаар сарын 6, 2015 оны 4 дүгээр сарын 24, 5 дугаар сарын 21, 2017 оны 2 дугаар сарын 07, 2018 оны 9 дүгээр сарын 29, 2020 оны 1 дүгээр сарын 30, 20 дугаар сарн 01, 2 дугаар сарбын 16, 2021 оны 05 дугаар сарын 16, 2022 оны 5 дугаар сарын 19, 6 дугаар сарын 18-ны өдрүүдэд нийт 14 удаа тус тус эрүүлжүүлэгдсэн. Мөн согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлтээр архинд донтох эмгэгтэй, эмчийн хяналтад албадан эмчилгээнд явуулах боломжтой гэсэн эмнэлгийн байгууллагын дүгнэлт гарсан тул Ц.*******г архины эмчилгээнд явуулж өгнө үү гэв. 

2.Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Албадан эмчилгээнд явахыг зөвшөөрч байна ...гэв.

 3.Хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн

Эхнэр Ч.ийн миний нөхөр Ч.*******г албадан эмчилгээнд хамруулах хүсэлтэй байна гэх хүсэлт

 Налайх дүүргийн*******ны Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тодорхойлолтод ... Ц.******* нь ахуйн хүрээнд байнга архидан согтуурч байгаа тул архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү... гэх хүсэлт, Налайх дүүргийн Полклиникийн ... Ц.******* нь албадан эмчилгээнд явуулж болно, согтуурах мансуурах донтой.. гэх дүгнэлт зэрэг баримтууд авагджээ.

 Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 1.******* дэх нь Ц.*******г архины албадан эмчилгээнд хамруулах хүсэлт гаргасан ба шүүхээс хэргийн үйл баримт, шүүх хуралдаанд зохигчийн гаргасан тайлбар зэргийг харьцуулан үзсний үндсэн Ц.*******г захиргааны журмаар албадан эмчлүүлэх тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 2.Нэхэмжлэгч нь Согтуурах мансуурах донтой этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар З.Болдыг байнга архидан согтуурдаг гэх үндэслэлээр албадан эмчилгээнд хамруулах хүсэлт гаргасан ба Ц.******* нь байнга архидан согтуурдаг, бүлэг бөөгнөрөл үүсгэдэг, удаа дараа эрүүлжүүлэгдсэн, хэмээн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар гаргаж байна.

 3.Налайх дүүргийн Поликлиникийн эмчийн үзлэгээр Ц.******* нь архины шалтгаант сэтгэц-донтолтын F10.5 болон согтуурах, мансуурах донтой, Захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулж болно хэмээн дүгнэжээ.

 4.Мөн гуравдагч этгээд нь архидан согтуурч удаа дараа эрүүлжүүлэгдсэн, архидан согтуурахгүй байх тал дээр идэвхи санаачилга гаргаагүй, ахуйн хүрээнд байнга архидан согтуурдаг, Налайх дүүргийн*******нд амьдардаг гэх боловч байнгын архидалтын улмаас аюултай нөхцөл үүсгэж болзошгүй байх тул Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар Ц.*******г албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж үзлээ.

 5.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7 дахь хэсэгт зааснаар З.Болдыг архины албадан эмчилгээнд явуулах тухай шийдвэр гарсан талаар гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд ажлын 5 өдрийн дотор мэдэгдэнэ.

 6.Гуравдагч этгээд Ц.******* нь байнга архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг гэх зохигчийн тайлбар, Налайх дүүргийн*******ны Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн албан бичиг, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн болон гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар бусад баримтаар нотлогдож байх тул түүнийг албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж үзэв.

 7.Иймээс Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаартай ******* овогт Цагаандагын *******г албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 8.Шүүхийн шийдвэр гарсантай холбогдуулан эмчлүүлэгч Ц.*******г албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хариуцуулах нь зүйтэй.

 9.Нэхэмжлэгч Налайх дүүргийн нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогт Цагаандаргын ******* /РД:/-г албадан эмчилгээнд хамруулсугай.

 2.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар уг шүүхийн шийдвэрийн талаар Ц.*******н гэр бүлийн гишүүнд ажлын таван өдрийн дотор мэдэгдэж, насанд хүрээгүй хүүхдүүдийг харж хандах үүргийг түүний ар гэр, ах дүү, хамаатан садан болон хорооны нийгмийн ажилтан, Гэр бүлийн асуудал хариуцсан байгууллагад мэдэгдэж, хүүхдүүдэд хяналт тавьж ажиллахыг мөн Ц.*******г Налайх, Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст хүлээлгэж өгөхийг Налайх дүүргийн т даалгасугай.

   3.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар Ц.*******г албадан эмчлэх газарт хүргэх ажиллагааг ******* дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт хариуцуулсугай.

 4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* дэх ийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсогмогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ