| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 104/2024/00908/И |
| Дугаар | 104/шш2024/00563 |
| Огноо | 2024-11-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 104/шш2024/00563
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: *******, *******, *******ийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, 4 дүгээр хороо, гудамж тоотод оршин суух, регистрийн дугаартай, ******* овогт гийн д холбогдох, 11,100,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х. 2 жилийн өмнө гэрээгээр Солонгос явуулж өгнө гэж 11,100,000 төгрөг авсан. Ямар нэгэн гэрээ хийгээгүй. Солонгос явуулна гээд явуулаагүй өдийг хүрсэн. 2022 оны 05 сарын 27-нд 1,000,000 төгрөг, 5 сарын 30-нд 1,000,000 төгрөг, 6 сарын 6-нд 4,100,000 төгрөгийг Х.ы данс руу шилжүүлсэн. 2022 оны 5 сарын 30-ны өдөр эхнэр М. дансанд 2,000,000 төгрөг, Үүрийнтуяа дансанд 3,000,000 төгрөг шилжүүлсэн. Иймд 11,100,000 төгрөгийг Х.аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Б.*******гийн шүүхэд гаргасан 11,100,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Х.д холбогдуулан 11,100,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Х. нэхэмжлэлийн шаардлага 11,100,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.
Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 192,550 төгрөгийн 50 хувь буюу 96,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 96,275 төгрөгийг улсын орлогоос, 96,275 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Х. нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжилсэн 11,100,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 192,550 төгрөгийн 50 хувь буюу 96,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 96,275 төгрөгийг улсын орлогоос, 96,275 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА