Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 19

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сувдмаа даргалж, нарийн бичгийн дарга Б.Соёлмаа, нэхэмжлэгч М.Наранбилэг, түүний өмгөөлөгч Р.Уранцэцэг, хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Б.Нармандах нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Номундалай” цогцолбор сургуулийн ажилтнуудын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга М.Наранбилэгийн нэхэмжпэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын хороонд холбогдох “Баянхонгор аймгийн Дотоод аудитын хорооны 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 19 дүгээр тогтоолыг хүчингүй болгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Номундалай” цогцолбор сургуулийн ажилтнуудын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга М.Наранбилэг шуухэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Манай байгууллага нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Номундалай” цогцолбор сургуулийн нийт ажилтан, албан хаагчдын эрх ашгийг хамгаалан үйл ажиллагаа явуулдаг, гишүүддээ үйлчилдэг тэдгээрийн эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд эрхийг нь хамгаалан шүүх болон бусад байгууллагад төлөөлөх эрхтэй үйлдвэрчний эвлэлийн байгууллага билээ.

Манайх Үйлдвэрчний Эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д заасан эрхийн дагуу Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын хорооны 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 19 тоот тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргахаар болоод байна. Учир нь “Номундалай” цогцолбор сургуулийн 2015 оны санхүүгийн баримтанд аймгийн Засаг даргын дэргэдэхи Дотоод аудитын газрын байцаагч Б.Нармандах 2015 оны 03 сарын 02-ны өдрөөс 2015 оны 03 сарын 03-ны өдрийг хүртэл шалгалт хийж дүнгээ танилцуулахдаа "бүх багш нарт 2015 оны 01 сард олгосон ур чадварын нэмэгдэл, бага ангийн багш нарт олгосон лабортори сургуулийн нэмэгдэл зэргийг буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн тухай ярихад нь эсэргүүцэж байгаа тухайгаа аймгийн Засаг дарга Д.Жаргалсайханд хэлж хандсан. Тухайн үед Д.Жаргалсайхан дарга нь Дотоод аудитын газрын дарга Б.Амаржаргал, байцаагч Б.Нармандах нарыг дуудан ирүүлж “...асуудлыг шийдвэрлэ...” гэсэн хариуг амаар өгсөн. Бид бичгээр хариу өгөхийг шаардсан. Тэгэхэд “...бид бичгээр хариу өгнө, тэгэхдээ асуудлыг эерэгээр шийдвэрлэнэ...” гэж хэлсэн тул тухайн асуудлаа шийдвэрлүүллээ гэж бодсон. Энэ үед Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын албаны тогтоол гараагүй байсан. Дараа нь 2016 оны 01 сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын хорооны тогтоол сургууль дээр ирсэн тухай сонсоод би тус тогтоолыг 2016 оны 01 сарын 28-ны өдөр канондож авсан. Гэтэл тус тогтоолд багш нарт олгосон ур чадварын нэмэгдлийг буцаан төлүүлэх шийдвэр байсан ба үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

Мөн 2012 оны Засгийн газрын 179, 174 тоот тогтоолд заасны дагуу улсын хэмжээний лабортори сургуулийн багш нарт үндсэн цалингийн 30 хувь үйлчилгээнй ажилтнуудад 15 хувь нэмэгдэл олгох тухай заасан байдаг ч үүнийг олгоогүй мөртлөө ур чадварын нэмэгдэл лабортори сургуулийн багш ажилтнуудад олгогдсныг буцаан татах тухай тогтоол гаргасан нь манай сургуулийн нийт багш ажилтнууд эсэргүүцэж, шүүхэд хандах шийдвэр гаргасан. Дотоод аудитын хорооны дээрх тогтоол нь бидний цалин хөлс авах, хөдөлмөрлөх эрхэд шууд халдсан тогтоол бөгөөд манай сургуулийн ур чадварын нэмэгдэл авсан болон лабортори сургуулийн нэмэгдэл олгосон байхад 103 багшид 7184761 /долоон сая нэг зуун наян дөрвөн мянаг долоон зуун жаран нэгэн/ төгрөгийг, сургуулийн нэмэгдэлд 25 багшид 3161106 /гурван сая нэг зуун жаран нэгэн мянга нэг зуун зургаа/ төгрөгийг буцаан төлүүлэхээр тогтоосон хорооны тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

Иймд Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын хорооны 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 19 дүгээр тогтоол нь бидний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн хууль бус тогтоол байх тул хүчингүй болгож бидний хөдөлмөрлөх эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Дотоод Аудитын хорооны дарга Д.Жаргалсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах шүүхэд гаргасан тайлбартаа:

Аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, Аудитын албаны 2015 оны төлөвлөгөөний дагуу “Номундалай” цогцолбор сургуулийн 2014, 2015 оны 1 улирлын санхүүгийн баримтад хяналт шалгалт хийсэн.

Хяналт шалгалтаар багш нарын ажлыг дүгнэлгүйгээр 103 багшид ур чадварын нэмэгдлийг хавтгайруулан 7.184.761 төгрөгийг олгосон, сургуулийн бусад нэмэгдэл 25 багшид 3.161.106 төгрөгийг олгосон талаарх зөрчил илэрч, буцаан төлүүлэх зөвлөмжийг хүргүүлж, аймгийн Засаг даргын дэргэдэх Дотоод Аудитын хороонд танилцуулсан. Дотоод Аудитын хорооны хурлаар хэлэлцээд дээрх зөрчлүүдийг төлүүлэхээр шийдвэрлэж 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 19 дүгээр тогтоолыг гаргасан.

Ур чадварын нэмэгдэлд олгосон 7.184.761 төгрөгийг2015 оны 01 сарын цалинг бодохдоо олгосон бөгөөд тухайн сарын цалингийн сан хэтэрсэн, мөн Монгол Улсын Боловсрол, соёл, шинжпэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2010 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 362/112/183 дугартай “Шалгуур үзүүлэлт батлах тухай” тушаалаар батлагдсан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт”-ийн 8-д “Ур чадварт тавигдах нийтлэг шаардлагыг бүрэн, тусгай шалгуур нийт үзүүлэлтийн 50 хувиас доошгүй хувийг тус тус хангасан тохиолдолд багш ажилтанд сургалтын байгууллагын тухай жилийн цалингийн санд батлагдсан ур чадварын нэмэгдлийн санд багтаан ур чадварыг олгоно” гэсэн заалтыг зөрчсөн учир төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Лабортори сургуулийн нэмэгдэлд олгосон 3.161.106 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын цалинг олгохдоо лабортори сургуулийн нэмэгдлийн батлагдсан төсвийг хэтрүүлсэн, олгож болохгүй хугацаанд олгосон зэргээр зөрчил гаргаж Монгол Улсын Боловсрол, соёл, шинжпэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 307/91/237 дугаар тушаалын 25-д “Сурагчийн улирлын амралт болон онцгойлон хүндэтгэх шалтгаанаар хичээлээгүй байсан хугацаанд багшид албан тушаалын үндсэн цалин олгоно. Энэ хугацаанд багш өөрөө хүсвэл ээлжийн амралтаа урьдчилан эдэлж болно” гэсэн заалтыг зөрчсөн учир төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Иймд дээрх төлбөрийг нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжпэгч М.Наранбилэг нь тус шүүхэд хандан Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын хороонд холбогдох “Баянхонгор аймгийн Дотоод аудитын хорооны 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 19 дүгээр тогтоолыг хучингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжпэл гарсан[1].

Уг тогтоолын тогтоох хэсэгт “..."Номундалай” цогцолбор сургуулийн 103 багшид олгосон ур чадварын нэмэгдэл 7.184.761 төгрөг, 25 багшид олгосон лабортори сургуулийн нэмэгдэл 3.161.106 төгрөгийг тус тус буруу олгосон нь эрх зүйн актуудыг зөрчсөн тул төлбөрөөс чөлөөлөх боломжгүй...”[2] гэжээ.

Энэхүү хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч, хариуцагч нар нь “...Лабортори сургуулийн нэмэгдэлд буруу олгосон 3,161,106 төгрөгийг холбогдох нэр бүхий 25 багшаар төлүүлэхээр, ур чадварын нэмэгдлийг хавтгайруулан олгосон 7.184.761 төгрөгийг холбогдох нэр бүхий 103 багшаар төлүүлэхгүй байхаар...” харилцан тохирч эвлэрснээ бичгээр[3] ирэлхийлсэн болно.

Хариуцагч Д.Жаргалсайхан нь Санхүүгийн хяналт, аудитын албаны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч Б.Нармандахад 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр олгосон итгэмжпэлдээ[4] Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5-д заасан эвлэрэх эрхийг олгосон байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй байна.

Иймд нэхэмжпэгч, хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч нарын эвлэрэл нь хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар нэхэмжпэгч, хариуцагч нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжпэгч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Номундалай” цогцолбор сургуулийн ажилтнуудын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга М.Наранбилэгээс Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх Дотоод аудитын хороонд холбогдуулан гаргасан “Баянхонгор аймгийн Дотоод аудитын хорооны 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 19 дүгээр тогтоолыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59 5 лахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудпаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжпэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Энэ захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

Даргалагч, Шүүгч Ц.Сувдмаа


[1] Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хавтас хэргийн 1-2 дугаар хуудас

[2] БАянхонгор аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны 2015.10.21-ний өдрийн танилцуулга, хавтаст хэргийн 18-25 дугаар хуудас

[3] Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрснээ бичгээр илэрхийлсэн баримт, хавтаст хэргийн 143-144 дүгээр хуудас

[4] Хариуцагчаас олгосон итгэмжлэл, хавтаст хэргийн 56 дугаар хуудас