Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 104/шш2024/00562

 

2024          11             05

                             104/ШШ2024/00562

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: *******, *******,*******, *******ны төв байранд, ******* ХК /*******/ -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Налайх дүүрэг, 4 дүгээр  хороо, ******* *******  тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ийн д холбогдох, 1,033,807.83 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь Б.тай 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ3055184391 тоот зэлийн гэрээгээр 1,380,000 төгрөгийг жилийн 18,6 хвийн хүүтэй, 18 сарын хугацаатай, зээлийг хугацаанд төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүний 20 хувь байхаар гэрээ байгуулж зээлдүүлсэн. Гэрээний хугацаа 2025 оны 05 дугар сарын 24-ний өдөр дуусах боловч 349,972.25 төгрөгийг 114 хоногийн хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна. Иймд зээлийн үлдэгдэл 958,659.88 төгрөг, хүү 70,493.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,654.59 төгрөг нийт 1,033,807.83 төгрөгийг хариуцагч Б.гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: *******ны нэхэмжилсэн 1,033,807.83 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Б.д холбогдуулан 1,033,807.83 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 

Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлага 1,033,807.83 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.

Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн ,362 төгрөгийн 50 хувь буюу 14,681 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 14,681 төгрөгийг улсын орлогоос, 14,681 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Б. нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжилсэн 1,033,807.83 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 29,362 төгрөгийн 50 хувь буюу 14,681 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 14,681 төгрөгийг улсын орлогоос, 14,681 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.                                 

     

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Э.ДУЛМАА