| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 104/2024/00901/И |
| Дугаар | 104/шш2024/00566 |
| Огноо | 2024-11-07 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 104/шш2024/00566
2024 11 07 104/ШШ2024/00566
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******, ******* тоот хаягт байрлах, ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: , 6 дугаар хороо, од оршин суух, регистрийн дугаартай, овогт гийн д холбогдох, 1,238,901.21 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компаниас хариуцагч нь зээл авах хүсэлт гаргаж, 2019 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн CIF-11077043 тоот "Цахим зээлийн эрх нээх гэрээ"-г байгуулж зээлийн гэрээгээр 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 1020000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан байдаг. Иймд, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтыг үндэслэн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн CIF-11077043 тоот “Цахим зээлийн эрх нээх гэрээ”-ний үндсэн зээлийн үлдэгдэл 531097.55 төгрөг, зээлийн хүү 707803.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг, нийт 1,238,901.21 төгрөгийг хариуцагчаас шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Чимэдсайхан шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: *******-ийн нэхэмжилсэн 11,238,901.21 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ч.д холбогдуулан 1,238,901.21 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Ч. нэхэмжлэлийн шаардлага 1,238,901.21 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.
Иймд шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 34,283.63 төгрөгийн 50 хувь буюу 17,141.815 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 17,141.815 төгрөгийг улсын орлогоос, 17,141.815 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч *******-д олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Ч. нэхэмжлэгч *******-ийн нэхэмжилсэн 17,141.815 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 34,283.63 төгрөгийн 50 хувь буюу 17,141.815 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 17,141.815 төгрөгийг улсын орлогоос, 17,141.815 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА