| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 104/2024/00644/И |
| Дугаар | 104/ШШ2024/00490 |
| Огноо | 2024-10-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 104/ШШ2024/00490
2024 10 07 104/ШШ2024/00490
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
Хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг би,
Нэхэмжлэгч: *******, ******* , ******* ББСБ ХХК /РД:*******/
Хариуцагч: Налайх дүүрэг, *******,******* тоотод оршин суух *******ийн ******* /РД:*******/
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг 2,891,841.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч О.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 2,891,841.56 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч О.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 2,891,841 төгрөгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үр дагаврыг ойлголоо гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ББСБ ХХК нь хариуцагч О.*******ас зээлийн гэрээний үүрэгт 2,891,841.56 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.******* нь зээлийн гэрээний үүрэгт 2,891,841.56 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг зөвшөөрч тайлбар өгсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 61,219.46 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 30,609.73 төгрөгийг улсын төсвөөс, 30,609.73 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй
Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,891,841.56 /хоёр сая найман зуун ерэн нэгэн мянга найман зуун дөчин нэгэн/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,219.46 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 30,609.73 /гучин мянга зургаан зуун ес / төгрөгийг улсын төсвөөс, 30,609.73 /гучин мянга зургаан зуун ес/ төгрөгийг хариуцагч О.*******ас гаргуулан нэхэмжлэгч ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч О.******* нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ