Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/05055

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон  

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн 6,578,054 төгрөгийг хариуцагч******* нь 2024 оны 12 сард 1,078,054 төгрөг, 2025 оны 01 сард 1,100,000 төгрөг, 2025 оны 02 сард 1,100,000 төгрөг, 2025 оны 03 сард 1,100,000 төгрөг, 2025 оны 04 сард 1,100,000 төгрөг, 2025 оны 05 сард 1,100,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,199 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******оос 60,100 төгрөг, Баянгол дүүргийн Татварын хэлтсээс 60,100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Б.АЗБАЯР