Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 104/шш2024/00559

 

2024          11             04

                             104/ШШ2024/00559

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: *******, *******, *******ын гудамж *******ны төв байранд байрлах, ******* ХК /*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: , *******, ******* ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт гийн д холбогдох, 43,088,248.58 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д. нь *******тай 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр дугаартай зэлийн гэрээ байгуулан 49,999,190.69 / дөчин есөн сая есөн зуун ерэн есөн мянга нэг зуун ерэн төгрөг жаран есөн мөнгө/ төгрөгийг жилийн 18.0 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар онлайн зээлийг цахим хэлбэрээр авсан. Банк нь 2023 оны 8 дугаар сарн 07-ны өдөр зээлдэгч Д.ын хас банкны тоот дансанд 5,397,000 төгрөгийг шилжүүлж өмнө авсан зээлийн үлдэгдэл 44,602,190.69 төгрөгийн төлбөрийг төлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлийн гэрээ байгуулснаас хойш зэлдэгч үндсэн зээлд 10,505,742 төгрөг, зээлийн хүүнд 4,843,285.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 7,85.77 төгрөгийг төлсөн. Зээлдэгч банктай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 180 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Үндсэн зээлийн төлбөр 39,493,448.69 төгрөг, хүү 3,497,439.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 97,360.32 төгрөг нит 43,088,248.58 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: *******ны нэхэмжилсэн 43,088,248.58 тгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Д.д холбогдуулан 43,088,248.58 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

Хариуцагч Д. нэхэмжлэлийн шаардлага 43,088,248.58 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.

Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 373,394.24 төгрөгийн 50 хувь буюу 186,695.62 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 186,695.62 төгрөгийг улсын орлогоос, 186,695.62 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Д. нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжилсэн 43,088,248.58 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 373,394.24 төгрөгийн тавин хувь буюу 186,695.62 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 186,695.62 төгрөгийг улсын орлогоос, 186,695.62 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Э.ДУЛМАА