Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 104/ШШ2024/00492

 

2024             10              08                                            104/ШШ2024/00492

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******  ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******/

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Д.*******,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хишигжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.******* 1979 оны 7 сарын 1-ний өдрөөс 1984 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Аржанчивланд, 1984 оны 6 сарын 1-ний өдрөөс 1986 оны  оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Налайхын барилга угсралтын конторт, 1988 оны 4 сарын 24-ний өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Налайх дүүргийн 14 дүгээр авто баазад жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “...Би 1972 онд Налайхын Заамарын ТМС-ыг төгсөөд хөдөлмөрийн дэвтэртэй болсон. Түүнээс хойш Баянзүрх суманд ажилласан бөгөөд 14 дүгээр авто баазад ажиллаж байх хугацаанд хөдөлмөрийн дэвтрийг маань алга болсон. Би 1979 оны 7 сарын 1-нээс 1984 оны 5 сарын 24-ний өдрийг хүртэл Аржанчивланд, 1984 оны 6 сарын 1-ний өдрөөс 1986 оны 5 сарын 12-ны өдөр хүртэл Налайхын барилга угсралтын конторт, 1988 оны 4 сарын 24-ний өдрөөс 1990 оны 4 сарын 14-ний өдөр хүртэл авто баазад тус тус жолоочоор ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү” гэжээ.

2.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүх хуралдаанд: Хөдөлмөрийн тэтгэвэр тогтоолгох гол баримт бичиг нь хөдөлмөрийн дэвтэр байдаг. Б.*******д хөдөлмөрийн дэвтэр байхгүй байсан. Түүний баримт бичгүүдийг шалгаж үзэхэд ажилласан жил нь хүрэхгүй байсан. Тиймээс манай байгууллгаас түүнийг ажилласан жилээ шүүхээр тогтоолгож ирнэ үү гэсэн. Иймд түүний бармтыг шалган ажилласан жилийг нь үнэн зөв тогтоож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, Налайх дүүргийн *******ны засаг даргын тодорхойлолт, Архивын газрын 2024.08.30-ны өдрийн 686 тоот тодорхойлолт, Үндэсний архивын газрын 2023.12.05-ны өдрийн 03-05/5381 тоот тодорхойлолт, Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2024.07.23-ны өдрийн 410 тоот тодорхойлолт, Техник туслалцааны үйлдвэрийн барилга трестийн харьяа Налайх хот дахь барилга угсралтын конторын  даргын 1985.12.23-ны 77 дугаар тушаал хавсралтын хамт, 1986.05.12-ны  41 дүгаар тушаал, Тээврийн Яамны харъяа  14 дүгээр авто баазын  захиргааны 1988.04.24-ний 48, 1990.11.29-ний 93 дугаар тушаалууд, ХААНХДЗ-ын харъяа Аржанчивлан дахь Нэгдэлчин амралт сувилалын даргын 1981.10.23-ны  79 дүгээр тушаал хавсралтын хамт, 1982.8.8-ны 57, 1984.05.24-ний 49 дүгээр тушаалууд  зэргийг шүүхэд ирүүлсэн ба шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр гэрч Т., О., С., С.Амангельд нарын мэдүүлэг, Д.*******гийн ХААТР-1 маягтыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Д.*******гийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн байх  тул 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Аржанчивланд, 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны  5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Налайхын барилга угсралтын конторт, 1988 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Налайх дүүргийн 14 дүгээр авто баазад тус тус жолоочоор  ажиллаж байсан  болохоо тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1. Д.*******гийн хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл Архивын газрын 2024.08.30-ны өдрийн 686 тоот тодорхойлолт, Үндэсний архивын газрын 2023.12.05-ны өдрийн 03-05/5381 тоот тодорхойлолтТөв аймгийн Төрийн архивын тамгийн 2024.07.23-ны өдрийн 410 тоот тодорхойлолтоор тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүх тухайн нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

3.2. Архивын газрын 2024.08.30-ны өдрийн 686 тоот тодорхойлолт, Үндэсний архивын газрын 2023.12.05-ны өдрийн 03-05/5381 тоот тодорхойлолт, Төв аймгийн Төрийн архивын тасгийн 2024.07.23-ны өдрийн 410 тоот тодорхойлолт, Техник туслалцааны үйлдвэрийн барилга трестийн харьяа Налайх хот дахь барилга угсралтын конторын  даргын 1985.12.23-ны 77 дугаар тушаал хавсралтын хамт, 1986.05.12-ны  41 дүгаар тушаал, Тээврийн Яамны харъяа  14 дүгээр авто баазын  захиргааны 1988.04.24-ний 48, 1990.11.29-ний 93 дугаар тушаалууд, ХААНХДЗ-ын харъяа Аржанчивлан дахь Нэгдэлчин амралт сувилалын даргын 1981.10.23-ны  79 дүгээр тушаал хавсралтын хамт, 1982.8.8-ны 57, 1984.05.24-ний 49 дүгээр тушаалууд  зэргийг шүүхэд ирүүлсэн ба шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр гэрч Т., О., С., С.Амангельд нарын мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудаар нэхэмжлэгч Д.*******гийн нь 1979 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Аржанчивланд, 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны  5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Налайхын барилга угсралтын конторт, 1988 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Налайх дүүргийн 14 дүгээр авто баазад жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байна. Харин нэхэмжлэгч 1990 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Налайх дүүргийн 14 дүгээр авто баазад жолоочоор ажилласнаа тогтоолгох шаардлага гаргасан бөгөөд уг хугацааны ажилласан жилийг “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-д заасны дагуу хамрагдсан байх тул уг хугацааг шүүхээр тогтоолгох боломжгүй юм. Иймд энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, 135 дугаар зүйлийн 135.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.*******г 1979 оны 7 сарын 1-ний өдрөөс 1984 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүртэл Аржанчивланд, 1984 оны 6 сарын 1-ний өдрөөс 1986 оны  оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Налайхын барилга угсралтын конторт, 1988 оны 4 сарын 24-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Налайх дүүргийн 14 дүгээр авто баазад жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.

5. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар, ******* овогт *******гийн ******* /РД:*******/-г 1979 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1984 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Аржанчивланд, 1984 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны  оны 5 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Налайхын барилга угсралтын конторт, 1988 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Налайх дүүргийн 14 дүгээр авто баазад жолоочоор  тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1990 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Налайх дүүргийн 14 дүгээр авто баазад жолоочоор ажилласнаа тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      З.ГАНЧИМЭГ