Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2024/05060

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон  

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч*******аас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлага 11,812,373 төгрөгийг хариуцагч******* нь 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд сар бүрийн 25-ны өдөр 500,000 төгрөгөөр, 2025 оны 07 сарын 25-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 25-ны хүртэлх хугацаанд сар бүрийн 25-ны өдөр 1,000,000 төгрөгийг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 812,373 төгрөгийг тус тус Хаан банк дахь 5020358669 тоот дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.5-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203,948 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******аас 101,974 төгрөг, Баянгол дүүргийн Татварын хэлтсээс 101,974 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Б.АЗБАЯР